Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: МАН нэр дэвшүүлсэн дөрвөн сайдаа ”жийж”, 11 сайдыг баталлаа

2016-7-25
0
ЖИРГЭХ

Ж.Эрдэнэбатын толгойлох Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүрдэв. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын сайд нарын нэрс тодорсон ч улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн таалалт нийцэлгүй нэлээд хэл ам дагуулсан. Гэвч УИХ-ын чуулган шөнөжин хуралдан байж, МАН олонхоороо түрэмгийлэн шинэ засгийн газрын сайд нарыг баталжээ. Тэгвэл МАН-ын Засгийн сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.


 

МАН нэр дэвшүүлсэн дөрвөн сайдаа "жийж", 11 сайдыг баталлаа

 

Баримт 1. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт сайд нарынхаа нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ч Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй буцсан. Гэвч Ж.Эрдэнэбат бүрэн эрхийнхээ дагуу сайдад нэр дэвшүүлээд байсан эрхмүүдийнхээ дөрвийг нь “жийж”, үлдсэн 11 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, улмаар олонхоороо сайд нараа батлав.

 

Баримт 2. Сайдгүй хоцорсон дөрвөн яам хэзээ сайдтай болж, Засгийн газар элэг бүтэн болохыг одоогоор хэлэх хүн алга.

 

Баримт 3.  Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Д.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар, Барилга хот байгуулалтын сайдад яригдаж байсан Г.Өнөрболор нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр нэрийг нь УИХ-д өргөн бариагүй билээ. 

 

Улс төрийн орлогчоос Шадар сайд болсон У.Хүрэлсүх

 

Баримт 4. У.Хүрэлсүх  1968 оны зургадугаар сарын 14 нд нийслэл Улаанбаатар хотод төржээ. Хэнтий аймгийн харъяат Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос 1991 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан болж гэнэт дэвшсэн нэгэн. Үүний дараа түүнийг УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр татсан байдаг. Зөвлөхөөс МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон гэдэг. Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хийж явсан нэгэн.

 

Баримт 5. МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаварын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.

 

Намаа ялалтад хүргэсэн гавъяа нь Ж.Мөнхбатад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг өгөв

 

Баримт 6. Намаа ялалтад хүргэсэн гавъяа түүнд энэ суудлыг авч ирсэн нь ойлгомжтой. МАН Улс төр судлаач мэргэжилтэй, яруу найрагч Ж.Мөнхбатад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашихаар болов. Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн. 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

 

Баримт 7. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт хийж тэрбээр МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн болтолоо дэвшсэн нэгэн.

 

МАН-ынхан Д.Оюунхоролд эхэлсэн ажлаа дуусгах үүрэг өгч, сайдын суудал бэлэглэв

 

Баримт 8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нь 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Д.Оюунхорол 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд  Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008-онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.


Баримт 9. Тэрбээр 2012 оны сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр  дахин сонгогдон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан. Улмаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажилласан.  Харин түүнд МАН-ын эхэлсэн ажлаа дуусгах үүрэг өгч, сайдын суудал бэлэглэв.



Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 12 жилийн дараа дахин энэ яамны сайдын суудалд суухаар боллоо

 

Баримт 10. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй нэгэн.


Баримт 11. Тэрбээр 1988 онд сургуулиа Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөөд, гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Үүний дараа  АНУ дахь монголын элчин сайдын яаманд атташегээр томилогдож гурван жил ажиллаад, залгуулаад Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар дөрвөн жил томилогдон ажилласан байдаг. Харин 2004 онд Гадаад харилцааны яамны сайдын албанд томилогдож байсан бөгөөд ийнхүү 12 жилийн дараа дахин Гадаад харилцааны яамны сайдын суудалд суухаар боллоо.

 

Хэнээр ч удирдуулж яваагүй Б.Чойжилсүрэн Сангийн яамыг удирдахаар болов

 

Баримт 12. Тэрбээр 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. Түүний хувьд хэн нэгний удирдлаган дор ажиллаж байгаагүй бөгөөд оюутан байхаасаа захирал хийж эхэлжээ. Тухайлбал,3-р курсэд байхдаа буюу 21 настайдаа ОХУ-д Монгол, Оросын хамтарсан компаниа бүртгүүлж, захирал нь болж байжээ. 1995 онд авто машины орос дугуй борлуулдаг “Хурд” нэртэй компаниа үүсгэн байгуулж  1997 онд  МАХН буюу одоогийн МАН-д элссэн байдаг. 
 

Баримт 13. Харин 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болсон бөгөөд шинээр зургаан ч компани үүсгэн байгуулсан байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал дуулиан дэгдээж байсан.

 

Эдийн засагч мэргэжилтэй С.Бямбацогт Хууль зүй дотоод хэргийн яамыг толгойлно

 

Баримт 14. С.Бямбацогт 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.  Тэрбээр 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ний ерөнхий захирал,  2000-2006 онд “Нью Прогрес” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улмаар 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.


Баримт 15. С.Бямбацогт 2016 онд УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод  байна. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргаар ажилласан гэдгийг олон нийт андахгүй.  Харин Хууль зүй дотоод хэргийн сайдад хэр тохирох хүн бэ гэдэг нь олон нийтин дунд эргэлзээ төрүүлээд байгаа.

 

Монголын баячуудаас хамгийн чинээлэг гэгддэг Б.Нямтайширын ганц хүү Н.Номтойбаяр сайдын суудалд тухлахаар боллоо

 

Баримт 16. Монголын баячуудаас хамгийн чинээлэг гэгддэг Б.Нямтайширын  ганц хүү Н.Номтойбаяр Хөдөлмөр хамгаалын сайдын суудалд тухлахаар боллоо. Тэрбээр улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжилтэй нэгэн. 

 

Баримт 17. Н.Номтойбаяр 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд “Монголын Алт”  ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд “Монголын Алт”ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж ирсэн.  Харин тэрбээр 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

 

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулиар "нэрээ татна" гэсэн тохироотойгоор Батлан хамгаалахын сайдад суув уу

 

Баримт 18. Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр  төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй нэгэн. Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.

 

Баримт 19. Б.Бат-Эрдэнэ  2004 оноос хойш 4 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож,  2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүнийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиар "нэрээ татна" гэсэн тохироотойгоор сайдын суудалд тухалсан гэх яриа ч сайдын суудалтай зэрэгцэн чих дэлсэж байна.

 

Олон нийтэд танигдаагүй ч МАН-ынханд тоогдсон Д.Ганбат Зам тээврийн сайд болов

 

Баримт 20. Д.Ганбат нь “МТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ч төдийлөн олон нийтэд танигдаагүй нэгэн.

 

Баримт 21. Харин тэрбээр Монгол Улсын сайд М.Энхсайханд Засгийн газрын хууль бус шийдвэрийг дэмжихгүй гэдгээ албан бичгээр хүргүүлж байсан удаатай. Энэхүү үйлдэл нь ч түүнийг МАН-ынхан тоогдож, Зам тээврийн сайдаараа томилогдсон байх гэдгийг хэлэх хүн олон байгаа юм.

 

Өрөмдлөгийн технологич инженер Уул уурхайн сайдын сэнтийд заларлаа

 

Баримт 22. Ц.Дашдорж  1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.

 

Баримт 23. Тэрбээр 1990-1993 онд “Газрын тос” ХХКомпанид өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.  2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,  2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв. Мөн  тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,  2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.


Баримт 24. Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар  дархлагдсан тойрог Говь-Алтайгаа аймгаасаа нэр дэвшин УИХ-д суусан. Харин энэ удаагийн сонгуулиар нэр дэвшээгүй ч ийнхүү сайдын сэнтийд тухлахаар болов.

 

24tsag.mn

image

Ж.Эрдэнэбатын толгойлох “эрэмдэг” Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүрдэв. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын сайд нарын нэрс тодорсон ч улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн таалалт нийцэлгүй нэлээд хэл ам дагуулсан. Гэвч УИХ-ын чуулган шөнөжин хуралдан байж, МАН олонхоороо түрэмгийлэн шинэ засгийн газрын сайд нарыг баталжээ. Тэгвэл МАН-ын “эрэмдэг” Засгийн сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.21.118.98)
    yamar neg namdaa bishee. ashig sonirholin zurchil gej l yag ene tsogtsetsegiig heleh bh daa yana daa.10-davhar huvin emneleg yu ch bish ene hund .uls oron dayar anhaaarah heregtei bhdaa . nam ogt hamaagvi svv .uls orni erkh ashig gej mqash chuhal yum bna svv. tsogtsetseg bol het sunaltai zalitai hun svvvvvvvv.enhbolduud anhaarna uu. barag meddeg bailgvi dee.
    2016 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.17)
    AN han mini ard tvmniihee itgeliig daaj nuruutai shiidver gargana shvv
    2016 оны 07 сарын 27 | Хариулах
  • s (202.179.31.17)
    t tatgalzsan 4 saidiig heniig ni ch bvv tomil
    2016 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (81.190.52.150)
    yaz hoer azil hiine bodood bodood uchryg olohgui yum yaman deer huraltai baidag ih hurald bas stressend orno za tegeed ih hurald oortoo huul bolovsruulan tegeed shireenii nogoo tald suugaad nogoo hulia bieluulen hachin yumaa uneheer uher mongol jum aa
    2016 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.120)
    Намтарыг нь харахад бугд боломжийн хумуус юм бна. Амжилт...
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (59.153.113.13)
    ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ АЖИЛАА ХЭЗЭЭД НЬ ХИЙХ ХҮМҮҮС ВЭ ТИЙМ ЦАГ ГАРАХГҮЙ ИНГЭЭД СУЛ ЦАЛИН ХУУЛЬ НЬ ГУУЛЬ БОЛООД ТҮРҮҮВЧ НЬ ЗУЗААРААД Л БАЙХУУ ТЭЭ
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (180.235.182.200)
    Энэ хүмүүс Б.Чойжилсүрэнг ойшоохгүй байх шиг байна. Чойжилсүрэн асар их бүтээлч сэтгэлгээтэй мэдэхгүй чадахгүй бүхнээ заавал мэдэж чадаж цаана нь гардаг оюуны тэмцэгч хүүхэд байгаа юм.Өнөөгийн эх орноо гадаадад худалддаг эдийн засагчдаас илүү үр бүтээлтэй ажиллах чадвар авьяас түүнд бий.Улсын сан хөмрөг арвижуулах зөв зарцуулах талаар сонирхолтой санал санаачлага ч гаргах байх.Амжилт хүсье. Шударга, зоригтой сайн ажиллаарай.
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
    • АМЖИЛТ ХҮСЬЕ
      АМЖИЛТ ХҮСЬЕ
      2016 оны 07 сарын 25
  • Зочин (202.9.40.24)
    Цолмон гэдэг хүүхэн хэний хүчээр гарч ирж байгаа юм болдоо_ Хувийн компаниа хөгжүүлэх л байх даа өөр юу хийхэвдээ
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.141)
    Huchingiin heregten Nomtoibayr saidiinhaa 4 jiliin hugatsaand yamniihaa hichineen ohidiig huchindej zugaagaa gargah ve gedeg ih sonin baina?? Hahuuli luivariin heregten Choijilsuren sangiin said bolood bidnii ur huuhdees heden terbumiig idej shamshigduulah ve gedeg bas sonin asuult baina???
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (139.5.217.212)
    За за ажиллаад байж дэ. Номтойбаярт хэлэхэд Мэргэжлийн боловсрол гэж сүүлийн жилүүдэд нэлээд дампуураад байгаа нэг салбар бий. Санжмятав салгаж тасчиж авч явснаар өөдийн бараа.хараагүй. Түүнийг аятайхан мэргэжлийн түвшинд авч.явахгүй.бол цаашдах Монгол улс.сэхэхгүйшүү.
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Хүрэлсүх, Бяибацогт, Мөнх-Оргил нар бол бүрэн чадах хүмүүс байна. Бусад нь нусан буунууд юм даа. Харж л байя даа
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    24 тасаа өөр муу хэлэх юм байвал бичээд байгаарай.би ПАМ....рсссс зарна
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.121.125)
    ok
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.121.125)
    Undesnii Auditiin gazriin darga Zangadiig solih heregtei de
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (103.57.93.170)
    Tsolmon nadad lav zugeer sanagdaj bna. Shudargaduu tuushtai hun baih.
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • САНАЛ (103.229.121.125)
    Номтойбаяр сайд аа 1. ахмадууд, 2. хүүхдүүд, 3.эхчүүд, 4. залуучууд шүү
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.121.125)
    1ахмад, 2хүүхэд, 3эх, 4 залуучууд
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.121.125)
    Номтойбаярыг залуу хүний хувьд зоримог зөв шийдвэрүүдийг гаргаж сайн ажиллаж чадна гэж бодож байгаа. Наад захын жишээ нь ахмадын баяраар ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмчихвэл олон ахмадууд баярлаад л хүрээлээд л авна шүү дээ
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Амар (202.179.4.30)
    Шинэ Засгийн газрын гишүүд 08 дугаар сарын 01-нээс өмнө маш шуурхай сонгуулийн амлалтын эхлэлийг хийж шуурхай дайчин ажиллах 1.Эх хүүхэд, 2.Оюутны төлбөр хөнгөлөлтийг шуурхай шийдэх ажлын амжилт та бүхэнд
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Сараа (103.229.122.56)
    Боломжийн засгийн газар бүрдсэн байна Номтойбаяр бас ч муу ажлын түүхтэй хүн биш байна харин тэр гэрбүлийн асуудлаа дуулиан тариад байхгүй аятайхан шийдэх хэрэгтэй дээ амжилт хүсье ажиллаад байх хэрэгтэй
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zocin (202.9.42.5)
    Baterdene uvuu cadhuu
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (150.129.141.127)
    Setguulch hun baij yos surtahuungui yumiig yagaad harluulah ongonoos bichdeg yum. Hun ooroo yamar energitei baina harah ontsog ni tiim baidag. Butsaaj tatdag huuliig ni batluulaad yamar ajillahiig ni l haraya l daa
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
    • Амжилт
      Баянд зусаргүй бурууд хурц байгаарай ингэж л байж сэтгүүлч болсны хэрэг гарна шүү
      2016 оны 07 сарын 25
  • Ой муутай 24 tsag. MN -хэнд (103.26.195.65)
    24.MN сайтынхан ийм муухай энергитэй хагалан бутаргах уншигчдаа хагалан бутаргаж талцуулсан доромжилсон зүйл бичихээ болимоор юм.нэгэнт ард түмний сонголтоор гарч ирсэн нам харин ч шуурхай засгийн газраа байгуулж болохгүй гэсэн хүмүүсээ татаж ард түмний саналыг харгалзан байгуулж байгаа юм биш үү. Ард олонхийн саналыг хүндэтгэж нийтлэлээ бич. Ажлаа ч эхэлж амжаагүй байхад хар энергитэй үгээр бүү дайр.нусан буунууд сүүлд гарсан байж болно. Харин эцэг эх ах эгч чинь энэ намын үед боловсрол эзэмшиж хүн болсон юм шүү
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
    • Зочин
      unen l bichsen bna sh dee uneheer l eremdeg bga biz dee 4 said ni alga hewlel medeelel uniig l bichih estoi zov bna bayn erh medeltenguuded bylduuchilahgui unenii toloo yvaarai 24tsag.mn
      2016 оны 07 сарын 25
  • Зочин (202.126.91.96)
    МАНгуурсан сонголтууд. Энэ хэдийг хархад ямар итгэл найдвар гэрэл гэгээ алга даа.
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (202.9.40.31)
    erenmdeg ch geh shih ymar muuhai heldeg ym mongol hvn amnii belegeeree gej said bolson hvmvvs bolj baina yrid zasagiin gazriig bodbol bayanselenge abgaigaas yaj dor baihabde
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.2.112)
    Цэнгэл Цолмон хоёр мэрэгжлийн том сэхээтнүүд. Ашиг сонирхолыг нь хянадаг газар бий биз дээ. Жэнко олон хүнсний үйлдвэртэй Хүнс ХАА н сайд хийж л байлаа.
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.31.111)
    Боломжийн хүмүүс биш үү харин ч. Мэргэжлийн гэж хэлэхэд алдах зүйл алгаа. Би л бол дэмжиж байна. Одоо харин шуурхайхан түргэн ажилдаа орж өмнөх Засгийн газрын самраад хаясан бүхнийг эмхлэх хэрэгтэй дээ. Амжилт хүсье
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    7 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    36 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    3 цаг 35 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    4 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    4 цаг 9 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    4 цаг 58 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    5 цаг 10 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    5 цаг 24 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    6 цаг 44 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    6 цаг 48 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    6 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    6 цаг 58 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    7 цаг 6 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    7 цаг 10 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    8 цаг 11 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    8 цаг 14 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    8 цаг 44 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК