Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5101 5102 5103 5104 5105 5106 5107
  • Шилдэг борлуулалттай 10 ном
    2016 оны 10 сарын 01
    Шилдэг борлуулалттай 10 ном
  • Хүүхдээ дүүтэй болоход нь хэрхэн бэлдэх вэ?
    2016 оны 10 сарын 01
    Хүүхдээ дүүтэй болоход нь хэрхэн бэлдэх вэ?
  • Даваа гаригаас эхлэн ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ
    2016 оны 10 сарын 01
    2016 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв:


    2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
  • Өнөөдөр Оросын “дрифт”-чид манай тамирчидтай өрсөлдөнө
    2016 оны 10 сарын 01
    “D.Vision Mongolia 2016” дрифтийн тэмцээн маргааш буюу ирэх сарын 1-ний өдөр Авто худалдааны төвийн талбайд болно.


    Тэмцээнд ОХУ-ын долоон шилдэг тамирчин, Монгол Улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм. Дрифтийн спорт нь анх 1960-аад онд Японд, 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад үүссэн. Одоогоор томоохон цуврал тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Европ, Тайланд, Тайван, ОХУ-д явагддаг аж.


    Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ.Жишээлбэл нэгдүгээр эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.


    Энэхүү спорт Монгол Улсад анх 2000 онд үүссэн ч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болоод байсан юм.
  • Фото: Английн хунтайж гэр бүлийн хамтаар Канадад айлчилж байна
    2016 оны 10 сарын 01
    Энэ өдрүүдэд Английн ханхүү Уйльяам, Кембрижийн гүнж Кэйт Мидлтон нар бяцхан ханхүү Жорж, гүнж Шарлотта нарын хамтаар Канадад айлчилж байна. Айлчлалын сонирхолтой зургуудыг хүргэе.
  • Өнөөдөр хатан Туул голоо хамтдаа цэвэрлэе
    2016 оны 10 сарын 01
    Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу 2016 оны дугаар сарын 1-ний өдөр Туул,Сэлбэ гол (Дунд гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх гэж байна.


    Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс)голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна.


  • Цагаан Дарь эхийн судрыг 100 мянган удаа уншина
    2016 оны 10 сарын 01
    Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацан буюу Цанид чойрын их сургууль байгуулагдсаны 280 жилийн ой энэ жил тохиож буй ажээ.

    Тус дацангийн түүхэн ойг угтан Дашчойнпэл дацанд цаглашгүй энэрэлт Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших ”Буман Дарь-Эх” хурлыг энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 1, 2-ны өдрийн 11 цагт зохион байгуулах гэж байна.

    Мөн сүсэгтэн олон, лам хуврагууд хурлын өдрийг хүртэл өөрсдийн гэр орон, албан газар, сүм хийд, аль зохимжит газар Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг уншиж, Буман Дарь-Эх” хурлын үеэр тоогоо нэгтгэн унших гэнэ.

    Цагаан Дарь-Эх бурхныг шүтсэнээр ашдын аврал буюу төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болох төдийгүй, энэ насны гай барцад арилж, нас буян дэлгэрэх, цаг бусын өвчин, гэнэтийн ослоос амарлидаг гэж үздэг байна.
  • Байгууллагуудын халаалтыг өнөөдрөөс өгч эхэлнэ
    2016 оны 10 сарын 01
    2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа гэж мэдээллээ. Энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг өгч эхлэх юм. Мөн халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна
  • Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ
    2016 оны 10 сарын 01
    Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нд эхэлж, 17-нд дуусах юм. Энэ удаа 21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд зургаан нам, нэг эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд зургаан нам оролцоно.

    Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй нэвтрүүлэх эрхтэй. Олон нийтийн радио,телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг бэлтгэн явуулах бөгөөд нэг нам, эвсэлд нэг өдөрт 10 минут олгожээ.

    Аравдугаар сарын 19-нд болох сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд дараах намууд өрсөлдөж байна.

    Монгол ардын нам,
    Ардчилсан нам,
    Иргэний Зориг Ногоон Нам,
    Монголын ногоон нам,
    Бүгд найрамдах нам,
    Монгол ардын хувьсгалт нам,
    Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын ”ТӨВ НУТАГ” эвсэл,
    Эх орон нам,
    Монгол үндэсний ардчилсан нам,
    Хөдөлмөрийн үндэсний нам
  • Аравдугаар сарын зурхай
    2016 оны 10 сарын 01
    Аравдугаар сарын зурхайг хүргэж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 10 сарын 01
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 01
    2016 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 01-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан , өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгйин хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус , өдөртөө 9-11 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 8-10 градус дулаан байна.
  • МУБИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2016 оны 9 сарын 30


    Монгол Улсын Боловсролын их сургуулийг 65 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм.

    Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

    “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

    Хүндэт багш, оюутнууд аа,

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд тус сургуулийн 65 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн 97 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

    Монгол Улсад дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65 жилтэйгээ энэ жил золгож байна. Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1000–аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн хүндэтгэл илэрхийлье.

    Тус сургууль нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын хөгжилд их хувь нэмэр оруулж ирснийг мөн бахархан тэмдэглэж байна. Монголын хөгжлийн ирээдүй оюуны боловсролын хөгжлөөс шууд хамаарна. Тийм ч учраас Монголын төдийгүй дэлхийн хөгжлийн ирээдүйн гол хөдөлгөгч хүч нь өндөр боловсрол, бүтээлч сэтгэлгээтэй боловсон хүчин, тэднийг сурган хүмүүжүүлэгчид байх болно.

    Оюун билиг, эрдэм ухаан бол хүн төрөлхтний оршин тогтнол, хөгжил дэвшлийн дархлаа билээ. Чухамхүү үүнийг дээдлэн шүтэж, төрийн бодлогын тулгуур болгосон улс үндэстэн, ард түмэн аль ч цаг үед аз жаргалтай амьдарч, хөгжил дэвшлийн манлайд явж байна. Та бүхнийг багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлэхэд улам бүр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Амжилтаа ахиулж, урагшаа тэмүүлээрэй.

    Нэр төртэй, хариуцлагатай боловсон хүчин бэлтгэж байгаа МУБИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагч, ажилтан ажилчид Та бүхэнд аз жаргалтай, эрүүл энх байж оюун ухааны хишиг буян түгээх гэгээлэг, ариун үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

    Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай” гэлээ.




  • 18 хувьцаат компанийн 28,320 ширхэг хувьцаа арилжжээ
    2016 оны 9 сарын 30
    http://mse.mn/content/list/2/0
  • Маргааш Туул голын хогийг цэвэрлэнэ
    2016 оны 9 сарын 30
    Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу 2016 оны дугаар сарын 1-ний өдөр Туул,Сэлбэ гол (Дунд гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх гэж байна.

    Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс)голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна
  • Чуулган: Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2016 оны 9 сарын 30
    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 03-ны Даваа гарагт 10.00 цагаас:

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт.

    ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд.

    10 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;

    Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;

    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.

    10 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт.

    ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 06-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

  • ГХЯ: Сингапурт зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс
    2016 оны 9 сарын 30
    СИНГАПУРТ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭД АНХААРАХ ЗҮЙЛС
  • ”Буман Дарь-Эх” хурал энэ амралтын өдрүүдэд болно
    2016 оны 9 сарын 30
    Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших ”Буман Дарь-Эх” хурлыг энэ амралтын өдрүүдэд 11 цагт зохион байгуулахаар болжээ. Мөн сүсэгтэн олон, лам хуврагууд хурлын өдрийг хүртэл өөрсдийн гэр орон, албан газар, сүм хийд, аль зохимжит газар Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг уншиж, Буман Дарь-Эх” хурлын үеэр тоогоо нэгтгэн унших гэнэ.
  • Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 9 сарын 30
    Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
  • Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
    2016 оны 9 сарын 30
    Ирэх аравдугаар сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцуулж байна.


    Аравдугаар сарын 9-нд 14 цагаас: Баянзүрх хайрханы хишиг барилдаантай. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.



    Аравдугаар сарын 15-нд 14 цагаас: Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан, /224 бөх зодоглоно/



    10-р сарын 16-нд 14 цагаас: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат улсын заан С. Гүржавын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай. /256 бөх барилдана/



    10-р сарын 22-нд 12 цагаас: Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно /тоо харгалзахгүй/



    10-р сарын 30-нд 14 цагаас: Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
5101 5102 5103 5104 5105 5106 5107
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 9 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    2 цаг 30 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    4 цаг 48 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 7 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    6 цаг 22 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 5 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 9 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    17 цаг 21 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    17 цаг 25 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    22 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК