Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5696 5697 5698 5699 5700 5701 5702
  • Гэр хорооллынхон цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжтой боллоо
    2015 оны 12 сарын 16
    Агентлагийн даргын баталсан 1/27 дугаартай удирдамжийн дагуу ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
    Уг хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрсэн. Үүнд:
    1. Гэр хороололд байрлуулсан зарим цахилгааны щитнүүд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийн тоолуурын заалтыг харах боломжгүй байгаа юм. Ингэснээр хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийх явцад тоолуурын заалтын талаар мэдээлэл авахыг хүсэхэд өгдөггүй,
    2. Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаггүй,
    3. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт, түүний зөрүүг бичихгүйгээр төлбөр хураан авдаг.
    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дээрх зөрчлүүдийг арилгуулахаар хүргүүлсэн тус газрын улсын байцаагчийн албан шаардлагыг бүрэн биелүүлж, дараахь арга хэмжээг авч ажилласан бөгөөд хэрэглэгчдийн эрх, ашгийг хөндсөн зөрчлийг таслан зогсоосон байна. Үүнд:
    1. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2015 оны 9,10 сард Нийслэлийн 6 дүүрэг болон Зуслан, зуунмод хотуудад байршилтай нийт 671 цахилгааны щитийг 1,6 метрт байрлуулж буулгасан бөгөөд гэр хороололын бүх хэрэглэгч өөрийн хэрэглээ болон тоолуурын заалтаа бүрэн хянах, мэдээлэл авах бүрэн боломж бүрдсэн.
    2. Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах түр гэрээ байгуулдаг болсноор хэд хэдэн айл дунд нэг тоолуураар төлбөр төлөх биш айл болгон тусдаа тоолуураар зөвхөн өөрийн хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болсон.
    3. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж өгч, хэрэглэгчийн хэрэглээний талаарх мэдээллийг бүрэн өгдөг болсон.
  • Ломбарднуудаас зөрчил илэрчээ
    2015 оны 12 сарын 16
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Улсын хэмжээнд 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх газар байдаг бол Улаанбаатар хотод 560 байна.

    Энэхүү хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчил байгааг илрүүлсэн. Үүнд:
    Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа борлуулсан эд зүйлийн үнийн дүнгээс зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийг суутган зөрүүг буцаан олгодоггүй нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн.
    Иймээс ШӨХТГ-аас дээрх зөрчлүүдийг арилган хэрэглэгчтэй байгуулж буй гэрээг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS:5274-2003 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаарзөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн 2015 оны 2/112 тоот албан шаардлага, мөн Улсын байцаагчийн 2015 оны 2/32 тоот дүгнэлтүүдийг тус тус хүргүүлж ажилласан. Мөн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тухайн асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллан, тайлагнах талаар чиглэл өгч, зөвлөмж, албан бичгийг хүргүүлж, биелэлтийг гаргуулж ажиллав.
    Энэхүү тайлангаар нийт 10 аймгийн Засаг даргын тамгын газар, 5 Дүүргийн тамгын газруудаас тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан талаар тайлагнасан байна. Тухайлбал Иргэний хууль, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын зүйл заалтуудыг мөрдүүлсэн, хэрэглэглэгчидтэй байгуулж буй гэрээнүүдийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчлүүлсэн, холбогдох хууль тогтоомжуудын дагуу гарын авлага бэлтгэн тараасан, сургалт зохион байгуулсан, орон нутгийн цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээлэл бэлтгэн байршуулсан зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

    ШӨХТГ-аас Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч нарт холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, сургалт зохион байгуулж ажилласан. Мөн Баянгол дүүрэгтэй хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

    Мөн Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн аж ахуй эрхлэгчдээс, зөрчил дутагдлаа арилгасан талаар албан бичгүүдийг ирүүлээд байна.

  • “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ
    2015 оны 12 сарын 16
    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ. Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр - Нарны гүүр - Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол - Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол - Зайсан” чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна. Мөн нийтийн тээврийн өнөөгийн байдалтай уяалдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн өгсөн албан даалгаврын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн 12 сарын 10-13, 15, 16-ны өдрүүдэд автобуснуудад шалгалт хийв.
    Шалгалтад “Монкара” ХХК-ийн 17А “Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам”, 17Б “Зүүн 4 зам - Их тойруу - Баруун 4 зам - Нарны зам” чиглэл, “ДЮЦ”ХХК-ийн 19А “Монел 38 – Сансар - Офицерийн ордон”, Ч35 “Монел 38-Хүнсний 4 – МУБИС – 11 дүгээр хороолол” чиглэл, “Сутайн буянт”ХХК-ийн 18А “3,4 дүгээр хороолол - Ард кино театр - ТЭЦ-4” зэрэг чиглэлүүд хамрагдлаа. Шалгартаар ээлжийн жолоочгүй, ажлын хувцасгүй, автобус нь хүйтэн, буудал зарлагч LED дэлгэц ажиллаагүй зэрэг зөрчил илрэв. Зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Архивын үйл ажиллагаанд туслан зааварчилах ажлын хэсэг байгуулан ажиллажээ
    2015 оны 12 сарын 16
    Багануур дүүргийн прокурорын газрын тамгын хэлтсээс Эрүүгийн хэргийн салбар болон байгууллагын архивын үйл ажиллагааг шалган, дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Эрүүгийн хэргийн салбар архивын үйл ажиллагааны талаарх журам, зааврын хэрэгжилтийг хангаж архивын нэгж, хэрэг материалын хадгалалт, бүртгэл тооцоог сайжруулах зорилгоор Дүүргийн прокурорын тушаалаар “Архивын үйл ажиллагаанд туслан зааварчилах ажлын хэсэг” байгуулан тодорхой арга хэмжээ авч ажиллажээ.

    Тухайлбал: Хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалуудад бүрэн тооллого явуулсан ба энэ үеэр Нийслэлийн прокурорын архивч Ж.Ганжаргал архивын үйл ажиллагааны талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, хадгаламжийн нэгжүүд, архивын өрөөний нөхцөл байдал, цахим архивын бүрдүүлэлт, архивын цахим бүртгэлийн талаар архивч болон туслах ажилтнуудад практик сургалт явуулжээ.
  • Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг шалгажээ
    2015 оны 12 сарын 16
    Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас “Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг”-ыг Аймгийн прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгахад 2015 оны 11 дүгээр сарын байдлаар шүүхээс 7 ялтан 1993 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлж 5 ялтан ялаа бүрэн эдэлсэн бол 2 ялтан ялаа эдэлж байна.

    Тус шалгалтаар ШШГЕГ-ын харъяа Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Албадан ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/131 тоот тушаалаар батлагдсан “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”-ын дагуу хэрэгжүүлэн ажилласан гэж дүгнэгдсэн байна.

    Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1 ялтанд өршөөл үзүүлэх тухай асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн ба өршөөгдсөн этгээдүүдэд Сум дундын прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийжээ.
  • Хяналт, шалгалт, сургалт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ
    2015 оны 12 сарын 16
    Баян-Өлгий аймгийн прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагтай хамтарч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Хяналт, шалгалт, сургалт нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулжээ.

    Энэхүү арга хэмжээний хүрээнд гудамж, замд прокурорууд болон замын байцаагч, зохицуулагч нар хөдөлгөөнт эргүүл хийж нийт 115 тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад биедээ бичиг баримт авч яваагүй зөрчил 17, гэрэл шилжүүлээгүй зөрчил 2, жолоочийн хариуцлагын даатгалгүй зөрчил 1, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил 4, хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчил 2, хамгаалах бүс хэрэглээгүй зөрчил 6, бүрэн бус тээврийн хэрэгсэл зөрчил 5 /гэрлэн дохиогүй/, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн зөрчил 2, тээврийн хэрэгслийн дугаарыг солиулаагүй 4 зөрчил тус тус илэрсэн байна.

    Дээрхи зөрчил гаргасан жолооч нарыг эхний удаад торгох шийтгэл оногдуулахгүй “Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн холбогдох заалтыг тайлбарлан өгч, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар анхааруулж зохих шаардлага өгч ажиллажээ.

    Мөн “Хариуцлагатай жолооч” шалгаруулж, 2 жолоочид гарын бэлэг гардуулж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигч нарт “Санамж бичиг” тарааж өгсөн байна.

    Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн төрийн байгууллагын албан хаагчид болон бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдад Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хуулийн талаар яриа, яриа таниулга хийж, сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болжээ.
  • Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов
    2015 оны 12 сарын 16
    Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов
  • Ч.Содноммцэрэн: СЕХ давхар гараар тоолох саналтай байна
    2015 оны 12 сарын 16
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/-uPxWjWIQGw” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Дэлхийн улс орнууд Сирид энхийг сахиулах НҮБ-ын тогтоол батална
    2015 оны 12 сарын 16
    Дэлхийн улс орнууд Сирид энхийг сахиулах НҮБ-ын тогтоол батална
  • Хүн амины хэрэг үйлдсэн этгээдэд 16 жилийн ял оноолоо
    2015 оны 12 сарын 16
    Олон нийтийн телевиз, сайтуудаар болон “Өдрийн сонин”-д “Сэлэнгэ аймгийн Сайхан суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан буюу хоолойг хэрчиж, толгойг нь салгасан гэмт хэрэг гарсан” гэх мэдээлэл гарсан.

    2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Хогийн хонхор /хог асгадаг цэгт/ гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон үйлдэлд, 2015 оны 5 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, дээрх хэргийг Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон байна.

    Сэлэнгэ аймгийн сум дундын хоёрдугаар прокурорын газар яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлүүдээр ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба Сайхан сум дахь Сум дундын шүүх 2015 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ялыг чанга дэглэм бүхий хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
  • Айсуй сонгуулийн шоу үхсэн хүнээр үг хэлүүлэх нь
    2015 оны 12 сарын 16
    2016 оны сонгууль айсуй. Айсуй сонгуулийн өмнөх их тулаанаас айж байгаа улстөрчид даанчиг олон. Тиймдээ ч “Үхсэн хүнээр үг хэлүүлэх” суурь тавигдаж байгаа бололтой. Уг нь “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэдэгсэн. Гэвч цагийн цөвүүн, хүний зэвүүн хоёр баргийн асуудлын ард гарч үхсэн хүнээр ч үг хэлүүлдэг болох нь...
  • Солонгосын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
    2015 оны 12 сарын 16
    Хван Гё Аны айлчлал эхэллээ
  • Гаалийн Улсын байцаагч нарт сургалт зохион байгуулжээ
    2015 оны 12 сарын 16
    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газраас Гаалийн улсын байцаагч нарт захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулж өгөх хүсэлт ирүүлсэний дагуу тус прокурорын газраас хяналтын прокурор Б.Батбаяр, туслах ажилтан Э.Түвдэн нар нийт 4 цагийн сургалтыг явуулсан байна.

    Сургалтанд 82 Гаалийн улсын байцаагч оролцож “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг болон Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл авчээ.
  • “Гацуурт”-ын ууланд гарсан хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2015 оны 12 сарын 16
    Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх газарт гар аргаар алт олборлож буй иргэдийн үйлдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг судлахад нийт 22 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 14 байснаас 4 нь гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн ба дээрх гомдол мэдээллийн ихэнх нь хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой холбоотой байна.

    Тухайлбал: 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Гацуурт ууланд хуваариа алт олборлож байсан 28 настай, эрэгтэй Б нь, 50 настай, эрэгтэй Б гэгчтэй алт олборлодог нүхээ булаацалдан маргалдаж, зүүн дал орчимд нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

    Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар аргаар ухсан нүхэнд алт олборлох гэж байсан хоёр иргэн шороонд дарагдаж, Онцгой байдлын газрын 20 албан хаагч, гурван машин, цагдаагийн хэлтсийн 10 албан хаагч, 2 автомашин 2 хоног ажилласны үр дүнд цогцосыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж авсан зэрэг хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хэргүүд гарсан байна.

    Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь “Гацуурт”-ын ууланд гар аргаар алт олборлохоор Улаанбаатар хот, Төв аймаг, Дархан-Уул аймаг, Орхон аймаг болон бусад аймгуудаас иргэд ихээр ирж байгаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, алт олборлодог нүхээ булаацалдан маргах асуудал их байгаатай холбоотой байна. Түүнчлэн хувийн хамгаалалтын алба болон сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хүчээр бүрэн хамгаалах боломжгүй байдлууд нөлөөлж байгаа ажээ.
  • Н.Энхбаяр МАН-МАХН-ын дарга болох санал тавьсан гэв
    2015 оны 12 сарын 16

    Н.Энхбаяр МАН-МАХН-ын дарга болох санал тавьжээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-12-16 10:53:54 - Улс төр

    enhbayar

    МАН болоод МАХН-ууд нэгдэх тухай асуудал сүүлийн үед нилээдгүй яригдах болсон. Тэд энэ талаарх уулзалтаа Сөүл рестран зэрэг газруудад ойр, ойрхон хийх болсон гэсэн мэдээлэл бий. Мөн өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын бага хурлаар хоёр нам нэгдэх тухай асуудал яригдсан байна. Учир нь тус намын дарга М.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Хоёр нам нэгдэхийг Н.Энхбаяр бид хоёр шийдэхгүй” гэж ширүүхэн мэдэгдэл хийсэн.

    Түүнийн энэхүү мэгдлийн цаад учир нь тайлагдаж эхлэх шиг боллоо. МАН-ын бага хурлаас өмнөхөн “Хоёр намыг нэгтгэх хэлэлцээрийн баг”-т МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН, МАХН –ууд нэгдсэн тохиолдолд миний бие намын дарга болно” гэсэн санал тавьсан байна. Иймд намууд хамтрах хэлэлцээр зогссон байна. Зарим эх сурвалжууд “хоёр нам нэгдэх тухай асуудал нэг мөсөн зогссон. Учир нь МАН-ын одоогийн гишүүд Н.Энхбаярыг ямар ч үед МАН-ын даргаар томилохгүй” гэсэн юм.
  • Банк дээрэмдсэн этгээдүүдийн машин, буунд үзлэг хийжээ
    2015 оны 12 сарын 16
    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны 5 шар дахь 412 дугаар салбарт 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 55 минутаас 10 цагийн хооронд буутай 2 этгээд довтлон орж уг салбарын тааз руу буудан, сейфнээс нь 400 сая гаруй төгрөг дээрмдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гарсан.

    Дээрх онц ноцтой хэргийн газрын үзлэг болон бусад байцаан шийтгэх ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр, хяналтын прокурор Б.Гантулга нар Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин, буунд үзлэг хийх, алдагдсан онц их хэмжээний мөнгийг тоолж хүлээлгэж өгөх зэрэг ажиллагаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх талаар цагдаагийн байгууллагатай үр дүнтэй хамтарч ажилласнаар хэргийг богино хугацаанд илрүүллээ.

    Дээрх хэргийг илрүүлэхэд оролцож ажилласан прокурор цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Тайландын эзэн хаан олон нийтийн өмнө гарчээ
    2015 оны 12 сарын 16
    Тайландын эзэн хаан олон нийтийн өмнө гарчээ
  • Ажлын дэд хэсэг хуралдав
    2015 оны 12 сарын 16
    онгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан өчигдөр боллоо.



    Хуралдаанаар, гараар хяналтын тооллого хийх заалтыг хуулийн төсөлд тусгуулах, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд өөрийн биеэр очиж бүртгүүлэхийн сацуу тэдэнд цахим шуудан, факс ашиглан бүртгүүлэх боломж олгох, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл дэх сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх зохицуулалтыг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тэдгээрийг хооронд нь уялдуулж нэг мөр болгох зэрэг саналаа Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүргүүлж танилцуулахаар тогтсон байна.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2015 оны 12 сарын 16
    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.



    Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Гэртээ цоожлогдсон зургаан настай хүү амиа алджээ
    2015 оны 12 сарын 16

    ГЭРТЭЭ ЦООЖЛОГДСОН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ АМИА АПДАВ

    Нийслэлийн Чингэлт дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайд энэ сарын 11-ний өдер айлын гэр шатаж, гэрт байсан зургаан настай хүүамиа алджээ. Гал өдрийн 15.20 цагийн орчимд гарсан байна. Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр галыг унтраасан ч хүүг аварч чадаагүй аж. Аав, ээж нь хүүгээ гэрт нь цоожлоод явчихсан байсан талаар эх сурвалж хэллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, Хамбын хоёрдугаар гудамжинд Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 10-ны өдер Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гал едрийн 03.50 цагийн орчимд гарсан бөгөөд Гал унтраах, аврах 18, 26 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвен техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраажээ. Байшинд байсан 16 настай А амиа алдсан байна.
5696 5697 5698 5699 5700 5701 5702
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    4 цаг 22 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    5 цаг 43 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    5 цаг 46 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    6 цаг 38 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    6 цаг 59 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    7 цаг 25 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    7 цаг 31 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    8 цаг 23 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    8 цаг 57 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    9 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    9 цаг 49 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    10 цаг 9 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    10 цаг 14 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    10 цаг 19 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    10 цаг 19 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    10 цаг 37 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    10 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    10 цаг 43 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    11 цаг 19 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 49 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК