Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АН-ын малнууд аа! Одоо “гадаад” нөхдөд АН-ын “пентаамерик”-чууд хэрэггүй

2016-9-30
0
ЖИРГЭХ

Хэрэв АН ингэж чадахгүй бол 1990 оны ололтын алдрыг АН-аас булаан аваад нийгмийн тогтолцоогоо өөрчлөх их салхи нижигнэн хөдлөх болно. Энэ бол гарцаагүй…


 

Дээрх үгийг судлаач Д.Ганхуяг хэлсэн юм. Тэрбээр МАНАН бүлэглэлийн багийг хуулах, эл олигарх бүлэглэлийн хийж буй ажил, явуулж буй ажиллагаа Төрийн тулгуур баганыг хэрхэн гуйвуулж, дайвуулж байгааг илчилсэн юм. Мөн өнөөгийн улстөрийн нөхцөл байдал болон ирээдүйд ямар өнгө төрх давамгайлахыг *Хоёр дахь дууны үг* нийтлэлдээ ийнхүү бичжээ. Түүний нийтлэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

1. Сонгуулийн системийг тогтоох АН-ын бүлгийн 25 гишүүн, дээр нь Э.Бат-Үүлийн оролцсон хаалттай хурлын бичлэг саяхан гарав аа. Сонгуулийг жижигсгэсэн мажоритар системээр явуулах санал хураалтад 14 гишүүн эсрэг, 20 гишүүн дэмжсэн санал өгсөн юм. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёр уурлаад санал хураалтад оролцолгүй хаяж гарсан. Нэг зөрөөд байна гэж үү? Тэр нь МҮАН-аас орж ирсэн Д.Батцогт.

 

2. Н.Алтанхуяг “нэг хүн” МАН-тай хамтарч манай намыг “алах” тоглоом явуулж байхад тэр урхинд нь орж болохгүй гэж хашгирсаар аргаа барсан. Хар машинд багтдаг “Жижиг хүний, жижиг тойргийг” дэмжихэд хамгийн гол үгийг Э.Бат-Үүл хэлсэн.

 

3. “Манай намын гишүүд, дэмжигчид сахилга батгүй учраас хуваагдаж өгнө, МАН-ынхан багцлагдаж өгнө. Тиймээс жижигсгээд тулгах хэрэгтэй.” Тэр ингэж хэлсний учир нь Ц.Элбэгдоржийн захиас байсан юм. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд: “Парламентад гудамжныхныг бүү оруул, халз тулаад МАН, АН хоёр л үлдэх хэрэгтэй, тэгвэл ахиад МАНАН, ялсан ч ялагдсан ч асуудалгүй”. АН-ын саналыг гудамжныхан л хуваана…” гэжээ.

 

4. Үнэндээ Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёрынхоор явсан бол АН ялах байсан. АН-ынхан тэр “нэг хүн”-д тахиа базуулсны гай. АН жагсаалтыг устгаад, өөрт ашигтай хотын тойргуудын мандатыг нэмээд зогсохгүй тойргийг өөрийнхөөрөө зурсан байсан. Ингээд л зогсох ёстой атал өвчин нь хөдлөж шуналтаад хуугаараа годройтжээ. З.Энхболд тэгэхэд хамгийн увайгүй загнаж, МАН-ынхныг нулимж дэвсэлж байсан.

 

5. Гэхдээ инженер хүн алддаг, алдахдаа “таслал алддаг”. 3,14-ийг 2,92-р үржихдээ нэг л таслал алдвал тэр чигээр нь алдаж байгаа юм. Харин Н.Алтанхуяг нарийвчлалгүй ойролцоогоор (3X3=9) гэж тооцдогт чадвар нь бий. Ер нь бол АН-д Н.Алтанхуяг шиг менежер одоохондоо байхгүй.

