Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5177 5178 5179 5180 5181 5182 5183
  • Томилгоо: Хэн, хаана томилогдов
    2016 оны 8 сарын 25
    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилжээ. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилсон байна. Ё.Бат-Эрдэнийн хувьд Гааль татварын ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, ГЕГ-ын Төв лабораторийн дарга хийж байсан туршлагатай юм.
  • Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2016 оны 8 сарын 25
    Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хойшиллоо
    2016 оны 8 сарын 25
    Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хойшиллоо
  • 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн нэрээ өөрчилжээ
    2016 оны 8 сарын 25
    Улсын драмын эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2016-08-25 09:07:54
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгаас Улсын драмын эрдмийн театрын барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна:

    Чин ван Ханддоржийн барилга
    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга
    Улаанбаатар хотын музейн барилга
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга
    Улсын драмын эрдмийн театрын барилга


    УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА

    Товч түүх:
    1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг Хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулжээ. Ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтанд оруулжээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Залуучуудын ордны буйран дээр Ардын засгийн гаалийн хорооны уужим том хашаа байжээ.

    1963 онд Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.

    Хамгаалалтын зэрэглэл:
    Одоогоор хамгаалалтад аваагүй

    Байршил:
    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны зүүн үзүүрийн урд хэсэгт байрладаг

    Солбилцол:
    N47 54 50.6
    E106 54 52.2

    Онцлог:
    Сонгодог неокласизмын төлөөлөл болсон барилга
  • Зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан нь дүрмийн бус шийдвэр гэж үзжээ
    2016 оны 8 сарын 25
    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших эрх авсан зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан билээ. Тэгвэл үүнийг дүрмийн бус шийдвэр байсан хэмээн ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, намын гишүүн Э.Бямбацэрэн нараас ирүүлсэн гомдлын дагуу АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараахь дүгнэлтийг гаргажээ.

    Уг дүгнэлтэд АН-ын ҮЗХ-ны 2016 оны тавдугаар сарын 27-ны хурлаар Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйлдэл нь АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.4.3, 6.4.9.12, 6.4.10.3, 6.4.10.10, 6.4.10.12 дахь заалт, “Намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгулуийн журам”-ын 1.3, “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 1.1.4.5.3 болон 4.6.2, “Намын орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам”-ын 3.2.24 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосугай. Энэхүү тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оруулж хэлэлцүүлэн Үндсэн дүрмийг мөрдүүлэхийг Хяналтын ерөнхий хорооны дарга /Л.Байгал/-д үүрэг болгосугай гэжээ.

    Товчхондоо, ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших мандат өвөртлөн ҮЗХ-ны гишүүн болсон хүмүүсийн эрхийг уг тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй аж.
  • Зуншлагын байдалтай танилц
    2016 оны 8 сарын 25
    уншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд буюу Увс, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Орхоны зарим сумдын нутгаар дунд зэрэг, Баян-Өлгийн Сагсай, Толбо, Улаанхус, Увсын Ховд, Зүүнхангай, Ховдын Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Бигэр, Гуулин, Архангайн Цахир, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин, Зүйл, Зүүнбаян-Улаан, Орхоны Эрдэнэт, Төвийн Батсүмбэрт муу үнэлгээтэй байна.

    Бэлчээрийн ургамалын ургалт ихэнх нутгаар үрийн боловсролтын үе шатанд байгаа бол, Увсын Зүүнхангай, Говь-Алтайн Халиун, Архангайн Цэцэрлэг, Булган, Өндөр-Улаан, Өвөрхангайн Уянга, Баянхонгорын Жаргалант, Төвийн Батсүмбэр, Дундговийн Адаацаг, Дорнодын Хөлөнбуйр сумдын нутгаар хагдралтын үе шатанд ороод байна. Харин Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар голлох ургамалд цэцэглэлтийн үе шат явагдаж байна.

    Газар тариалан бүхий ихэнх нутгаар буудайн аарцан бололтын үе шат үргэлжилж байгаа ба ургалтын байдал сайн үнэлгээтэй байна. Сэлэнгийн Орхонтуул, Цагааннуур, Дорнодын Халхголд буудай 56-80 см, бусад газруудад 81-93 см өндөртэй байна. Төмсний ургалт зарим нутагт цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд орсон бөгөөд Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Мандалд ургалт дуусч байгаа бөгөөд ургалтын байдлын хувьд Баян-Өлгийн Баяннуур, Дорнодын Баян-Уул, Төвийн Угтаалд дунд бусад газруудад сайн үнэлгээтэй байна.
  • Өнөөдөр хуралдах ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?
    2016 оны 8 сарын 25
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.


    Үүнд:

    1/ “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    2/ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    3/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    4/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    6/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд
    7/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд
    8/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    9/ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
    10/ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    11/ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    12/ Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
    13/ Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
    14/ Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
    15/ Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
    16/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    17/ Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал
    18/ “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    19/ “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    20/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт
    21/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт
    22/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт
    23/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр заажээ.


    Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 10:00 цагаас эхэлж үдээс хойш 15:00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • АН-ын ҮЗХ хуралдана
    2016 оны 8 сарын 25
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд буюу маргааш хуралдана. Хуралдаан маргааш 14.00 цагт эхлэх аж. Уг хурлаар намын дүрэм, тогтолцоог шинэчлэх ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх аж. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон гишүүдийг намын дүрмийн дагуу ҮЗХ-оос хасч магадгүй аж.

  • Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
    2016 оны 8 сарын 25
    2016 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:
    26-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
    2016 оны 8 сарын 25
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
  • Улаанбаатарт 17 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 25
    2016 оны 08 дугаар сарын 24-ний 21 цагаас 08 дугаар сарын 25-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-18 градус дулаан байна.
  • Эх нялхасын баруун урд уулзварыг түр хаана
    2016 оны 8 сарын 24
    ЭХ НЯЛХАСЫН БАРУУН УРД УУЛВАРЫГ ТҮР ХААНА
  • Зусланийн замуудад зөөврийн хурд хэмжигчийг ажиллуулж байна
    2016 оны 8 сарын 24
    ЗУСЛАНГИЙН ЗАМУУДАД ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
  • Товчоодод 24 цагийн хяналт шалгалт үргэлжилж байна
    2016 оны 8 сарын 24
    “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ болон бусад төрийн байгууллага хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийг тойрсон 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

    Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий тулмыг илрүүлж устгалд оруулжээ. Мөн хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байна.

    Хяналт шалгалт ирэх 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
  • АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав
    2016 оны 8 сарын 24
    АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав
  • О.Баасанхүү: Дэд сайдуудаа татчих
    2016 оны 8 сарын 24
    “Төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Санал нийлэхгүй асуудал нэлээд байна. Манай МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байна. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй” гэв. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа татаад авчих хэрэгтэй. Хувь хүний орлогын албан татварыг тэр дундаа эгэл жирийн бизнес хийдэг хүмүүсийн татварыг нэмж байгаа нь буруу. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй” гэлээ.
  • ГХЯ: Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй явна уу
    2016 оны 8 сарын 24
    Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг ГХЯ-наас анхаарууллаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдэл хийв
    2016 оны 8 сарын 24
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдэл хийв
  • Ирина Шейк GQ сэтгүүлд зориулан нүцгэлэв
    2016 оны 8 сарын 24
    Ирина Шейк GQ сэтгүүлд зориулан нүцгэлэв
  • Ганц хүний санаачилсан хамгийн том хандив
    2016 оны 8 сарын 24
    Ганц хүний санаачилсан хамгийн том хандив
5177 5178 5179 5180 5181 5182 5183
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    3 цаг 55 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    3 цаг 56 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    5 цаг 31 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    5 цаг 38 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    6 цаг 49 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    8 цаг 3 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    8 цаг 17 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    8 цаг 17 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    8 цаг 35 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    9 цаг 39 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    10 цаг 6 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    10 цаг 30 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    10 цаг 44 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    11 цаг 23 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    11 цаг 32 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    11 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    11 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    12 цаг 11 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    12 цаг 20 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    12 цаг 28 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК