-
2015 оны 9 сарын 15
Ордуудын зурхай
-
2015 оны 9 сарын 14
Увс, Завхан аймгийн нутгаас 16 шонхор шувууг хууль бусаар барьсан иргэдийг саатуулан шалгаж байна.
-
2015 оны 9 сарын 14
Орхон аймагт ноцтой гэмт хэрэг гарчээ. Өнгөрсөн шөнө тус аймагт нэг гэр бүлийн таван хүн гэмт этгээдийн халдлагад өртөж, хоёр нь амиа алдсан байна.
-
2015 оны 9 сарын 14
Гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах төслийн нээлт боллоо
-
2015 оны 9 сарын 14
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг.
-
2015 оны 9 сарын 14
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагаас болно.
-
2015 оны 9 сарын 14
Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж үзэж МҮЭХ-ныхон өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ.
-
2015 оны 9 сарын 14
Гэртээ харьж явсан хүүхдүүдийг хутга гарган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
-
2015 оны 9 сарын 14
Монголын Оюутны Холбооноос нийслэлийн Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ.
-
2015 оны 9 сарын 14
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон.
-
2015 оны 9 сарын 14
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей \OSCE-PA\-Н хуралтай холбоотойгоор төв замуудыг хаахаар болжээ.
-
2015 оны 9 сарын 14
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлууд дууссан, маргаашнаас айл өрхүүдийн дулааныг өгч эхлэх юм байна. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.
Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйтөлөвлөгөөний дагуу явагдаж байгаа талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав хэлсэн юм.
Амгалангийн станц энэ сараас эхлэн туршилтаар ажиллаж байгаа бөгөөд нийт дулааны станц дээр байгаа ачааллыг Амгаланд станцтай холбох боломжтой талаар албаныхан хэлээд байгаа юм.
Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл, IV цахилгаан станцын123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн уулзвараас хойшоо гэр хороолол руу дулааны шугам тавьсан байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороо цэвэр, бохир усанд холбогдох боломжтой болсон байна.
-
2015 оны 9 сарын 14
Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон.
-
2015 оны 9 сарын 14
УИХ-ын гишүүн С.Оюун хуулийн төслүүд өргөн барив
-
2015 оны 9 сарын 14
Сөүлийн өдрүүд Улаанбаатарт болно
-
2015 оны 9 сарын 14
Сангийн сайд Б.Болор хуулийн төслүүд өргөн барилаа
-
2015 оны 9 сарын 14
Молдавын нийслэл Чисунауд дахин авлигын эсрэг өргөн жагсаал боллоо. Олон мянган хүн нэгдсэн энэхүү жагсаалын үеэр тэмцэгчид хоорондоо мөргөлдсөн ч эмх замбараагүй байдал үүсээгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
-
2015 оны 9 сарын 14
Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар батлахыг хүсэв
2015 / 09 / 14 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сонгуулийн тухай хууль Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэж, батлахыг УИХ-ын даргаас хүслээ.
“УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн санаа бодлыг сонсч, тухайн асуудлыг холбогдорх албан тушаалтанд уламжлах замаар иргэдийн эрх ашгийг хамгаалах юм” хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ хүрээнд өдөр бүр Баянзүрх, Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байна. Иргэд Улаанбаатар хотод үүсээд буй хэд хэдэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар мэдээлэл ирүүлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлж байна. Мөн иргэд Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлах санал ирүүлсэн. Тиймээс дээрх хуулийг намрын чуулганаар хэлэлццэхийг УИХ-ын дарга, гишүүдээс хүсч байна хэмээн Ж.Батзандан гишүүн онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү ажлыг иргэд дэмжиж байгаа. Гэхдээ дахин төлөвлөт явуулж буй аж ахуйн нэгжүүд өнөөдөр дампуурлын ирмэгт иржээ. Аж ахуйн нэгжүүд газар чөлөөлөх болон иргэдийг түрээсийн байранд оруулах, түр амьдрах орон сууцаар хангахад олон тэрбум төгрөг зарцуулсан. Тиймээс санхүүгийн хүндрэлд орж байна. Дахин төлөвлөлтийг НЗДТГ хариуцаад хийх ёстой. Гэтэл УИХ-д энэ ажилтай холбоотой олон гомдол ирж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд шалгалт хийсэн. Шалгалтын дүнг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэлгүйгээр зохион байгуулахыг Э.Бат-Үүл даргаас хүсч байна” гэлээ.
Түүнчлэн, “СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах чиглэлээр иргэдээс олон хүсэлт ирсэн. СӨХ сар бүр их хэмжээний мөнгө татдаг хэдий ч иргэдийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэдэггүй. Тиймээс энэ байгууллагыг татан буулгаж, шинэчлэх хэрэгтэй.
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэн зохион байгуулсантай холбоотой гомдол олон ирлээ. Тухайлбал, Хотын захаас төвд ирж ажилладаг хүн 2-3 автобус дамжиж байна. Үүнээсээ болж ажлаасаа хоцрох, цалингаа хасуулах зэрэг хүндрэл үүсч байна.
Мөн Цахим газар олголтод ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамарч чадахгүй байна. Тиймээс цахимаар газар олгох системээ шинэчлэн, хүн бүрт ойлгомжтой, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг хотын даргаас хүсч байна” гэв.
-
2015 оны 9 сарын 14
Японы хамгийн том идэвхтэй галт уул Асо тургиж эхэлсэн тухай “Japan Today” сайт мэдээлжээ. Галт уул өнөөдөр өглөө тургиж эхэлсэн бөгөөд үнс, утаа нь 1000 метрийн өндөрт оргилж байна. Тиймээс дэлбэрэлт болвол нэлээд аюул учруулах нь хэмээн анхааруулж байгаа юм.
-
2015 оны 9 сарын 14
“МОНГОЛ УЛС ДАХЬ УГСААТАН СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААН: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш болох гэж байна.