-
2016 оны 3 сарын 02
Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Нийт 70 000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
-
2016 оны 3 сарын 02
МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны тогтоолын дагуу МХБХ-ны ээлжит их хурал энэ сарын 19-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ.
-
2016 оны 3 сарын 02
Холливуудад киногоо гаргах хүсэлтэй бол стандартыг мөрдөх хэрэгтэй
-
2016 оны 3 сарын 02
“Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
-
2016 оны 3 сарын 02
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав
-
2016 оны 3 сарын 02
Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан энэ сарын 10-ны өглөө 11 цагаас болно.
-
2016 оны 3 сарын 02
Цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
-
2016 оны 3 сарын 02
Йемений хүн амын гуравны нэг нь хоол хүнс, ундны усны хомсдолд оржээ
-
2016 оны 3 сарын 02
“Эрүүл-Монгол клуб”-ээс өнөөдөр эзэнгүй болсон эрүүл мэндийн салбарын талаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 3 сарын 02
Сансрын нисгэгчид эх дэлхийдээ амжилттай газардлаа
Олон улсын сансар судлалын станцад бүтэн нэг жил гаруйн турш ажилласан сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэж ирэх аялалдаа гарсан тухай бид өнөөдөр өдөр мэдээллэж байсан билээ. Тэгвэл сансрын нисгэгчид орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 26 минутанд Казакстаны нутаг дэвсгэрт амжилттай газардсан байна.
АНУ-ын сансар судлаач Скот Келли, ОХУ-ын сансрын нисгэгч Михаил Корниенко нар Олон улсын сансар судлалын станцад 340 хоног ажилласны дараа гэртээ эргэж ирлээ. Тэдний хувьд урьд өмнө нь байгаагүй удаан хугацаанд сансар огторгуйд алба хаасан сансар судлаачид юм. Сансрын нисгэгчид олон улсын сансар судлалын станцад хагас жил орчим л алба хаагаад эргэж ирдэг уламжлалтай.
Ийнхүү удаан хугацаагаар сансрын нисгэгчдийг аялуулсан нь хүний бие махбодь сансар огторгуйд удаан хугацаанд байршсан тохиолдолд хэрхэн өөрчлөгддөгийг судлах зорилготой юм. Задгай сансарт нэг жил амьдарсан Скотт Келли болон эх дэлхийд аж төрж буй түүний ихэр дүү сансрын нисгэгч байж байгаад тэтгэвэрт гарсан Марк нарын биед өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлтүүд гарсныг ажиглах юм байна.
Сансар огторгуйн уудамд байгаа хүний биед булчин сулрах, нойргүйтэх, яс сийрэгжих, хараа муудах зэрэг сөрөг үр дагаврууд олон гардаг ч ихэнх нь сэтгэл санааны байдалтай холбоотой байдаг байна.
-
2016 оны 3 сарын 02
Өрх толгойлсон эцэг эхчүүд нийгмийн асуудалд нь анхаарахыг хүслээ
-
2016 оны 3 сарын 02
Интернэтийн үйлчилгээг улсын хэмжээнд ижил үнэ, тарифаар хүргэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо
-
2016 оны 3 сарын 02
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/ төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 3 сарын 02
Сонгуулийн сунгаанд Хиллари Клинтон, Дональд Трамп нар тэргүүлж байна
-
2016 оны 3 сарын 02
Санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн байна
-
2016 оны 3 сарын 02
Дундговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Дэлгэрхангай сумын нутаг “Хан-Уул” гэдэг газарт /У-104083’ Ө-45037’/ энэ сарын 2-ны өдрийн 01:18:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2016 оны 3 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах гэж байна.
-
2016 оны 3 сарын 02
Apple: Холбооны Мөрдөх Товчоо бидэнд огт байхгүй зүйлийг шаардаж байна
-
2016 оны 3 сарын 02
Улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа байна. Ээлжит бус чуулган завсарласан энэ хугацаанд эрх баригч АН-ынхан сонгуульд нэр дэвшигчдийнхээ асуудлаар дотооддоо чимээгүйхэн ярилцаж, ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг хурдлуулахаар бэлтгэж байгаа бол МАН, МАХН нар хамтран 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Үүнтэй зэрэгцэн ирэх сонгуульд улс төрд хүчтэй өрсөлдөгч болж чадна хэмээн үнэлэгдэж байсан ХҮН-ынхан жинхэнэ утгаараа тэмцэлдэж, бүхэл бүтэн нэг сарын хугацаанд үргэлжилсэн улаан хэрүүлийг хийж байна.
-
2016 оны 3 сарын 02
ХҮН шинэ даргатай болжээ. Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны хурал болж, нам дотроо үүсээд байгаа асуудлын талаар ярилцаж, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Харин түүнийг огцруулах хуралд С.Ганбаатар ирээгүй бөгөөд намын төв хорооны гишүүдийн 67 хувийн саналаар Б.Найдалаа сонгогдож, намын тамга, тэмдгээ гардан авчээ.