зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5232 5233 5234 5235 5236 5237 5238
  • Улаанбурханы вакцинжуулалт нөгөөдөр дуусна
    2016 оны 5 сарын 30
    Нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт үргэлжилж байна. Вакцинжуулалтын хугацаа энэ сарын 25 хүртэл үргэлжлэх байсан ч хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгаад байгаа билээ.


    Учир нь нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа бөгөөд хамрагдсан залуусын тоо хангалтгүй байгаагаас ийнхүү хугацааг сунгаад байгаа юм.

    Тиймээс 18-30 насны залуусыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.




  • Хүүхдийн баяраар цаг агаар сайхан байна
    2016 оны 5 сарын 30
    6 сарын 1-нд баруун зүгийн нутгийн, 2-нд төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
  • Б.Ханбаатарыг өнөөдөр шүүнэ
    2016 оны 5 сарын 30
    Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сард олон нийтийг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан.
  • УИХ-д нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ
    2016 оны 5 сарын 30
    Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын тушаалаар өнөөдрөөс эхлэн УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ.
  • ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэрийг гаргав
    2016 оны 5 сарын 30
    Улсын дээд шүүх: ИЗНН сонгуульд оролцоно
    Улс төр Намууд

    Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан. Энэхүү гомдлыг өнөөдөр Улсын дээд хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж ИЗНН-ын талд шийдвэр гаргасан байна.

    Өөрөөр хэлбэл СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцохыг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.

    ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ”Улсын дээд шүүх ИЗЗН-ыг дангаар сонгуульд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга шүүхэд баярлалаа” гэсэн юм.
  • ”Хадны зургуудыг хадгалж хамгаалах нь өнөөгийн бидний үүрэг юм”
    2016 оны 5 сарын 30
    “Өвөг дээдсээс үлдээсэн хадны зургийн дурсгалуудыг олж нээх, хадгалж хамгаалах нь өнөөгийн бидний үүрэг юм”
  • Багачуудад зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно
    2016 оны 5 сарын 30
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр багачуудад зориулсан олон арга хэмжээ Хүй долоон худагт болно
  • Гадаадын төлөөлөгчид МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар асуув
    2016 оны 5 сарын 30
    УИХ-ын дарга З.Энхболдод АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам тэргүүтэй төлөөлөгчид бараалхав
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.29/ Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.
    Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АНУ-ын Конгрессын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, 2011 онд АНУ-ын Конгрессын гишүүн асан Д.Драйр тэргүүтэй төлөөлөгчид Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байсныг дурдаад, АНУ Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг “гурав дахь хөрш”-өө хэмээн үздэг болохыг тэмдэглэлээ.

    АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн цаг гарган биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс ардчиллыг үлгэр жишээ байдлаар хөгжүүлж байгааг АНУ төдийгүй дэлхийн олон улс орон өндрөөр үнэлж, харж байдаг. Бид энэ удаа хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэлээ.
    Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл явцын талаар ярилцаж, санал солилцсон юм. Төлөөлөгчдийн сонирхсны дагуу Улсын Их Хурлын дарга Монгол Улсын хууль батлах үйл явцын талаар танилцууллаа. Хууль тогтоох үйл явц зөвхөн Байнгын хорооны хуралдааны танхим, чуулганы танхимд явагддаггүй. Улсын Их Хурлын гишүүд ард иргэдтэй уулзах үед эхэлдэг болохыг хэллээ. Тодруулбал, уулзалтын үеэр иргэд хууль тогтоомжийн талаарх санал, хүсэлтээ хэлнэ. Улсын Их Хурлын гишүүн тэдгээр санал, хүсэлтийг нэгтгэн хуулийн төсөл болгон боловсруулаад, Улсын Их Хуралд мэдүүлэх эрхтэй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн бүр хууль санаачлан, өргөн мэдүүлэх эрхтэй байдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ. Төрийн ордонд болж буй хууль тогтоох явцтай холбоотой бүх хуралдааныг хүссэн телевиз үнэ төлбөргүйгээр шууд дамжуулдаг, мөн цахим хэлбэрээр шууд дамжуулдаг болохыг онцлов. Улсын Их Хурлын дарга “Хэн гэдэг гишүүн ямар асуудал дээр ямар санал гаргаад, ямар байр суурь илэрхийлж байгаа нь нээлттэй олон нийтэд хүрч байдаг юм. Хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд 5-10 минутын дараа цахим хуудаст бүрэн эхээрээ нээлттэй тавигддаг. Хүссэн хүн бүр танилцаж, санал бодлоо илэрхийлж болно. Хуулийн төсөлтэй холбоотой санал авдаг цахим хуудас ч ажиллаж байна” гэв. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд цахим хэрэглээ өсч, олон нийтийн сүлжээ өргөнөөр нэвтэрч байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, Монгол Улсын хууль тогтоох үйл явцыг хаалттай хэмээн тодорхойлох үндэслэлгүй болохыг тэмдэглэн хэллээ.
    Төлөөлөгчид Монгол Улс 1990-ээд оны үеийнхээс маш хол явж, ардчиллыг энэ түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг хараад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байв. АНУ-ын ардчилал ч өнөөдөр өөрийн гэсэн тодорхой бэрхшээлүүдтэй байгаа, тиймээс Монгол Улс ч бас ардчиллын бэрхшээл сорилтыг даван туулж ирсэн. Ирэх 10-15 жилийн дараа Монгол Улсын хөгжил ямар түвшинд хүрсэн байна гэж тооцож байгаа талаар сонирхож байлаа. Мөн шинэ, залуу ардчилсан орнуудад авлигалын асуудал томоохон бэрхшээл байдгийг дурдан уг асуудалтай хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулсан юм.
    Монгол Улсын авлигатай тэмцэх систем АНУ-тай адилхан, хөрөнгө орлогоо олон нийтэд нээлттэйгээр мэдүүлдэг. Тодорхой ахиц дэвшилүүд гарч байгаа, олон нийтийн зүгээс улс төрч, парламентын гишүүдийг хардах байдал буурсан. “Транспаренси Интернэшнл”-ээс гаргадаг олон улсын авлигалын индекст манай улс 100-аас дээш байрт бичигдэж байсан бол сүүлийн жилүүдэд 82 дугаарт бичигдэж байна. Бид цаашид 50 дугаарт бичигдэхээр зорьж байна. Ирэх 10-15 жилд авлигагүй болоход маш их дөхсөн, ард түмнийхээ саналын дагуу хууль батлагддаг, хамгийн гол нь Үндсэн хуулийн “Ард түмэн Засгийн эрхийг барина” гэдэг зарчим бүрэн хэрэгжсэн улс болно гэдэгт итгэж байна гэв.
    Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.
    Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын дарга хариулав.
    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, парламентын найрамдлын бүлэг харилцан байгуулагдсан, АНУ-ын Конгрессын Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан, мөн Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа явдал нь Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
    Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Гадаадын ажиглагчид СЕХ-нд ажиллаж байна
    2016 оны 5 сарын 30
    Гадаадын ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хороонд ажиллаж байна
  • Пүрэв гаригт Автомашингүй өдөр болно
    2016 оны 5 сарын 30
    АВТОМАШИНГҮЙ ӨДӨР 2016 ОНЫ 06 САРЫН 04-НД БОЛНО

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2016-05-30 10:31:08
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ”Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Марафоны 5000 метрийн гүйлт нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө- Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйх бол, 10000 метрийн гүйлт нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйнэ. Энэ өдөр марафон гүйх замууд болон Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд автомашингүй бүс байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Танилц: УИХ-ын сонгуулийн тойрог болон зарцуулах зардлын дээд хэмжээ
    2016 оны 5 сарын 30
    Ирэх дөрвөн жилд та биднийг төлөөлөх эрхмүүдийг бид 29 хоног 20 цагийн дараа сонгоно. Тэгвэл иргдэд сонгуулийн тойргийн талаарх мэдээлэл тааруу байна. Тиймээс намын УИХ-ын 76 тойргийг хэрхэн хуваарилсан талаар дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна.

  • Түргэний 10 машин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэлээ
    2016 оны 5 сарын 30
    Түргэний 10 машин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэлээ
  • 102 дугаар цэцэрлэгийн санхүүжилтийг шийдвэрлэв
    2016 оны 5 сарын 30
    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/407 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийн жагсаалт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг тус тус батлав.
  • Фото мэдээ: Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлж буй ховор агшин
    2016 оны 5 сарын 30
    Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр Токио хотын ”Рёогокү” дахь сүмогийн төв өргөөнд болжээ. Японы мэргэжлийн сүмод 24 жилийн турш зодоглосон Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарласан билээ.
  • Намын дарга нарын “зураг”-ийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн квот
    2016 оны 5 сарын 30
    Намын дарга нарын “зураг”-ийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн квот
  • Эд зүйл, мөнгө тараасан дэвшигчийг илчилбэл мөнгөн урамшуулал олгоно
    2016 оны 5 сарын 30
    Сонгуульд өрсөлдөх эрхэмүүд тодров. Зарим нэр дэвшигчид сонгогчдыг гайхашралд оруулж, хэрхэн сонголтоо хийхээ мэдэхгүй гацын шалаанд оруулчих нөхдүүд байна хэмээн халаглаж суухад хүргээд байгаа юм. За энэ ч яахав ээ, сонгууль булхайгүй, сонгогчдын саналыг луйвардахгүй бол болж дээ гэх. Өмнөх сонгуулиудад сонгогчийн саналыг худалдаж авсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал, БЗД-т сонгогчийн иргэний үнэмлэхийг бүртгэж аваад 20 мянган төгрөг өгч байсан. Гэхдээ иргэд саналаа өгөхдөө хэнд өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямартай ч нэр дэвшигч мөнгө өгсөн болохоор өөрт нь саналаа өгсөн л гэж бодож санал хураалт будлиантай явагдлаа гэдэг биз гэх хар төрсөнийг нуугаад яахав.

    Гэсэн ч сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл бэлэглэх, мөнгө тараах явдал буурдаггүй ээ. Тэгвэл сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл мөнгөн урамшуулал авна.

    Энэхүү үйлдлийг баримтжуулан, зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал Сонгуулийн ерөнхий хорооноос олгох юм.

    71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх



    71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
    71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ хэмээн заажээ.
  • Сонгууль 2016: “Үхлийн тойрог” буюу БЗД-т нэр дэвшигчдийн хэн нь, хэн бэ?
    2016 оны 5 сарын 30
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ тойрогт БЗД-ийн засаг дарга асан Б.Батзоригтой хүч үзэхээр болжээ. Энд хүч тэнцвэргүй тулаан гарч магадгүй. Гэхдээ Б.Батзоригийг Ч.Сайханбилэгтэй харьцуулбал харьцангуй нэр цэвэр хүн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд улс төрд утсан хүүхэлдэй нэртэй.
  • Их тойрууд тохижилтын ажил хийж байна
    2016 оны 5 сарын 30
    “АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна.


  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй охин мэндэлсэн байна
    2016 оны 5 сарын 30
    Дэлхийн хамгийн хүнд жинтэй охин Энэтхэгийн Карнатака мужид энэ долоо хоногин даваа гаригт мэндэлсэн байна. 6.8 кг жинтэй төрсөн уг бяцхан охины ээж 19 настай Нандини Карнатака мужийн Хассан хотын эмнэлэгт кесарево хагалгаа хийлгэн охиноо төрүүлсэн байна. ”25 жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа ийм хэмжээтэй хүүхэд төрөхийг огт хөрж байсангүй ээ, үнэхээр гайхалтай, миний энэ охин зөвхөн Энэтхэг улсад төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн их жинтэй мэндэлсэн хүүхэд болж байгаа байх” хэмээн хотын эрүүл мэндийн албаны дарга, доктор Венкатеш Ражу сэтгэгдлээ хуваалцсан байна. Охиныг эмч нар эрчимт эмчилгээний тасагт байрлуулан, түүний биеийн байдлыг ажиглаж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд гэрт нь гаргана гэсэн байна. Эх, охин хочрын биеийн байдал сайн байгаа бөгөөд охинд одоогоор нэр өгч амжаагүй байгаа гэсэн байна.
  • Дүүргүүдийн хүүхдийн баяр өнөөдрөөс эхэлж байна
    2016 оны 5 сарын 30
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ.
5232 5233 5234 5235 5236 5237 5238
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    1 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    10 цаг 48 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    22 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    22 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    23 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    23 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    23 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК