Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5960 5961 5962 5963 5964 5965 5966
  • Гамшгийн үед дохио дамжуулах тоног төхөөрөмжтэй боллоо
    2015 оны 9 сарын 02
    Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү төхөөрөмж нь зөвхөн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулахаас гадна сэрэмжлүүлэг дамжуулах, дэвшилтэт олон үйлдэлтэй нийт 162 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж юм.

    Уг өндөр чадалтай төхөөрөмжийг аймагтаа суурилуулж, болзошгүй гамшиг ослын үед ард иргэддээ богино хугацаанд мэдээллэх, сэрэмжлүүлэх, аврах, хамгаалах ажилд аймгийн удирдлага болон Онцгой байдлын ерөнхий газар, Холбоо, зарлан мэдээллийн хэлтэс, Булган аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон байна.

    БНСУ-ын Эй Энд Ди компаний мэргэжилтнүүд Булган аймагт хүрэлцэн ирж тоног төхөөрөмжийг аймгийн удирдлага, Онцгой байдлын газарт гардуулан газар дээр нь суурилуулахад туслан, гардуулан өгсөн байна. Тус төхөөрөмж нь мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд хангалттай бөгөөд үлдсэн 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтойг албаны хүн онцолж байсан юм. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор тус аймгаас өөр аймагт суурилуулагдаагүй аж.
  • 24 баримт: Л.Гансүхийг улстөрийн зорилгоор хорьж байгаа
    2015 оны 9 сарын 02
    Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахлах зөвлөх байсан Л.Гансүхийнхээ шүүх хуралд амалсан ёсоор гэрчээр оролцов. Гэвч шүүх хурал хойшиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юуг онцлов.
    Ингээд Н.Алтанхуягийн хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

    1. Нүүрсний гэх зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс шүүх хуралд ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Мөн Багануурын уурхай хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ирсэнгүй.
    2. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харууллаа.
    3. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажилтай орлоготой болоход нь туслая гэсэн үүднээс Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлсэн.
    4. Ажил хийсэн хүн хэрэгтэн болдог зүйл бий боллоо. Нүүрсний үнэ буулгах асуудлыг бид судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцаж үзээд 200 мянган төгрөгний үнэтэй нүүрснийг 80-100 мянга болгох боломжтой гэж үзэж хэрэгжүүлсэн.
    5. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн нэг ажил.
    6. Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.
    7. Багануурын нүүрсний уурхай зах зээлд шилжсэнээс хойш анх удаа ашигтай ажиллаж, ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгч байсан.
    8. Бид уг уурхайд 18 тэрбум төгрөний зээл олгож дэмжсэн. Мөн Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан. Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн. Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан. Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ Нүүрс хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно.
    9. Цэвэр улс төрийн зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг.
    10. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртлөө. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн.
    11. Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй 6 сар шоронд сууж байна. Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа.Тэднийг ч бас зургаан сар хорьсон.
    12. Н.Алтанхуяг ба түүнийг төөрсөн хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл энд явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцое гэж шийдсэн.
    13. Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй.
    14. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй.
    15. Нүүрс хөтөлбөр хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.
    16. Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгний зүйлийг 80 мянган төгрөг болгосон хүн цагаатгагдахгүй байна гэдэг байж боломгүй зүйл.
    17. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.
    18. Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хэлс хэрэг их хийдэг болж.
    19. АТГ л гэхэд Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг.
    20. Дахиад л Гансүх зөвлөхийг шоронд аваачаад хийнэ гэдэг Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсоныг харуулж байна.
    21. АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан.
    22. Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир манай Засгийн газар 11 сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 сарын 4-ний өдөр АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн.
    23. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд Давхар дээл гаргаж ирж, энэ нь уначихаар Гансүх асуудлыг босгож ирсэн.
    24. Гансүхийг гурван сар хорьж тарчлаан тамалсан. Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг 6 сар шоронд тамалсан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа, бие махбодь бүх зүйлээр нь даралдаг. Үүнээс болж Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Монголд юм хэрээс хэтэрч байна.

  • Байр суурь: Авлигын хэргийг өршөөлд хамруулах нь зөв үү?
    2015 оны 9 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будилаанууд их гарсан.
  • Малын тэжээлээр дотоодын хэрэглээг бүрэн хангана
    2015 оны 9 сарын 02
    Малын хүчит тэжээлээр дотоодын хэрэглээг бүрэн хангана
  • Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ
    2015 оны 9 сарын 02
    Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ
  • Ерөнхийлөгч БНХАУ-руу мордлоо
    2015 оны 9 сарын 02


    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдөр болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо.

    Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзахын зэрэгцээ тус арга хэмжээнд оролцож буй зарим улсын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
  • Оюутнууд нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэв
    2015 оны 9 сарын 02
    Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зорчигчид смарт картаар үйлүүлдэг болсон. Харин оюутнуудын картыг өнөөг хүртэл олгоогүй байгаа билээ.
  • Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2015 оны 9 сарын 02
    Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Энэ сарын 25-26-нд өвлийн цагийн хуваарьт шилжинэ
    2015 оны 9 сарын 02
    Энэ сарын 25-26-нд өвлийн цагийн хуваарьт шилжинэ
  • Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
    2015 оны 9 сарын 02
    Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
  • Прокурорын тангараг өргөжээ
    2015 оны 9 сарын 02
    Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар Завхан аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Доржпаламын Пүрэвдагва 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр прокурорын тангараг өргөжээ.

    Тангараг өргөх ажиллагааг Завхан аймгийн прокурорын газрын туслах прокурор, тамгын хэлтсийн дарга Д.Түвшинтөгс удирдан явуулж аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, өмгөөлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн газрын төлөөллүүд оролцжээ.
  • Хичээлийн шинэ жил ба улстөрчид
    2015 оны 9 сарын 02
    Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтэд төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцдог уламжлал тогтоод удаж байна. Тэгвэл энэ жилийн хичээлийн жилийн эхний өдөр хэн, хаана ямар арга хэмжээнд очсоныг хамтдаа сонирхоё.
  • Монгол-Японы олимпийн хороод хамтран ажиллана
    2015 оны 9 сарын 02
    Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Японы Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда нар олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээнд Токио хотноо гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Токио 2020 Олимпийн элч, сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал оролцож үг хэлсэн бөгөөд төлөөлөгчдөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ны гишүүн, Монголын Бадминтоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар мөн орчуулагч Б.Төгөлдөр, МҮОХ-ны төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар оролцсон байна.
  • “Чонон сүлд” АНУ-д нээлтээ хийхээр боллоо
    2015 оны 9 сарын 02
    Жан-Жак Анногийн бүтээл “Чоно сүлд” есдүгээр сарын 11-нээс эхлэн АНУ-ын кино театруудаар гарахаар боллоо. Тус кино хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийснээс хойш 110.5 сая долларын орлого олж, Хятадын хамгийн өндөр орлоготой арван киноны нэг болсон юм. Мөн уг киног Хятадууд энэ оны Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшүүлж магадгүй байна. Оскарт нэр дэвшүүлэх киног Хятадын Киноны товчооноос шийдэж, аравдугаар сарын нэгэнд албан ёсоор зарладаг юм байна.
  • Манай тамирчид Олон улсын хүүхдийн VI их наадмаас 71 медаль хүртлээ
    2015 оны 9 сарын 02
    ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI наадам амжилттай зохион байгуулагдлаа.
  • Ц.Баасандорж: Шүүх хурлыг ”Ганц худаг”-т хийх гэж байгаа нь хууль бус зүйл
    2015 оны 9 сарын 02
    -Шүүх хурал зөвхөн гэрчүүдээс шалтгаалаад хойшилчихсон уу?
    -Шүүх хурлыг хоёр шалтгаанаар хойшлууллаа. Нэгдүгээрт, шүүхээс дуудсан гэрч, хохирогч ирээгүй. Шүүх гэрчүүдийг авчрах үүрэгтэй байгууллага. Гэтэл үүргээ тэд биелүүлээгүй. Ингээд шүүх хурал хойшилсон.
    -Шүүгдэгч нарыг гэнэт хорих шийдвэр гарлаа. Ямар учраас гэдгээ тайлбарлав уу?
    -Шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Ганц худагт хорьж байна. Энэ бол шүүхэд ашиг сонирхолын зөрчил байгааг харуулж байна.
    Хоёрдугаарт шүүх хурлыг шүүх хурлын танхимд хийх ёстой. Ганц худагт шүүх хурлыг хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дараагийн шүүх хурлыг хийнэ гэдэг асуудлыг тавьж байна. Энэ нь цаанаа хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх хуралд оролцуулахгүй байх, цаашлаад энэ хэргийн үнэн мөн чанар, АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зохион байгуулалттай хууль бус зүйл далд нууц хэлбрээр өнгөрөх гэж байна гэж харж байна.
    -Ямар тохиолдолд хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг вэ?
    -Цагдан хорих үндэслэлээ шүүх тайлбарлаагүй. Хүнийг шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, оргон зайлж болзошгүй тохиолдолд цагдан хорьдог. Гэтэл өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцая гэсний төлөө мөн шүүх өөрийнхөө дуудаж авчрах ёстой гэрчүүдээ авчирч чадаагүйгийнхээ төлөө хүнийг цагдан хорьж, эрүүдэн шүүж байна. Энэ бол шүүхийн шинэчлэлд ухралт болж байгаа. Энэ шүүгч нараас татгалзана. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзана гэж бодож байна.
    Ашиг сонирхолын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэж байгаа нь харагдаж байна. Бид цаашилж асуудлыг тавина. Ийм байж болохгүй.
    -Гэрчээр дуудагдсан хүмүүс уг хэрэгт ямар холбоотой вэ?
    -Үндэсний аудитын газрын Ичинхорлоо бол АТГ-ын дарамтан дор АТГ-ын урьдчилан гаргасан дүгнэлтэн дээр гарын үсэг зурсан. Хамгийн гол гэрч бол Ичинхорлоо.
    Мөн “Багануур” ХХК захирал гээд гэрээн дээр гарын үсэг зурсан этгээд Отгонбаяр. Энэ хоёр хүнийг шүүх авчрахгүй байна. Яагаад авчрахгүй байгааг ойлгохгүй байна. Энэ хоёр хүн ирснээрээ АТГ-т дарамтлуулж мэдүүлэг өгсөн гэдэг асуудал ярих учир шүүх хуралд ирэхгүй байна шүү дээ.
  • 25 аж ахуйн нэгж мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой
    2015 оны 9 сарын 02
    МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах нядлах, мах боловсруулах 25 аж ахуйн нэгжийн Итгэмжлэлийн хугацааг сунгаж, шинээр гардууллаа. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор итгэмжлэлийн хугацаа дууссан 25 аж ахуйн нэгж, байгууллагын Итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгаж байгаа юм.
  • Шашны байгууллагууд бүртгэлгүй эмээр эмчилж байжээ
    2015 оны 9 сарын 02
    НМХГ-аас сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ.
  • “Исламын улс”-ынхан Сирид химийн зэвсэг ашиглажээ
    2015 оны 9 сарын 02
    Өчигдөр алан хядагч “Исламын улс” бүлэглэл Сирийн Алеппо хотын хойд хэсэгт орших стратегийн чухал хот Мареад дайрахдаа химийн зэвсэг ашигласан хэмээн “Telegraph” агентлаг мэдээллээ. Орон нутгийн тэмцэгчид болон эмч нар исламын хэт даврагчдыг химийн зэвсэг ашигласан нь гарцаагүй хэмээн буруутгаж байгаа юм.
  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Л.Гансүхэд зохиомол хэрэг үүсгэж хорьж байгаа нь улс төрийн явуулга
    2015 оны 9 сарын 02
    Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон юм. Улмаар шүүх хурал хойшлогдсоны дараа шүүгдэгч Л.Гансүх нарыг цагдан хорихоор авч явлаа. Энэ үеэр гэрчээр оролцохоор ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.
5960 5961 5962 5963 5964 5965 5966
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    6 цаг 44 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    6 цаг 46 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    8 цаг 20 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    8 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    9 цаг 38 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    10 цаг 53 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    11 цаг 6 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 7 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    11 цаг 25 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    12 цаг 28 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    12 цаг 56 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    13 цаг 19 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    13 цаг 34 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    14 цаг 13 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    14 цаг 21 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    14 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    14 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    15 цаг 0 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    15 цаг 9 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    15 цаг 17 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • Зуун жил ганцаардсан хүн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК