зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4920 4921 4922 4923 4924 4925 4926
  • Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана
    2016 оны 7 сарын 28
    УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
  • “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв
    2016 оны 7 сарын 28
    “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв

    ...Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.
    ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “...төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.
    Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Угтаа ард түмэн үүнийг ойлгон сайшааж, хүндэтгэн бэлгэшээж байгаа. Бизнесийн хатуу зарчим, компанийн засаглал, хараа хяналт, менежментийн ур чадварын ач тусыг ухаж ойлгосон хувийн хэвшлийнхэн төдийгүй эдийн засагчид толгой дохин зөвшөөрч байна. Цаашлаад олон улсын зах зээлд Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу. Ирээдүйтэй хэлцэл, зөв алхмын хэтийн эерэг төлөв эндээс улбаалах учиртай.
    Харамсалтай нь, уурссан нөхөд ийн харсангүй. Өөрсдийн ашгийг гүйцээхийн тулд түмний тархийг угааж байна. Цаашлаад улс төрийн намуудын эрх ашгийн учгийг хөндөх гэсэн сэрэл сэдлийг төрүүлж эхлэв. XX зууны хэллэгээр бол мань эсэргүүнүүдийг тааж цөхөх юмгүй. Монгол хийгээд Оросын төрийн төлөөлөл бүхий удирдлага доор цоорч сэмэрсэн халааснаас нь сугалж шүүрдэж, чимхэж шимэж амьдарсан олон салаа мөчирний тухай энд хөндөгдөнө. Чанар, үнэ, хугацааг умартан хэдэн жилээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг шахааны бизнес бас хамаатай.
    Тэрчлэн улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй. Үнэндээ дээрх “журам” хувийн өмчид шилжиж, өөрчлөгдсөнөөр наад зах нь боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно. Хэтдээ энэ нь тус үйлдвэрийн дэлхийд өрсөлдөх чадвар, чансаа нь хүртэл ахиж дээшлэх хөшүүрэг байх нь мэдээж.
    Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал улам нэмэгдэж, баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлага тулгараад байгаа. Угтаа бол компанийн хариуцлагыг утгаар нь ойлгож хэрэгжүүлэх, зөв менежментийг чадварлаг баг авч явахаас “Эрдэнэт”-ийн ирээдүй шалтгаална. Чухам ийм үед хусмаа чамласан хүүхэд аятай хөл жийн уцаарлаж, хошуу цорвойн унжиганах эрх тэдэнд байхгүй. Ард түмний нэрийг урдаа барин шантааж, шахааны бизнесээ явуулаад гаршчихсан эдгээр нөхөд урьдын дадлаараа “Эрдэнэт”-ийг түмний өмч байх ёстой хэмээн хоолой мэдэн орилцгоох нь бүр ч инээдтэй. “Эрдэнэт” гэдэг энэ их айл хана туурга хамаг бүхэнтэйгээ аль хэдийнэ түмний мэдэлд ирчихсэн байгаа. Гэтэл том шахааны бизнесээ хамгаалж ядахдаа уриа лоозон барьж, шүлсээ үсчүүлэн чичрэх нь Монголын ганц саалийн үнээг өөрсдөдөө зориулаад төхөөрчих гэсэн өчүүхэн эрх ашгийнх нь үнэн төрхийг илчилж байна. Хэрэв тэд хэрээс хэтэрч, монголчууд бидний нийтлэг эрх ашгийг хөндөх дээрээ тулвал, маскны ард нуугдсан луйварчдын бодит нэрсийг нь илчлэхийн төлөө ариун дайн зарлах эрх ч бас бидэнд бий.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10 чиглэлээр үүрэг өглөө
    2016 оны 7 сарын 28
    УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийлээ.

  • Загасны ордныхонд өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирнэ
    2016 оны 7 сарын 28
    Хонь - (3/21-4/19)
    Тогтсон хэв маягаас гажихыг хүснэ. Багийн ажил хүч сорих байх. Зоригтой бай, чадах бүхнээ хий, үр дүнд санаа бүү зов. Авьяас чадвараараа гүн сэтгэгдэл төрүүлэх боломжийг алдаж болохгүй. Найз тань шашны цуглаан, лекцэнд хамт очих үнэгүй урилга өгч магадгүй. Өөр хийх зүйл байхгүй бол нээлттэй бай. Бусдын итгэл үнэмшил, үзэл бодлыг мэдэх боломжийг бүү алд.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Үхэр - (4/20-5/20)
    Өчигдөр өгсөн амлалтаас өнөөдрийнх илүү дээр. Санхүү мөнгөний асуудлаа хэрхэн хадгалж, яаж зарцуулах вэ гэдгээ сайн бодоорой. Тооцоотой бай. Хэтэрхий үрэлгэн төлөвлөгдөөгүй зардал нь таны дансыг хоослох болно. Гэртээ зугаатай байж гэр бүлийн онцгой тэмдэглэлт өдрүүдээр хамтдаа байж хөгжилд. Энэ нь танд аз жаргалтай байх шалтгаан болж өгнө.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Ихэр - (5/21-6/21)
    Өнөөдөр багаар ажиллахад тохиромжтой өдөр. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнес яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Ихрийн ордны хосуудад өрсөлдөгч гарч ирэх бөгөөд танд хичнээн таалагдахгүй байсан ч биеэ барихыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Мэлхий - (6/22-7/22)
    Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилахдаа хурц, сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах зэрэгт хялбар байх болно. Санхүүгийн байдал, төвөгтэй асуудлаа тодорхой чармайлтын үр дүнд зохицуулах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцахад үр дүнтэй өдөр.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Арслан - (7/23-8/22)
    Өнөөдөр та цагийг зугаатай өнгөрөөнө гэдгийг өдрийн зурхай харуулж байна. Найз нөхөдтэйгээ чин зүрхнийхээ гүнээс дотно яриа өрнүүл. Хайрын паян, тохиосон адал явдал, хөгтэй явдлын талаар хууч хөөрөх байх. Өсвөр насны хүүхэдтэй ээж аавд хандаж хэлэхэд хүүхдийнхээ гаргасан шийдвэртэй эвлэр гэж сануулъя. Юу ч тохиолдож болзошгүй тул хүүхдийнхээ хүслийг мохоохгүй байх нь чухал.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Охин - (8/23-9/22)
    Таны ухаалаг үр бүтээлтэй байдал одоогийн нөхцөл байдлыг дээшлүүлэх хэдий ч зарим хүмүүс таны энэ байдалд атаархаж мэднэ гэдгийг анхаар. Өнгөрсөн дурсамж болон аль хэдийн мартагдсан сэтгэл хөдлөл дахин сэргэж таныг тавгүйтүүлж мэднэ. Хэрвээ сэтгэл хөдлөлөө зохицуулж ухаалаг байж чадвал ямар ч асуудал гарахгүй. Гэр орны асуудлууд танаас онцгой анхаарал тавихыг шаардана. Найз нөхөдтэйгөө элдвийг хөөрөлдөн цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Жинлүүр - (9/23-10/22)
    Гэртээ цагийг өнгөрөө. Өөртөө хэт зарчимч хандах хэрэггүй. Илчлэгтэй хүнс идээд, уур хүргэх хүмүүсээс хол бай. Их хэмжээний төлбөр тооцоо хийх хэрэг гарах нь бага багаар төлнө гэж өөрийгөө зовоож дахин зээл авч өрөнд нь унав. Амьтанд уураа гаргах хэрэггүй. Тун удахгүй та маш олон өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Өөрт гарсан өөрчлөлтүүдийн талаар тэмдэглэл хөтлөөрэй. Одоо аз таны талд байна. Гэхдээ удахгүй эрсдэлийг давж та ялалт байгуулна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Хилэнц - (10/23-11/21)
    Хэдийгээр өнөөдөр тийм таатай уур амьсгалтай биш хэдий ч ихэнх Хилэнц үүнийг мэдрэхгүй өнгөрнө. Нар таны ордод гурван долоо хоногийн турш байх үед таны өөртөө итгэх байдал улам дээшилж, энэ жилийн хамгийн сайхан цаг яг одоо гэдгийг мэдрэх болно. Өөрийн эсвэл төрөл садны хүүхдүүд жаахан сандаргах боловч азаар удахгүй бүх юм хэвэндээ орно. Нар танд нэмэлт энерги, тусламжаа илгээж улмаар үүссэн нөхцөл байдал, элдэв асуудлын учир начир амархан олдоно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Нум - (11/22-12/21)
    Ажил мэргэжлийн салбарт уналт ажиглагдана. Юуны өмнө өнөөдөр төлөвлөсөн ажил болон ямар ч идэвхитэй үйл ажиллагаа хүссэн үр дүн авч ирэхгүй гэдгийг анхаар. Төрөл бүрийн гэрээ хэлэлцээр хийх, гэр бүлээ батлуулах зэрэгт тааламжгүй. Тиймээс энэ өдрийг амьдралынхаа алдаа, оноог нэг бүрчлэн бодож тунгаахад зориулсан нь дээр. Харилцаагаа хязгаарла. Хэт задгай яриа муу нөлөө үзүүлнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр амарч өөрийгөө цэнэглэж, бие махбод, оюун ухаан, хүчээ сэлбэ. Адал явдал хайгч матруудын хувьд одоогийн амьдралын шаардлага, төсөвт тохирсон хямд шинэ орон сууц, эд хөрөнгөтэй болж сэтгэл хөдөлнө. Санасан бодсон тань бүтэх боломжтой. Онцгой нэгэнд барих гэж буй бэлгэнээс болж асуудал босно. Танд сонголт бага байгаа ч хугацаагаа сунгаж, чадахаараа тусла. Шашны үйл явдлаар та олонтой уулзаж хайр дурлалын хамтрагчаа олох боломжтой.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Бумба - (1/20-2/18)
    Гүн ухааны батлагдаагүй онол, номлолд санаа бодлоо бүү хоёрдуул. Зарим нь үнэн байхад харин зарим нь биш. Хумхууд учир шалтгааныг олохын төлөө тэмцэх дуртай. Нар Буд гарагтай давхцаж байгаа бөгөөд энэ нь таны нөхөрлөлд нөлөө үзүүлнэ. Ямарваа алхам, үйлдэл хийхийн өмнө хамтрагчийнхаа талаар ахин нэг бодоод үзээрэй. Буруу ойлголцох магадлал өндөр байна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдөр зарим нэг зүйлийг хойшлуулах нь од эрхэсийн цөөхөн тохиолдох нөлөөлөлд хамаарна. Загасны ордныхонд өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирэх болно. Бусадтай нийлэн хамтдаа амжилтын төлөө хичээн ажилла. Хэрвээ таны хийж байгаа зүйл зөв бол хамтрагч тань танд туслана. Таны бусадтай харилцах харьцаа тогтвортой байна.
  • 24 баримт: Жек Ма ”Юуг их сайн хийж чадаж байна түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл”
    2016 оны 7 сарын 28
    Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жек Ма Бизнесийн амжилтын талаараа өчигдөр монгол залууст илтгэл тависан билээ. Түүний илтгэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжсөн байна. Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 28
    Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.



    08.00-11.30 цагт: БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас KOPIA Азийн орон дахь төвийн захирлуудын хурал болно. Энэ удаагийн хуралд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын дэд захирал болон Азийн есөн орон буюу Монгол, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Мьянмар, Узбекистан, Лаосын KOPIA байгууллагын захирлууд оролцох юм. Хурал Рамада зочид буудлын 4 дүгээр давхарт болно.



    10:00 цагт: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдал одоо ямар байгаа талаар Хэвлэлийн бага хуралтай.



    10:00 цагт: “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
  • Элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ
    2016 оны 7 сарын 28
    “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.



    Элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Цаашлаад иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.



    Ингээд 10.00 цагаас иргэдэд мэдээлэл өгсний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.



    Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг аж. В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоо гаргажээ. Нарийвчилбал, С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг гэв. Энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн талаар өнөөдөр “Оном” сангийнхан өнөөдөр мэдээллээ.



    Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.



    Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн “Ледвир”, “Ледифос”, “Вирпас”, “Хепсинат” эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг иргэдэд хэллээ.



    Цаашид Монгол Улсад нэн шаардлагатай уг хөтөлбөрт шинэ Засгийн газар ч дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.



    Ямартай ч Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барах явдлыг 50 хувиар бууруулна хэмээн тэд үзэж байна.
  • Нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 7 сарын 28
    ​

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана.



    28/VII

    Баянзүрх

    10.30-16.00

    27-р хороо Ганц худаг, ШШГЕГ-ын ЦХБАӨЗ, харьяа хорих 441-р анги

    11.30-16.00

    8-р хороо АТҮТ Баянзүрх салбар болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул

    10.30-18.00

    4, 11, 15-р хороо Оргил, Богдын өндөр 52, Ноблисс-66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, 56-р байр, 46B, 46C, 46D, 46E, 46F, 62,63, 64, Од29, 30-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг

    09.00-19.00

    Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сум
  • Зурхай: Өнөөдөр буян үйлдвэл өлзийтэй сайн
    2016 оны 7 сарын 28

    2016.7.28, Пүрэв гараг / Билгийн тооллын: 24
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр

    Аргын тооллын: 2016.7.28, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.24-21.33
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Төрөхүй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 28 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 28
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
  • Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, Т.Цогтыг цагаатгалаа
    2016 оны 7 сарын 27
    Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлсэн ч сая 17.40 минутад шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгалаа.
  • УИХ-ын гишүүн А.Ундраа ОУ-ын физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзав
    2016 оны 7 сарын 27
    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа өнөөдөр /2016.07.27/ Олон Улсын физикийн 47 дахь удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

    Тус олимпиад энэ сарын 11-17-ны өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан бөгөөд 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан байна.

    Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хасгэрэлийн Цэрэнчимэг мөнгөн медаль, Лхагвадоржийн Дөлгөөн, Луубаатарын Оюунтөгс, Эрдэнэчулууны Гарьд нар хүрэл медалийн эзэд болсон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Олимпийн наадмын тасалбар 11-1425 ам доллар байна
    2016 оны 7 сарын 27
    “Рио-2016” олимпийн наадамд зориулан нийт 7.5 сая орчим тасалбар худалдаанд гарчээ. Бразилын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж жижиг учир 2012 оны Лондонгийн олимпоос 200 мянган орчмоор цөөн тасалбар гаргасан байна. Тасалбарыг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн онлайнаар болон албан ёсны борлуулагчаар дамжуулан худалдаалжээ.

  • Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч эхэллээ
    2016 оны 7 сарын 27
    Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд арилжааны банкууд тодорхой шаардлага хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл өгч эхэлсэн байна.
  • Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдлээ
    2016 оны 7 сарын 27


    Улсын их хурлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

    Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг.

    Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана.

    Гишүүдэд:

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
    Барилга, хот байгуулалтын сайд
    Зам, тээврийн сайд
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
    Эрчим хүчний сайд
    Эрүүл мэндийн сайд
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
    Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга
    Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
    Тагнуулын ерөнхий газрын дарга
    Хил хамгаалах ерөнхий газрын дарга
    Цагдаагийн ерөнхий газрын дарга
    Гаалийн ерөнхий газрын дарга
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
    Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
    Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
    Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга
    Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
    Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.

  • Жек Магийн илтгэл бүрэн эхээрээ
    2016 оны 7 сарын 27
    Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    2016 оны 7 сарын 27
    Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэж буй аж.
  • “Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
    2016 оны 7 сарын 27
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг өнөөдөр /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

    Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хуралтай хамтран тодорхой төсөл хэрэгжүүлж ирсэнд баяртай байгаа, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Хатагтай Биате Транкман НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, Монгол Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Байнгын хорооны даргад мэдээлэл өгөв.

    Дээрх төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах; иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх; НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэхэд чиглэгджээ. Мөн Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Эдгээр төсөл нь энэ оны сүүлчээр хэрэгжиж дуусах юм.

    Иймээс дээрх хоёр төслийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгүүдийг боловсруулаад байгаа юм байна. Уг төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийн хамрах хүрээ нь үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, баг, хорооны Нийтийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газар бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Их Хурлын Тамгын газар байх юм байна.

    Түүнчлэн төрийн албаны мэргэшсэн байдлыг хангах хууль эрх зүйн болон бодлогын орчинг бэхжүүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхийг сайжруулах, төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлыг үнэлэх иргэн төвтэй тогтолцоо бүрдүүлэх зорилтын үүднээс “Мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслийг боловсруулах явцад зүүн 5 аймаг, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөл, 8 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй төслийн хэрэгцээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

    Байнгын хорооны дарга Н.Энхболд, Суурийн төлөөлөгч хатагтай Биате Транкман нар уулзалтын үеэр дээрх төслүүдийн баримт бичгийн боловсруулалтын явц, хэрэгжүүлэх арга зам, төслийг үр өгөөжтэй байлгахад хоёр талаас анхаарах асуудал болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах тоо баримт, шалгуур үзүүлэлтийг бүрдүүлэх, хийх ажлыг жил, жилээр хувааж тодотгох, салбар хоорондын болон төв, орон нутгийн уялдааг хангах, хөгжлийн санхүүжилтийг үр дүнтэй нь уях чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • 333 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
    2016 оны 7 сарын 27
    Монголбанк 1 долоо хоногтой 333 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны 07-р сарын 27-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1032.1 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав
    2016 оны 7 сарын 27
    Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2016.07.27/ Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав
4920 4921 4922 4923 4924 4925 4926
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    11 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    56 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    1 цаг 21 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    1 цаг 48 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    1 цаг 50 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    2 цаг 0 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    2 цаг 9 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    2 цаг 42 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    2 цаг 53 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 42 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    3 цаг 54 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    4 цаг 22 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    5 цаг 2 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    5 цаг 25 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    6 цаг 32 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    6 цаг 33 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    6 цаг 40 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    6 цаг 41 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    7 цаг 38 мин
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
    8 цаг 6 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК