Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөрөөс ороолон суухын учир

2015-11-06
0
ЖИРГЭХ

Нүдний шилэн дээгүүрээ үе үехэн хэргээр юм шиг гайхширч харах. Бүр үзэн ядах маягаар харна гэвэл илүү зохилтой. Уг нь арав гаруй жил суусан танхимдаа орж ирээд ийн харахын шалтаг баймааргүй санагдана. Гэтэл хамт хууль үйлдвэрлэдэг нөхдөө голонгуй байгаагаа илэрхийлж байгаа нь энэ бололтой. Нэр дээрээс нь дөрвөн удаа УИХ-д суулгасан намаа эсэргүүцэж, УИХ-ын гишүүнээс татгалзахаа илэрхийлнэ гээд түүнд улстөрөөс уйдсан, намдаа гомдсон алин болох нь мэдэгдэхгүй нэг тийм насан зүг яваа өвгөний гэмээр араншин бий. Бага байхад л “Хөгшин хонины насгүй болсон надад ямар хэрэг байхав” гээд айлгаж байдаг өвгөд байдаг сан. Заримдаа түүнийг харахаар тэр дүр санаанд бууна. Магадгүй энэ нь түүний төрөлх араншин. Энэ л араншинг чимсэн боловсрол нь ч “Гал дээр тос” нэмэх шиг өдөөдөг байх. Ардчилсан нам дотор түүний боловсрол, зангараг, хувь хүний өнөөх л араншин зэрэг нь хэзээ ч баганаас доогуур борви нуглуулж байгаагүй.  

 

      Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд бүр анхнаас нь гар бие оролцож Шинэ Дэвшлийн Холбоо, Үндэсний Дэвшлийн Намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг тэр яах аргагүй мөн. Тиймээс улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн Монголын Үндэсний Ардчилсан намыг 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элсэж, 1999 оны арваннэгдүгээр сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдсон гэхээр тэр яагаад ч намынхаа хойморт суух эрэмбэтэй нэгэн. 

 

    Түүхэнд анх удаа Ардчилсан нам ялалт байгуулаад байсан цаг буюу 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн сайдаар томилогдож, улмаар Монгол улсын Ерөнхий сайдаар 38-хан настайдаа томилогдсон гэхээр бүр ч тодорхой харагдана. Магадгүй өндөр дээд албан тушаал хашиж явсан нь түүнийг намдаа туниж гунихаас өөр аргагүй байдалд хүргэдэг байж болно. Өөрийг нь нам тэргүүлж байхад сургуулиасаа хасагдахдаа тулж байсан банди нар сайд болж байна. Гэтэл боловсрол бүү хэл амьдралыг таньчихсан догь толгой намынхандаа дургүйцдэг байхаас зайлахгүй. Аргагүй л дээ. Өнөөдөр Анагаахын дээд төгсч чадаагүй нөхөр сайдын суудалд заларчихсан бүлт үсрээд явж л байна. Тэр ч бүү хэл Ардчилсан хөдөлгөөнд оролцож, намын дарга болж явахад нь Залуучуудын холбоогоор дамжуулж улстөрчдөөс мөнгө саахыг оролдож байсан нэг банди Ерөнхий сайд болчихоор хөх инээд хүрч, өнөөх л өвгөдийн араншин гаргаж буруу хардаг байж болох. Ямартай ч тэр улстөрд төдийлөн сүсэглэхээ больсон. 
 

 

   Тэрээр “Ямар гарц байна, үүнийг яаж шийдэх ёстой вэ гэдгийг хэлж чаддаг хүн алга байна шүү дээ. Би яагаад ингэж дүгнэв гэхээр бүгд дандаа хүнд таалагдах гээд байна. Чиний юу хүсээд байгааг ерөнхийдөө мэдрээд түүнд нь тааруулж хэлж байна. Ямар сайндаа айл бүрт нэг үнээ, эрчүүдэд нэг эхнэр өгнө гээд амладаг зүйлээ л амлаж байна шүү дээ” хэмээжээ. Энэ мэт аашлах нь түүний боловсрол мэдлэгийн орон зайг илтгэдэг гэдэгтэй маргах хэрэггүй. Р.Амаржаргал Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг 1982 онд эдийн засагч мэргэжлээр, Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд, Брэд Фордын их сургуулийг 1995 онд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистр хамгаалсан зэрэг нь засаг болон тоглож байгаа нөхдөө голох том шалтгаан болдог нь ойлгомжтой. 

 

 

      Тэгээд ч хувь хүний суурь ухаарал талаараа тэр нам дотроо аанай л жин дарна. Ерөөсөө манай ховдчуудын цусанд нэг тийм чамбай чанар бий. Тэр өөрөө 1961 онд хүрээнд төрсөн ч түүний эцэг Д.Ринчиням нь олон ястны өлгий Ховдын Зэрэг сумын уугуул. Тэгэхээр түүнд яс дагасан араншин байхаас өөр аргагүй. Дунд сургуульд суралцаж байх үед нь түүний эцэг хуучнаар ЗХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж, тэрээр тэнд дөрвөн жил болсон зэрэг нь ч түүнийг багаас нь гадаад ертөнцийг таниулж, алсын хараа суулгасан гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

 

      Хорь дөнгөж гарч яваа залуу гадаадад эдийн засгийн мэргэжил эзэмшиж ирсэн даруйд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажлынхаа гарааг эхэлжээ. Ингээд Р.Амаржаргал бусдын жишгийг даган 1983 онд цэргийн албанд мордон, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж, улмаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажилласан сонин намтартай хүн гэхэд болно. Өнөөгийн УИХ-ын гишүүдээс тэс өөр замналтай  учраас “сонин намтартай” хэмээн тодотгосон болно. 

 

       Цэрэг эрсийн дэг журамт ертөнцийн хаалгыг хаасан даруйд Техникийн их сургуульд багшилж улмаар Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдон, шинэ санаачилга, шинэлэг сургалтын систем нэвтрүүлэн ажилласнаар одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бий болгосон гэдгийг өдгөө хүн бүхэн мэдэх. Ийн боловсролын салбарт багш, удирдах ажил хийхдээ тэр зах зээлийн нийгмийн зорилтот эдийн засгийг хөгжүүлэх, залуу хойч үедээ сургахад хамгийн их хүчин зүтгэсэн хүн. Ийм хүн Засгийн газрыг шүүмжилж, гишүүнээсээ татгалзахаас өөр яахав. Аргагүй, түүнийг УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа түдгэлзэх өргөдөл өгч байхад Гавьяат эдийн засагч “фортуна” Н.Батбаяр Эдийн засгийн яамыг толгойлж байв даа. Ийм шат дараалан ажиллаж, өөрөө сурган хүмүүжүүлж, Төрийн өндөр дээд албан тушаалд нэг ч шат алгасалгүй явж ирсэн Р.Амаржаргалд Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дэмжлэгээр шат алгасаад дарга даамал болчихсон  “фортуна” жижигдэж харагдана. Ийм л хүчин зүйл нь түүнийг улстөрөөс татгалзахад хүргэдэг байх. УИХ-ын танхимд ороод суухад оффшор дансанд сая ам.доллар мартчихсан нөхөр инээд алдаад угтах, нөгөө талаас нь Монголын махны бизнесийг атгадаг нөхөр өөх тос ханхлуулан гар барих, гуравдагч талаас Тавантолгойд хувь эзэмшдэг хүмүүс дэлхийн зах зээлийн ханш судлангаа толгой дохино. Гэтэл өнцөгдсөн суудлаас архины үйлдвэрийн эзэн спирт ханхлуулан данхалзана. Эмэгтэйчүүдийн зүгээс ямар ч хүн сургаагүй байж Гавьяат багш гэх эрхэм малилзтал инээнэ. Суудалдаа суухын дашрамд зочид буудлын, баар савны, гурилын үйлдвэрийн эзэд гээд түмэн нөхөд мэхэсхийнэ. Бизнесмэнүүдийн чуулга уулзалтад орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хууль тогтоох дээд байгууллагын өрөөнд орж ирсэн сэтгэгдэл төрөхгүй энэ газарт ундууцахаас өөр яах билээ. 

 

      1998 онд Засгийн газрын тэргүүн байсан Ц.Элбэгдоржийг банк санхүүг эрүүлжүүлэх ажил хийж эхэлсэн учраас огцруулсан хэмээн тэмдэглэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ ажлыг Р.Амаржаргал гүйцэтгэсэн, түүний санаа байсан гэдгийг нөхөд нь хэлдэг. Түүний тэргүүлсэн Засгийн газар тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан гэдгийг эдийн засагчид нэгэн дуугаар зөвшөөрдөг. 

 

      Тэр өнөөдөр хувийн ашиг сонирхлын төлөө суудлын зай бөглөж суухыг хэзээ ч бодсонгүй. Шинжлэх ухаан техник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Амаржаргал” сан байгуулаад 15 жилийн нүүр үзэж буй. Улсдаа, тэр тусмаа түшээддээ нэртэй эдийн засагч Р.Амаржаргал бусад шиг Монгол Улсын гавьяат эдийн засагч гэсэн өндөр хэргэм байхгүй. Харин Удирдлагын академийн Хүндэт доктор, Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт профессор, Бред Фордын их сургууль, Их Британий Хүндэт доктор, 1993 оны Оны шилдэг эдийн засагч залуу гэсэн цол тэмдэг бий. Энэ нь түүний мэдлэг боловсрол зангаргийг харуулна. Тухайлбал, манай парламентийн Гавьяат эдийн засагч гишүүдэд аль нэг сургуулийн цол тэмдэг байхгүй. Ийм л нэгэн нөхөр УИХ-аас, их улстөрөөс ороолон сууна.     

 

С.Ууганбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (84.55.89.178)
    absolut mungol uhaantai hundee
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • менгендалай (202.9.41.250)
    Албан тушаалын хэнээтэн
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.126.89.215)
    Уг нь энэ хүнийг үнэлдэг байсан. Гэтэл 5 толгой дээр гаргаж байсан байр суурийн хараад нэг бол мэдлэг маруухан, нөгөө бол тийм ч шударга биш хүн санагдсан_
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.176)
    тийм л чадалтай юм бол тэр эрдэм чадлаа гаргаач, худлаа царайлаад л яваад байдаг сонин хүн. Аливаад арга гарц, хамртан ажиллаж боломж байж л таарна шүү дээ
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • jiriin irgen (103.229.120.76)
    Erdemtei hun nomhon,ih murun dulguun gedgiig sanaj yavdag baihaa.Tuuniig neg l saihan udur turd huchee uzuulehiig ayandaa uarlh bolno.Amjilt husie tand.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (180.149.78.27)
    Ард түмэн мэддэг бол энэ л хүн ерөнхий сайд, ерөнхийлөгч болох хүн шүү. Амжилт хүсэж байна.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Амаржаргал шиг хүмүүсээ төр нь үнэн ч бол дэмжмээр байна, ард түмэн бол мэдээд л байна. Сонгуульд дураараа хүн сонгодог бол сонгомоор л байна.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (122.201.24.126)
    АМАРЖАРГАЛ ЕРӨНХИЙ САЙДАД АМЖИЛТ ХҮСЬЕ. МУНДАГ МУНДАГ, ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ МУНДАГ. ЮУН ТЭР ТАНХИМД СУУГАА БАЛАЙНУУДТАЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ЮМ БИШ.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.211)
    Улстөрд ийм л хүмүүс хэрэгтэй байгаам даа. Ясны улстөрч гэж бас байна аа байна. С.Баяр гэж лут гар байна муу нэртэй л болчихсон байгаа болохоос.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.225.147)
    мундаг хүн шүү ийм хүн УИХ олон байвал манай улс хөгжинө гэхдээ бусад муу хүмүүс нь олон юм даа
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК