Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5103 5104 5105 5106 5107 5108 5109
  • Улсын арслан Р.Пүрэвдагва цолны найраа ирэх сард хийнэ
    2016 оны 9 сарын 30
    Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва цолны найраа ирэх сард хийхээр болжээ.

  • Фото: ”Best of Paris Fashion Week”
    2016 оны 9 сарын 30
    Фото: ”Best of Paris Fashion Week”
  • ”Бүргэдийн баяр” болно
    2016 оны 9 сарын 30
    ”Бүргэдийн баяр” арга хэмжээ ирэх сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой юм.



    Энэ удаагийн арга хэмжээнд гадаадын 400 орчим жуулчин оролцох төлөвтэй байгаа юм. ”Бүргэдийн баяр”-аар хурдан, жороо морины болон тэмээний уралдаан, сур харваа, мөнгө шүүрэх, тулам булаалдах зэрэг ардын тоглоом наадгай болж, гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.
  • Сэрэмжлүүлэг: 14 настай хүү газ үнэртэж, мансуурчээ
    2016 оны 9 сарын 30
    Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 14 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ.

  • Б.Баярсайхан, З.Мэндсайхан, Д.Очирбат нарын нэрийг Засгийн газарт хүргүүлэв
    2016 оны 9 сарын 30
    Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаанаар хуралдлаа. Тус хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс есдүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
  • Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр
    2016 оны 9 сарын 30
    Олон Улсын Орчуулагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг Олон улсын орчуулагчдын холбооноос ”Олон улсын Орчуулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.

    Олон улсын орчуулагчдын холбоо анх 1953 онд Парис дахь Пьером-Франсуа Кайед байгуулагдаж өнөөдөр дэлхийн 100 гаруй үндэстний холбоог эгнээндээ нэгтгэсэн байна.
  • ”Саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэрээ бусдад алдсан уу
    2016 оны 9 сарын 30
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ноцтой мэдэгдэл хийлээ.

    Гурван сарын өмнө УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарын гишүүд олон нийтэд хандан ”Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг монголчууд авч буй нэрээр хувийн компанид хямдхан зарсан байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн.

    Тэднийг ингэж мэдэгдээд удаагүй байтал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг /тухайн үеийн ерөнхий сайд/ яарч, сандран мэдэгдэл хийж
  • “Зам засвар”-ын ажил буюу Айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө
    2016 оны 9 сарын 30
    ...Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирээдүйдээ “Наамбар ваан” шиг болчихгүйн тулд МАН-д үүрээ даацтайхан засах, давхар АН-ын дарга болох гэсэн маш том ашиг сонирхол бий гэлцэх болсон байна. М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын хэн хэний нь ашиг сонирхол ийнхүү яг нэг шугам дээр давхцаж байгаагаас гадна энэ хоёрын хооронд “С.Баяр” гэсэн мундаг гүүр байгааг мартаж болохгүй...
  • Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    2016 оны 9 сарын 30
    11:00 цагт: МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн ”Эргэн дурсахуй” үзэсгэлэн МоАХ-ны байр Ардчиллын ордонд гарна.

    11:00 цагт: АХБ Монголын болоод Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааг жилд нэг удаа гаргадаг юм. Тайлангийн дүнг өнөөдөр Шангрила зочид буудалд танилууулана.

    11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

    Жанжин Д.Сүхбаатарын талбайд ”Улаанбаатар намар” арга хэмжээтэй.
  • “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг баталлаа
    2016 оны 9 сарын 30
    НИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн иргэд, оршин суугчдын санал, Монгол Улс болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв хандлагад үндэслэн боловсруулсан байна.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм. Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит III хуралдаанаар хэлэлцэн баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг www.ulaanbaatar.mn цахим хуудаст бүрэн эхээр нь байршуулна гэж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24 баримт: АН-ын малнууд аа! Одоо “гадаад” нөхдөд АН-ын “пентаамерик”-чууд хэрэггүй
    2016 оны 9 сарын 30
    ...Ц.Элбэгдоржийн захиас байсан юм. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд: “Парламентад гудамжныхныг бүү оруул, халз тулаад МАН, АН хоёр л үлдэх хэрэгтэй, тэгвэл ахиад МАНАН, ялсан ч ялагдсан ч асуудалгүй”. АН-ын саналыг гудамжныхан л хуваана… З.Энхболд тэгэхэд хамгийн увайгүй загнаж, МАН-ынхныг нулимж дэвсэлж байсан.
  • Элэгний С вирүсийг устгах эмийг өнөөдрөөс худалдаална
    2016 оны 9 сарын 30
    Элэгний С вирүсийг устгах 98 хувийн үр дүнтэй шинэ эмийг “Омбол” ХХК өчигдөр танилцуулсан.


    “Хепсинат-ЛП” нэртэй уг эмийг Энэтхэгийн Натко эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд сарын хэрэглээ нь 150 ам.доллар аж. Тэгвэл уг эмийг өнөөдрөөс худалдаалахаар болжээ.

    Энэ эм сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан бөгөөд есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 300 ам.доллар болсон. Гэвч энэ эмийн үнийг дийлэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй олон хүн байгааг харгалзан үнэ хямд хэр нь үйлчилгээ ижил эмийг “Омбол” ХХК оруулж ирээд байгаа нь энэ аж.

    Эмийн сарын хэрэглээ нь 150 ам.доллар бөгөөд тухайн өвчтөний байдлаас хамаарч 3-6 сар хэрэглэх юм. Эмчийн жорын дагуу шууд эмийн сангаас худалдан авалт хийх боломжтой. Вирүсийн эмчилгээг эмчийн хяналтад зааврын дагуу хийх ёстой учраас цахим жороор эмийн жорыг бичих юм байна. Эмийг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв, хот болон орон нутгийн гэрээт эмийн сангаар худалдаалах аж.

    Мөн “Омбол” ХХК “Хепсинат-ЛП” эмийг зургаан сар уух хүмүүст сүүлийн сарын эмийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.
  • Энэ сарын 3-наас ихэнх нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ
    2016 оны 9 сарын 30
    3-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг
  • “Улаанбаатарын намар” өнөөдөр болно
    2016 оны 9 сарын 30
    Есдүгээр сарын 30 -ны өдөр буюу маргааш Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.



    Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглож, рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна.



    Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цахилгаан хязгаарлах газруудын хуваарь
    2016 оны 9 сарын 30
    Маргааш буюу есдүгээр сарын 30-ний Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
    Баянзүрх дүүрэг

    10:30-17:30 цагт: 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төв,
    Сүхбаатар дүүрэг

    16:00-18:00 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор,
    Чингэлтэй дүүрэг

    10:30-16:00 цагт: 18-р хороо Гүнтийн зуслан,
    Сонгинохайрхан дүүрэг

    11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7, 19-р хороо 21-р хорооллын 8Б, В-р байр, Толгойтын 31-р гудамж, Гэгээн Мед оношлогоо, эмчилгээний төв, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зиллион ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
    Налайх дүүрэг

    10:00-18:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба болон ойр орчмоор.



    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

    Цахим үйлчилгээ: my.tog.mn
    Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
    2016 оны 9 сарын 30

    2016.9.29, Пүрэв гараг / Билгийн тооллын: 29
    Намрын дунд улаагчин тахиа сар
    Таван шар мэнгэтэй Хөх бар өдөр

    Аргын тооллын: 2016.9.29, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.49-18.36
    Үс засуулбал: Сүлд тэнэж одно
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Сэрэхүй

    Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна
    2016 оны 9 сарын 30
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн , өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан , өдөртөө 11-16 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө 15-17 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
  • УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилжээ
    2016 оны 9 сарын 29
    Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 14.00 цагийн орчимд Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн ерөнхий хорооны ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох шийдвэрт гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Мөн УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын дарга томилогдсон байна.

    ОХУ-ын Москва хотноо хоёр өдрийн өмнө болсон хурлаас хойш УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны хоёр талын гишүүд ойлголцолд хүрч, санал нэгдэхгүй асуудлууд байсан ч эцэст нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцөн Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, шийдвэрлэсэн тухай эх сурвалж мэдээллээ.

    Ингэснээр 1.9 жилийн хугацаанд УБТЗ-ын даргын албан тушаалыг хашсан Л.Пүрэвбаатар халаагаа өгөх нь тодорхой боллоо.

    Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын талд хүсэлт тавьж, маргаантай байсан УБТЗ-ын даргын томилгооны асуудлыг ийнхүү эцэслэжээ.

    Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байжээ.
  • Цацрагийн үүсгүүрийг импортлох, ашиглахдаа заавал зөвшөөрөл авна
    2016 оны 9 сарын 29
    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандаж сануулахад Монгол Улсын хилээр цацрагийн үүсгүүрийг нэвтрүүлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг. Тодруулбал, цацраг идэвхт бодис, ионжуулах цацрагийн бусад үүсгүүрийг импортлоход захиалах шатнаас эхлээд ашиглах, хадгалах, хаягдал болгон устгах хүртэлх бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор цацрагийн аюулгүйн шаардлага, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Тиймээс цацрагийн үүсгүүрийг импортлохдоо мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж зөвшөөрөл аваарай.

    Манай улсад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн гээд бүхий л салбарт цацрагийн үүсгүүрийг хэрэглэдэг. Өнгөрсөн оны байдлаар 252 аж ахуйн нэгж 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа гэх тоон мэдээ бий. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, бусад лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг байна.

    Ийнхүү цацрагийн үүсгүүрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнд тавих хяналт чухал. МХЕГ АНУ-ын Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг 2008 оноос 7 үе шаттай хэрэгжүүлж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлээд байгаа юм.
  • Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ
    2016 оны 9 сарын 29
    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан талаархи асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн байна. Тэрбээр энэ талаар өнөөдөр /2016.09.29/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, хувьчлалын асуудлаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхийг хэвлэл мэдээллийнхнээс хүссэн юм.

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурдын эхэнд “УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Энэ асуудлыг би шахаж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байсан. Энэ ч үүднээс асуудалд хандаж Ерөнхий сайдад санал хүргүүлэх болсон” гэдгээ онцлов.

    Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 28-нд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан талаархи асуудлыг шалгаж дүнг танилцуулах чиглэл Засгийн газарт өгөгдсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын захирамж гарч таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, наймдугаар сарын 05-ны дотор шалгалтын дүнг танилцуулах үүрэг өгөгдсөн боловч нааштай шийдвэр гарсангүй гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр хэллээ.

    Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар нөхцөл байдлыг судалж үзэхэд дээрх үйлдвэрүүдийг удирдах бүх эрх мэдэл нь 49 хувийг худалдаж авсан гэх “Монголиан коппер корпораци” болон Худалдаа хөгжлийн банкны удирдлагад шилжиж, төрийн эзэмшлийн 51 хувийг Засгийн газар бүрэн алдсан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Учир нь дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний 50 хувийг болон ТУЗ-ийн даргаар нь цөөнхийн төлөөллийг томилж, төрийн мэдлийн 51 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Б.Шинэбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсныг Худалдаа хөгжлийн банк болон “Монголиан коппер корпораци”-ийн эрх ашгийг хамгаалагч болсон гэж үзэхэд хүргэж байна гэлээ. Иймээс тэрбээр УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дараахь саналыг хүргүүлсэн байна.

    Үүнд:

    -Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүнг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх,

    -Сангийн сайд асан Б.Болорын 2016 оны 06 дугаар 27-ны өдрийн н/255, н/256 дугаар тушаалыг хүчингүй болгох,

    -Дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин эхнээс нь зохион байгуулах,

    -“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет нэгдэлд” төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийн шинээр томилж ажилд оруулах,

    -Дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийг байгуулах, гүйцэтгэх удирдлагыг томилох, дүрмийг батлахдаа 51х49 гэсэн харьцааг хатуу баримтлах,

    -Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монголиан коппер корпораци” ямар эх үүсвэрээр худалдаж авсан болон хууль ёсны байсан эсэхийг онцгойлон анхаарч шалгалтаа үргэлжлүүлэхийг хүссэн байна.

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг шударга болгож, Монгол Улсын төрийн 51 хувийг үнэгүйдүүлэхгүй эзэнтэй байлгаж, ард түмний эрх ашгийн төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.

    2016 оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлснийг харьцуулахад энэ үйлдвэр яаж ажиллаж байгаа нь харагдаж байна гэлээ.

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5103 5104 5105 5106 5107 5108 5109
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    42 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    1 цаг 3 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    3 цаг 21 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    4 цаг 40 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    4 цаг 54 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    5 цаг 38 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    5 цаг 41 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    15 цаг 54 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    15 цаг 58 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    21 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК