зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4924 4925 4926 4927 4928 4929 4930
  • Ам.доллар 2050 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 7 сарын 26
    Долдугаар сар гарснаас хойш ам.долларын ханш эрчимтэй өссөөр байна.
  • Рио 2016: Тамирчдад 450 мянган бэлгэвч тараана
    2016 оны 7 сарын 26
    Хүн төрөлхтний спортын аугаа их баяр Зуны Олимпийн XXXI их наадам ирэх 8-р сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотноо зохиогдох гэж байна. Олимпын наадамд оролцох тамирчидын зарим нь хэдийнэ Рио-Де-Жанейро хотыг зорьсон. Тэгвэл тамирчидыг Олимпын хотхонд ирмэгц нь урьд өмнөх олимпын наадмын үеэр тарааж байгаагүй олон тооны бэлгэвчийг тараах гэнэ.


    Тамирчдын очих боломжтой байгууламжууд хатуу чанга дэглэмтэй гэжээ“RSG” арга хэмжээг үүсгэн зохион байгуулагч Пол Рамблер, тамирчид наадам үргэлжлэх хугацаанд хүссэн болгоноо хийж болно гэсэн баталгааг өгчээ. Олимпын наадмын үеэр урьд өмнө нь би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй хэмээн мэдэгджээ


    Түүний ярьснаар, тамирчдын байрлах орон сууцнууд нь 13 мянган суултуур, 275 мянган хувцасны өлгүүр, өндөр тамирчдад зориулан сунгаж болох 18 500 ортой аж. Олимпын тосгонд байрлах тамирчдад нийт 450 мянган бэлгэвчийг /тамирчин бүрт 42 ширхэг/ тарааж өгөх гэнэ.
  • Машин онхолдож нэг хүний амь энджээ
    2016 оны 7 сарын 26
    2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 287 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 207 дуудлага бүртгэгдсэн байна.

    Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 5, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

    Тухайлбал:
    1. БЗД-ийн нутаг Майхан уулын баруун хойд замд амины BenzG320 маркийн Н жолоочтой автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Н-н амь нас хохирсон.
    2. СХД-ийн нутаг Москва хороолол 131-р байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 6 настай, эрэгтэй М-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
  • Тарваган тахлын вакцинжуулалт энэ сарын 28-нд дуусна
    2016 оны 7 сарын 26
    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-наас орон даяар эхэлсэн. Тэгвэл дархлаажуулалт 7-р сарын 28-ны өдөр хүртэл явагдах ба дархлаажуултад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай ба 6 наснаас дээш насныханд тарих заалттай.


    Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.
  • Сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд ирлээ
    2016 оны 7 сарын 26
    Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд манай улсад болох сумо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхохоор өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн багa хурал хийх юм байна.
  • МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тов тодроогүй байна
    2016 оны 7 сарын 26
    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
  • АТГ: Нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан бичиг хүргүүлэв
    2016 оны 7 сарын 26
    АТГ-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт явуулсан шалгалтаар сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авсан зөрчил илэрчээ.
  • Жэк Магийн лекц маргааш “Скай резорт” амралтын баазад болно
    2016 оны 7 сарын 26
    Аlibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад ирээд байгаа билээ. Тэрбээр долдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амарч, ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

  • Ачааны галт тэрэгний осол гадны нөлөөгүй гэв
    2016 оны 7 сарын 26
    ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан галт тэрэг онхолдсон хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Энэ талаар өнөөдөр УТБЗ-аас мэдээлэл хийлээ. Тэрээр, ослын шалтгаан нь бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнтэй холбоотой байх магадлалтай хэмээн ”Улаанбаатар төмөр зам” ТӨХК-иас үзэж байгаа юм байна. Энэхүү осолд ямар нэгэн гадны нөлөө, хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулсан бөгөөд ямар нэгэн гадны нөлөө байгаагүй гэх дүгнэлт гарчээ. Ачааны галт тэрэг 25 км/цагийн хурдтай явах ёстой бөгөөд осол гарах үед тухайн галт тэрэг 20 км/цагийн хурдтай явж байжээ.

  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ерөнхий сайдад асуулга тавьлаа
    2016 оны 7 сарын 26
    Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, орчин нөхцөл, хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьлаа. Асуулгад:
  • Улаанбаатар хотод 6 дугаар сард 42823 жуулчин иржээ
    2016 оны 7 сарын 26
    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.
  • Улаанбаатар хотын хөшөө, дурсгалуудыг цувралаар танилцуулж байна
    2016 оны 7 сарын 26
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад:
  • Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд усанд энджээ
    2016 оны 7 сарын 26
    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг Гүннуурын усанд өчигдөр 5 настай хүүхэд золгүй байдлаар осолдсон байна. Онцгой байдлын газрын аврагчид ослын газар ажиллан, цогцосыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

  • 40 кг мөнгөн ус дамлан худалдах гэж байгаад баригджээ
    2016 оны 7 сарын 26
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус дамлан худалдах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ.

  • Цахилгааны шугам, тоноглолыг гэмтээхээс сэргийлээрэй
    2016 оны 7 сарын 26
    Улаанбаатар хотын хэмжээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, захиалагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан дамжуулах шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал зогсохгүй байна. Шугам сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг алдагдуулах, хэрэглэгчдийн хэрэглээг тасалдуулан хохироож буй энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг гэмтээсэн хуулийн этгээдэд тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192мянган төгрөг)-г 2-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль, шийтгэврийг ногдуулан захиргааны арга хэмжээ авч, гэмтлийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон.

    Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд нь цахилгаан эрчим хүчний дамжуулах шугам, трансформатор, дэд өртөөний ойр орчимд газар шорооны болон машин механизм ашиглан ажил гүйцэтгэх гэж байгаа бол дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
    Үүнд:

    Цахилгаан дамжуулах шугамын трасс дээр болон ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд ажил гүйцэтгэгч нь УБЦТС ТӨХК-ийн харьяа Түгээх төвүүдээс тодруулга хийлгэн, бичгээр зөвшөөрөл авч, зөвшөөрлийн дагуу эрчим хүчний байгууллагын ажилтны хяналтын дор ажлыг гүйцэтгэнэ
    Ажил эхлэхийн өмнө эрчим хүчний байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хяналтын малталт хийж үзнэ
    Газар шорооны ажлын үед тодруулга дээр тусгагдаагүй кабель шугам илэрвэл газар шорооны ажлыг нэн даруй зогсоож, УБЦТС ТӨХК-д мэдэгдэнэ
    Газар шорооны ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацааны туршид кабелийг механик гэмтэл, унжилтаас сэргийлэх арга хэмжээ авна
    Ухсан нүх, шуудуунд хашлага хийж хамгаалах, хашлага дээр урьдчилан сэргийлэх санамж бичиг, анхааруулах тэмдэг, шөнийн цагаар гэрэл ойх цацруулагч наалт болон гэрлэн дохио тавина
    Кабель шугамын хамгаалалтын бүсэд газар ухах механизм ашиглахыг хориглоно
    Кабель шугамаас хоёр тийш тус бүр 5 метрээс дотогш зайд цохилтын ба доргилтот ажиллагаатай машин механизм хэрэглэхийг хориглоно
    Кабель шугамыг өвлийн цагт ухахад хөрсийг нь гэсгээхдээ кабелийг гаднаас нь халаахгүй байх зэрэг шаардлагыг дагаж мөрдөнө гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүү хөршийнхөө нохойд хазуулж гэмтжээ
    2016 оны 7 сарын 26
    дөрвөн настай хүү хөршийнхөө нохойд хазуулж гэмт
  • Хэнтий аймагт галзуу өвчин гарчээ
    2016 оны 7 сарын 26
    Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн “Ухаа- овоот” гэдэг газар малчин Ч-н үхэр 07.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
  • Н.Алтанхуяг Жэк Ма-д номоо дурсгав
    2016 оны 7 сарын 26
    Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Манай улсад энэ сарын 24-27-ны өдрүүдэд амрахаар ирээд байгаа билээ.

  • Завханд 27 айл өрх усанд автжээ
    2016 оны 7 сарын 26
    Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлага 07.25-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.
  • Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт энэ сарын 30-нд болно
    2016 оны 7 сарын 26
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
    Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS телевиз шууд дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4924 4925 4926 4927 4928 4929 4930
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    4 цаг 41 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    4 цаг 59 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    5 цаг 44 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    6 цаг 8 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    6 цаг 36 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    6 цаг 37 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    6 цаг 48 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    6 цаг 57 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    7 цаг 30 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    7 цаг 40 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    8 цаг 29 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    8 цаг 41 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    9 цаг 10 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    9 цаг 49 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    10 цаг 12 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    11 цаг 20 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    11 цаг 20 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    11 цаг 27 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    11 цаг 29 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    12 цаг 25 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК