Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5695 5696 5697 5698 5699 5700 5701
  • Хятадын “Хуавей технологи” ХХК-тай хамтран ажиллана
    2015 оны 12 сарын 16
    хятадын “Хуавей технологи” ХХК-тай хамтран ажиллана
  • Марк Цукерберг ”даавууны амралт”-аа эдлэж байна
    2015 оны 12 сарын 16
    Марк Цукерберг ”даавууны амралт”-аа эдлэж байна
  • Aqua fitness төв Aqua yoga-ийн шинэ сургалтаа эхэллээ
    2015 оны 12 сарын 16
    Aqua fitness төв Aqua yoga-ийн шинэ сургалтаа эхэллээ
  • “Богд Асар” ХХК ШӨХТГ-тай шүүхдэлцэхээр болжээ
    2015 оны 12 сарын 16
    ШӨХТГ орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан.

    Уг шалгалтын үеэр “узелийн цахилгааны зардал”, “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “насос тог”, “ЦТП”, “УДДТ” нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11000 төгрөгийг хууль бусаар авч байсан нь тогтоогдсон.

    Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ, тарифт үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны зардлуудыг тооцон баталдаг тул дээрх нэмэлт төлбөрүүдийг авах нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дах заалт болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг зөрчиж байгаа юм.

    Тунамал өргөө ХХК, Батбаян дулаан ХХК, Богд Асар ХХК, Тэлмүүн орд ХХК, Бадамлах нар ХХК нийт 4783 айл өрхөөс хууль бус төлбөрийг авч байсан ба ШӨХТГ-ын албан шаардлагын дагуу Богд Асар ХХК-аас бусад 4 аж ахуй эрхлэгч зөрчлөө таслан зогсоосноо мэдэгдсэн.

    Зөрчлөө үргэлжлүүлж, нийт 1730 айл өрхөөс сар бүр УДДТ нэрээр 6000 төгрөг авч байсан Богд Асар ХХК-ийн энэ үйлдлийг ШӨХТГ иргэдийг хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө татсан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад холбогдох материалыг шилжүүлсэн билээ. Тэгвэл 2015.11.29-ний өдөр Богд Асар ХХК хууль бус хураамж авахаа зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн байна.

    Мөн “Таункомфорт” ХХК БГД-ийн 3998 айл өрхөөс “насос цахилгаан” нэрээр сар бүр 5150 төгрөг, “Азын завод” ХХК БЗД-ийн 812 өрхөөс “ЦТП” нэрээр сар бүр 4000 төгрөг, “Цонхлон үйлс” ХХК ХУД-ийн 650 өрхөөс “ЦТП/насос” нэрээр сар бүр 5000 төгрөгийг хууль бусаар авч байсныг тогтоож улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсний дагуу тус газрууд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдээд байна.

    БГД, БЗД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Монтс” ХХК 1991 айл өрхөөс сар бүр 3400 төгрөгийг, БГД, ХУД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Хаусинг Холд” ХХК нь нийт 1863 айл өрхөөс сар бүр 3217 төгрөгийг авч байсан зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

    “Тэлмүүн орд” ХХК иргэдийн ирүүлсэн баримт дээр үндэслэж хохирлыг барагдуулж байгаагаа мэдэгдсэн. “Азын завод” ХХК нь айл өрхөөс өмнө хууль бусаар авсан мөнгийг 2015 оны 12 сарын төлбөл зохих дүнгээс нь хасаж тооцож хохирлыг барагдуулахаа албан ёсоор мэдэгдсэн. “Богд Асар” ХХК-ийн хувьд ШӨХТГ-аас нийт 68 айл өрхийн баримтыг төвлөрүүлж Иргэний хэргийн шүүхэд хандсан. Бусад конторуудын хувьд хохирлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-аас иргэдийн төлбөрийн баримтыг төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
  • Дуучин П.Баярцэнгэл багачуудад бэлэг барина
    2015 оны 12 сарын 16
    П.Баярцэнгэл багачуудыг баярлуулна
    Д у у ч и н П.Баярцэнгэлийн ф э^н ү ү д и й н ихэнхийг өсвөр насныхан эзэлдэг. Тэрээр дууг нь даган д у у л ж , б а я с д а г б я ц х а н д ү ү н a р a a баярлуулахаар ш и й д ж э э . Зөвхөн XVVXTHUH дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар хоолойн бичлэгтээ орсон байна. Цомог ирэх сарын дундуур хэвлэлтзэс гарах юм. Харин П.Байрцэнгэл шинэ жилийн баяраар 100 хүүхэд баярлуулахаар болжээ. Тэрээр багачуудад гарын бзлэг гардуулахаас гадна хамтран дуулж бэлэг барих аж.
  • Канадын номлогчид бүх насаар нь хорих ял оноов
    2015 оны 12 сарын 16
    Канадын номлогчид бүх насаар нь хорих ял оноов
  • Монголын тухай кино Америкт нээлтээ хийнэ
    2015 оны 12 сарын 16
    Монголын тухай кино хийжээ

    Холливудын од, жүжигчин Жулиа Робертс Монголын тухай баримтат кино хийжээ. Тэрээр 1999 онд Монголдирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчны хотонд амьдарч байсан юм. Тэрээр бүтээлдээ 16 жилийн өмнөх дүрсийг ашигласан бөгөөд өнгөрсөн зун түүний туслахууд ирж нэмэлт зураг авсан байна. Кинонд монголчуудын нүүдэлчин амьдрал, мал маллах ухаан, өргөн уудам тал нутгийн тухай өгүүлсэн аж. Жүжигчин бүсгүй бүтээлээ энэ сарын сүүлчээр Америкт албан ёсоор нээх юм байна.

  • Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
    2015 оны 12 сарын 16
    Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

    · БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээл /2011-2015/-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидал,

    · Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

    · Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

    · Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийцлэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Анын айлчалын үеэр гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11702#sthash.DT1JzBY3.dpuf
  • Баянзүрхийн гүүрэн дээр ноцтой осол гарч, хүүхдүүд гэмтлээ
    2015 оны 12 сарын 16

    Баянзүрхийн гүүрэн дээр ноцтой осол гарч, хүүхдүүд гэмтлээ

    Баянзүрх дүүргийн нутаг Туул голын гүүрэн дээр өчигдөр 11.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарлаа. 12-23 УНС улсын дугаартай “Королла” маркийн автомашин Налайхаас Улаанбаатарын чиглэлд явж байхдаа урсгал сөрж, 13-76 УБЦ улсын дугаартай “Пробокс” автомашинтай мөргөлдсөний улмаас “Королла”-д сууж явсан хүүхдуүд болон жолооч нь хүнд гэмтсэн байна. Тэднийг ГССҮГ -д хүргэн, эмчилгээ хийж эхэлсэн аж. Мөн “Пробокс” маркийн автомашины жолооч эмэгтэй ч бэртэн, эмнэлэгт хүргүүлсэн байна.

    Цас хялмаалж, хальтаргаа гул- гаа их байгаа энэ өдрүүдэд зам тээврийн осол багасахгүй байгааг Замын цагдаагийн газрынхан хэлж буй. Уржигдар л гэхэд зам, тээврийн 406 осол гарсан бөгөөд үүний улмаас есөн хүн гэмтжээ. Тэдний зургаа нь явган зорчигч аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Орбитын зам, 123 дугаар сургуулийн баруун талын замд “Мицубиши лан- сер” маркийн автомашины жолооч Э явган зорчигч 33 настай, эмэгтэй Д-г мөргөж гэмтээгээд зугтжээ. Тэрбээр осол гаргах үедээ согтуу байсан аж. Мөн Сүхбаатар дуүргийн нутаг дахь шинэ замын автобусны буудалд “Авто терминал трейд” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч нь зорчигч 69 настай эмэгтэй Ж-г унагаж гэмтээжээ. Энэ өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 иргэнийг саатуулсан байна.


  • УИХ-ын даргад Хван Гё Ан бараалхав
    2015 оны 12 сарын 16
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав.





    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд, ноён Хван Гён Ан тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.





    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан хэлэхдээ ”Эрхэм Улсын Их Хурлын дарга Та цаг зав гарган биднийг хүлээн авсанд талархаж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад айлчилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын парламентын дарга нарын харилцан айлчлал болон парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр орны дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлдэг” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн ”Е-парламент” төсөл нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн үзэж байгаагаа хэллээ.





    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцгой ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын түвшинд 14 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад, энэ харилцааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа, харилцан айлчлал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ.





    Хоёр улс олон улс, бүс нутгийн тавцанд, тэр дундаа НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглээд, Бүгд Найрамдах Солонгос Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд гишүүнээр сонгогдсонд баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр улс төр, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа болон нийгмийн зарим асуудлаар санал солилцов.



    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 50 жилийн ой тохиолоо
    2015 оны 12 сарын 16
    Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Нийслэлчүүд бидний нэрлэж заншсанаар “120 мянгат”-ын 50 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Анх 1964-1965 онд 120 мянгатын 22 байшинг ашиглалтад оруулж хүлээлгэж өгсөн бөгөөд улмаар 1992 онд Засаг захиргааны шинэчилсэн бүтцээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо хэмээн нэрлэсэн аж.
    Хан-Уул дүүргийн 157 га газар нутагт орших тус хороо ажилчны дүүрэгт зориулсан анхны орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой юм. 2010 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нэгдүгээр хороо, 15 дугаар хороо болон хуваагдаж, өнөөдрийн байдлаар нийт 120 мянгат, 19 дүгээр хорооллын 2299 өрх бүхий 9498 хүн амтай, 45 байрыг хамруулсан том хороолол болтлоо өргөжин тэлжээ. Нэгдүгээр хороо нь энэ онд Нийслэлийн тэргүүний хороо болсон юм.
    Тус хороонд Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургууль, 53, 67 дугаар цэцэрлэгүүд, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа мөн 115 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, нутаг дэвсгэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна. Ойн баярын хүрээнд хорооныхоо иргэдийг хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, НИТХ-ын төлөөлөлгч Д.Байдраг, ДИТХ-ын дарга нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Болд, хорооны ИНХ-ын дарга М.Тогтохням нар оролцлоо. 50 жилийн ойгоо тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Д,Байдраг, Хорооны Засаг дарга Б.Болд, ИНХ-ын дарга М.Тогтохням нар үг хэлсэн юм. Хүндэтгэлийн концертод УДБЭЧ-ийн бүжигчид, дуучид мөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, хүүхдийн дуучин МУГЖ М.Долгор нар ая дуугаа өргөлөө. Түүнчлэн хорооныхоо ууган иргэдэд хүндэт иргэн жуух бичиг гардуулж, хорооныхоо 50 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Мөн 50 жилийн түүхийг өгүүлсэн баримтат киног толилуулсан юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Машинаас хулгай хийж байгаад баригдав
    2015 оны 12 сарын 16

    ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирддагын төвд уржигдар гэмт хэргийн шинжтэй 90 дууддага ирсний 58 нь хулгайнх байв. Тэдний ихэнх нь автомашинаас эд зүйлс тоносон тухай аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ц бусадтай бүлэглэн, Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны гадаа байсан ‘Тоёота премио” маркийн автомашины салхины шилийг хагалж, хонь, ямааны гулууз мах хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тус дүүргийн IV хорооны 13 дугаар байрны гаднах зогсоолд байсан ‘Тоёота приус” маркийн автомашины дулаан хучлагыг оршин суух тодорхой хаяггүй, 42 настай эрэгтэй хулгайлсныг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн харьяат, 17 настай эмэгтэй “Голомт” банкны нэгэн салбарт хуурамч 50 юаниар гүйлгээ хийсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

  • Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болно
    2015 оны 12 сарын 16
    Дэлхийн оюутны аварга шалгаруула тэмцээн болно
    Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ноос 2016 оны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хуваарийг гаргасан байна. Монгол Улсын оюутны баг тамирчид дараах тэмцээнд оролцоно. Тодруулбал, цанын орон зай баримжаалах төрлийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ ОХУ-д, боксын ДОАШТ-Тайланд, гольфийнх-Франц, шатрынх-АНЭУ, дугуйнх-Филиппин. чөлөөт бөхийнх-Турк, модон бөмбөгийнх- Тайваньд, бууцлага спортьюх-Польшид, байт харвааных-Монголд, самбо бөхийнх-Кипрт, хүндийн өргөлтийнх-Мексикг, 3x3 сагсан бөмбөгийн оюутны ДОАШТ-БНХАУ-ьш Шиаменд тус тус болно. Эдгээр 12 төрөлд Монголын оюутны баг тамирчид оролцохоор төлөвлөн бэштэлээ базаах юм.
  • Монголын дуурийн дуучид Гранпри шагналын төлөө өрсөлдөнө
    2015 оны 12 сарын 16
    Монголын дуурийн дуучид Гранпри шагналын төлөө өрсөлдөнө

    Беларусийн нийслэл Минск хотноо олон улсын дуурийн гоцлол дуулаачийн уралдаан болж байгаа билээ. Энэ сарын 18-нд үргэлжлэх тус уралдаанд нийт 18 орны 280 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс шилдэг 10 дуулаач гуравдугаар шатанд тунаж үлдсэн байна. Эдгээрээс Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ДБЭТ-ью дуулаач Э.Анхбаяр, Х.Хүрэлбаагар нар шилдэг 9-т багтаж, Гранпри шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Тэд Минскийн дуурь бүжгийн шилдэг дуучидтай хамтран дуулах ёстой аж. Э.Анхбаяр Ж.Вердигийн “Травиата”, О.Хүрэлбаатар “Севилийн үсчин”-гийн хэсгээс дуулж өрсөлдөх аж.

  • Дорнод аймгийн ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатар тамгаа авч зугтжээ
    2015 оны 12 сарын 16
    УИХ-ын сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байгаатай холбоотойгоор хот хөдөөгүй сонгуулийн халуурал эхэлсэн. Нийслэлчүүдэд нүүрс тараалтаар эхэлсэн энэ халуурал харин орон нутагт сандал суудлын төлөөх тэмцлээр өрнөж байна. Тухайлбал Дархан-Уул Дорнод зэрэг аймгуудад улс төрийн нөхцөл байдал нь өдрөөс өдөрт дордож ИТХ-ынхан нь тасралтгүй хэрэлдсээр төрийн ажлыг гацаагаад байна. Энэ талаар өнөөдөр Дорнод аймгийн иргэн Л.Нацагдорж мэдээлэл хийлээ. Өнөөдөр тус аймагт нөхцөл байдал нэлээд хүнд байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

    Өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар огцорсон Р.Зоригтбаатар нь уг шийдвэрийг хүчингүй хэмээн үзэж албаны тамга тэмдэг авч, зугтан өнөөдрийг хүртэл төрийн ажлыг гацаажээ. Үүгээр ч зогсохгүй албаны тамга тэмдэг авч хууль бус шийдвэр гарган яваа аж. Тухайлбал өнгөрсөн арваннэгдүгээр сард ИТХ-ын нэг төлөөлөгчийг ажлаас халсан хэмээн иргэн Л.Нацагдорж мэдээллээ.

    Р.Зоригтбаатар нь аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаас гарсан өөрийг нь халах шийдвэрийг эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан ч гэсэн түүний талд шийдвэр гараагүй байхад давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрийн талд гарсан мэт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгааг мөн хэлсэн юм.

    ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатарын энэ үйлдлээс болж аймгийн 2016 оны төсөв, эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг одоо хэр нь баталж чадаагүй байгаа аж. Иймээс тус аймгийн сонгогчдын төлөөлөл аймгийн засаг дарга М.Бадамсүрэнд хандан мэдэгдэл хүргүүлжээ. Мөн аймгийн цагдаагийн газрын даргад түүний энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлөө хүргүүлжээ. Гэвч аймгийн хуулийн байгууллагынхан дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.
  • Долоон хамтлагтай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхэд ”хоёрхон хоног үлдлээ”
    2015 оны 12 сарын 16
    Долоон хамтлагтай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхэд ”хоёрхон хоног үлдлээ”
  • Нурофен хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн гэв
    2015 оны 12 сарын 16
    Нурофен хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн гэв
    Австралийн Холбооны шүүхийн шийдв эрийн дагуу халуун бууруулж, өвчин намдаадаг нурофен эмийн дөрвөн төрлийг худалдаалахыг хоригложээ. Тодруулбал, Их Британийн “Reckitt Benckiser” компанийг хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ тухай худал мэдээлэл өгсон хэмээн буруутгасан байна. Тухайлбал, нуруу, сарын тэмдгийн үед болон ||| толгойн хүчтэй өвдөлтийг намжаах зориулалттай эмнүүд жирийн нурофены
    үйлчилгээнээс ялгаагүй хэрнээ хоёр дахин үнэтэй ажээ. Австралийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар энэ талаар шүүхэд гомдол гаргасан байна. Шүүхийн шинжилгээгээр нурофены төрлийн эмийн найрлагад 342 миллиграмм идэвхтэй йбупрофен лизин агуулагдаж байсан гэв. Тиймээс Холбооны шүүх нурофены төрлийн дөрвөн эмийг Австралийн бүх эмийн сан, дэлгүүрээс хураан авч, хайрцгаа шинэчлэн, сонин болон онлайнаар залруулга хийхийг даалгажээ. “Reckitt Benckiser” компанийн хэвлэлийн төлөөлөгч Монтсе Пена шүүхийн шийдвэрийг бүрэн дагахаа мэдэгдлээ.

  • Айлчлалын хүрээнд дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар болов
    2015 оны 12 сарын 16
    БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Ерөнхий сайд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичгийг баталгаажууллаа.



    Үүнд:



    2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах тухай захидалд Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Ин Сан Нам нар гарын үсэг зурлаа.
  • Баян-Өлгий, Хөвсгөлд ус цэвэршүүлэх төхөөрөмж нэмж тавиагүй байна
    2015 оны 12 сарын 16
    ШӨХТГ-аас 2015 оны 6 сард улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй цэвэр усаар үйлчилж байгаа байдалд хяналт шалгалт хийж 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 12 дугаар сарын 04-ний хооронд гүйцэтгэлийн шалгалтыг хийлээ.

    2015 оныг дэлхий нийтээрээ эрүүл зөв, зохистой хооллолтын жил болсонтой холбогдуулан Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг ШӨХТГ-аас хэрэгжүүлж 2015-2016 оны хичээлийн жилийг улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон энэ ажлыг бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах талаар аймаг, нийслэлийн засаг дарга нарт чиглэл өгч, хяналт тавьж ажиллав.

    Мөн сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох талаар чиглэл өгөв. Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтанд 17 аймаг, 6 дүүргийн нийт 212 сургууль хамрагдсан байна. Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тайлан мэдээгээ ирүүлээгүй байна.

    Энэ оны 6 сард хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 674 ш ус цэвэршүүлэх төхөөрөмжтөй байсан бол 1031 ш болж 357 –аар нэмэгдсэн дүн гарч байна.

    Энэ хичээлийн жилийг сурагчдад сургууль дээр үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгосонтой холбогдуулан хэдийгээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч дээрхи ажлыг сайн зохион байгаа аймаг дүүргүүд цөөнгүй байна. Тухайлбал: Архангай аймгийн сургуулиуд шинээр 86 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж бусдыгаа хошуучилсан бол Баянхонгор 38 ш, Ховд 21 ш, Дархан-Уул 17ш, Төв 13ш, Өмнөговь 11ш, Сүхбаатар дүүрэг 48 ш, Хан-Уул дүүрэг 20 ш, Баянзүрх дүүрэг 14 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж шинээр тавьсан байна.

    Гэтэл Дорноговь аймаг 2 ш, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд энэ онд нэг ч ус цэвэршүүлэх төхөөрөмж нэмж тавиагүй байна.

    Сурагчдад сургууль дээр үйлчлэх цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх ажилд эцэг, эхчүүдийн хандив, UNICEF, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд болон НҮБ-ийн хүүхдийн төлөө сангийн тусламж голлох үүрэг гүйцэтгэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.
  • Швейцарийн визийг Чех Улсын Элчин сайдын яам олгоно
    2015 оны 12 сарын 16
    Швейцарийн визийг Чех Улсын Элчин сайдын яам олгоно

    Бүгд найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Швейцарийн холбооны улсад зорчих богино хугацааны болон транзит визийг олгохоор болжээ. Швейцарийн холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/ac- tion цахим хаягаар орж ярилцлагын цагаа товлох юм байна. Харин албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гарагийн үдээс хойш Чех Улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.

    Виз мэдүүлэх иргэд Шенгений бүсэд эхэлж нэвтрэх, эсвэл аяллын ихэнх хугацаагаа Швейцарийн Холбооны Улсад өнгөрүүлэх шаардлагатай аж. Удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд Хятад Улсад суугаа Швейцарийн холбооны Улсын Элчин сайдын яаманд ^андах ёстой байна.
5695 5696 5697 5698 5699 5700 5701
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    2 цаг 54 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    4 цаг 15 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    4 цаг 18 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    5 цаг 10 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    5 цаг 31 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    5 цаг 56 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    6 цаг 3 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    6 цаг 54 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    7 цаг 29 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    7 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    8 цаг 20 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    8 цаг 40 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    8 цаг 45 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    8 цаг 50 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    8 цаг 51 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    9 цаг 9 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    9 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    9 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    9 цаг 51 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 21 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК