-
2016 оны 2 сарын 09
2016 оны 02 дугаар сарын 09-ний 08-20 цаг хүртэл
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Шинийн 2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 21-26 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2016 оны 2 сарын 08
Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан эхэллээ. Барилдааны зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын магнайд Улсын аварга С.Мөнхбат, зүүн талын дагавар магнайд Улсын аварга Г.Эрхэмбаяр, баруун талын дагавар магайд улсын арслан Н.Батсуурь нар зодоглож байна.
Нэгийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Т.Санчир, улсын начин Ж.Гансүх нарын улсын цолтнууд тахим буулгалаа.
-
2016 оны 2 сарын 08
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) эрхэм зорилгынхоо хүрээнд кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үүднээс Монголын кино өдөрлөгийг “Данийн кино институт”-тэй хамтран Дани улсын нийслэл Копенгаген хотноо маргааш буюу энэ сарын 9-16-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 2 сарын 08
УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо ирэх гуравдугаар сард багтааж сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулахаар болжээ.
-
2016 оны 2 сарын 08
С.Билэгсайхан Дорнодод нэр дэвшихээ зарлажээ
-
2016 оны 2 сарын 08
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийг цагаан сарын баярын үеэр бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхаарууллаа.
-
2016 оны 2 сарын 08
XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд эхэлнэ. 54 дэх жилдээ зохиогдож буй тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм байна.
Эргэн сануулахад “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спортын хороо, “Ажнай” корпорацийн бөх Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж байв.
-
2016 оны 2 сарын 08
Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ
-
2016 оны 2 сарын 08
БГД-20. “Моносын агуулахын гаднаас хамгаалалтын албаны хүмүүс намайг автомашины тээшинд хүчээр суулган авч яваад байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 07-нд авч шалгахад: СХД-13. хороонд суух Н /эр.36н/-г “.....” дохиолол хамгаалалтын ажлын албаны дарга Г /эр.43н/ гэгч обьектонд зөрчил гаргасан гэх шалтгаанаар ”Mersedes Benz” автомашины тээшинд хүчээр суулгаж авч явсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 2 сарын 08
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, vсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгvй байна.
-
2016 оны 2 сарын 08
№ Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1 Орбит-Нарантуул зар 1 3
2 Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3 ХМК-Нарантуул зах 1 3
4 Баянхошуу-Нарантуул зах 1 3
5 Нисэх-Нарантуул зах 1 3
6 Яармаг-Нарантуул зах 1 3
7 Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8 Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9 Бэлх-Нарантуул зах 1 3
10 Шархад-Нарантуул зах 1 3
11 Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12 Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл 1 3
13 Чингисийн талбай-Хүннү молл 1 3
-
2016 оны 2 сарын 08
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаас ”Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулах товыг гаргажээ.
-
2016 оны 2 сарын 08
Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа.
Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 08
Дөнгөж 22-хон настай Бритон Бенни Жеймс (Briton Benny James) хэмээх энэ залуу цахим ертөнцөд өөрийгөө 400 өөр бүсгүйтэй унтсан хэмээн зарлаж, олны дургүйцлийг хүргээд амжсан байна.
22 настай залуу, 400 бүсгүйтэй унтсанаа зарлажээ
Тэр үргэлж ганцаарддаг учир өдөр бүр өөр эмэгтэйтэй нэг оронд орохыг илүүд үздэг ажээ. Бүсгүйчүүд ч гэсэн эрчүүдээс зөвхөн сексээс өөр юуг ч хүсдэггүй хэмээн хэлсэн байна. Бритон интернэтээр олон сайхан бүсгүйчүүлтэй танилцаж, тэдэнд нэгэн шөнийг хамт өнгөрөөх хүсэлт тавьдаг гэнэ. Үүнийх нь хариуд зарим бүсгүйчүүд энэ саналыг нь зөвшөөрч, харин зарим нь бүр өөрсдөө эхлээд унтахыг “гуйдаг” гэнэ шүү.
Өөрийн задгай амьдралаасаа ичих нь бүү хэл, харин ч бахархдаг залуу цахим хуудастаа аль хэдийн 91 сая дагагчтай болжээ. Гэтэл саяхнаас тэр “Гэр бүлтэй, тогтсон сайхан амьдралтай болмоор байна” хэмээн бичиж эхлэн, олны нүдийг орой дээр нь гаргав.
Түүнийхээр бол охид өөрсдөө нэг оронд оръё хэмээн санал тавих нь хамгийн утгагүй. Дуучин Рианна түүнээс тэгж асуусан ч зөвшөөрөхгүй байх байсан хэмээн бичжээ.
Залуу эрийн хамгийн удаан үргэлжилсэн үерхэл нь ганцхан долоо хоног л болсон гэнэ. Тэр анхны найз охинтойгоо секс хийлгүй 6 хонож, амьтны хүрээлэнгээр хамтдаа зугаалж, шувуунууд хооллон их л романтик байж. Гэвч тэд нэг оронд ороод л... богино настай үерхэл нь дуусгавар болжээ.
-
2016 оны 2 сарын 08
Цагаан сарын баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Архи дарснаас татгалзах
Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
Хоол ундыг тохируулан хэрэглэх
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх
Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
Жирэмсэн эхийг анхаарах
Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлье
Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.
Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
Усыг буцалгаж хэрэглэх.
Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт.
-
2016 оны 2 сарын 08
Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ.
-
2016 оны 2 сарын 08
БГД-19. “... тоотод үл таних хүн гэрт орсон байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 07-нд авч, шалгахад: Тус тоотод суух Т /эр.12н/-г гэртээ ганцаараа байхад нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багт суух Б /эр. 29н/ гэгч гарыг нь хүлж, манан хөөрөг, ”Samsung” гар утасыг дээрэмдсэн хэргийг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
-
2016 оны 2 сарын 08
“АЙ НАН АА” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙГ ЭНЭ САРЫН 19, 20-НД ТОГЛОНО
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-02-02 17:24:50
Нийслэлийн Улаанбаатар чуулга Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг 02 сарын 19, 20-ны өдрүүдэд сэргээн тоглох гэж байна.
Энэхүү жүжиг нь VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.
“Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна.
Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан сэргээн тоглох “Ай Нан аа” дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглож, хөгжмийг удирдаач, СТА Д.Нямдаш, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглох юм.
Тус жүжгийн тасалбарыг Та Улаанбаатар чуулгын тасалбар түгээх цэг болон www.monda.mn - ээс худалдан аваарай. Мэдээллийг www.ubchuulga.mn цахим хуудас болон 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу гэж Нийслэлийн Улаанбаатар чуулгаас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 08
VtvHD телевизийн уран бүтээлчид, “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн, Монголд анх удаа, хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу нэвтрүүлэг амжилттай явагдаж өндөрлөн, ялагчаа тодрууллаа. “Мастер тогооч” өр
-
2016 оны 2 сарын 08
Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцан албанаас мэдээллээ.