Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5228 5229 5230 5231 5232 5233 5234
  • Ховд, Орхон голын урсац үерийн аюултай түвшинг давжээ
    2016 оны 7 сарын 24
    Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан гол, усны үерт
    өртөхөөс болгоомжилж, жолооч нарыг баталгаатай зам, гүүрээр зорчихыг ОБЕГ-аас анхааруулж байна. Гол, нууруудын усны түвшин сүүлийн жилүүдийн дунджаас их байгаа учир үргэлжилсэн бороонд ихэнх нь үерлэх төлөвтэй байгаа талаар албаны хүн мэдээллээ. Ялангуяа Ховд, Орхон голын урсац үерийн аюултай түвшинг давсан байгаа бол Байдраг, Буянт голын урсац үерийн түвшинг даваад байгаа аж. Тиймээс амралт, зугаалгаар явж буй иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сануулав. Мөн малчдыг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт БНСУ, Японтой хамтарна
    2016 оны 7 сарын 24
    “Ньюком” групп нь БНСУ-ын КЕПКО корпораци болон Япон улсын “Софтбанк” групптэй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон гэдгээ АСЕМ-ын Бизнесийн чуулганы хүндэт индэр дээрээс албан ёсоор мэдэгдэж байлаа. Тэгвэл одоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд, талууд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, урт хугацаандаа 10 ГегаВатг (ГВт) хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахад хамтран ажиллахаар болсон байна.

    “Ньюком” групп үүнээс өмнө Монголын анхны их чадлын сэргээгдэх эрчим хүчний эхүүсвэр болох 50 МВт- ын хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станцыг барьжээ. Тус станц нь Монгол Улсын анхны бие даасан хувийн эрчим хүч үйлдвэрлэгч юм.
  • Монголын хуульчид Австралид ажиллах боломжтой
    2016 оны 7 сарын 24
    Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт пүрэв гарагт эхэлсэн. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Австралийн хуулийн зөвлөлийн ерөнхийлөгч Стюарт Кларк, гүйцэтгэх захирал Майкл Брэтян, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал хатаггай Маржэри Никол нарыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр тус байгууллага болон Монголын Хуульчдын холбоо цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцож, манай хуульчид Австралид мэргэжлийн дадлага хийж, хуулийн фирм байгуулан ажиллахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг дурьдав.
  • Гачууртын наадам болж байна
    2016 оны 7 сарын 24
    Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж. Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах гэнэ.
  • Сутай хайрханыг өнөөдөр тахина
    2016 оны 7 сарын 24
    Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнгөрсөн бямба гарагт болсон бол Сутай хайрханыг тайх ёслол өнөөдөр болох юм.


    Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна.
  • БНСУ-ын уран бүтээлчидийн бүжгэн жүжиг өнөөдөр тоглогдоно
    2016 оны 7 сарын 24
    Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.

    20 жилийн түүхт Солонгосын үндэсний Жеондун театр нь Солонгосын үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор MISO хэмээх уламжлалт тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад айлчлан тоглодог бөгөөд энэ удаа “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ Монголын нийслэл Улаанбаатар хот болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөж, энэ сарын 21-нд 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Корпорейт зочид буудалд буухаар зэхээд байна.


    Энэхүү тоглолтыг БНСУ-ын Жондун театр, Сингапурын “IME” продакшн, Корпорейт зочид буудал Конвейшн центр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Корпорейт зочид буудал Конвейшн центрийн хамт олон Олон улсын уран бүтээлчдийг тохь тухтай байрлуулах зочид буудал, чанартай хоол ундаар үйлчлэх дээд зэрэглэлийн ресторанууд, бэлтгэл сургуулилт, тоглолтыг зохион байгуулах гэрэлтүүлэг дуу шумны техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн түвшний мэргэжлийн тайз бүхий үзвэрийн танхимын цогц үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.


    “YOULL” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байна.


    Энэхүү тоглолтын гол утга санаа нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар... Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.


    Эрхэм сэтгүүлчид та бүхнийг 8808-8868, 9411-5292 утсаар холбогдож, 07 сарын 22-24-ний өдрүүдэд энэхүү тоглолтын бэлтгэл сургуулилтаас мэдээ сурвалжлага авч, өөр өөрийн мэдээллийн сувгаар олон нийтэд түргэн шуурхай мэдээлж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтын тасалбараар урамшуулна.
  • Төв аймагт цахилгаан хязгаарлажээ
    2016 оны 7 сарын 24
    Төв аймаг


    09.30-18.00


    Лүн сум Ногоон хэрэм-1, 2, Батсүх үнээний ферм, Мөнх их мандал ХХК болон ойр орчмоор
  • “Их хурд-7” уралдааны хуваарь
    2016 оны 7 сарын 24

    Монголын уяачдын баяр буюу шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болно.


    Тус уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулах юм.


    Энэ үеэр азарга, их насны морины уралдаан болохоос гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулна. Уг уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг уламжлалтай билээ. Түүнчлэн хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолт, мөнгөн гүүний шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна.


    Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.


  • Үс засуулбал өлсөж ундаасна
    2016 оны 7 сарын 24
    2016.7.24, Ням гараг / Билгийн тооллын: 20
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

    Аргын тооллын: 2016.7.24, Ням гараг
    Наран ургах шингэх: 06.19-21.38
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой.
  • Улаанбаатарт 25 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 24
    2016 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:



    24-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
  • Аймгууд баяр наадмаа тэмдэглэж байна
    2016 оны 7 сарын 23
    Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ.
  • Сургууль, цэцэрлэгийн бүртэл ирэх сарын 22-ноос эхэлнэ
    2016 оны 7 сарын 23
    Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ.
  • Наранд борлож, түлэгдсэн арьсыг цайруулж эмчлэх 7 арга
    2016 оны 7 сарын 23
    Хурц нар, хуурай салхитай зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явснаас үүдэн арьс борлож, түлэгдэх сайртах асуудлууд тулгардаг. Тэгвэл яах ёстой вэ?
  • 680 мянган га талбайд хөнөөлт шавьж тархжээ
    2016 оны 7 сарын 23
    Ойн хортон шавьж энэ жил өнгөрсөн онуудаас элбэг тархжээ. БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархсаныг тогтоосон байна. Үүний дотор 69 сумын 590.000 га талбайд хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгаа аж.

  • Туркэд гурван сарын онц байдал зарлаад байна
    2016 оны 7 сарын 23
    Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган төрийн эргэлт хийх оролдлогын үр дагаврыг арилгах, ардчиллын үнэт зүйлс болон ард иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор гурван сарын хугацаатай онц байдал зарласнаа энэ долоо хоногт мэдэгдсэн.
  • Ирэх жил дэлхийн эдийн засаг 3.4 хувиар өснө
    2016 оны 7 сарын 23
    Британичууд Европын холбооноос гарах сонголт хийсэнтэй холбогдуулан 2017 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг Олон улсын валютын сан (ОУВС) буурууллаа. Тус сан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Дэлхийн эдийн засаг 2017 онд 3.4 хувиар өснө” гэжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгийг 0.1 хувиар бууруулсан үзүүлэлт юм.
  • Жолооны болон иргэний цахим үнэмлэхийг НҮНТ-д захиалж болно
    2016 оны 7 сарын 23
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ) Улсын бүртгэлийн газрын бас нэгэн үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ шинээр авах хүн хороондоо хандалгүй ”Дүнжингарав”, “Мишээл”, ”Драгон” төвд байрлах НҮНТ-д захиалах боломжтой болсон байна.
  • Агентлагийн дарга нарын нэрс эхнээсээ тодорч эхэлжээ
    2016 оны 7 сарын 23
    Засгийн газрын бүтцийг баталснаар Засгийн газар тохируул агч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай ажиллахаар болоод байгаа. Мөн Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг тусад нь салгах шийдвэр гарсан. Агентлагуудын тоо тодорхой болсон даруй агентлагийн дарга нарын нэрс ч яригдаж эхэлсэн байна.
  • Сандэй плазагийн галын хэргийг шүүх хурал ирэх лхагва гарагт болно
    2016 оны 7 сарын 23
    Сандэй плазагийн галын хэргийг шүүх хурал ирэх лхагва гарагт болно
  • Тарваган тахлын дархлаажуулалт энэ сарын 28-ыг дуустал явагдана
    2016 оны 7 сарын 23
    Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог.

5228 5229 5230 5231 5232 5233 5234
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    32 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    33 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    40 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    46 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    59 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    1 цаг 1 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    1 цаг 2 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 4 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    2 цаг 18 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 22 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    2 цаг 31 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    16 цаг 50 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    19 цаг 0 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК