зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4922 4923 4924 4925 4926 4927 4928
  • Улаанбаатарт 6 хэмийн хүйтэн байна
    2016 оны 10 сарын 27
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
  • Монголын архитекторуудын эвлэлийн 60 жилийн ой тохиож байна
    2016 оны 10 сарын 26
    Монголын архитекторуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан тус эвлэл өнөөдөр 600 гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баян-Өлгий аймагт салбар зөвлөлтэй болжээ. Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн архитекторууд цуглаж, баярын хурлаа хийлээ.

    Баярын хурлын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн архитекторуудад 60 жилийн ойн баярын мэнд хүргээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг бид энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Хотын хөгжлийг хот байгуулалтын өнцгөөс нь харвал өөрийн өвөрмөц шинжээрээ бусдаас гойд ялгаатай. Нүүдлээс суурьшилд шилжсэн хотын өнөөгийн дизайн, өнгө төрх нь эрхэм архитектор та бүхний гавьяа, ур ухаан, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн илэрхийлэл юм. Архитектурын төлөвлөлт бол инженерчлэлийн цогц шийдэл байдаг. Тиймээс дэлхий дахин энэ салбарт онцгой анхаарч, ялангуяа хот төлөвлөлтийн бодлогодоо ирээдүйг харсан төлөвлөлтийг тусгаж байна. Өнгөрсөн жарныхаа алдаа оноог дүгнэж, ирэх жарныхаа ажлыг төлөвлөж байгаа энэ цаг мөчид нийт архитектор та бүхэнд ажлын амжилт хүсч, Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг байгальд ээлтэй архитектурын шийдлийг нэн тэргүүнд тавьж байгаагаа хэлэхэд таатай байна. 600 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монголын архитекторуудын эвлэл нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн тархи нь болж, бүтээн байгуулалтын зүтгэх хүч нь байсаар ирсэн. Тиймээс цаашдаа ч Та бүхний хөдөлмөр, бүтээл, ур ухаанаар хотын өнгө төрх улам бүр шинэчлэгдэн, хөгжин дэвшинэ гэдэт итгэж байна. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

    Мөн энэ үеэр нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Сономын Лувсангомбыг шагнасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардуулан өглөө. Мөн НИТХ-ын хүндэт тэмдэгээр Д.Өлзийхишиг, О.Саранцацрал, Т.Баяраа, Д.Цэвэлмаа, Ш.Сумъяа, Ц.Бат-Эрдэнэ нарыг, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр М.Мөнхбаяр, М.Наранчимэг нарыг тус тус шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн гарна
    2016 оны 10 сарын 26
    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

    2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

    Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.
  • Хэрлэн гүүрийг түр хаалаа
    2016 оны 10 сарын 26
    Хэрлэн гол дээгүүрх төмөр бетон гүүр хоёр хэсэгт цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул энэ сарын 25-наас 31-нийг хүртэлх хугацаанд түр хаагдсан байна. Тус гүүрийн засвар арчлалтыг хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх ажээ.

    Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй, ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тэртээ 1939 оны Халхголын дайны үед Оросын цэргийнхэн барьж ашиглалтад оруулсан энэ гүүр Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог ажээ.
  • АН-ын жагсаал иргэдийн дургүйцлийг төрүүллээ
    2016 оны 10 сарын 26
    Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий, тус дүүрэгт АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан зургаан хүний жагсаалтыг хасах тогтоол гаргасан тухайгаа олон нийтэд мэдээлсэн.



    Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн АН-ын гишүүд тус дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд жагсаал зохион байгуулж байна.



    Жагсаал зохион байгуулж буй иргэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл үүсгэн, иргэдийг бухимдуулж байгаа талаар замын цагдаагийн газраас мэдээллээ. Иймд тус иргэд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Хөнөөлт шавьжтай тэмцэхэд 12 тэрбум төгрөг шаардлагатай гэв
    2016 оны 10 сарын 26
    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа.
  • Ц.Нямдорж, Ж.Батзандан нарт анхааруулга өглөө
    2016 оны 10 сарын 26
    Монголын консерватив нам яг одоо Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байна.

    Тэд үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байхад Монголын эрх баригчид юу ч ярьж, хийхгүй байгаа талаар мэдээлж буй юм.
  • Фэйсбүүкээр сансараас шууд ”LIVE” хийжээ
    2016 оны 10 сарын 26
    Технологи хөгжихийн хэрээр шинжлэх ухааны сонирхолтой үйл амьдрал бидний өдөр тутамд илүү ойртсоор байна. Үүний нэг жишээ бол “НАСА” анх удаа хиймэл дагуулаас Фэйсбүүкийн “Live” өгөгдлийг ашиглан шууд дамжуулалт хийв.

    “Хэрэв та яг одоо сансар эрхэст байгаа бол эх дэлхий ингэж харагдана” хэмээн тайлбарласан “НАСА”-гийн Испани дахь албан ёсны Фэйсбүүк хуудас шууд дамжуулалтаа эхлүүлсэн бөгөөд 1.2 сая хүн уг үйл явдлыг шууд хүлээн авч үзжээ.

    Та бүхэн доорхи линк-ээр орж үзнэ үү.
  • Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ
    2016 оны 10 сарын 26
    Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.
  • Хилээр хууль бусаар нэвтэрсэн гадаад иргэнийг эрэн сурвалжилж байна
    2016 оны 10 сарын 26
    Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх Азербайжаны иргэнийг хуулийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.
  • Төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг Төр төлөхгүй
    2016 оны 10 сарын 26
    Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15,319,861,889 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11,843,753,084 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл: Худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой, татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байна.
  • Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2016 оны 10 сарын 26
    Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

  • Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хөтлөлтийг сайжруулахыг үүрэг болголоо
    2016 оны 10 сарын 26
    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө.
  • Лаос Улсад нарийн мэргэжлийн эмч нар ажиллана
    2016 оны 10 сарын 26
    Лаос улсын Сиенгхуан мужид байдаг “Монгол –Лаосын Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллахаар болов.
    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Лаос улсаас манай улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонийг хүлээн авч уулзсан юм.

    Тэд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

    Энэ үеэр Монгол-Лаосын Найрамдал эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол Улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг гурав хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг хийхээр болов.

    Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой “Монгол –Лаосын Найрамдлын эмнэлгийг манай улсын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн юм.

    Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр уг эмнэлэгт ажиллажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийн зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтод зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээлгэн өгч байжээ.
  • 319 иргэний хилийн хоригийг цуцалжээ
    2016 оны 10 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд санал дүгнэлтээ танилцууллаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан тус Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулан ажиллав.
  • ”Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ
    2016 оны 10 сарын 26
    Улаанбаатар хотын 377 жилийн ойг угтан хийж буй ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох юм. “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр “Нийслэлийн 377 жилийн ойг угтсан олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынхаа дунд өсвөрийн шатрын тэмцээнийг явуулж байна. Энэ тэмцээн нь маш өргөн хүрээг хамарснаар барахгүй өсвөр насныхны оюуныг тэлсэн үр өгөөжтэй ажил болж байгаад баяртай байна. Мөн бид оюутан залуусынхаа дунд “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарласан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа нийт шатарчид болон тэдний багш дасгалжуулагчдад өндөр амжил хүсье” гэлээ.
    Уг тэмцээнийг нийт гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр есөн дүүргээс шалгарсан нийт 17 багийн 408 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм
  • Монголчууд өгөөмөр улсаар дэлхийд 27 дугаарт жагслаа
    2016 оны 10 сарын 26
    Монголчууд өгөөмөр улсаар дэлхийд 27 дугаарт багтлаа
  • “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг болов
    2016 оны 10 сарын 26
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан удирдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, Н.Учрал болон НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо.



    Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Нийгэмд хоёр зуун мянга гаруй ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй залуучууд байна гэсэн статистик судалгаа гарсан. Эдгээр залуусыг ажил, орлоготой болгох, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэх нь чухал” гэж онцоллоо. Тиймээс дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ, Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг тодотгосон.



    НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагийн хэлснээр, Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт залуу хүн амдаа хөрөнгө оруулах түүхэн боломж бий болсныг онцлоод, энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн мөнгө, хүчин чармайлт хэрэгтэйг тэмдэглэн хэллээ.



    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ, “Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг нь залуучууд байх ёстой. Гэвч залхуурал гэдэг том өвчин залуусыг нөмрөөд байна. Заавал их, дээд сургуульд суралцах албагүй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж, ажлын байранд зуучлагдах боломж бийг санууллаа.



    Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлж холбогдох хуулиудад тусган ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Анхаараарай: “Aqua fitness” 500 бүсгүйд үнэгүй эрх бэлэглэнэ
    2016 оны 10 сарын 26
    Энэ сарын 28, 29, 30-нд Мишээл экспо төвд зохиогдох “Өвлийн хувцасны хямдралын шуурга” үзэсгэлэн худалдаанд “Aqua fitness” төв оролцож эхний ирсэн 500 хүнд 30 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичгийг өгөхөөр болсон байна. Мөн энэ үеэр тус фитнессийн хамт олон өөрийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна 50 эмэгтэйг онцлон 50 хувийн эрхийн бичгийг өгөхөөр болжээ. Бүсгүйчүүд гэлтгүй өөртөө анхаарал тавьдаг хэн бүхэнд “Aqua fitness”-ийн үүд хаалга нээлттэй бөгөөд та тус фитнессийг зорьсноор иог, бүжиг, фитнесс, усан сэлэлт гэх мэт олон төрлөөс сонголтоо хийж хичээллэх бүрэн боломжтой юм.
  • Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байна
    2016 оны 10 сарын 26
    Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байна

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” худалдан авсан тухай болон энэ үйл явцыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Байнгын хорооны тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамыг төлөөлж дэд сайд Б.Энхбаяр оролцсон бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
    Засгийн газраас томилсон Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд танилцуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д шилжүүлж авах шатанд Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцитой холбогдох долоон зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй, Засгийн газар уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, дангаараа шийдсэнээс гадна холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлсэн байх магадлалтай зэрэг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд АТГ-т ханджээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэрийг шалгуулахаар Монголбанкинд хандсан тухайгаа хэлсэн. Харин энэ бүх асуудлын хариуг Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар хангалттай өгсөн юм.
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн тавьсан асуултыг томолбол:
    Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
    -“Эрдэнэт”-ийн 49 хувь дээр Засгийн газар хууль зөрчсөн байх магадлал байна. Энэ талаар тайлбарлана уу?
    Ц.Даваасүрэн гишүүн:
    -“Эрдэнэт” стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал болоод хоёр улсын харилцааны асуудал бий. Гэтэл Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүй дангаараа шийдсэн бэ. 49 хувийг Засгийн газар худалдаж авах эрхээс Ерөнхий сайдын хувьд татгалзах эрх байсан уу?
    Ц.Нямдорж гишүүн:
    -Хэний захиалгаар асуудлыг шийдсэн бэ. Захиалагч нь хэн бэ?
    -О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байна. Яг хэн гэж хүний даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийсэн бэ?
    Д.Тэрбишдагва гишүүн:
    -Засгийн газар тухайн үед 49 хувийг худалдан авах мөнгийг босгож ирж болоогүй юм уу? Яагаад заавал хаалттай хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэсэн юм бэ?
    Ө.Энхтүвшин гишүүн:
    -Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтын өмнө энэ асуудлыг заавал шийдсэн байх ёстой байсан юм уу. Яваандаа улсын мэдлийн 51 хувийг авах нь гэсэн хардлага үүсэж байна. Сонгуулийн дараа ертөнц сүйрэх гээгүй. Та нар энэ 49 хувийг хувьд авах гэж эртнээс бэлдсэн байна. “Эрдэнэт”-ээс гадна Монголросцвемтет, Асгатын орд яваад өгсөн гэж үнэн юм уу?
    Энэ бол УИХ-ын гишүүдийн хамгийн ихээр сонирхож байсан асуудал бөгөөд үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарын хариулсныг тоймлон хүргэе.

    “ХУДАЛДАН АВАЛТ ХИЙГДЭНГҮҮТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЖ БАЙГАА”

    Миний бие энэ асуудлаар УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш ямар нэг мэдэгдэл, байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ингэх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл, үүнтэй холбоотой бүх тушаал, шийдвэр нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн учраас тэр бүр яриад байх боломж байгаагүй. Нөгөө талаас, цаг хугацааны хувьд ч тохиромжгүй байсан. УИХ-ын сонгууль, бүтэц, бүрэлдэхүүний асуудал, залгуулаад орон нутгийн сонгууль гэхчлэн улстөржилт өрнөж байсан учраас асуудлын гүнд орж, эрүүлээр харахад хүндрэл учрахаар байв. Орон нутгийн сонгууль дууссан учраас одоо асуудлыг эрүүлээр, эх оронч өнцгөөс харах нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна.
    “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдэхэд одоо яриад буй хоёр асуудлаар маргаан гарч байсан. Нэгдүгээрт, УИХ -аар асуудлыг оруулж хэлэлцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл, Их хурлын бүрэн эрхийн асуудал гэсэн байр суурь байсан. Нөгөө талд нь, асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй. Яагаад гэвэл худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ хүчингүй болж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг холбогдох газрууд, Үндсэн хуулийн цэцэд оруулж шийдвэрлүүлэх нь зөв биз. Харин би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн.
    Хэдэн жилийн өмнө УБТЗ-ын асуудлыг ярихад Оросын тал 50 хувиа аваач гэхэд Монголын тал Оросгүйгээр цааш явах боломжгүй гэж шийдсэн тохиолдол байдаг. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугаааны хувьд эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эх буюу УИХ-ын сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе. Зургадугаар сарын 23-нд гурван улсын Төрийн тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө асуудлыг шийдэх боломж байна гэж байсан. Тиймээс цаг хугацааны ийм хайчин дунд байгаа учраас та гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь аваад явчих асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргаж өгөөч. Хэрэв Их хурлын сонгуулийн дараа намрын чуулган руу асуудал шилжвэл 49 хувь нь Монгол руу ирэх нь шийдэгдэхгүй байж болзошгүй гэсэн байр суурь байгаа гэсэн учраас Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасан.
    “БИ “ЭРДЭНЭТ”-ИЙГ АЛДСАН БИШ, ОЛЖ АВЧИРСАН ЕРӨНХИЙ САЙД БАЙЯ ГЭЖ БОДСОН”
    49 хувийг худалдаж авах эрхээс Засгийн газар яагаад татгалзав гэдэг асуултын хувьд, Засгийн газрын гишүүд энэ асуудлаар ярилцсан. Протоколд ч бий. Оросын талын байр суурийг баталсан бичиг баримтыг Засгийн газарт авчирч үзүүл гэсэн шаардлагыг тавьсан. Яагаад гэвэл, цаг хугацааны хувьд шахуу байгааг тэр хүмүүс бидэнд хэлсэн. Нөгөө нэг асуудал нь, 49 хувь бол зөвхөн бидэнтэй хийгдэх гэрээ юм. Хэн нэг өөр этгээд орж ирэх юм бол энэ гэрээ хийгдэхгүй гэсэн. Ер нь бол ОХУ-ын эзэмшлийн 49 хувь гэдэг өөрөө урт түүхтэй асуудал. Анх ОХУ-ын Засгийн газар хувьцаа эзэмшигч нь байсан. Дараа нь Сангийн яам нь болсон. Дараа нь манай ТӨХ гэдэгтэй адил тэр институци нь 49 хувийг эзэмших болсон. Эцэст нь “Орос технологи” гэдэг аж ахуйн нэгж(ААН)рүү шилжүүлсэн байдаг. Энэ үед бидэнтэй ямар нэг байдлаар асуудал яриагүй. ОХУ-ын ААН-д байсан 49 хувиа Монгол Улсын ААН-д зарах худалдан авалтын үйл явц болсон. Ц.Даваасүрэн гишүүний асууж байгаа шиг ийм асуудал гарах учраас Засгийн газрын тогтоол хоёр заалттай гарсан. Нэгдүгээрт, “49 хувийг авах давуу эрхээс татгалзаж, тухайн нөхцөлд нь худалдан авалтыг зөвшөөрсүгэй” гэсэн заалт. Хоёрдугаарт, процессын хувьд дуусгахыг Гадаад харилцааны сайдад даалгасан. Гуравдугаарт, Засгийн газрын хуралдаанд бид ярилцаад, нэмж оруулсан нэг заалт бий. Тэр нь танай ААН-д 49 хувиа зарна гэдгээ батал. Баталж чадахгүй бол бид 49 хувийг авах давуу эрхээс татгалзсанаасаа харин татгалзана шүү гэж оруулсан. Үүнийг Ажлын хэсэг харсан байх гэж бодож байна. “Ростех” компани “Бид энэ аж ахуйн нэгжээс бусад хуулийн этгээдтэй ямар нэг байдлаар яриа хэлцэл хийгээгүй” гэсэн бичиг ирүүлснийг Засгийн газарт авчирч үзүүлсэн. Мөн тэр бичигт бид цаашид ямар нэг гуравдагч этгээд, аль нэг улсын Засгийн газар, тэр дотроо Монголын Засгийн газрыг оролцуулан ямар нэг яриа хэлцэл хийгээгүй гэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг шийдэхэд ямар нэг хувилбар байгаагүй.
    400 сая ам.доллар байгаагүй юм уу гэдэг асуудал онолын түвшнийх. Бидэнд ямар туршлага байсан гэхээр УИХ дээр Цагаан суваргын асуудал орж ирж байхад бид 200 сая ам.доллар өгч чадахгүй буцааж байсан. Улаанбаатар төмөр зам 100 хувь Монголын төрийн өмч болох боломжийг ч бас алдсан. Энэ бүхнийг бодсон.
    Монгол Улсын эрх мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь авчрахын тулд зөвхөн энэ замаар явах юм байна. Эсвэл хуучин байсан статус буюу 51 хувь нь Монголын төрийн мэдэлд, 49 хувь нь ОХУ-д хэвээр байх нь гэсэн ийм л хоёр зам байсан. Миний оронд ямар ч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хамаагүй, эхний замыг нь сонгож авах байсан болов уу. Яагаад гэвэл Засгийн газрын гаргасан энэ шийдвэрийн дүнд хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсын үйлдвэр гэж нэрлэгдэх болсон. Би энэ улсын эрх ашгийн төлөө ажиллаж байсны хувьд “Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм шүү.
    “ОРОСЫН МЭДЭЛД БАЙСАН БАЯЛГИЙГ МОНГОЛДОО АВЧИРСАН НЬ БУРУУ БОЛ ЯЛ ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙНА”
    Яагаад хаалттай хэлэлцсэн талаар гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаа эд явагдаж байсан. Хоёрдугаарт, аливаа айлчлалын асуудлыг нууцын горимоор хэлэлцдэг. Гуравдугаарт, бизнесийн алтан зарчим бий, хоёр ААН хоорондоо нууц хадгалах гэрээ байгуулдаг. Үүний дагуу гэрээ хийдэг учраас хариуц эцэслэж гарах хүртэл ил болгож болдоггүй. Энэ зарчмуудын дагуу хаалттай хэлэлцсэн.
    Монгол төрийн төлөө 20, 30 жил зүтгэсэн та бүхэн улс төр яаж явдгийг мэднэ. Мушгиж яриад байж болохгүй. Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг 100 хувь эх орондоо авчирсан нь буруу гээд ял шийтгэл хүлээдэг бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.
    О.ОРХОН: “РОСТЕХ” ХУВЬЦААГАА ХЭНД ШИЛЖҮҮЛЭХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ
    Би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувийн охин компани болох “Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдпож, яаж ажилласан талаар асуултад хариулц, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж ирээгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.
    Захиалагчийн хувьд “Монголын зэс корпораци” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо, мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би капитал” компани зөвлөгөө өгч оролцсон. ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон.
    Үйл явц хэрхэн өрнөсөн гэхээр үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн гараас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон, томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яах вэ. Ямар ч байсан “Монголын зэс корпораци”-тай худалдах, худалдан авах гэрээ, нөхцөлөө тохирч, холбогдох гийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай, ийм нөхцөлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцөлөөр Монголын Засгийн газраас худалдан авах, эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа сонгоод, нөхцөлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх, эсэх талаар сонголт өгсөн. Засгийн газраас давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан.


4922 4923 4924 4925 4926 4927 4928
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 55 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 56 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 18 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 46 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК