Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5229 5230 5231 5232 5233 5234 5235
  • Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
    2016 оны 7 сарын 23
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны долоодугаар сарын 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
  • Танилц: Төрийн тахилгат хайрханууд
    2016 оны 7 сарын 23
    Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол өчигдөр боллоо. Харин Сутай хайрханыг тайх ёслол маргааш буюу долдугаар сарын 24-ний өдөр болно.

  • “Их хурд-7” хурдлах морьдын бүртгэл явагдаж байна
    2016 оны 7 сарын 23
    Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан маргааш Хүй долоон худагт болно.
  • Хэн юу хэлэв: Сайд нарын томилгооны асуудалд гишүүд бухимдалтай хандаж байна
    2016 оны 7 сарын 23
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ засгийн газарт орж ажиллах сайд нарынхаа нэрийг тодруулсан. Гэвч сайд нарын нэрс улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтэд төдийлөн таалагдаагүй. Тиймээс ч Ерөнхий сайд хэл ам дагуулсан сайд нараас дөрвийнх нь нэрийг татаж өчигдөр 11 сайдын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Тэгвэл сайд нарын асуудлаар хэн юу хэлснийг хүргэж байна.


  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
    2016 оны 7 сарын 23
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Улаанбаатарт өдөртөө 21-23 градус дулаан байна
    2016 оны 7 сарын 23
    Улаанбаатарт өдөртөө 21-23 градус дулаан байна
  • АН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ
    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын дарга М.Энхболдод УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрын гишүүдийг бүрэн томилох тухай шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өргөн бариагүй байхад байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй байхыг шаардсан байна.

  • АТГ: Сайдад нэр дэвшигчийн дөрөв нь илт ашиг сонирхлын зөрчилтэй байна
    2016 оны 7 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийн хувийн сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нягтлан үзэж, хариу албан бичиг хүргүүлсэн байна. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн, Эрчим х үчний болон Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчдийг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.

  • Баян-Өлгий аймагт ажилласан ажлын хэсэг тайлангаа тавьжээ
    2016 оны 7 сарын 22
    Баян-Өлгий аймагт ажилласан ажлын хэсэг тайлангаа тавьжээ
  • Жүжигчин Амараа Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдох уу
    2016 оны 7 сарын 22
    Жүжигчин Б.Амарсайханыг Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдож магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
  • 11 сайдын нэрийг өргөн барилаа
    2016 оны 7 сарын 22
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.22/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.


  • Сэрэмжлүүлэг: 30 хүн могойд хатгуулжээ
    2016 оны 7 сарын 22
    Эрүүл мэнд спортын яамны Шуурхай удирдлагын албанаас мэдээллэснээр, он гарснаас хойш 30 хүн могойд хатгуулсан бөгөөд 0-15 насны хүүхэд цөөнгүй байгаа аж.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2016 оны 7 сарын 22
    Монголбанк 1 долоо хоногтой 326.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны 07-р сарын 22-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1242.1 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар С.Пүрэвсамданг томиллоо
    2016 оны 7 сарын 22


    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07дугаар сарын 19-ны Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаярыг томиллоо.

    Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрийн барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр. Зэвсэгт хүчний 256-р ангид салаан захирагч, 122-р ангид салбарын захирагч, Гамшгаас хамгаалах тусгай ангид инженерийн бэлтгэлийн багш, Аврах тусгай ангид штабын орлогч, ахлах мэргэжилтэн, Бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн ОБХ-ийн дарга хийж байсан ажлын туршлагатай. Улмаар ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын магистраар төгсөж ирээд, ийнхүү Баян-Өлгий аймгийн ОБГ-ын даргаар томилогдож байгаа юм.

    Харин хошууч Б.Анхбаярын хувьд Цагдаагийн академийг Эрх-зүйч, галын албаны мэргэжилтнээр төгссөн. 2016 онд ОХУ-ын ГЭАА-ийг Галын инженер мэргэжлээр дүүргэсэн. Хэнтий аймгийн ГТТХ-ийн Гал түймэр унтраах, аврах 49-р ангид гал сөнөөгч, Хэнтий аймгийн ОБГ-т Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байжээ.
  • Г.Уянга хулгайд алдагдсан бичлэгээ Хотын дарга, УИХ-ын гишүүн асан С.Батболдын өрөөнд хийжээ
    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын асан Г.Уянга дуулиант бичлэгийн асуудлыг шалгуулахаар УЕП-д хандаж байна. Тэрээр энэхүү бичлэгийг одоогийн хотын дарга, УИХ-ын гишүүн асан Сундуйн Батболдын өрөөнд хийсэн гэдгээ мэдэгдээд өдгөө сонгуулийн хэнээрхэл дуусч асуудалд бодтой хандах боломж бүрдсэн учир ийнхүү цагдаад хандах болсон гэдгээ өгүүлжээ.
  • Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо
    2016 оны 7 сарын 22
    Сүхбаатар аймгийн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Харин аймгийн ИТХ нь хэл амаа ололцохгүй бужигнаантай байна. Тус аймагт ИТХ нь 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН-ын 16, МАН-ын 16 төлөөлөгчтэйгээр тэнцэж, нэг тойрогт маргаантай асуудал нь шүүхээр шийдэгдэж, 9 сард нөхөн сонгууль явуулахаар болоод байгаа. Тэгвэл ИТХ дахь МАН-ын бүлэг нь тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Ерөнхий сайдад илгээснийг батламжилж Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаалыг өнөөдөр өглөө ирүүлжээ.
  • 74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг шүүж байна
    2016 оны 7 сарын 22
    Энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
  • Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол дээр ерөнхийлөгчийн хэлсэн үг
    2016 оны 7 сарын 22

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

    “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр төр нь, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.

    1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй.

    Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно оо. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй ээ.

    Хамаг Монголыг даагч шүтээн – Хутагт сахиус

    Очир баригч нууцын эзэн – Очирваани бурханы орон,

    Хаан төрийн зарлигт Түшээ гүн өргөмжит

    Отгон тэнгэр - Этүгэн Хайрхан уулын их тэнгэр тэргүүтэн хийгээд эргэн

    тойрны уул, усны эзэд ээ,

    Нар хуртай зуны наадам цэнгэлд баяссан найртай сайхан энэ л өдөр товлож тогтсон ёсоор Тэнгэр сахиус, лус савдагаа баясган, тахил өргөлөө дээжлэж, тайллага ёсоо үйлдэхээр туг, сүлдээ залж Монгол төр ёсолж байна. Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байнаа.

    Баялаг Мянган сүмбэр уул, Цэцэрлэг

    Баянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын

    Байгаа мянган шивдаг нь залрагтун.

    Бадархундага, Баянбулаг болон

    Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур

    Баялаг Буянт болон Ширээ, Чулуут

    Бас бус ус далайн лусууд Таалан соёрхоно уу.

    Тахилын чуулганы эздийнхээ алдар ачлалыг магтан ариун номын дууг сонсгоё оо. Рашаан, цацал, сан, сэржмээ өргөн, арц хүж, агь ганга тэргүүт тансаг үнэртнээ асаан ариусгая. Сонордогтун, баясагтун.

    Амтат идээ шүүсээ таваглан, айраг таргаа сөгнөж, арвин баялаг эд зүйлсээсээ дээжлэн өргөе. Болгоохтун, таалахтун.

    Тэнгэрт дуут сумаа нисгэж, цөс зоригийг тань бадраая. Тэнхээт хүлэг морин эрдэнээ зүслэж онгольё. Хуурын татлага, уртын дуу, уран биелгээ, хүчтэний дэвэлтээр сонор болоод мэлмийг тань мялаая. Баясагтун, цэнгэгтүн.

    Заллага айлтгалыг хүлээн авч, Бадар хундагат Богд Очирваань хайрханы сүлд тахилгын сүншигт овоонд таацан хурсан тэнгэр лусын эзэддээ улс монгол, зон олныхоо хүсэл айлтгалыг өчье.

    Учран золгосон энэ өдрөөс чинагши угтан ирэх 5 жилдээ буман олны эвийг бататган, улс монголын заяаг түшин, байгаль дэлхийг баясгаж, үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон энх тунх, амьдрал үйл нь тэгш дүүрэн, төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая аа. Соёрхон болгоож, нигүүлсэн ивээгтүн. Хурай Хурай Хурай

    Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

    Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.

    Түүхийн явцад төр, шашны хос ёсны төгөлдөр утгат зан үйл, заншил уламжлал болж тогтжээ. Өнөө цагт энэ нь хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийн үндэс болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн, байгаль хамгааллын төдийгүй үндэстний оюун санаа, үзэл ухамсар, шашин соёл, төр ёсны өргөн дэлгэр агуулгатай болж буйгаараа нэн ач холбогдолтой юм. Түүнчлэн тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой.

    Үндэстэй бүхэн нь эм, ундрагатай бүхэн нь рашаан болсон “маш баясгалант” энэ сайхан оронд, Очир баригчийн ивээлд хүмүүн төрөл олсон Монголчууд та бид үнэхээр азтай агаад атаархам хувь заяатай хүмүүс ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Гагцхүү бид одоо эвийг бат сахин, хүчийг нягт нэгтгэн, улам ихийг хийж бүтээх, хөгжин дэвжихийн төлөө илүү ихээр тэмүүлэх, хичээх цаг иржээ. Хүний явдал өөрчлөгдөж, дэлхийн байдал хувьсаж байна. Бид өөрсдөө л хичээхгүй бол, одоо л хичээхгүй бол хожимдоно, хоцрогдоно. Хичээвэл хөгжил дэвшилтэй хөг нийцнэ, хотол даяартай хөл нийлүүлнэ. Хичээл зүтгэлийг тэтгэх ХАРСАН ТЭНГЭРтэй улс билээ монголчууд бид.

    Сүрлэг энэ хайрхан уул шигээ ихэмсэг агаад эрхэмсэг оршихуйн тэнгэрлэг заяа бидэнд бий. Та бид саяхан төрийн эрх барих байгууллагаа ардчиллын зарчмаар сонгож байгууллаа. Төр ёсны их баяр наадмаа улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

    Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалт үр дүнтэй болсны сацуу, дэлхийн 53 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон Ази, Европ хоёр тивийн буюу ACEM-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулав. Монгол Улс зууны боломжийг ашиглалаа. Бид дэлхийд нэг шат ахилаа.

    Миний эх орон энэ бөмбөрцөг дээр хамгийн олон найз нөхөдтэй байх ёстой. Монгол Улс дэлхийн бүх оронтой сайн харилцаатай байх нь бидний эрх ашиг юм. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэдэг үг байдаг. Энэ бүхний үр дүн ирэх он жилүүдэд гарнаа.

    АСЕМ-ын чуулга уулзалтад Монголчууд нэгдмэл байж, Монгол хүн эх орныхоо нэр төрийг дээдэлдэг гэдгээ харууллаа. Ард түмэндээ их баярлалаа. Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ улам улам сайнаар дуурсах болтугай.

    Бүрэн эрхт улсын омог төгөлдөр Монголчууд аа,

    Хэдхэн хоногийн дараа хүн төрөлхтөний спортын их наадам Олимп эхэлнэ ээ. Өнөө жилийн олимпид Монголчууд урьд урьдынхаас илүү олуулаа оролцоно. Энэ бол бахархам амжилт бас баяр баясал, монголын спорт, монгол хүний бие бялдар, оюун ухааны хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн.

    Монголын анхны олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрханы рашаан сувилалд бэлтгэл сургуулилтаа хийж, Очирваань бурханы авшиг ерөөл хүртсэн тамирчид байсан гэдгийг онцолж энэ өдөр Та бүхэндээ сонордуулахад бахтай байна.

    Он жил олон өнгөрсөн ч чөлөө учрал бүрдсэн энэ өдөр “Илтэд үзүүлэгч” шидтэй Очир баригчийн рид хувилгаан чанарт бишрэн бахдаж, олон түмнийхээ талархал сэтгэлийг дашлуулан өргөхийн ялдамд олимпод оролцогч тамирчдынхаа онгод хийморийг бадрааж, Алтан соёмбот далбаагаа Риогийн тэнгэрт дахин дахин мандуулахыг хүссэн зон олныхоо эгээрэл хүслийг Этүгэн хайрханыг эрхшээгч тэнгэр Танаа даатгаж өчье, ивгээл соёрхолдоо багтаана уу.

    Монголын тамирчдын од гийж, Монгол төрийн дуулал дэлхий дахинаа дахин дахин эгшиглэх болтугай. Хурай хурай хурай

    Хурсан олон иргэд ээ, хувь хишигт Завханчууд аа,

    Хамаг олон ардын оройн дээд шүтээн хайрханы онгод тэнгэр, нөхөр сэлт хийгээд орон дэлхийн лус савдаг, эзэн сахиус нугуудаа баясган цэнгүүлэх ёслол хүндэтгэлээ жудаг ёсыг сахиж, журамтай сайхан үйлдээд, бие сэтгэлээ ариусгаад, бэлгэтэй үгсийг хэлцэж, буянтай үйлсийг бүтээж, өрх гэр, төр улсаа өнөд оршоож, өөдлөн мандуулахыг Та бүхэндээ хандан уриалъя.

    Та бүхэн цагийн хүрдний зогсолтгүй эргэлтээр улиран одсон он жилүүдэд төрсөн нутгийнхаа гал голомтыг мандуулж, аймаг орноо улам хөгжүүлэн, бахархал омогшил үүсгэсэн олон үйл явдлын гэрч болж нутаг усныхаа нэгэн цагийн түүхийг хамтдаа бүтээж буурал түүхийн хуудаснаа баринтаглан үлдээлээ.

    Халуун хошуутай адуун болоод хонин сүргүүдээ түм, бумд хүргэн, эрдэнэт мал сүргийнхээ тоог 3 саяас давуулан өсгөжээ. Эрдэмлэг, оюунлаг хүн зоны үйлс өрнүүн, бүтээл туурвил арвин, арга билиг нийлэмжтэй байсанд Монгол Улсын Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

    Өнгөрсөн он жилүүдэд Идэр, Тэсийн голын гүүр, Тосонцэнгэл хүртэлх хар зам, Донойн нисэх буудлын зам, Улиастай хотын гэрэлтүүлэг, эмнэлэг, сургууль, багийн хөгжлийн төв зэрэг хийж бүтээсэн ажил ихтэй байна. Улсын тэргүүний аймаг хэмээх хүндтэй алдарыг хүртжээ.

    Хутагтын орны хүмүүн Завханчууд Та бүхэндээ ажил үйлсээ дэгжээж, аймаг орноо улам хөгжүүлж, улсынхаа хөгжилд түрлэг нэмж, уугуул ус нутагтаа өнөржин жаргахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Монгол хүн бүр онгон сүрлэг Отгонтэнгэр уул шигээ орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, тэнгэрлэг бадрангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

    Монголчууд бид улс орныхоо өмнө тулгарсан амин чухал зорилтуудыг хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж чадах аваас хотол олны минь амьдрал ахуй чинээлэг, хүн ардын зүрх сэтгэл амгалан, үр хүүхдүүдийн маань эрдэм ухаан төгс, зориг тэмүүлэл ирмүүн байх болно.

    Олон түмэн та биднийг Очирвааны тэнгэр ямагт тэтгэх болтугай.

    Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

    Хурай, Хурай, Хурай” гэлээ.
  • Уралдааны морьдыг маргааш бүртгэж, дугаар олгоно
    2016 оны 7 сарын 22
    Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-ний өдөр Хүй долоон худагт болно.

  • Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийг эхлүүлэхээр санамж бичиг үзэглэв
    2016 оны 7 сарын 22
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.


5229 5230 5231 5232 5233 5234 5235
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    32 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    33 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    40 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    46 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    59 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    1 цаг 1 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    1 цаг 2 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 4 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    2 цаг 18 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 22 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    2 цаг 31 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    16 цаг 50 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    19 цаг 0 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК