Зуны дунд хөх морин сар
Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр
Аргын тооллын: 2016.6.11, Бямба гараг
Наран ургах шингэх: 05.53-21.51
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн.
Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл, ам хэрүүл тэмцэл ирнэ.