Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5174 5175 5176 5177 5178 5179 5180
  • Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
    2016 оны 8 сарын 26
    Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
  • Төв цэвэрлэх байгууламжийн шинэтгэлд хамтран ажиллахыг хүслээ
    2016 оны 8 сарын 26
    Нийслэлийн Засаг дарга Төв цэвэрлэх байгууламжийн шинэтгэлд хамтран ажиллахыг хүслээ
  • Хотын дарга цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа
    2016 оны 8 сарын 26
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа
  • Монгол, Солонгос яруу найрагчдын хамтарсан семинар боллоо
    2016 оны 8 сарын 26
    Монгол, Солонгос яруу найрагчдын хамтарсан семинар боллоо
  • Аймгийн иргэдийн төлөөлөгчийн 93,5 хувь ХОМ-ээ өгчээ
    2016 оны 8 сарын 26
    Аймгийн иргэдийн төлөөлөгчийн 93,5 хувь ХОМ-ээ өгөөд байна
  • Монгол тамирчдыг ОУ-ын тэмцээнд оролцуулахгүй
    2016 оны 8 сарын 26
    Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Монгол Улсыг хуваарьт тэмцээнүүддээ оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр бүхий захиа ирсэн гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

    Энэ шийдвэр нь Олимпийн дэвжээнд монгол дасгалжуулагч нар тамирчнаа өмөөрч, эсэргүүцэл илэрхийлэн хувцсаа тайлсантай холбоотой гэж таамаглаж байна.
  • Ж.Эрдэнэбат: Засгийн газар зээлийн бодлогоор явахгүй
    2016 оны 8 сарын 26
    УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд завсарлалаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.
  • Б.Чойжилсүрэн: 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно
    2016 оны 8 сарын 26
    УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

    Уг асуудалтай холбогдуулж Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авч байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэж мэдэгдлээ.

  • Л.Оюун-Эрдэнэ: Гарц ярьцгаая
    2016 оны 8 сарын 26
    Н, МАН гэлтгүй бүгдээрээ түүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой
  • С.Эрдэнэ: Оюутолгойн нууц гэрээ байгуулж Монголыг луйвардах гэж байснаа МАН-ынхан хэлээч
    2016 оны 8 сарын 26
    Чуулганы хуралдаанаар Засгийн газраас наймдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын Тогтоолын төслийг хэлэлцэж байна.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Оюутолгойн нууц гэрээ байгуулж, Монголыг луйвардах гэж байснаа МАН-ынхан хэлээч. Хадгаламж зээлийн хоршоог хэдэн мянгаар нь дампууруулаад л луйвардсан мөнгөөр нь гадаад явж казино тоглосноо У.Хүрэлсүх сайд хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн засгийн үеийн юм ярих гэж байгаа бол тэрнээс ч өмнөхийг ярь. Ярья гэвэл бас ярина шүү. Өнгөрсөн 26 жилийн Монголын улс төрийн амьд архив би энд сууж байгаа шүү, хүүхдүүд ээ! Энэ дотор МАН-аас Сангийн сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн сууж байна шүү. Хэлнэ шүү.

    УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгч болохгүй юу.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан. Эхний ээлжинд зорилтод бүлгийнхэнд олгоод, үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөөд байна.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улс 4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал энэ онд хүлээх гэж байна. Энэ бол улсын төсвийн тал хувь нь. Дээр нь өр зээлээ төлөх хугацаа дөхөж байна. Энэ их өрийг яаж төлөх вэ. Өдөр бүрт аж, ахуй нэгжүүд хаалгаа барьж байна. Яах ёстой вэ?. Ерөнхий сайд хэмнэх танах тухай ярьж байна. Энэ нь зарим талаараа зөв ч гэлээ боломжит орлогоо ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Газрын баялаг ард түмний өмч гэдэг эрхээ эдэлж чадахгүй байна. 900 мянган тонн газрын том импортоор авч байгаа гэтэл 1 сая гаруй тонн газрын тосны түүхий эд гадагш гаргаж байна.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үнэхээр өр төлбөр төлөх цаг ойртсоор байна. Засгийн газрын барьж байгаа бодлого бол дотоодын валютын нөөцөд халдахгүй, хямд эх үүсвэрээр өрийг солих бодлого барьж байна. Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагч нартай уулзаж төсөл хөтөлбөр ярьж байна. Дээр нь яамдуудад хоёроос гурван төсөл барьж ажил гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өмнө нь 10-20 төсөл барьчихаад сууж байдаг байсан. Үүнийг болиулсан.

    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ард түмнийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт тансаг хэрэглээтэй яваад өнөөдрийг хүргэжээ. 1990 оны хүндрэлийг бид даваад л гарсан. Түүн шиг хүндрэлийг давах хэрэгтэй.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Улс төржихгүйээр ажлаа явуул. 2012 онд уул, уурхайн түүхий эдийн үнэ өндөр байсан. Харин сүүлийн дөрвөн жил үнэ унасан. Ганц тулгуурт эдийн засагтай. Тэрнээсээ болоод эдийн засаг хүндэрснийг бүгдээрээ л мэднэ. Битгий танай, манай эдийн засаг гэж улс төрж.

    Т.Энхэлээ

  • Ш.Раднаасэд: Говь-Алтай аймаг элэгний өвчлөлөөр улсад 2-т орж байна
    2016 оны 8 сарын 26
    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
  • Ц.Нямдорж: Ам хаахгүй шүү
    2016 оны 8 сарын 26
    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
  • В.Путин олимпын медалтнуудаа BMW машинаар урамшуулав
    2016 оны 8 сарын 26
    ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ”Рио 2016” олимпын наадамд медаль авсан тамирчиддаа BMW машин бэлэглэжээ. Нийт 107 тамирчин, дасгалжуулагч нарт энэ машины түлхүүрийг гардуулсан ба Алт-Х6, мөнгө-Х5, хүрэл-Х3 загвар өглөө.
  • Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 8 сарын 26
    “Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 32 дахь дугаарт “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 249 дүгээр тогтоолыг нийтэллээ.

    Энэхүү тогтоолоор баталсан журмаар Төрийн захиргааны төв болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4.1-6.4.3, 6.5.1, 6.5.2-т заасан урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах юм.

    Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байгаа бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх зарчим, хэрэгжүүлэх чиглэл, хүрэх үр дүн, бодлогын зорилт, хэрэгжүүлэх арга зам, үе шат, нөөц, санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой мэдээллийг “Төрийн мэдээлэл” -ээс авах боломжтой.

    Мөн эмхэтгэлд “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү журмаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.4, 12.6, 12.8.4, 12.9-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нөхөн төлөх болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршиж байгаа аж.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 32 дахь дугаарт “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай”, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хэнтий аймагт газар хөдөлжээ
    2016 оны 8 сарын 26
    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн зайд энэ сарын 24-нд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллийг Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлт тус сумын Асгат багийн Налуу гэдэг газар /E-109°43′00″ N-47°90′00″/ болжээ. Мэдээллийн дагуу ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан Цэнхэрмандал сумын Засаг даргатай холбогдоход “Ард иргэдэд газар хөдлөлтийн чирэхийлэл мэдрэгдээгүй. Хохирол учраагүй байна” гэжээ.

  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    2016 оны 8 сарын 26
    УИХ-ын чуулганы хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдөр нийтдээ 12 багц асуудлыг хэлэлцэх бөгөөд яг одоо “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийг хэлэлцэж эхэллээ.

  • АН-ын ҮЗХ ирэх сарын 16-ны өдөр хуралдана
    2016 оны 8 сарын 26
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. АН-ын хэрэг эрхлэх газраас ”Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсон тул наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ-ны хурал хойшилж байна” гэсэн тайлбар хийсэн юм. Энэ удаагийн хурлаар намын шинэ даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох, намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх байсан. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудастаа ”Улс төрийн ашиг хонжооны төлөө олон нийтийн тархийг жам ёсны бус амлалтаар угаах нь хамгийн хорлонтой”,“МАН-ын Засгийн газрын гаргаж буй өнөөдрийн шийдвэрүүд ёс бус, худал амлалтаасаа буцаж үнэнд гүйцэгдсэн жам ёсны талдаа байна”,”Монгол ардын намын Засгийн газар ойрын үед улстөржсөн биш улс хожих шийдвэрүүд гаргах байх гэж найдаж байна” зэргээр жиргэжээ. Засгийн газрын зүгээс УИХ-д ирэх оны төсвийн төсөөллийг өргөн барихдаа Хамтын тэтгэврийн тухай хууль зэргийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн. Энэ мэт АН-ын эрх барьж байх үед батлагдсан хуулийн төслүүдийг хэрэгжүүлэхгүй байх нөхцөл үүссэнтэй холбоотойгоор тус намын ҮЗХ-ны хурал хойшлогдож байна гэдэг тайлбарыг хийж байна.
  • Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
    2016 оны 8 сарын 26
    Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
  • Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ
    2016 оны 8 сарын 26
    Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ

  • 24VS24: Төсвийн тодотгол хариуцлагатай, хариуцлагагүй
    2016 оны 8 сарын 26
    Өнөөдөр хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, 2016 улсын төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн төсөөллийг тодорхойлох юм. Төсвийн асуудлаар АН, МАН-ынхан өөр, өөр байр, суурьтай байгаа юм. Ингээд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарын төсвийн асуудлаарх байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.
5174 5175 5176 5177 5178 5179 5180
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    5 цаг 21 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    5 цаг 23 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    6 цаг 57 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    7 цаг 4 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    8 цаг 15 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    9 цаг 29 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    9 цаг 43 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    9 цаг 43 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    10 цаг 1 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    11 цаг 5 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    11 цаг 32 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    11 цаг 56 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    12 цаг 11 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    12 цаг 49 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    12 цаг 58 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    13 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    13 цаг 37 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    13 цаг 46 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    13 цаг 54 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК