-
2016 оны 6 сарын 11
Сонгуулийн тухайн хуульд заасны дагуу 2016 оны улстөрийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
-
2016 оны 6 сарын 11
УИХ болон НИТХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх эрхийг 43 телевиз, 16 радиод өгчээ. Эдгээр радио, телевизүүд өдөрт нэг цаг сонгуулийн сурталчилгаа цацах эрхтэй юм байна.
-
2016 оны 6 сарын 11
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 6 сарын 11
Дэлхийн улс орнуудад сонгуульд оролцоогүй иргэддээ ямар хариуцлага ногдуулдаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Дэлхийн хамгийн анхны ардчилсан улс гэгддэг Грек улсад сонгууль болох өдөр хэрвээ гадаадад зорчих болвол, явахаасаа өмнө саналаа өгөх ёстой байдаг байна. Хэрвээ сонгуульд оролцоогүй бол баривчлах ял болон 1 сараас 1 жилийн хугацаатай ял авах буюу албан тушаалаа алдах хүртэл ял шийтгэлтэй байдаг аж.
-
2016 оны 6 сарын 11
Монголчууд эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай мөч удахгүй болно. 2016 оны сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж удахгүй сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр зэхэж байгаа. Тэгвэл Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулиар ямар ямар зүйлийг хориглодогийг 24 баримтаар онцолж байна.
-
2016 оны 6 сарын 11
Баруун аймгууд цементээ өөрсдөө үйлдвэрлэнэ
-
2016 оны 6 сарын 11
Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл, ам хэрүүл тэмцэл ирнэ.
-
2016 оны 6 сарын 11
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 10
Долоон хаустай С.Баярын охин оффшор данстай
-
2016 оны 6 сарын 10
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг шударга өрсөлдөхийг нутгийнхан нь хүсчээ
-
2016 оны 6 сарын 10
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын бэлтгэл ажилтай танилцав
-
2016 оны 6 сарын 10
Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг өчигдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 6 сарын 10
Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.
-
2016 оны 6 сарын 10
УИХ-ын гишүүн С.Оюун Дэлхийн Усны Түншлэлийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогджээ. Тэрбээр ирэх сарын 1-нээс эхлэн ажлаа хүлээн авах юм байна.
-
2016 оны 6 сарын 10
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
-
2016 оны 6 сарын 10
НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дийлэнх хүүхдийн зуслангийн газруудтай хамтран “School police” эргүүлийн хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэх гэж байна.
-
2016 оны 6 сарын 10
Сүүлийн хагас жилийн хугацаанд 2055 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш сүүлийн долоо хоногт үргэлжлэн буурч байна.
-
2016 оны 6 сарын 10
АСЕМ-ийн Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж, Ерөнхий сайд үг хэллээ
-
2016 оны 6 сарын 10
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Уг арга хэмжээд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.
-
2016 оны 6 сарын 10
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.06.10/ хэвлэлийн бага хурал хийн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдож, эмэгтэйчүүд хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон хэмээн мэдээллийн эхэнд онцолсон. Тэрбээр, парламентад эмэгтэйчүүдийн тоо 11 болж нэмэгдсэн нь сайн үзүүлэлт боловч 76 дотор 11 гэдэг бол дэндүү цөөхөн гээд хэдий тийм ч эмэгтэй гишүүд хамтран болон хувь гишүүнийхээ хувиар олон хууль тогтоолын төслүүдийг өргөн барьж, ажлын хэсгийг ахлан ажиллаж, хууль, тогтоолуудаа батлуулж чадлаа гэж хэлсэн юм.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төслүүд дээр хамтран ажилласан талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэлдээ дурдсан.
Түүнчлэн эмэгтэй гишүүд дөрвөн жилийн хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай нягт хамтран ажиллаж, улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл, тусламжаар сургууль, дотуур байрны хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласнаар урд жилүүдээс хамаагүй олон тооны сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдсэн гэж тэрбээр хэлсэн. Улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл баригдсан байна.
Бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нийт төсвийн 30 гаруй хувийг эзлэх хэмжээний хөрөнгө. Нэгэнт төсвийн хөрөнгөөр нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учраас эмэгтэй гишүүд асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулан өнөөдөр хэрэгжээд явж байгааг мөн дуулгасан.
УИХ дахь эмэгтэй гишүүд нам харгалзалгүй эв нэгдэлтэй ажиллаж чадсан хэмээн дуу нэгтэй хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүд мэдэгдсэн бөгөөд санаачилсан хууль, тогтоолын төслүүдийг батлуулахад амар байгаагүй ч хариуцлагатай улс төрийн төлөө, хүн рүү чиглэсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсний дүнд амжилтад хүрч чадсан гэж мэдэгдсэн юм.
Тухайлбал, ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн нас зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүд ахмадын нэрийн өмнөөс байнга дуу хоолой болж Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар ажиллаж батлуулсан. 2015 оны УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулсан хэмээлээ.
2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд гаргаж тавин онцгой анхаарал хандуулж, НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран нийтийн анхаарлыг хандуулж, арав гаруй жил нэг ч удаа хэрэгжиж чадаагүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан талаар гишүүд онцолж байлаа.
2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун, Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Эрдэнэчимэг нар ажиллан, УИХ дахь эмэгтэй гишүүд энэ салбаруудын хууль эрхзүй болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгааг мөн дурдсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.