 

6. Нөгөө талаас З.Энхболд бэртэгчин үзэлдээ баригдаж ганцхан өөрийгөө бодсон юм. Зарим хүн сэжиглэдэг нь З.Энхболд “Америкийн тавал” буюу “Пента-Америкаас” огт салаагүй, зүгээр л дүр үзүүлж байгаад тэднийхээ захиалгыг биелүүлсэн гэж. Учир нь тэр “Сонгуулийн хууль” хийхдээ нэг цоорхой орхисон нь ухуулагч нарын тоог заалгүй орхисон байв. “Пента Америк” нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Оюунгэрэл, З.Энхболд тав. Гэхдээ З.Энхболд Элбэгээ нь өөрийг нь годройтуулна чинээ санаагүй байх. Ер нь бүгдийнх нь хугацаа дуусаж байгааг сонгуулийн дараа л мэдсэн. Энэ нь МАН-д олз болжээ. Олз болох юу байх вэ? Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар АН-ыг ойрхон ялагдуулбал З.Энхболдыг зайлуулаад Э.Бат-Үүлийг дэвшүүлэх байв. Тиймээс жижиг мажоритар систем рүү түлхээд “Зи жоомыг” холдуулчихна гэж болтол гэрээ шатаагаад хаячихдаг байгаа?

 

7. “Э.Бат-Үүл: Нам ялагдвал хариуцлагаа хүлээх хүн нь би” гэж агсарч байсан. Нээрээ одоо хариуцлагаа хүлээх нь байна. Хөөрхий хэдэн партизануудаас өөр түүнийг өмөөрч байгаа хүн алга. Э.Бат-Үүл нар ядаж хотын сонгуулийг салгаж одоо явуулсан бол өдийд “С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт дуудагдах нь байтугай хотын дарга хэвээрээ, бас АН цөөнгүй аймагт эрх мэдлээ хадгалж үлдэх байсныг ч бодохоос гол харлам. Магадгүй тэр ногоон гэрлээр АН-ын дарга болоод Ерөнхийлөгчид дэвшээд явчих байв. Э.Бат-Үүл АН-д ямагт ингэж гай болж ирсэн. Энэ удаад гурав дахь нь. Өмнөх хоёрыг нь олон хүн санаж л байгаа. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг. Одоо ч өнгөрөө бололтой…

 

8. АН-ын малнууд аа! Одоо “гадаад” нөхдөд АН-ын “пентаамерик”-чууд хэрэггүй. Эргүү малнууд бүгд чөтгөр шулам руугаа тонилбол таарч. Удахгүй Ц.Элбэгдорж нь ч суудлаасаа арчигдаад өгнө. АН 60 тэрбумыг гаргаж тавьсан нь олны шуналыг хөдөлгөснөөс биш зэвүүцлийг төрүүлээгүй. Ингээд “65:9”-өөр арчуулж байгаа чинь тэр. Хохь нь. Яах гэж жижиг мажоритарийг сонго гэсэн юм. Өөрсдөө л сонгосон, бэлэн дүүжлүүрт толгойгоо угладаг малнууд гэж байх уу ?!

 

9. АН-ын даргын төлөөх зодоон эхэллээ. Ц.Элбэгдорж өөрийн үнэнч хамтрагч П.Цагааныг илгээв. Түүнийг явуулснаар оронд нь ЕТГ-ын даргаар МҮДН-ээс тавьжээ. АН-ын “шинэчлэл” нэртэй дотоод зодоон эхлэв. Энэ удаад Ц.Элбэгдорж намынхаа эрх мэдлийг авахын тулд яахаас ч сийхгүйгээ харууллаа.


10. Одоо тэдний амь тэмцэж байна. Наад зах нь “Эрдэнэт”-ийн асуудал сөхөгдвөл сүйрнэ. Тиймээс АН-ын эрхийг авч байж намын нэрээр хамгаалалт авах ёстой, эс бөгөөс ахиж зугтаж чадахгүй, буцаад хөөгдөхөөс цааш.

 

11. 2000 онд Н.Энхбаяр өршөөсөн, өршөөлийнхөө хариуг хангалттай идэж байна. Харин М.Энхболд өршөөх үү ? Эсвэл тэднээр туг тахиад Дашэнхүүгийн данжаад шиг Монголыг гартаа атгах уу? АН-ын “пента”-ын МАН-ын хувилбар У.Хүрэлсүхийн “пента” Засгийн эрхийг авч чадалгүй дэвхэцсээр байна. Тэднээс илүү хүчирхэг гадаад дэмжлэгтэй бүлэглэл энэ улсад бас байдаг юм л даа.


12. Одоо улсаа зарсан, Америкчуудад юу байгаагаа өгсөн, тэгээд буцах нүүргүй болсон этгээдүүдийн хоргодох сүүлийн орон зай нь АН-ын даргын суудал. Ялагдсан боловч бас ч үгүй шинэ нийгмийг авчралцсан 160 гаруй мянган гишүүнтэй намын хамгаалалтыг яаж ийгээд авах хэрэгтэй. Түүнд гай болох ганцхан хүн бий.


13. Тэр нь Н.Алтанхуяг. Үнэндээ “пентаамерик”-чуудын тоглоом бололгүй, АН-ыг хэзээ ч байгаагүй өндөрлөгт хүргэж гурван сонгуульд дараалан ялуулаад МАН-ын түрэлтийг зогсоож, “Шударга ёс” эвслээр түрээ барьж АН-ын хязгааргүй засаглалыг тогтоож чадсан ганц хүн нь тэр. Н.Алтанхуягт гурван “дутагдал” бий. Нэг нь “Увс хүн”, нөгөө нь дотоодын дээд сургууль төгссөн. Гуравдахь нь Алтангадасынх.

 

14. Саяын сонгуулиар Н. Алтанхуяг “Увсхүнбиш” гэдэг нь тодорхой болов. Увсынхан Ю.Цэдэнбалаас хойш “төрсөн” Ерөнхий сайдаа 50 мянгаар худалдчихав. “Увсхүн” болохын тулд эхлээд МА(Х)Н-ын гишүүн байх ёстой юмсанж. Харин дотоодын сургууль төгссөн тухайд бол яг өнөөдөр АН-ын америкчлагдаж, Пэйнтэрлүүлсэн сэндвичүүдээс өөрийн нь хэлдгээр “монгол боорцог” хавьгүй дээр байгаа юм.


15. Н.Алтанхуягийн алдаа нь пентаамерикчуудын үгэнд орж, “Оюу толгойн” гэрээг явуулахын оронд хянах гэж шалгалт оруулж, 130 сая ам.долларын зөрчил илрүүлсэнд байгаа юм. “Саус гоби сэндс”-ийг шалгаж ял өгсөн, бас Р.Пэйнтэрт 7,6 тэрбумыг өгөлгүй унжсан, дээрээс нь ХХБ-ны тэрбумын бондод ЗГ-аас баталгаа гаргаж өгөлгүй их зан гаргасанд бий. Чухам үүнээс болж Ц.Элбэгдоржтой тэрсэлдсэн бөгөөд тэр өсөрхөл одоо ч тасраагүй байна. Н.Энхбаярын хаанчлалын эхэн үед Ц.Элбэгдоржийн явуулгаар М.Энхсайханыг унагахын тулд зовж байгуулсан “Алтан гадас” ТББ-ыг МАН-аас салгаж, АН-ын дагнасан фракц болгосноороо Ц.Элбэгдорж, С.Баяр нарын 7 сарын 1-ны цуст суурин дээр байгуулагдсан МАНАН фракцын хорхойтой араанд зуугдсан байна.


16. Хэрэв Н.Алтанхуяг намын даргаар үлдвэл АН-ын эрх баригчид ялангуяа өнгөрсөн сонгуульд далаар нь тавиулсан “нэгхүн” ба түүний нөхөд ямар ч хамгаалалтгүй үлдэж, АН гурав дахь хөршөөсөө салах юм.


17. Ц.Элбэгдорж нам дахь нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд өөрөөсөө хойшхи бүх намын дарга нарыг их хурлаар батлуулаагүй, өөрөөр хэлбэл ҮЗХ-ээр ёсчлуулж явж ирсэн бөгөөд ийм даргыг ч, Ерөнхий сайдыг, УИХ-ын даргыг ч ҮЗХ-ээр амархан унагачихаж болдог. Ялангуяа сонгуульд ялагдсаны дараа. Харин энэ удаад дүрмээ өөрчилж “Их хурлаар” намын даргыг томилуулах ёстой гэж зүтгэж байна. Саявтархан П.Цагааны санал болгосон “…жил бүр их хуралдай зарлаж намын даргаа сольдог байх” санал нь ирэх жилийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг АН-ын даргаар тавина гэснээс огт ялгаагүй сонсогдож байна л даа.

 

18. Өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь унагахдаа цаадах нь хэдий ҮЗХ-д хүчтэй боловч Ч.Сайханбилэг, С.Баярцогт нараар “хөдөөгийн түр фракц” зохиолгоод хөнтөрчихсөн билээ. Өнөөдөр Н.Алтанхуяг үндсэндээ ганцаардсан байдалд байна.

 

19. Учир нь АН-ын бусад фракцууд Н.Алтанхуягийн эсрэг нэгдсэн, гэхдээ намыг хэн унагасныг бүгдээрээ мэдэж байгаа боловч бэртэгчин үзэл нь давамгайлчихаад байгаа юм. Жишээ нь”Шонхор” фракцын удирдлага УИХ-д тэсч үлдсэн С.Эрдэнийн удирдлагад шилжсэн ба С.Эрдэнэ МАН ба Ерөнхийлөгчөөс ирэх заналхийлэл дор тэвдэж яваа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авна гэдэг зөвхөн үйлдвэр авч байгаа хэрэг биш, түүнийг дагасан үй олон баримт бичгүүд, луйвар булхайн баримтуудыг гартаа оруулж авсан гэсэн үг. Яг “Хадгаламж” банкыг Оросууд авмагцаа 14,5 тэрбумын баримтыг гаргаж хаясан шиг.

 

20. Гэтэл итгэж найдсан МАН нь АН-аас ялгаагүй ялзран завхарснаа нотлон нурж байна. Гэтэл улсаа нурааж, намаа завхруулсан этгээдүүдийг улстөрийн тавцангаас арчиж хаях олон нийтийн “шинэчлэлийн” захиалгыг АН хэрэгжүүлэхгүй, эсрэгээр даргын суудлын төлөө ужиг тулаанд удлаа. Харин ч буцаад намаараа тэднийхээ буулганд орж байгааг харж ой нь гутаж, бөөлжис нь цутгаж байна. Эцэстээ намаа задлаж тоглох схем санаачилж эхэлсэн байна.


21. Н.Алтанхуяг нам дотроо хүчирхэг авч АН задарвал “Алтан гадас” хамгийн сул фракц болж таарна. Тэд МСДН-ын сууринд очно. МҮДН бас л жижиг нам болно. Гуйвж дайвдаг залуусынх нь клубүүд аль нэгийг нь дагаад сарнина. Эцэстээ АН-ын үзэл санааны цөм төвлөрдөг “МоАХ” л АН-ыг залгамжлах эрхтэй үлдэнэ. Ц.Элбэгдорж энэ фракцыг Х.Баттулгын мэдлээс салгаж өөрийн болгосноор АН-ын манлайлагч болон тодорно. Эргээд МоАХ-ын суурин дээр АН-ыг дахин нэгтгэхэд бусад нь дагаар орогч болно уу гэхээс одоогийнх шиг эрх нөлөөгүй үлдэнэ. Ямар хувилбар байна?


22. Сонгуулийн систем, худалдагдсан сонгогчдийг шүүмжилмээр байвч Монголын олон нийт АН-ыг үзэн ядаагүй, гагцхүү намын нэрээр улсаа сүйдэлсэн хулгайч луйварчдаас нь л салахын тулд сонгуульд эсрэг санал өгсөн. Намыг нь унагахгүй бол тэд салахгүй нь гэж бодсон. Хэрэв тэд буцаад АН-ын толгойд зайдагнаад гоё сайхан үгээ донгодоод эхэлбэл 2020 онд ч АН-ыг ахиж сонгохгүй. Зөвхөн намаа бодсондоо муу хүн сонгодог хатуу электораль суурь ч задарна. Аргаа барахдаа либерал үзэлтэй учраас дэмждэг гэж худлаа цэцэрхэж байсан хүмүүст нь ч хэлэх үг үлдээгүй. Өнөөдөр адгийн шааруудын хоргодох эцсийн орон зай либерализм болчихлоо.


23. Үнэндээ сонгогчид АН-ыг унагаснаараа намд нь боломж олгосон. Өөрийгөө шинэчил, луйварчдаасаа сал, нам чинь сайн, хүн чинь муу байна, тэднээсээ салаад эргээд ирвэл тосоод авъя гэсэн. Гэвч тэднээсээ салахгүй буцаад ирвэл АН-ыг ахин шийтгээд, тэр адгийн шааруудтай нь хамтад нь түүхийн тавцангаас арчин хаях сонголтыг хийж чадна. Үнэндээ АН-ын шинэчлэл маш энгийн. Энэ адгийн шааруудаас л салчих. Тэгээд л болоо. 2020 онд тэд л дэвшихгүй бол МАН-тай тооцоо хийх цагийг эхлүүлэх болно.


24. Хэрэв АН ингэж чадахгүй бол 1990 оны ололтын алдрыг АН-аас булаан аваад нийгмийн тогтолцоогоо өөрчлөх их салхи нижигнэн хөдлөх болно. Энэ бол гарцаагүй…

 

24tsag.mn

image

...Ц.Элбэгдоржийн захиас байсан юм. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд: “Парламентад гудамжныхныг бүү оруул, халз тулаад МАН, АН хоёр л үлдэх хэрэгтэй, тэгвэл ахиад МАНАН, ялсан ч ялагдсан ч асуудалгүй”. АН-ын саналыг гудамжныхан л хуваана… З.Энхболд тэгэхэд хамгийн увайгүй загнаж, МАН-ынхныг нулимж дэвсэлж байсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ЦООХОРЫН НЭХГҮЙ (59.153.114.142)
    ЧАМАЙГ ГАЙГҮЙ СУДЛААЧ ГЭЖ ҮНЭЛЭЖ ХҮНДЭЛДЭГСЭН АЛТАНХУЯГ ШИГ ТЭНЭГ ХҮН УТ ОРСНООР МОНГОЛЫН ТӨР ИЙМ БАЙДАЛД ХҮРСНИЙГ ОЙЛГОХГҮЙ МАГТАЖ ДҮВИЙЛГЭСНИЙГ ЧИНЬ УНШИХААД САН НЭГ БАЙХ ГЭЖ БОДЛОО ТУУЛ ГОЛД БОХИРОО АСГАДАГ ГАЗРЫН ТБОЛОН КОМПАНЫ ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ ЕСХҮРГЭНДЭЭ ХИЧНЭЭН ХӨРӨНГӨ ӨГӨВ ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ ШУДРАГА ЁС УУ АЛТАНХУЯГ МОНГОЛЫН ТӨРД ЮУ ХИЙСЭН ЮМ АН ГЭЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ОРОГНОДОГ ГАЗАР БОЛСНЫГ ИХ УХААНТАН ТА МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ БАЯРЦРГТ ГАРАМГАЙБААТАР ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ ЗИ АЛТАНТУЯА ӨАРАГДАШГҮЙ ОЛОН ЛУЙВАРЧИД ЯАГААД АН ЫГ СОНГОВ ШУНАЛТ ЭНХБАЯРЫГ ЯАГААДХУУЛЬ ЗӨРЧИНМАХЫН ДАРГА БОЛГОВХЭН ИНГЭВХОРИН ЖИЛИЙН ТУРШ ХУУЧИН НАМЫН НЭРИЙГ ЯАГААД ӨГӨВ МАНАН ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙГАА ЮУ ЭНЭ БОЛГОНД ТА ЯАГААД ДУУГАРДАГГҮЙ БИЛЭЭ БАС НЭГ БААБАР БОЛОО БИЗ ДЭЭ ТА НАМАЙГ ТА САЙН ТАНИНА АА УТАСДААРАЙ
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (109.81.208.28)
    Ene gar yu ged bna
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • иргэн (124.158.90.56)
    Нээрээ одоо харвал Алтанхуяг Энхбаяр хоёр намуудаа эвсэл болгож сонгуульд оруулах төлөвлөгөө нь маш зөв байжээ
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Боршоо (103.229.123.196)
    Алтан хуяг АН-ын лидерийн хувьд Увсаас хуралд гарах магадлал байв. Энд МАН гишуун АН-ын гишуун огт хамаагуй. Алтанхуягийн калибрийн хун шууд гарах байв. Гэтэл тэр цэдэнбалыг муулбал АН дотроо дэмжлэг нэмэгдэж ундэсний хэмжээний лидер болон гэж горьдсон уу, цэдэнбалыг дугнэж цэгнэсэн уг хэлж томорсон байгаа юм. Юун цэдэнбал вэ, зугээр мороороо дуугуй байж байхгуй.Алтанхуягт ахадсан ажил байхгуй юу.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.194.17)
    З.Энхболд бол сайн дарга байсан Батүүл бол үнэхээр өвчгөнж байж сонгуульд ялагдсан
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Энхболд Алтанхуягийг унагаж, намын дарга болж, агуу удирдагч болох мороодолтойгээ хооцолдоод яваад намаа явуулсан.
      2016 оны 09 сарын 30
  • Зочин (103.10.23.69)
    Алтангадас бол бодлогч хүмүүсийн нэгдэл Алтанхуягын МАХНтай хамтаран сонгуульд орох хэлцэл хийх гэж байсан нь маш зөвь байсан Хэрвээ энэ хэцэл хийгдэж сонгуулаар АН - МАХН тай хамтарч сонгуулд оросон бол маш олон суудал авах байсан МАХНийн энэ сонгуулиар авсан нийт санал маш өндөр байсан Мөн намын нэрээр сонгууль явуулсан бол Сонгуулийн дараа АН-МАХН хоёр дахин хамтаран олгох болор хэмжээнд очох байсан Батүүл бол жэнхэн тэнэг лалар Элбэгдорожийг АНийн гэшүүд олнох нь хулээж авахгүй АНодоо шинчлэгдэх хэрэгтэй хуучин хулгайч нараасаа салах хэрэгтэй хуучин хүмүүс эргээд л дараг болх юм бол АН мөхнө Гудамны гээд нэрлэгдээд байгаа эх ороноо гэсэн хүмүүс нэгдэх нэг нам болох юм бол дараагийн сонгууль тэдний гарт очно одооноос нэгдэж 4 жил үүль ажилгаа сайн явуулах хэрэгтэй тус тустаан туг болсож нам болох хэрэггүй Өөр арга бол Улс төрийн Тогтолцоог солих
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.29.247)
    ЭНЭ ҮНЭН ШҮҮ УЛС ТӨР БОЛ ЧӨТГӨРӨӨС ДОЛООН ДОР ГЭДЭГИИГ Л МЭД
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (59.153.113.55)
    Ганхуяг хэт амбицтай учир энгийн үнэнийг олж хардаггүй. уг нь МАХН-ын ҮЗ-ийн гишүүн байсан энэ хүн, тэндээс хаиж дөхөөгүйдээ МАН-д хонзон санаж явдаг. Ялагдал сонгуулийн тогтолцооноос болоогүй, зүгээр л АН өнгөрсөн 4 жил улсаа сүйрүүлж, хуулийг гууль болгож, ажилгүйдэл, ядуурлыг өсгөж, авилгыг цэцэглүүлж, ард түмнээ их өрд барьж өгснөөс олон нийт дотор үнэлгээгээ өгчихсөн байсан. Яг үнэнийг хэлбэл АН-ын ялагдлын автор бол Н.АЛТАНХУЯГ шүү дээ. Түүний зуурсан балгийг сүүлчийн засаг яаж чадаагүйгээр барахгүй, бүр жонхуу болгоод хаячихсан. Тэгээд л унасан. Ард түмний шууд сонголтоос хэзээ ч айх хэрэгүй.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • zzzzz (89.217.200.133)
    amerikiig dagasan uls oron bolgon sonodog jamtai
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Алтанхуягийг идэж уусан гээд худлаа гүжирдэх юм хаана байна тэр баримтууд чинь гарын үсэгтэй ганц ч материал байхгүй домог ярьдагаа больж үз МАНгаруудаа. МАН монголчуудын нүүдэлчин сэтгэлгээн дээр сайхан хуурч тоглох юм. Газрын нэг ганц нэгээрээ амьдарч холын хүний үгийг үнэнд тооцож сурсан нүүдэлчид баримтгүй ховын үг үлгэр домог хэд хэд дайхад л итгэж сонголтоо хийх юм ккк гадаадад бол нотлох баримтгүй үлгэрт хэн ч итгэдэггүй юм
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Баярцогт Сайханбилэг Элбэгдорж З. Энхболд Батхүү гэсэн хүмүүсээс АН салаачээ тэгвэл ард түмэн АН-аа дэмжээд гаргана шүү
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (78.118.195.166)
    hudlaa yum bicheed l teneg uvgun. Medehgui humuusiin tolgoig erguuleed . Bichij bga yum ni galzuu hunii udriin temdeglel. Shulsee uschuuleed l yarij ugdug hun dee
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Монголд ардчилал хэрэггүй.....коммунист диктатур хэрэгтэй..
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.111)
    ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨР СУДЛААЧ ГЭЖ НЭРЛЭСЭН ГАНХУЯГ ДУТУУ Л СУДАЛЖ ДЭЭ.АН УНАСАН ГОЛ АСУУДАЛ СОНГУУЛИЙН ХУУЛИНДАА Ч БИШ АЛТАНХУГЯТ БАСЙАН ГЭЖ ОЙЛГОДОГ. АЛТАНХУЯГ ТЭР ҮЕД АН-ЫН НЭР ХҮНДИЙГ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНТАЙГАА НИЙЛЖ, ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЯРИГДААД ЭХЛЭХ ҮЕД ИЙМ ЛУЙВАРЧДЫГ ЗАЙЛУУЛЪЯ ГЭЖ АРД ТҮМЭН БОДСОН УЧРААС МАН-Д САНАЛАА ӨГСӨН.АЛТАНХУЯГ ТИЙМ НЭР ХҮНД САЙТАЙ БАЙСАН БОЛ УВСЫНХАН НЬ ЯАГААД САНАЛАА ӨГСӨНГҮЙ ВЭ?ТЭР 2012 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛУУЛСАН ГЭДЭГ ЧИНЬ ӨНГӨРСӨН ҮЕ.ГАРЧ ИРЭЭД АЛТАНХУЯГ БУРУУ АЖИЛЛАЖ НЭР ХҮНДЭЭ БАРСАН БИЗ ДЭЭ.ОДОО АЛТАНХУЯГ НАМЫН ДАРГА БОЛЛОО ГЭХЭД АРД ТҮМЭН САЙНААР ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭВЭЛ БҮР ҮЛГЭР ЦААШАА. ГИШҮҮН Ч БОЛЖ ЧАДАХГҮЙ НЭРЭЭ ХҮНДЭЭ АЛДАЖ БАЙЖ. БҮҮ СЭРҮҮН ЗҮҮДЭЛ АЛТАНХУЯГАА, ОДОО ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЖ СЭР.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin (124.158.126.13)
    ene ebi gej ysanidej uuj hanadaggui huur we, man-tai niilj namaa unagchihaad odoo ymar nuureerei namiin darga boloh geed bgaan, tsagaaniig hench toohgui ee ehnereerei erdenetiin zesisiig dahin bolowsruulj terbumtan bolood suuj bna uunii tsaana ebi bgaa n oilgomjtoi. tiimees Altanhuyagiig demjyaaa ardchilsan namiin dargaar altanhuyag garch irj bj l shinechlegdene.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Ynen shuu negdej hoorondiinhee hagaralig oorchlohgui bol hechuu bolson shuu erhem anhdagchidaa zaluuchuudaa demjeed ard ni zovlohoor ahillah heregfei
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.113.254)
    Гаочиг нь таалагдлаа
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    11 цаг 10 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    12 цаг 52 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    13 цаг 58 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    15 цаг 1 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    15 цаг 39 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    16 цаг 5 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    16 цаг 53 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    17 цаг 36 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    17 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    18 цаг 1 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    18 цаг 42 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    18 цаг 47 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    19 цаг 11 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    19 цаг 23 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    19 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    19 цаг 39 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    19 цаг 46 мин
  • Тендерийн урилга
    20 цаг 9 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Уржигдар 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК