Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5489 5490 5491 5492 5493 5494 5495
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    2016 оны 3 сарын 23
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
  • Улаанбаатарт 6 хэмийн дулаан байна
    2016 оны 3 сарын 23
    Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь талийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.
  • Х.Баттулгын туслахын асуудлаар Д.Ганбат Хууль зүйн сайдад ханджээ
    2016 оны 3 сарын 22
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан албан бичиг илгээжээ.
  • “Монголойд” нэршлийн буруу хэрэглээг хална гэв
    2016 оны 3 сарын 22
    “МОНГОЛОЙД” НЭРШЛИЙН БУРУУ ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ АСУУДЛААР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
  • ”Хамгийн онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэн 18.00 цагаас нээлтээ хийнэ
    2016 оны 3 сарын 22
    ”Хамгийн онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
  • АТГ-ынхан Н.Энхбаярыг хайж, Төрийн ордонд ирэв
    2016 оны 3 сарын 22
    АТГ-аас Н.Энхбаярыг хайж эхэлсэн үү
  • 16 гавьяат цолтон шинээр төрлөө
    2016 оны 3 сарын 22
    Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
    Administrator 2016-03-22 16:01:00

    Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, мал аж ахуй, зам тээвэр, барилга болон аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр болов.

    Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гардууллаа.

    Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Догсомын Тогооч, Дэвшил трейд ХХК-ийн дэд захирал Бямбын Наваанцэрэн нарыг,

    Монгол Улсын гавьяат багш цолоор Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн ахмад багш нарын холбооны тэргүүн Цоодолын Амгалан, Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Гэндэнгийн Бүдтуяа, Удирдлагын академийн профессор багш, Монголын менежментийн холбооны тэргүүн Дагвадоржийн Цэрэндорж, Ач анагаах ухааны дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Бодийн Дагданбазар, ХААИС-ийн бүртгэл санхүүгийн тэнхимийн доктор, профессор Лхагвын Жаргал, Гурван тамир сургуулийн тэнхмийн эрхлэгч Дамбын Норджав, Хөвсгөл усан зам ХХК-ийн захирал Чулуунбаатарын Үржинбадам, Скайнэтворк ХХК-ийн ерөнхий менежер Цагааны Болд нарыг,

    Монгол Улсын гавьяат барилгачин цолоор БЗД-ийн 24-р хорооны өндөр настан, ахмад барилгачин Цэрэнпуугийн Баатар, Монголын Өстомын холбооны ерөнхийлөгч Эрхэмбаярын Цогт нарыг,

    Монгол Улсын гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Хүрмэн сумын тэмээчин Гажидын Бүдийг,

    Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор Аэромонголиа ХХК-ийн нислэгийн албаны багш нисгэгч Лувсанбалдангийн Лувсанчимэдийг,

    Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ШШГЕГ-ын харъяа Сүлд спорт хорооны тамирчин Түвшинтөгсийн Батчимэг, Монгол улсын нисэх загварын спортын шигшээ багийн тамирчин Мижиддоржийн Гонгор, Тулааны Шандас клубын тамирчин, дасгалжуулагч Жадамбын Нарантунгалаг, БГД-ийн 18-р хорооны иргэн, бодибилдингийн тамирчин Жүнсийн Нурлан нарыг,

    Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн Цэвэлмаагийн Баярсайханыг,

    Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын зохиолчдын эвлэлийн уран бүтээлч Тангадын Мандир, Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч Намхайдагвын Орхон, МУИС-ийн багш, орчуулагч Мэнэрэлийн Чимэдцэеэ, Радио телевизийн дээд сургуулийн багш Цэрэннадмидын Пунсаа, Дархан-Уул аймгийн Цогт Аян ХХК-ийн захирал Маамуугийн Хунлуйз, Туяа-Эрдэнэ ХХК-ийн гэрэл зурагчин Цогийн Хэнз нарыг,

    Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Клиникийн 2-р нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Цагааны Нармандах, Ачтан эмнэлэгийн зүрх судасны тасгийн зөвлөх эмч Гончигжавын Тогтох нарыг,

    Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор БХИС-ийн зөвлөх профессор, Геополитикийн хүрээлэнгийн захирал Довчингийн Мягмарыг,

    Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Данзангийн Сүрэнхорлоог,

    Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цэгээн хуст ХХК-ийн захирал Булданаагийн Ганболдыг,

    Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор БЗД-ийн 26-р хорооны иргэн, ахмад тээвэрчин Дамдингийн Готов, Ганц зам ХХК-ийн жолооч Лувсангийн Гунгаа нарыг,

    Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Монголын цахилгаан холбоо ХК-ийн ахмад ажилтан Рэнчингийн Дэчинлхүндэвийг,

    Монгол Улсын гавьяат хуульч цолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн, ахмад нотариатч Очирбатын Нямдорж, Ахмад дипломатч Жаргалсайханы Энхсайхан нарыг,

    Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Налайх дүүргийн 6-р хорооны иргэн, худалдааны байгууллагын ахмад ажилтан Жамъяндоржийн Чулуунбаатарыг,

    Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ХСИС-ийн Тусгай бэлтгэлийн тэнхимийн эрхлэгч Жамъянжавын Гантогтохыг,

    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн тэргүүн Цэдэндоржийн Энхбаяр, Хөдөлгөөний аюулгүй байдал сангийн гүйцэтгэх захирал Мядагийн Рэнцэндорж, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны гадаад харилцаа уран бүтээлийн менежмент хариуцсан гүйцэтгэх захирал Нямбуу Баянмөнх нарыг,

    Алтангадас одонгоор Налайх дүүргийн 4-р хорооны өндөр настан Какиегийн Затия, Өглөөний сонины ерөнхий эрхлэгч Лувсандашийн Нинжжамц, Үндэсний мэдээ сонины ерөнхий эрхлэгч Шатарбалын Даваадорж, Пластик центр ХХК-ийн менежер Түвшингийн Ганхуяг, СБД-ийн 16-р хорооны Ахмадын зөвлөлийн дарга Даржаагийн Наранцэцэг нарыг тус тус шагнав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монголын ард түмэн, төрийнхөө нэрийн өмнөөс хийсэн бүтээсэн ажил үйлсээ үнэлүүлж байгаа Монгол Улсын олон мянган ард иргэддээ та бүхнээр төлөөлүүлэн сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол төрийн шагнал гэдэг бол та бүхний салбар салбартаа гаргасан амжилтыг үнэлэн хүртээж байгаа шагнал юм. Танай хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал юм. Мөн гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхны тань хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийг үнэлж байгаа ийм шагнал юм.

    Хамгийн гол нь цаашдаа хийж бүтээх боломж, урмыг өгч, цаашдаа хийж бүтээх зүйл чинь улам арвин байна гэдэгт итгэж өгч үнэлж байгаа шагнал юм гэдгийг хэлье. Төр, түмнийхээ итгэлийг дааж, шагналынхаа энд хүрч, илүү улам сайн ажиллахыг та бүхэнд ерөөе. Гуравдугаар сард тохиодог олон баярыг давхцуулж төр, түмнийхээ үйл хэрэгт сайн зүтгэж байгаа, сайн ажиллаж амжилт гаргаж байгаа салбар салбарын хүмүүсийг төлөөлүүлэн та бүхнийг шагнаж байна. Та бүхэнд дахин баяр хүргэе. Амжилт хүсье” гэлээ.

  • Түрээсийн орон сууцанд 183 ахмадыг бүртгэжээ
    2016 оны 3 сарын 22
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 420 ахмадын материалыг хүлээн авснаас хүний ээлжинд шаардлага хангасан 183 ахмадыг бүртгэлд хамруулж, нарийвчилсан шалгалтыг хийж эхэлсэн талаар өнөөдөр ТОСК-иас мэдээлэв.

    Үлдсэн 237 ахмад настны материал дутуу байсан тул буцаажээ. Ихэнх ахмад настан тэтгэврийн зээлтэй тул Түрээсийн орон сууцанд тавьсан ямар нэгэн байдлаар орлогын 50 хувиас илүү төлбөр төлөхгүй байх гэсэн шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс батлан даагч эсхүл хамтран зээлдэгчийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Түрээсийн орон сууцанд хамрах хүсэлтэй өндөр настнуудын бүртгэл өнөөдөр 17.00 цагт дуусна. Өнөөдөр бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой юм.

    Маргааш буюу энэ сарын 23-нд 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг бүртгэх юм.
  • ЦЕГ: Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулна
    2016 оны 3 сарын 22
    УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилжээ. Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх хэргээр 14 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнийг хорьсонтой холбоотой зарим улстөрч эмэгтэйчүүдийн зүгээс акц үзүүлээд байгаа бөгөөд хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо гэсэн шүүмжлэлийг гаргах болсон. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө
  • У.Болт: ”Рио-2016” миний сүүлийн Олимп
    2016 оны 3 сарын 22
    У.Болт: ”Рио-2016” миний сүүлийн Олимп
  • Зэвсэгт этгээдүүд Малид Европын холбооны байр луу халджээ
    2016 оны 3 сарын 22
    эвсэгт этгээдүүд Малид Европын холбооны байр луу халджээ
  • Танилц: Хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалт
    2016 оны 3 сарын 22
    http://anbuleg.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=33&id=6321
  • Д.Ганбат хуулийн байгууллагуудад албан бичиг илгээжээ
    2016 оны 3 сарын 22
    УИХ-н гишүүн Д.Ганбат хуулийн байгууллагуудад албан бичиг илгээжээ
  • ЦЕГ Х.Баттулгын туслахыг хорьсон асуудлаар мэдээлэл хийнэ
    2016 оны 3 сарын 22
    Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • МАН: НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулна
    2016 оны 3 сарын 22
    Б.Бат-Эрдэнэ: 2000 аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулна
  • “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” ирэх сард ашиглалтад орно
    2016 оны 3 сарын 22
    “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 4 дүгээр сард ашиглалтад орно
  • Ж.Нурлан: Бодибилдингийн спортын анхны гавьяат болсондоо баяртай байна
    2016 оны 3 сарын 22
    Ж.Нурлан
  • Дөрвөн ихэр хурга эсэн мэнд бойжиж байна
    2016 оны 3 сарын 22
    Дөрвөн ихэр хурга эсэн мэнд бойжиж байна
  • Итали Улсын Элчин сайд ИЖБ барив
    2016 оны 3 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчид Итали Улсын Элчин сайд ИЖБ барив
  • Маргаашнаас ихэнх нутгаар нойтон цас орно
    2016 оны 3 сарын 22
    цас
5489 5490 5491 5492 5493 5494 5495
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    12 цаг 17 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    12 цаг 30 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    12 цаг 36 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    12 цаг 42 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    12 цаг 58 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    13 цаг 17 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    13 цаг 44 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    14 цаг 7 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    16 цаг 8 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    16 цаг 10 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    16 цаг 37 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    18 цаг 17 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    18 цаг 47 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    19 цаг 14 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    19 цаг 34 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    19 цаг 49 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    20 цаг 6 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    20 цаг 11 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    20 цаг 17 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    20 цаг 41 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК