Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5796 5797 5798 5799 5800 5801 5802
  • Улаанбаатарт 3 хэм дулаан
    2015 оны 11 сарын 09
    2015 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаас 11 дүгээр сарын 09-ний 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
  • Ирэх долоо хоногт баруун болон төвийн нутгаар цас орно
    2015 оны 11 сарын 08
    Энэ сарын 9,11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 9-нд зарим газраар, 11,12-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
    Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
  • А.Сүхбат аваргын хүү С.Хангай барилдаан үзэхээр ирэв
    2015 оны 11 сарын 08
    А.Сүхбат аваргын хүү С.Хангай барилдаан үзэхээр ирэв
  • Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
    2015 оны 11 сарын 08
    Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өндөрлөлөө. Улсын залуу арслан П.Бүрэнтөгс энэ барилдаанд түрүүлснээр энэ намрын хоёр дахь түрүүгээ /гурав үзүүрлэсэн/ авлаа. Арслан ч үнэхээр сайн байна аа. Ойрмогхон зодоглоогүй харцага Ө.Бат-Орших амжилттай барилдаж үзүүрлэв.
  • “Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээн болж байна
    2015 оны 11 сарын 08
    Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит ”Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд болно.

    ”Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Хакүхо сан”-гаас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

    Их аваргын ивээл дор явуулдаг, “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө уриатай тэмцээнийг “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөнө.

    Тэмцээний бүртгэл өчигдөр дууссан бөгөөд техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр 15.00 цагаас Их шавийн дээд сургуулийн байранд болно.
  • Ирэх пүрэв гарагт бүх нийтээрээ амарна
    2015 оны 11 сарын 08


    Үнэлэх: Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх More Sharing ServicesShare| Share on facebookShare on myspaceShare on googleShare on twitter
    Пүрэв гаригт бүх нийтээр амарна
    49 минутын өмнө


    Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр ирэх арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт тохиож байна. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” –ийг ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Мөн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.
  • Маргааш чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
    2015 оны 11 сарын 08
    Маргааш чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
  • Гудамжны урлагийн ээлжит бүтээл
    2015 оны 11 сарын 08
    Нийгэм хөгжихийн хирээр хүмүүсийн хүсэл сонирхол, шинэ санаа улам бүр нэмэгдэн баяжиж бидний санаанд ч оромгүй зүйлсийг хийсээр байна. Энэ нь өөрөө урлагийн тоо томшгүй олон хэлбэрийг бий болгон хөгжүүлж байгаа юм. Үүний нэг жишээ нь гудамжны урлаг юм.

    Монголд ч гэсэн хаа сайгүй өнгө будгийн гайхамшиг, шинэ үзэл санаа, өнгө төрхийг илтгэсэн зургуудыг зурсан байдаг. Энэ бол гудамжны урлагийн зарим нэг төрөл бөгөөд эдгээрээс одоогийн байдлаар манайд хамгийн түгээмэл дэлгэрсэн нь граффит юм.

    Энэхүү урлаг нь дотроо олон төрөл зүйл байдаг байна. Жишээлбэл, граффит, стикер, зурагт хуудас, трафарет граффит, видео дүрс, инстолляци гэх мэт.

    Үүнээс гадна хуучин ханан дээр хүний хөргийг сийлбэрлэдэг уран бүтээлчид ч бас бий. Тэдний гол зорилго нь энэхүү урлаг, өөрийн үзэл бодлоо олон нийтэд таниулах мөн хийсэн бүтээлээсээ таашаал хүртэх юм.

    Энэ удаад Та бүхэндээ
  • Буурал үснээс салах орос ардын арга
    2015 оны 11 сарын 08
    Үс бууралтана гэдэг байгалийн жам ч ингэж хүлээж авах хүн тун цөөн. Эрт бууралтчихвал бүр ч аймшигтай. Эхлээд түүнэ, сүүлдээ дийлэхээ болиод будганд л найдахаар өөр арга зам олдохгүй. Ингээд үлдсэн бүх амьдралынхаа турш сар болгон үсээ будах яршигтай ажилтай болно доо.

    Энэ арга бол Орос ардын аргаар буурал үснээсээ салж чадах шалгарсан арга гэнэ. Энгийн гар доорхи материалаар хийж, богино хугацаанд үр дүнгий нь үзэх энэ арга нь гэрийн нөхцөлд хийж болдогоороо давуу талтай. Энэ арга үсийг тань харлуулаад зогсохгүй тэжээл өгч, өтгөн сайхан ургахад нэмэр болно.

    Танд ердөө нэг халбага зөгийн бал, нэг халбага буурцагны тос (касторовое масло), 1 халбага конъяк, 1 ширхэг өндөгний шар хэрэг болно. Бүгдийг нь сайтар хольж хутгаад хуйхандаа түрхэж, 5 минут хиртэй массажлана. Гялгар уутаар ороогоод, малгай өмсөнө. Ингээд 2-3 цаг байлгаад шампуниар угаана.

    Долоо хоногт 2 удаа хийнэ. 3-4 удаа энэхүү бигнүүрийг хийсний дараа үр дүн нь харагдаж эхлэх ба ердөө хоёр долоо хоногт л үр дүнгээ үзнэ гэсэн үг шүү дээ. Буурал үс чинь дахиад бараантан харлаж эхлэхийг харах үгээр хэлэхийн аргагүй баяр баясгалан болно.
  • Гарын алган дээрх 3D артууд
    2015 оны 11 сарын 08
    Гарын алган дээрх 3D артууд
  • Охиныхонд тааламжтай өдөр
    2015 оны 11 сарын 08
    Өнөөдөр гариг эрхсийн хүчирхэг хандлага ирнэ. Бүтээмж нэмэгдэхийг тодорхойлж байгаа тул зөв манлайлах ур чадвар ямар үр дүн авчирдагийг бусдад харуулж, удирдлагыг гартаа ав. Та юу ч хийсэн, хаашаа ч явсан бай та яг зөв газраа, зөв цагтаа байж чадна. Гэвч аюултай хэсгийг ухаалгаар тодорхойл. Хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгөө үзэшлэг зохиож хөгжилд. Насаар ахмад хүнтэй ярилцсанаар таныг хойш чангааж байсан зарим сул талаа мэдэж авна. Энэ нь танд хүчээ бэхжүүлэхэд туслана.
  • Lassi Rautiainen: Чоно, баавгайн нөхөрлөл
    2015 оны 11 сарын 08
    Алдарт зураглаач Lassi Rautiainen чоно, баавгайн нөхөрлөлийг өөрийн дурандаа буулгажээ.
  • Гэрийн нөхцөлд вакс хэрэглэхдээ
    2015 оны 11 сарын 08
    1. Илүүдэл үсээ ваксдсаны өмнө болон дараа нь арьсаа байнга гуужуулж (скраб эсвэл бие угаагчаар), зөөлөн лосьоноор чийгшүүлж байгаарай.
    2. Ерөнхийдөө ваксдах үс чинь 6-19 мм-н хооронд байх хэрэгтэй. Энэнээс богино бол сайн авагдахгүй. Урт бол аюулгүй хайчаар богиносгоно. Ингэснээр вакс илүү үр дүнтэй, өвчин багатай байх болно.
    3. Арьсаа цэвэрлээд, үсийг нь авах гэж байгаа хэсэг дээрээ бага зэрэг хүүхдийн цацлага цац. Энэ нь илүүдэл чийгийг шингээж авдаг бөгөөд вакс, цаас 2 сайн барьцалдаж өгнө.



    4. Ваксаа бугуйн дээрээ бага зэрэг дусааж, хэм нь тохиромжтой байгаа эсэхийг шалгаж бай. Хүйтэн бол вакс түрхэгдэхгүй, халуун бол өөрийгөө түлчихнэ шүү дээ.
    5. Ваксаа үсний ургалтын дагуу түрх. Ингэснээр вакс илүү сайн барьцалдана. Дараа нь даавуун туузаа тавиад мөн үсний ургалтын дагуу илж наалдуулна. Хэдэн секунд байлгаад, арьсаа чанга барьж байгаад үсний ургалтын эсрэг татаж хуулна.
    6. Туузаа хуулчихаад гараараа дарж өвчнийг нь намдааж өгөөрэй.
    7. Нэг газраа 2 ваксдвал арьсыг гэмтээхээс гадна илүү их өвдөх болно. Ваксдсаны дараа үс үлдчихвэл чимхүүрээр зулгааж аваарай.
    8. Хүүхдийн тос гэх мэт чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд нь үлдэгдэл ваксыг арилгаж, бас мэдээж арьсыг чийгшүүлнэ.
    9. Дотогшоо ургасан үсийг битгий зулгаагаарай. Халдвар оруулж магадгүй. ийм үс байсаар байвал бүлээн усаар тэр хэсгийг зөөлрүүлж, зөөлөн гуужуулаад, салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн түрхээрэй. Заавал зулгаах шаардлагатай байгаа бол зөвхөн арьсны гадарга дээр байгааг нь ариутгасан чимхүүр хэрэглэж зулгаагаарай.



    10. Бразил вакс (бүх үсийг хуулж авдаг) нь өөрөө хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Хүрэхэд хүндрэлтэй газар их байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүн дээр очиж хийлгээрэй.
    11. Үсний ургалтыг багасгадаг бүтээгдэхүүн хэрэглэснээр ваксдах давтамж багасна. Мөн байнга хэрэглэснээр үс зөөлөрч, ваксдах үеийн өвдөлт багасдаг байна.
    12. Хэрвээ чи хүчтэй эм тариа хэрэглэж байгаа бол (арьс эмзэг болдог), наранд түлэгдсэн бол, дархлааны болон цусны эргэлтийн асуудалтай байгаа бол вакс хийлгэж болохгүй. Мөн 2 өдрийн өмнө вакс хийлгэсэн, эсвэл ”найз” чинь ирсний дараа арьс илүү эмзэг болдог тул бусад үеийнхээс илүү их өвддөг.
  • Coffee art: Урлагийн бүтээлийг юунаас ч мэдэрч болно
    2015 оны 11 сарын 08
    Coffee art: Урлагийн бүтээлийг юунаас ч мэдэрч болно
  • Суллагдсан ялтнуудыг орон нутгууд руу нь хүргүүлжээ
    2015 оны 11 сарын 08
    Хэнтий аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан аймгийн прокуророор ахлуулсан ажлын хэсэг гарган тус аймаг дахь Хорих 419 дүгээр ангид хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэх асуудалд хамаарах ялтнуудын судалгааг гарган холбогдох арга хэмжээ авч ажиллажээ.

    Энэ ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялтнуудын хувийн хэрэг материалыг хянаад, прокурорын тогтоол үйлдэж шүүхэд бүрэн шилжүүлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамрагдсан гэмт хэрэгт шийтгүүлсэн Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн шууд суллагдах ялтнуудын асуудлыг шүүхээр бүрэн шийдвэрлүүлж дуусган ялтнуудыг өдөртөө багтаан оршин суух аймаг, орон нутагт нь хүргүүлж хүлээлгэн өгсөн байна.
  • ”Цөмөөхэй” балетын гол дүрийн сонгон шалгаруулалт болно
    2015 оны 11 сарын 08
    Шинэ жилд зориулсан цорын ганц балет бол “Цөмөөхэй”. Цас будраад л, Зул сар, шинэ жил тохиож байгаа үйл явдал дүрслэгддэг учир хүмүүсийн хамгийн их үзэх дуртай балет. Үзэгчдийн тоогоороо “Хунт нуур”-аас давсан юм билээ.
  • THE LEMONS хамтлагийн тоглолт болно
    2015 оны 11 сарын 08
    ”Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.11.06-11.15-ны хооронд “360 Градус” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

    Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

    Уг үзэсгэлэн 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд гуч гарай уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдээд байгаа бөгөөд “360 Градус” үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцож буй уран бүтээлчид маань тодорхой сэдэв болон техникт баригдахгүй, дүрслэх урлагийн йль ч төрлийн ямар ч сэдэвтэй бүтээлээр оролцож болох юм.

    Үзэсгэлэнгийн нээлт: 2015 оны 11 сарын 06-ны16:00 цагт болно.

    Уг үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 06-15-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021 дугаарын утсаар лавлана уу.
  • 360 Градус уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна
    2015 оны 11 сарын 08
    ”Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.11.06-11.15-ны хооронд “360 Градус” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

    Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

    Уг үзэсгэлэн 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд гуч гарай уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдээд байгаа бөгөөд “360 Градус” үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцож буй уран бүтээлчид маань тодорхой сэдэв болон техникт баригдахгүй, дүрслэх урлагийн йль ч төрлийн ямар ч сэдэвтэй бүтээлээр оролцож болох юм.

    Үзэсгэлэнгийн нээлт: 2015 оны 11 сарын 06-ны16:00 цагт болно.

    Уг үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 06-15-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021 дугаарын утсаар лавлана уу.
  • ”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
    2015 оны 11 сарын 08
    ”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
  • Өсвөрийн сургагч багш нар цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээллэнэ
    2015 оны 11 сарын 08
    Авлигатай тэмцэх газраас бага насны хүүхдүүдэд зориулан хэвлүүлсэн “Туулайхүүгийн адал явдал” номыг Монголын Сурагчдын холбоотой хамтран цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэг болон сургуулийн бага ангийнханд таниулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

    Монголын Сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч академи” нь хүүхдийн өөрөө удирдах байгууллага бөгөөд хүүхдийн нийгмийн оролцоог бий болгох, хүүхэд хүүхдээ удирдах чиглүүлэх эрхэм зорилготой ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх үндэсний хөтөлбөрт хамрагдсан шилдэг сурагчдын багаас 40 гишүүнийг нь сонгон авч, “Туулайхүүгийн адал явдал” номд өгүүлсэн агуулгад тулгуурлан цэцэрлэгийн багачуудад зөв шударга амьдралын талаарх дадал хэвшлийг олгох хичээл заахаар төлөвлөж байна.
5796 5797 5798 5799 5800 5801 5802
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    7 цаг 3 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 11 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    7 цаг 26 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    8 цаг 11 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    8 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    8 цаг 41 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 50 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    9 цаг 53 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    10 цаг 17 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    11 цаг 11 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    11 цаг 11 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    11 цаг 44 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    11 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    11 цаг 54 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    12 цаг 0 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    12 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    12 цаг 14 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    12 цаг 16 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    12 цаг 20 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    12 цаг 21 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК