Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5231 5232 5233 5234 5235 5236 5237
  • ШШГЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2016 оны 7 сарын 22
    ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

    Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

    Та бүхэнд ШШГЕГ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Та бид дөнгөж сая Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойнууд давхацсан 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ШШГЕГ-ыг төрийн дээд одон-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхэн үйл явдлын гэрч боллоо.




    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улс, нийгмийн аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэр болон төрийн ялын бодлогыг хэрэгжүүлэх онц чухал үүрэг бүхий төрийн байгууллага билээ. Шүүхийн шийдвэр заавал биелдэг байх нь хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж байгаагийн дээд илэрхийлэл бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа байнга төгөлдөржиж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсыг хэлбэрэлтгүй сахиулахад чиглэсэн төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө тус байгууллагын үйл ажиллагаанаас харагдаж, олон түмэнд мэдрэгдэж байх ёстойг та бүхэн анхаарна биз ээ.

    Та бүхэн цэргийн албан хаагч учир эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэддээ шуурхай, шударга үйлчлэх, тэдний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хариуцлагаа бүрэн ухамсарлан, албан үүргээ гүйцэтгэх болон техник, технологийн дэвшлийг ашиглах өндөр мэдлэг чадвартай байж, хууль эрх зүйн шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

    Түүхт ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтсан танай нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

  • Матрын ордныхон өнөөдөр азтай, гэнэтийн зүйлсээр дүүрэн байна
    2016 оны 7 сарын 22
    Хонь - (3/21-4/19)
    Нар нь Арслангийн орд баяр хөөр, дотны хүмүүс, хүүхдүүдийн 5-р гэр лүү хөдөлж байгаа нь урам зориг нэмнэ. Романтик харилцаа үүсэх төлөвтэй. Өөрийн бүтээлч ажлаараа бусдад танигдахыг оролд. Өнөөдөр өөртөө итгэлтэй бай. Хэрвээ чин сэтгэлээсээ ажлаа хийвэл бүтэх болно. Хоолны дэглэмдээ анхаарч, хүнсний ногоо ахиухан хэрэглэ.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Үхэр - (4/20-5/20)
    Аз завшаан чиний замд инээмсэглэж байна. Дараагийн цөөхөн өдрүүдэд заавал биелүүлэх ёстой асуудал үүснэ. Өөрийн зорилгоо битгий хаяарай. Гэр бүлдээ анхаарал хандуул. Хүүхэддээ хүссэн зүйлийг нь авч өг. Сансрын чиг хандлага танд олон шинэ санаанууд эргэлдэж байгааг хэлж байна. Гэхдээ танд амжилттай шийдвэрлэхэд чадвар нь хязгаарлагдмал байх вий. Ирээдүйнхээ төлөө шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр хандахаас татгалзаж бай.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Ихэр - (5/21-6/21)
    Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ амрахыг хүсч байгаа бол эртнээс төлөвлө. Юунд ч санаа зовох хэрэггүй, хайртай хүмүүстээ анхаарал халамж тавь. Таны харилцан ярилцах чадвар сэргэх бөгөөд бусдын юу хэлж байгааг сайтар сонс. Бусдын юу бодож байгааг сонсож сайтар тунгаан бодсоноор гэр бүлийн асуудлаа зохицуулах арга олно. Гэр орноо тохижуулах ажил хэдийгээр маш их цаг авахч, дараа нь та сэтгэл хангалуун байх болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Мэлхий - (6/22-7/22)
    Нар таны хувийн санхүү, эд хөрөнгийн нарны гэр Арслангийн ордод орох тул ирж буй хэдэн өдөрт таны орлого олох чадвар нэмэгдэнэ. Од гарагуудын тэнцвэр өөрчлөгдөж тэнгэр цэлмэх шинжтэй байна. Өдөр хөгжилтэй өнгөрөх бөгөөд бага ч гэсэн амжилтанд хүрэхийн тулд та бие болоод сэтгэлийн хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Арслан - (7/23-8/22)
    Нар таны өөдөөс мишээж, таны амьдрал өнгө өнгөөр алаглан цэцэглэх болно. Та энэ өдөр дэлгүүр хоршоогоор хэсэж, өөрийн шинэ дүр төрх, стиль имиджийг бүрдүүлээрэй. Та дуулсан ч, бүжиглэсэн ч, зураг зурсан ч өөрийгөө аз жаргалтай нэгэн гэсэн бодолтой явах нь. Хайр дурлалын зам өмнө тань гэрэлтэж байна. Таны нэр хүнд өсөхийн хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Охин - (8/23-9/22)
    Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш тааламжтай байх болно. Өөрийгөө хөгжүүлэх олон боломж гарч ирнэ. Заримдаа танд ажлын хажуугаар хөгжилдөх боломж огт олддоггүй тул өөртөө анхаарал тавь. Танаас ганцаараа байж, өөрийнхөө талаар илүү их бодож үзэхийг шаардана. Та энэ үеийг ашиглан алдагдсан эрч хүчээ сэлбэж, сайн амарч авахыг хичээ. Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй ашиглаж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүл.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Жинлүүр - (9/23-10/22)
    Танаас тусламж гуйх нь. Таньтай өнөөдөр олон хүмүүс санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө авна. Дараагийн дөрвөн долоо хоног зөвхөн өөртөө санаа тавина. Өөртөө итгэлтэй байдал нь чухал зүйлсийг шийдвэрлэхэд туслана. Ингэснээр таны нэр хүнд өсөж өөрийн дуртай зүйлээ санаа амар хийж болох нь. Хайртай хүнтэйгээ өөрийн хүссэн зүйлээ хийх боломж.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр, өнөө шөнө хайр дурлалд уран сэтгэмж, хийсвэр сэтгэлгээ зонхилох сайхан үе. Хайрын асуудалд шийдвэр гаргахад тань туслах хуучинсаг үзэлтэн гэнэт гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, жаахан тайвшраад эхэл. Ямар нэгэц шийдэлд хүрэхийн тулд хоёулхнаа илэн далангүй ярилцах ёстой. Хайр дурлал тань та хоёрыг сайхан аялалд явуулах болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Нум - (11/22-12/21)
    Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Бэртэж, гэмтэх, хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Хүнд хүчир ажил хийх эсвэл ядаргаа ясандаа тулах нь сэтгэл санаанд хүнд дарамт авч ирж, уур бухимдлыг төрүүлдэг гэдгийг сана. Хатуу ширүүн дуугарах, шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий. Танихгүй хүний өгсөн идээ, будааг авахгүй байхыг сануулж байна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр гэнэтийн зүйлс, азтай үйл явдлаар дүүрэн байна. Сугалааны тасалбар ав. Од гарагуудын тохиолоор санаандгүй олз авчирна. Хэрэв төлөвлөгөө тань бүрхэг, уйтгартай байвал түүнээс татгалз. Өөрийг сонго. Өдрийг нэгэн хэвийн үүрэг хүлээж өнгөрөөх нь урамгүй тул өөрийн тогтсон зан, хязгаарлагдмал байдлаа хая. Гэр бүлдээ тэмдэглэж буй онцгой үйл явдал бүгдэд нь аз жаргал авчирна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Бумба - (1/20-2/18)
    Од гарагсын нөлөөлөл ихэснэ. Бүх зүйлийг нэг дор хийх гэж бүү хичээ. Хэрэв та энгийн байж чадвал өдрийг өөрт ашигтайгаар өнгөрөөж чадна. Нар Арслангийн орд руу нүүж, таны хамтын ажилд нөлөө үзүүлэх болно. Та бусдыг шүүмжилж буруутгахын оронд тэдний төлөө юу хийх вэ гэдэгг анхаарлаа хандуул. Тэгсэн цагт нарны энэ өөрчлөлтөөс их ашиг тус хүртэх юм. Амьдралынхаа энэ мөчид өөртөө анхаарал их хандуулж, мэдлэгийн хүрээгээ тэлэх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 22
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдөр энэ ордныхон зарим зүйл дээр сэтгэл санаа тогтож өгөхгүй өөрийгөө зовоох болно. Болохгүй байна гээд зүгээр хараад суулгүй сэтгэл зүйчид очин мэргэжлийн зөвлөгөө ав. Бичиг цаасны ажил хийдэг хүмүүс утгын алдаа гаргах, өөр зүйлийг хольж бичих зэргээр таагүй байдалд орж, үүнд нилээн бухимдуу байна. Нэмэлт орлого авчрах шинэ арга замыг эхлүүлэх бөгөөд дараагийн хоёр долоо хоногийн туршид тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно.
  • Настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг өнөөдөр шүүнэ
    2016 оны 7 сарын 22
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.


    Хэргийг гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.


    Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 22-нд буюу маргааш 13.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.


    Тэднийг шүүх хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшилогдсон. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар энэ сарын 22-ны 13.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа аж.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 22
    Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.



    10:00 цагт: НЗДТГ-ын А танхимд Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн уулзалтын хамгаалалтын зохион байгуулалтад ажилласан цагдаагийн алба хаагчдад хотын дарга хүндэтгэл үзүүлж, урамшуулал олгоно.



    11.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно.



  • Отгонтэнгэр хайрханыг өнөөдөр тахина
    2016 оны 7 сарын 22
    Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Тодруулбал, Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол энэ сарын 22-ны өдөр болох бол Сутай хайрханыг тайх ёслол долдугаар сарын 24-ний өдөр болох юм.


    Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцоно.
  • Үс засуулбал эд малын гарлагатай
    2016 оны 7 сарын 22

    2016.7.22, Баасан гараг / Билгийн тооллын: 18
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

    Аргын тооллын: 2016.7.22, Баасан гараг
    Наран ургах шингэх: 06.16-21.40
    Үс засуулбал: Эд малын гарлагатай
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт бороо орно
    2016 оны 7 сарын 22
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
  • Танилц: Байнгын хороодын дарга нарын нэрс тодорлоо
    2016 оны 7 сарын 21
    МАН-ын Удирдах зөвлөлөөс сайд нарын нэрсийн тодруулсан бол Бүлгийн хуралдаанаараа УИХ-ын Байнгын хорооны дарга нарынхаа нэрсийг мөн тодруулжээ.

  • ЦЕГ: Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 7 сарын 21
    Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийг зорьж буй иргэдийг автомашиныхаа хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн ”Ихэнх аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон тул жолооч нар хурд хэтрүүлэх нь их байна. Үүнээс үүдэж осол гарч, олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж байна” гэв.
  • “Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
    2016 оны 7 сарын 21
    “Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

  • Гачууртын наадам энэ сарын 24-нд болно
    2016 оны 7 сарын 21
    Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж. Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах гэнэ. Нийслэлээс 20 гаруй километрт орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа жилээс жилд өргөн дэлгэр байдаг билээ. Иймд Наадамчин олон та бүхнийг урьж байна.
  • Хурандаа цолтон дөрөв төрлөө
    2016 оны 7 сарын 21
    Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн босгон дээр дөрвөн хурандаа цолтон төрлөө.
  • Танилц: МАН сайд нараа тодрууллаа
    2016 оны 7 сарын 21
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарынхаа нэрийг тодруулжээ. Монгол Улсын Шадар сайдаар яригдаж байсанчилан У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
  • ”Зонховын дуган”-г байгуулж аравнайлах ёслол хийв
    2016 оны 7 сарын 21
    5-р сарын 28-нд, Бээжин хотоос 200 км зайтай оршдог, Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмд шинээр ”Богд Зонховын дуган” байгуулж дуусаад аравнайлах ёслол хийлээ.

    Хотлыг энхжүүлэгч сүм бол Түвдийн уламжлалт буддын шашны Хятадын умард нутаг дахь хамгийн том хийд юм. Энэ сүмийг Чин гүрний Тэнгэртэтгэгч хааны 20-р он буюу 1755 онд хятад, түвд уран барилгын хэв маягийн онцлогийг хослуулан барьжээ.
    ”Богд Зонховын дуган” 317 ам дөрвөлжин метр талбайтай. Түвдийн уламжлалт Буддын шашны Гэлүгва буюу Шар малгайтны урсгалыг үндэслэгч Богд Зонхов бурхныг тахиж буй бөгөөд Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүм Шар малгайтны урсгалын сүм хийдэд багтдаг байна.

    Бүх Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны гишүүн, 11 дүгээр дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмийн шинэ дуганыг аравнайлах ёслолд зориулж хятад, түвд хэлээр ”Богд Зонховын дуган” гэсэн бичээс бичиж өгчээ.

    ”Богд Зонховын дуган” байгуулагдсанаар тус сүм лам хувраг, өргөн олон сүсэгтнүүд болон гадаад дотоодын жуулчдад өргөн орон зай гаргаж, шашин, соёлын улам сайн үйлчилгээ үзүүлэх болно.

    Чэндэ хот бол Бээжингээс умард зүгт 200 гаруй километр зайтай байдаг түүх соёлын уламжлалт хот юм. Бишүшаньжуан буюу зуны сэрүүн ордон, түүний ойр хавийн сүм хийдүүдийг 1994 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан байдаг.

    Чин гүрний үед Чэндэ хот Бээжингээс гаднах улс төрийн чухал төв, Цагаан хэрмээс гаднах нийслэл гэж өргөмжлөгджээ. Чин улсын эзэн хаан зуны цагт Бээжингийн халуунаас зайлж, жилийн бараг хагасыг тэндхийн сэрүүн ордондоо өнгөрүүлэн, тэндээс төрийн үйл хэргээ удирдан явуулж, үндэстний цөөнхийн ван ноёд болон гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байжээ.
  • АН онцгой комиссынхоо даргаар Я.Санжмятавыг томилжээ
    2016 оны 7 сарын 21
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгуулахаар тогтжээ. АН-ын Үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6.6.6, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Онцгой комисс байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон байна.
  • Монголбанк 41.5 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 7 сарын 21
    Банкууд 60.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2045.00 төгрөгийн нэг ханшаар 49.0 сая ам.доллар, 306.66 төгрөгийн хаалтын ханштайгаар 22.0 сая юанийг тус тус нийлүүлэв.



    Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 41.5 сая ам.доллар нийлүүллээ.
  • Настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг маргааш шүүнэ
    2016 оны 7 сарын 21
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.


    Хэргийг гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.


    Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 22-нд буюу ирэх баасан гарагийн 13.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.


    Тэднийг шүүх хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшилогдсон. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар энэ сарын 22-ны 13.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа аж.
  • Хотын орлогч нарыг ажлаас нь чөлөөлжээ
    2016 оны 7 сарын 21
    Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан бөгөөд эдгээр орлогч нарыг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ.

  • Оросууд ”Рио-2016”-д оролцох эсэх нь арбитрын шүүхээс хамаарна
    2016 оны 7 сарын 21
    Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байна. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо өчигдөр цахим хуралдаанаар хэлэлцжээ.

    Хурлаар арбитрын шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байхаар болов. Спортын арбитрын шүүх хурал Швейцарийн Женев хотод өчигдөр болсон бөгөөд өнөөдөр шийдвэрийг албан ёсоор танилцуулах юм байна.


  • УИХ-ын гишүүн С.Жавхлан: Нууцаар хуралдчих гээд байх шиг байна
    2016 оны 7 сарын 21
    УИХ-ын гишүүн С.Жавхлан: Нууцаар хуралдчих гээд байх шиг байна
5231 5232 5233 5234 5235 5236 5237
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намын бүлгүүд хуралдана
    19 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    26 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    40 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    45 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    53 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    15 цаг 13 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    17 цаг 23 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 26 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    23 цаг 35 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    23 цаг 44 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    23 цаг 55 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК