-
2016 оны 2 сарын 05
Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай тогтоол батлагдлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016-02-05/ нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ.
Манай орны газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь тогтворжих энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх үүднээс “Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-ыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр энэ хуулийн төсөлд тусгагдсан байна.
Энэ салбарын техникийн шинэчлэлийг нэгдсэн нэг бодлогоор хэрэгжүүлдэг үү, бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгаа, бодлогыг тогтсон аж ахуйн нэгжүүд эсвэл тендерээр сонгон шалгарсан байгууллагууд хэрэгжүүлж байгаа эсэх талаарх асуултдаа Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл хариулт авсаны дараа тодорхой төсөл, бодлогоо гаргаж тодорхойлж байж татвараас чөлөөлж байх нь зүйтэй гэсэн саналыг тэрээр илэрхийллээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд, Сонгуулийн төв байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан төсвийн хүрээнд сонгууль зохион байгуулахтай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн хэсэг нэмсэн байна.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд зарчмын санал гаргаагүй байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргажээ.
Байнгын хорооны горимын энэ саналын дагуу хуулийн төслийг баталлаа.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед алслагдсан аймгуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэмжээгээр улсын төсөвт, цаашлаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст нөлөөлөх хэмжээ, мөн хуулийг дагаж мөрдөх хугацааг Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үед анхаарах чиглэлийг өгсөн боловч хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүйг илтгэгч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын горимын саналыг гишүүд дэмжиж хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.
Гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж үзсэн тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол илтгэлээ.
Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ.
Дараа нь гишүүд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Байнгын хорооныхоо санал дүгнэлтийг танилцуулахдаа, Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй. Төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэв. Үүний дараа гишүүд дээрх хуулийн болон тогтоолын төслийг баталлаа.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдгээр хуулийн төслүүдийг баталсны дараа гишүүд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэ төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн билээ.
Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Үзэл баримтлалд, эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн , байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаа ажээ. Нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг энэ баримт бичгээр төсөөлсөн байна.
Гишүүдийн олонх дэмжсэнээр, Хавсралтын 2.2.1-ийн Зорилт 2-ын Үе шат 1-ийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 66 хувьд хүргэх”, Үе шат 2-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “Хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 68 хувьд хүргэх”, Үе шат 3-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 70 хувьд хүргэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг тус тус нэмлээ.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 05
Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай тогтоол батлагдлаа
-
2016 оны 2 сарын 05
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/Yy6bhZz1ums” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 2 сарын 05
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед алслагдсан аймгуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэмжээгээр улсын төсөвт, цаашлаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст нөлөөлөх хэмжээ, мөн хуулийг дагаж мөрдөх хугацааг Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үед анхаарах чиглэлийг өгсөн боловч хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүйг илтгэгч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын горимын саналыг гишүүд дэмжиж хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов. Гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
-
2016 оны 2 сарын 05
Монгол хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо
-
2016 оны 2 сарын 05
УИХ-ын 47 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
-
2016 оны 2 сарын 05
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлав
-
2016 оны 2 сарын 05
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдөр бид бүхэн бэлэг барих гэдэг утгаараа биш ард түмний өмнө хүлээсэн үүргээрээ хийх ёстойгоо хийгээд явж байгаа. МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллаач гэдэг шаардлага ирүүлсэн. Хэрэглээний зээлийг дэмжсэн хүүг бууруулах юм бол буруу дохио өгнө, эдийн засгийн макро үзүүлэлт дээр буруу болно. Тийм учраас Засгийн газар экспортыг дэмжсэн, ажлын байр шинээр бий болгосон, импортыг орлосон зээл дээр үе шаттай арга хэмжээ авна. Нэр бүхий сайд нарт өгсөн үүргийн дагуу малчны зээлийн 30 хувийг үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг Засгийн газар хийгээд явж байна. Тодорхой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цагаан сарын өмнө хойно дамжуулаад хийнэ. Төрийн банкийг энэ ажилд дайчлан ажиллаж байгаа. Тус банкинд малчны 40 тэрбумын зээл байгаа. Түүнийг 18 хувийн хүү болгож буурахаар шийдвэрийг нь гаргаад явж байна. Цаашдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон малчны дансаа бүртгэж байгаа, эх орны үйлдвэрээ дэмжиж, малын гаралтай түүхий эдээ тушааж байгаа малчны зээлийн 18 хувийг 10 хувь руу оруулах бэлтгэл хангаад явж байна гэсэн хариулт өгсөн юм.
-
2016 оны 2 сарын 05
Мөн шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний 327 нэр төрлийн 672 дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Тус бүтээгдэхүүний 2,9 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна.
-
2016 оны 2 сарын 05
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/ok0_4GoAmaE” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 2 сарын 05
Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 05
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Байгаль ээж” хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз, баншаа хийхээр гулууз мах худалдан авсан байна. Гэтэл махны цээжний хөндийд сэмжинд нь 5.2 кг чулуу боож хийсэн байжээ. Эл хэргийн дагуу хохирогч холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан ч хаанаас ирсэн, хэн зарсныг нь тогтоож чадаагүй байгаа аж.
Мөрөн сумын мал эмнэлэг үржлийн тасгаас мах худалдсан иргэнд хандан хууль бусаар иргэдийг хохироосон үйлдэл хийсэн иргэнийг олж өгөхийг шаардаж, олдохгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ.
-
2016 оны 2 сарын 05
Төсвийн байнгын хороо хуралдлаа
-
2016 оны 2 сарын 05
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо шатахууны үнийг бууруулах шаардлагыг Засгийн газар, нефт импортлогчдод тавьж ажилласаны үр дүн гарч шатахууны үнийг 80-150 төгрөгөөр хямдруулж чадсан нь дандаа хар бараан мэдээ сонссоор залхсан иргэдэд цагаан сарын өмнө сонссон сайн мэдээний нэг байлаа. Дээрх ажиллагааны үр дүн буюу шатахууны үнийн хямдралаас иргэд 80-100 төгрөг тэрбум хэмнэнэ хэмээн МХЭАХННХ-ны ерөнхийлөгч А.Ариунболд үзэж байгаа юм байна. Засгийн газрын зүгээс нефт боловсруулах үйлдвэртэй болох ажлыг 2016 онд эхлүүлэх талаар ярьж байгаа бөгөөд дотоодын нефтийн үйлдвэртэй болсноор хэрэглэгчид хямд шатахуун хэрэглэх боломж бүрдэж жил бүр гадагшаа өгдөг 1.5 тэрбум доллар дотооддоо үлдэх боломж бүрдэх юм.
-
2016 оны 2 сарын 05
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуй нэгж, 2271 иргэн хамрагдсан бөгөөд нийт 3011 обьектод шалгалт явуулсан байна. Шалгалтын дүнг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 669 ширхэг, 25 сая 192 мянган төгрөгийн бүтээгдэхүүн илэрчээ. Үүнээс 10.558 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгуулсан бөгөөд нийт 31 байгууллагад 4818,0 мянган төгрөг, 86 иргэнд 4,669 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар мэдээллэв. Тухайлбал “Скай ХХК-ийн импортлосон “Ghana” шоколад, “Мандах газар” ХХК-ийн импортлосон “Амин дэмийн бэлдмэл”, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд гаргасан бууз, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн хэвийн боовноос шошгын болон хугацаа дууссан зөрчил илэрчээ.
Мөн шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний 327 нэр төрлийн 672 дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Тус бүтээгдэхүүний 2,9 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна.
2015 онд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 34 нэрийн 368 литр дарс, 9 нэрийн 79 литр цагаан архи хураан авсан байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага хангахгүй, хуурамч 47 шил цагаан архи, 24 литр дарс оруулж ирэхийг завдсаныг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас хуурамч архи худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
-
2016 оны 2 сарын 05
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох бөгөөд эхний хурал 4 дүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайд дотоод нөөц боломжиндоо тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгч, Парламентын Түншлэлийн уулзалтаас гарах баримт бичгүүдийн төслүүдтэй танилцаж, санал хэллээ.
Мөн АСЕМ-ын бэлтгэл ажил хариуцаж буй зургаан ажлын хэсгээс хийж, хэрэгжүүлж буй ажил, тайлан, хүндрэл бэрхшээл, шаардлагатай санхүүжилт зэрэг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль болох бага зардлаар улс орныхоо нэгдмэл эрх ашгийн үүднээс иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний оролцоотойгоор асуудлуудаа хамтарч шийдэхийг даалгасан юм.
Дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчийн аюулгүй байдал, тохижилт үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламжид шаардагдах зайлшгүй зардлыг тооцоолж, бусад дагалдах зардлуудыг хандив, түрээс болон шилжүүлэн ашиглах байдлаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. Дээд түвшний уулзалт болох хугацаа дөхөж байгаа учраас Үндэсний зөвлөлийн хурлыг долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдуулахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12134#sthash.6Och503e.dpuf
-
2016 оны 2 сарын 05
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
-
2016 оны 2 сарын 05
НББСШУБХ-ны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул энэ өдрийн байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа даргалав. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалд явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжив.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төслийн 25-р зүйлд “тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын багцад нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 05
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 05
Ардчилсан намын дарга З.Энхболд Иргэний Зориг Ногоон намын дарга С.Оюун нар хоёр нам нэгдэх албан ёсны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд АН-ын гишүүд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.