зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5227 5228 5229 5230 5231 5232 5233
  • Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийв
    2016 оны 6 сарын 02

    УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийв
  • Танилц: Дараах байршлуудад автомашины хөдөлгөөн хязгаарлана
    2016 оны 6 сарын 02
    Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг маргааш өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болжээ. Тээврийн хэрэгслийн хязгаарлалт нь тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амарна. Дараах байрглуудад автомашины хөдөлгөөн хязгаарлана. Үүнд:
  • 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинг 10 сая төгрөг шагнана
    2016 оны 6 сарын 02
    Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” 6-р сарын сарын 4-ны өдөр тохиож байгаа ба энэ өдөр зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай Замын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Нийслэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    2016 оны 6 сарын 02
    Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурав.


  • Хямралын хүнд үе ард хоцорсон
    2016 оны 6 сарын 02
    Б.ТҮВШИН

    (НИТХ-ын төлөөлөгч)

    Эдийн засгийн хямрал, өрийн дарамт, дампуурал мэтийн муу үг сүүлийн үед их дуулдах боллоо. Бүх юм сайн сайхан байгаа юм биш ч гэсэн Монгол Улс маань арай ч дампуурахдаа тулаагүйг сануулмаар байна. Учир нь, хямралын хамгийн хүнд үеийг бид даваад гарчихлаа. Нүүрс, зэсийн үнэ огцом унаж, хажуугаар нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон 2013 он л хамгийн хэцүү байсан. Тэр жил Монгол Улсын төлбөрийн тэнцэл түүхэндээ байгаагүй буюу 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байв. Харин түүнээс хойш нүүрс, зэсийн үнэ ч нэмэгдээгүй, Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт ч өсөөгүй боловч төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн жил 268 сая ам.доллар болсон нь 2013 оныхтой харьцуулахад долоо дахин багассан үзүүлэлт юм.

    Хямралын хүнд үе АРД ХОЦОРСОНЭх сурвалж: Монголбанк

    Ам.долларын ханш дөрвөн жилийн дотор 1300-гаас 2000 төгрөгт хүртлээ өссөн энэ хэцүү үетэй дасан зохицохын тулд монголчууд импортын хэрэглээгээ маш их танасан. Харин одоо Оюутолгойн далд уурхайн санхүүжилт эхнээсээ орж ирсэн учраас төлбөрийн тэнцэл энэ жилээс алдагдалгүй, ашигтай гарах нь тодорхой боллоо. Энгийнээр бол, төгрөгийн ханш сэргэх нөхцөл бүрдэж байна. Тиймээс одоо эдийн засаг хямраад, дампуурах гээд байгаа тухай сенсаац дэгдээхийн оронд хямралаас ямар сургамж авах тухайгаа эргэцүүлэн бодох хэрэгтэй. Үүний тулд эхлээд энэ удаагийн хямрал юунаас үүдсэнийг эргэн саная. Миний харж байгаагаар энэ нь гадаад, дотоод хоёр шалтгаантай байв.

    Гадаад шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Тус улсын барилгын салбар, гангийн үйлдвэрлэл хямарснаас дэлхий даяар түүхий эдийн (тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдрийн) эрэлт буурч, үнэ хямдарсан. Энэ нь Монгол Улсын гадаад валютын орлого буурахад шууд нөлөөлсөн. Учир нь манай улс экспортын орлогынхоо 10 ам.доллар тутмын наймыг Хятад руу ашигт малтмал гаргах замаар олдог.

    Харин манай дотоод шалтгаан гэвэл ердөө л үрэлгэн байдал. Олсныхоо хэрээр үрдэг зангаасаа болж бид 2009 онд хямарч, эдийн засгийн уналтад орсон. Хамгийн харамсалтай нь, үүнээсээ сургамж авч чадаагүй. 2010-2012 онд нүүрс, зэсийн үнэ түүхэнд байгаагүйгээр өсөхөд Монгол Улс гэнэтийн их орлогоо эх орны хишиг, эрдэнийн хувь гэж тараагаад дууссан. Үр дүнд нь, 2009 онд 2.3 их наяд төгрөг байсан төсвийн зарлага 2012 онд зургаан их наяд төгрөгт хүрсэн байв. Харин түүний дараах дөрвөн жилд нүүрс, зэсийн үнэ буурч, орлого багассан учраас хүссэн, хүсээгүй илүү зарлагаа тэвчих, хэмнэх шаардлагатай тулсан. Тэгвэл олсныхоо хэрээр үрдэг, хуримтлал бүрдүүлж чаддаггүй муу зуршлаас болж эдийн засаг ямар хохирол хүлээснийг харцгаая.

    ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ: 17.5%-2.3%

    Хямралын хүнд үе АРД ХОЦОРСОН

    Эх сурвалж: Дэлхийн банк

    2011 онд Монгол Улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж байлаа. Гэвч тухайн үед тонн нь 10 мянган ам.долларт хүрч байсан зэсийн үнэ одоо хоёр дахин, нүүрсний үнэ бүр гурав дахин хямдарчихаад байна. Үүнийг дагаад манай улсын ДНБ-ий өсөлт дөрвөн жилийн хугацаанд 17.5-аас 2.3 хувь (2015 онд) руу бууж ирсэн. Хэрвээ бид 2009 оны хямралаас сургамж аваад, ашигт малтмалын үнэ өндөр байхад зарлагаа тэвчиж, хуримтлал бүрдүүлсэн бол ийм хохирол хүлээхгүй өнгөрч болох байв.

    Эерэг талаас нь харвал, энэ удаагийн хямрал 2009 оныхтой ижил лавширсангүй. Тухайн үед эдийн засаг маань огцом уналтад орж байсан бол энэ удаад алгуурхан газардлаа. Харин энэ оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 3.1 хувьд хүрснээс үзэхэд эдийн засаг сэргэх хандлагатай болсон байна.

    АМ.ДОЛЛАРЫН ХАНШ: 1320-2000 ТӨГРӨГ

    Хямралын хүнд үе АРД ХОЦОРСОН

    Эх сурвалж: Монголбанк

    Дөрвөн жилийн өмнө 1320 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 2000 төгрөгт хүрчихээд байна. 2012 оноос экспортын орлого хумигдахын хажуугаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ч огцом буурсан. Энэ нь Оюутолгойн эхний шатны бүтээн байгуулалт дуусаж, далд уурхайн санхүүжилт зогссонтой холбоотой байв. Ийнхүү Монголд орж ирэх гадаад валютын урсгал багассанаар төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэсэн. Харин одоо бид айдгаа авдартаа хийчихээд байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд манай гадаад худалдаа ашигтай гарч, гадаад валютын нөөц тогтвортой байлаа. Үүний үр дүнд төлбөрийн тэнцлийн алдагдал ч хумигдсан тухай дээр дурдсан. Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт өрнөснөөр төгрөгийн ханш сэргэх хүлээлт бий болоод байна.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ӨР:

    1.9-3.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

    Хямралын хүнд үе АРД ХОЦОРСОН

    Эх сурвалж: Монголбанк

    Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өр бараг хоёр дахин ихэссэн нь багагүй шүүмжлэл дагуулдаг. Гэвч 2012 оны эцэст (тухайн үед нүүрс, зэсийн үнэ өндөр байсныг үл харгалзан) төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөг, гадаад худалдааны алдагдал 2.4 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоож байсан юм. Иймээс “Чингис” бонд гаргаж, улсын өрийг зузаалахаас өөр сонголт байгаагүй. Гэхдээ өртэй байна гэдэг нь дампуурахын эхлэл биш. Дэлхийн номер нэг эдийн засаг АНУ өрийн хэмжээгээрээ ч номер нэг л байгаа. Гол нь өрөө ухаалгаар удирдах нь чухал. Улсын хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр.

    ИНФЛЯЦ: 12.3% (2012 ОНД)-2.1%

    Хямралын хүнд үе АРД ХОЦОРСОН

    Эх сурвалж: Монголбанк

    ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байсан 2011-2012 онд инфляц ч мөн хоёр оронтой тоогоор хэмжигдэж байв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өндөр өсөлтийн дарамтыг энгийн өрхүүд үүрч байж. Харин одоо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжсон нь нэг талаас хямралтай холбоотой. Нөгөө талаас Засгийн газар, Төвбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр ч тодорхой үр дүнгээ өгсөн болов уу. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 2.1 хувьтай гарснаар Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэж байна.

    ДҮГНЭЛТ

    “Хүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох” гэж сургаал бий. Гэвч юунаас болж унаснаа ухаарч, сургамж авахгүй бол ахиад л унах болно. Тиймээс энэ удаагийн хямрал Хятадын эдийн засаг, нүүрс, зэсийн үнийн уналт гэхээс илүүтэй биднээс өөрсдөөс маань шалтгаалсныг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид дэлхийг, Хятадыг өөрчилж чадахгүй. Харин өөрсдийн буруу зуршлыг ялан дийлж, хуримтлал бүрдүүлж сурч чадна. Тэгж байж л эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох юм.
  • Баяраар онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллав
    2016 оны 6 сарын 02
    Хүүхдийн баяраар Онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллав
  • СЕХ: Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан нарыг нэр дэвшүүлэхгүй
    2016 оны 6 сарын 02
    өө
  • ИЗНН нэр дэвшигчидээ энэ сарын 5-ны дотор тодруулна
    2016 оны 6 сарын 02
    Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан ч тус намаас шүүхэд гомдол гаргаж улмаар Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
  • “Босоо хөх монгол”-ын гишүүдийн цагдан хорих хугацааг сунгажээ
    2016 оны 6 сарын 02
    Босоо хөх монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг гадаадын иргэнийг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн сэжигтнээр татаж, цагдан хориод байгаа билээ. Энэ талаар тус байгууллагын удирдах зөвлөлөөс “Дөрвөн гишүүнийг барьж хорьсон нь сонгуультай холбоотойгоор эх орончдыг дарж авах гэсэн арга” хэмээн мэдэгдээд байсан.
  • ”Туршилтын хосууд”-ыг үзээд байрны урьдчилгаагаа бэлгэнд аваарай
    2016 оны 6 сарын 02
    Монголын кино урлагт Инээдмийн уран сайхны киноны төрлөөр хүч түрэн орж ирж буй Оюунлаг Продакшны 3 дахь уран бүтээл болох Туршилтын хосууд инээдмийн уран сайхны кино 5 сарын 20нд нээлтээ хийлээ. Энэхүү киноны ерөнхий найруулагч, продюсерээр Сэр-Од, Отгонбаяр нар ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Адъяа, Хулан, Мааз хамтлагийн дуучин Жанчив. Баатархүү, Золбоот нар тоглосон байна. Өнөөдөр киноны багийнхан үзэгчдэд барих нэгэн бэлгээ задаллаа. 1 сарын хугацаатай 3 үе шаттай зарлагдах тэмцээнд оролцоод түрүүлсэн 1 хосод орон сууцны байрны урьдчилгааг нь төлж өгөх юм байна. Тэмцээнд бүртгүүлэхийн тулд “Туршилтын Хосууд” киног үзсэн хос тасалбараа Bee Café-д авчрахад л хангалттай юм байна. Тэмцээнд оролцох хосуудыг бүртгэх хугацаагаа 5 сарын 27-өөс 6 сарын 10-ний 22:00 цаг хүртэл гэж зарлажээ. Тэмцээний эхний шат нь 5 сарын 30-аас эхлэн 6 хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Кино багийнхан тун удахгүй залуу хосод бэлэглэх байрныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Хямралыг сөрөн залуу хосуудад байртай болох боломж олгож буй Оюунлаг Продакшны хамт олонд баярлалаа
  • СЕХ нэр дэвшигчдийн материалыг нягталж байна
    2016 оны 6 сарын 02
    Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан байна. УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгчээ.
  • 6 дугаар сарын зурхай
    2016 оны 6 сарын 02
    Хонь

    Гэр бүл, хувийн амьдарлаа цэцэглүүлэх сар ирж байна. Дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаа эрхэмлэж, аль болох хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэхийг чи хүсэх болно. Сарын сүүлийн өдрүүдэд ирээдүйн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулна эсвэл цоо шинээр гаргана. Зөн совиндоо битгий эргэлзээрэй.

    Ажлын байран дээрээ бусадтай уян хатан, эв найртай хамтран ажиллаж, зөрчилдөөний үед төвийг сахих нь Хонинуудад ээлтэй. Өөртөө итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөх цаг нь мөн ч гэлээ тухайн нөхцөл байдалд зохицох чадвартай байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Бусдад туслах, сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцохоос битгий татгалзаарай. Энэ нь сэтгэл санааг чинь төсөөлж байгаагүйгээр өргөж өгөхөөс гадна ирээдүйн карьерт чинь хэрэгтэй.

    Гэр бүл, хайртай хүмүүстээ сайхан хандаж, анхаарал халамж тавьснаар ажил хэрэгт хэрэгцээтэй томоохон боломжийг тэднээсээ олж авна. Ажил хайж байгаа Хонинуудад сарын 13-19-ний хооронд боломж гарч ирнэ. Шинэхэн бизнес эрхлэгчдэд хэлэхэд боломж тун ойрхон байна. Харин чи томоохон барилга байшинтай холбоотой ажил хийдэг эсвэл холбоотой төсөл дээр ажиллаж байгаа бол тэндээс үүдэлтэй бухимдал, стресс чамайг хүлээж байна шүү.

    Сугар гарагийн буцах хөдөлгөөнөөс шалтгаалж санхүүгийн нөхцөл байдал чинь төдийлөн сайн байхгүй л болов уу. Өмнө гаргасан байсан санхүүгийн төлөвлөгөө эсвэл зорилгоо ахин нэг хянаж өөрчлөх хэрэгтэй болно. Орлогын өсөлт чиний төлөвлөж байсанд хүрэхгүй бөгөөд тэвчээрийг чинь сайн гэгч нь шалгах бололтой. Мөнгөтэй холбоотой бухимдал чамайг хүлээж байгаа бөгөөд үүнд аль болох бэлтгэлтэй байж, өөртөө хэт өндөр хүлээлт үүсгэхгүй байхыг од эрхэс сануулж байна. Мөн санхүүгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөөндөө бодитоор хандах хэрэгтэй ба үгүй бол эргэн тойрныхонтойгоо зөрчилдөхөд хүрч болзошгүй.

    Сугар гарагийн буцах хөдөлгөөний улмаас сарын эхэн үед хостой, гэр бүлтэй Хонинуудын хайр дурлалын харилцаанд түвэгтэй нөхцөл байдал үүснэ. Энэ нь мөнгөтэй холбоотой байж мэдэх бөгөөд хайртай хүмүүсийнх нь мөнгөнд хандах хандлага Хонинуудыг бухимдуулж мэдэхээр байна. Гэхдээ сарын дундуур нөхцөл байдал сайжирч бие биенээ ойлгож, буулт хийх ба энэ нь та хоёрын харилцааг улам бат бөх болгож чадна. Энэ сард жирэмслэлт, гэр бүл, хуримтай холбоотой томоохон шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Харин ганц биечүүд сургууль боловсролын газар эсвэл найз нөхөд дундаасаа шинэхэн романсаа олох магадлалтай.

    Сарын 21-ээс хойш эрүүл мэнддээ анхаарч, сайтар амарч авахыг зөвлөж байна. Дархлаа муудаж магадгүй бөгөөд салхинд гарах, аялах, иллэг хийлгэж, алжаалаа тайлснаар дархлаагаа нөхөн сэргээх боломжтой. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар биеийн чинь эрүүл мэнд дагаад сайжирна. Эрүүл хооллох хэв маягтай болоход одоо ч оройтоогүй байна шүү.

    Хайртай хүмүүс гэр бүлтэйгээ ойр байх сайхан сар ирж байгаа ч томоохон шийдвэрүүдийг аль болох хойшлуулах нь дээр хэмээн од эрхэс чамд зөвлөж байна.
  • 10000 гаруй өрхийг орон сууцанд хамруулна
    2016 оны 6 сарын 02
    Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийн эхлэлийн хурал боллоо. Уг хуралд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
  • Буцалсан ус цацаж нүүрийг нь түлж танхайрчээ
    2016 оны 6 сарын 02
    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Сургуулийн ... тоотод нүүрлүүгээ халуун ус цацуулсан хүн байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
  • “Баясгалантай багачууд”-ын урлагийн тоглолт боллоо
    2016 оны 6 сарын 02
    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын 2200 хүүхдэд зориулсан “Баясгалантай багачууд” урлагийн тоглолт Монголын хүүхдийн ордонд өчигдөр боллоо.

  • “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд зөрчил гаргаж ажлаасаа халагджээ
    2016 оны 6 сарын 02
    Энэ долоо хоногийн эхээр “Эрдэнэт” үйлдвэрт албан тушаалын хөдөлгөөн орж тус үйлдвэрийн хоёр захирлыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу, Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
  • “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалт боллоо
    2016 оны 6 сарын 02
    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хоёр дахь жилдээ “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалтыг зохион байгууллаа.
  • Онцгой байдлын 310 алба хаагч бэлэн байдалд ажлууллаа
    2016 оны 6 сарын 02
    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр иргэд амгалан тайван баярлах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин техник хэрэгсэлтэй ажилласан байна.
  • Хүүхдийн баяраар нэг хүүхэд амиа алджээ
    2016 оны 6 сарын 02
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр гадаа тоглож байсан хүүхэд нохойд уруулсан хэрэг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус тус нэг бүртгэгджээ.
  • Өчигдрөөс тэтгэвэр нэмэгдлээ
    2016 оны 6 сарын 02
    Тэтгэвэр нэмэгдэнэ
5227 5228 5229 5230 5231 5232 5233
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    3 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    7 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    46 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    2 цаг 55 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    3 цаг 9 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    3 цаг 22 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    3 цаг 24 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    3 цаг 40 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    19 цаг 41 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    19 цаг 54 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    20 цаг 41 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    20 цаг 53 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    21 цаг 2 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 10 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    21 цаг 13 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    21 цаг 14 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    21 цаг 16 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    22 цаг 37 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    23 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК