-
2015 оны 8 сарын 31
Ирэх 9-р сарын 10-20-ны хооронд Улаанбаатар хотод “Ховд аймгийн өдрүүд” зохион байгуулагдана. Уг өдрүүдийн хүрээнд соёл урлагийн тоглолт, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг “Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хорооны дарга, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяраас тодрууллаа.
-
2015 оны 8 сарын 31
Өнгөрсөн баасан гаригт Гадаад хэргийн яамны ойролцоо хоёр явган зорчигч машинд мөргүүлсэн осол гарчээ.
-
2015 оны 8 сарын 31
Болгарын ерөнхий сайд Бойко Борисовын зорчиж явсан онгоц ослын буулт хийжээ.
-
2015 оны 8 сарын 31
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр нөгөөдөр/IX.02/ болох шүүх хурлыг олон нийтэд нээлттэй буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Ингээд Ц.Баасандорж өмгөөлөгчтэй ярилцлаа.
-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг ШЕЗ хийгээд шүүгчид гаргасан гэлээ. Иргэдийн зүгээс ч шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа гэсэн үү?
-Одоогийн байдлаар 5000 гаруй иргэн шүүх хуралд оролцох хүсэлтээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын мэдээллээс үүдээд нийгэмд Л.Гансүх гэдэг хүн хууль зөрчин 3.6 тэрбум төгрөг завшсан, авлигач гэх нэртэй болсон. Энэхүү нэрийг цэвэрлэж, Л.Гансүхийг хууль зөрчөөгүй гэдгийг олон нийтэд мэдээлэх, үнэн бодит байдлыг илчлэхийн тулд шүүх хурлыг нээлттэй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байна. Хэрэв хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй л бол энэхүү хэргийг олон нийтэд ил тод хүргэх нь зүйтэй юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-т төр байгуулах, хувь хүний нууцтай холбоогүй шүүх хурлыг нээлттэй явуулах гэж заасан байдаг. Ерөнхийлөгчийн Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа багц хуулиудад шүүхийн үйл ажиллагаа нээлттэй явагдаж байгаа. Үүний дагуу одоо болж байгаа шүүх хурлыг иргэд нээлттэй танхимаас шууд хүлээж авах боломжтой болсон. Тэгэхээр 5000 орчим иргэн шүүхийн нээлттэй танхимд багтахгүй. Тиймээс шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэдэд хүргье гэж хүсэлт гаргасан.
-Нээлттэй шүүх хурал явуулахыг шүүгч нарын зүгээс эсэргүүцэж байна гэсэн. Ямар учир шалтгаантай юм бол?
-АТГ-аас анхнаасаа Л.Гансүх гэдэг хүнийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэдэг ойлголтыг нийгэмд цацсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын зүгээс энэ талаар хэлсэн учир Л.Гансүхийг мөнгө идсэн гэж итгэж, Л.Гансүхийн хэргийг 3.6 тэрбум төгрөгөөр ойлгож байгаа иргэд маш их байгаа. Тийм учраас шүүх хурал нээлттэй болсноор энэ асуудал тодорхой болно. АТГ, прокурор хуулийн дагуу ажилласан уу, ямар үйлдлийг гэмт хэрэг болгоод байгаа, хохирогч нь хэн юм, шинжээч нар худал дүгнэлт гаргасан уу, үгүй зэрэг бүх асуудал шүүх хурлаар нээлттэй ил тод болно.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аль ч шүүх хурлыг дамжуулах хууль эрхзүйн орчин Монголд байгаа.
-Өршөөл үзүүлэх тухай хууль яригдаж байна. Таны үйлчлүүлэгчийн хувьд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэсэн үү?
-Өршөөл үзүүлэх тухай хууль өөрөө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарагддаг. Өршөөлд орчихсон хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байж ордог. Би Өршөөлийн хуульд орохгүй шүүхээр цагаатгуулна гэж байгаа хүмүүсийг өршөөлд оруулдаггүй. Шүүхээр асуудлыг нь шийдвэрлэдэг. Одоогоор Өршөөл үзүүлэх хуулийн хэрэгжилт эхлээгүй байна. Ер нь бол Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан байгаа юм билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэх асуудал яригдах байх. Гэхдээ Гансүхийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Бид энэ хэргийг цагаатгуулна гэж үзэж байгаа.
-Цагаатгах үндэслэл нь юу вэ?
-Энэ хэрэгт хохирогч байхгүй. Өөрөөр хэлбэл, Багануур компани ашигтай ажилласан. Иргэд нүүрсээ хямдхан авч, хоёр жил нүүрсэнд зарцуулах мөнгөнөөсөө 40-50 төгрөг хэмнэсэн. 800 ажлын байр бий болгосон.
Дундаас нь мөнгө идсэн гэж ярьж байгаа ч бодитой зүйл байдаггүй. 27 мянгаар зараад хэрэгжээд дуусчихсан хөтөлбрийн араас энэ нүүрсийг 39 мянгаар зарах ёстой байсан гэх зүйл гаргаж ирсэн. Анхнаасаа зараагүй зүйлээс үнийн зөрүү гаргаж ирж 2 тэрбумийн хохирол гэж яриад байгаа. Нөгөөх нь өөр компанийн дундаас нь авчихсан нүүрсийг хохирол болгосон. Энэ хоёрын нийлбэр 3.6 тэрбум төгрөг. Ямар ч бодитой мөнгө үүнд байдаггүй. Бүгд хийсвэл, зохиомол дүгнэлтүүд. Маш олон хүний эрхийн зөрчил энд бас яригдана.
Хэргийн нууц гэдгээр АТГ зэргийг хүний эрх зөрчсөн үйл ажиллагааг ярих эрхгүй болгож байна.
-Буруутай буруугүйг шүүх шийднэ. Энэ хэрэг үнэхээр хэн нэгэн хүнийг захиалга, зорилгоор сэдсэн хэрэг юм уу, эсвэл үнэхээр Л.Гансүх гэдэг хүн албан тушаалаа ашиглаад 3.6 тэрбум төгрөг идэж уусан уу, шинжээч нар үнэхээр үүнийг нь тогтоосон уу зэргийг олон нийт үзээд дүгнэлтээ хийх хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү шүүх хурлыг дамжуулснаар шүүхийг шударгаар ажиллаж байгаа нь илрэл гэж би бодож байна.
-Энэ удаагийн шүүх хурал хойшлогдох шалтгаан байхгүй биз дээ?
-Шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Эхний удаад шүүхээс дуудсан гэрч, хохирогч ирээгүй. Дараа нь өмгөөлөгч нарын зүгээс нэг удаа хойшлуулсан.
-Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцоно гэдгээ мэдэгдсэн гэсэн. Үнэн үү?
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Л.Гансүхийн шүүх хуралд оролцох хүсэлтээ наймдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан гэх мэдээлэл сайтуудаар цацагдсан байна лээ. Би ч гэсэн энэ мэдээллийг хэвлэлээс олж уншсан. Тэгэхээр нөгөөдрийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцох байх.
-
2015 оны 8 сарын 31
Холбогдох албаныхан сэжигтэн Турк Улсын иргэн бөгөөд 28 настай Адем Карадаг гэх этгээд аж. Түүнийг Тайландын гэмт бүлэглэлийн гишүүн хэмээн мэдээлж байгаа бөгөөд 2014 оны нэгдүгээр сараас хойш Тайландад амьдарч байсан гэхээс өөр мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөнгүй.
-
2015 оны 8 сарын 31
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 8 сарын 31
Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.
-
2015 оны 8 сарын 31
Энэ сарын эхээр Египетийн Ерөнхий сайд Алексис Ципрас огцорч буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Египетийн Сонгуулийн Хороо парламентын сонгуулийн товыг зарлалаа.
-
2015 оны 8 сарын 31
НҮБ-ын мандат дор хилийн чинадад үүрэг гүйцэтгэж буй манай цэнхэр дуулгатнууд есдүгээр сарын 5-нд буюу ирэх ням гаригт эх орондоо ирэх юм байна.
-
2015 оны 8 сарын 31
Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав ”Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
-
2015 оны 8 сарын 31
“Оюутолгой” компани ТЭЗҮ-ээ шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд засвартайгаар хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 8 сарын 31
СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн зүүн урд туслах замд Т.Приус маркийн авто машины жолооч Л. нь явган зорчигч 04 настай эрэгэй Д-г мөргөж гэмтээсэн.
Өмнөговь аймгийн даланзадгад сумаас зүүн тийш 45 км замд T.Ractis маркийн Б жолоочтой авто машин нь тэмээ мөргөж онхолдож зорчигч 41 настай эмэгтэй У нас барсан.
Маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцоорой.
-
2015 оны 8 сарын 31
Намуудын дэд сайдын суудалд ”сойж” байгаа эрхмүүдийн нэр олны дунд тийм ч сайн ”давхихгүй” байгаа сурагтай. Ганцхан жил хүрэхгүй үлдсэн сонгуулийн өмнөх жилд АН засгаараа ”тоглож” нэр хүндээ унагаж байгаад харамсах хүн ч олон байгаа юм. Учир нь сайд, дэд сайдаар томилохоор зэхэж буй хүмүүс нь чадварлаг улс төрчид бус, чадварлаг шоучид байгаад нь хэргийн учиг оршиж байгаа юм.
-
2015 оны 8 сарын 31
Маргааш 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлнэ.
-
2015 оны 8 сарын 31
2015 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 513 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
-
2015 оны 8 сарын 31
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргажээ.
-
2015 оны 8 сарын 31
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, аврах ажиллагааны 2 дуудлагаар шуурхай ажиллалаа.
Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 17 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг гаргахад жалганд барьсан орон гэргүй хүмүүсийн овоохой шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар сургуулийн зүүн талд 63 дугаар байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснийг Гал унтраах, аврах дугаар 10 дугаар ангийн тасаг унтраасан.
Бага насны хүүхэд шугамын хаалтанд хөлөө хавчуулсан байсныг гаргасан байна
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн урд ус зайлуулах шугамын хаалтанд бага насны хүүхэд хөлөө хавчуулсан байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг очиход 12 настай эрэгтэй хүүхэд өвдгөөрөө хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан хөлийг нь аюулгүй болгосон байна.
-
2015 оны 8 сарын 31
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар ирэх есдүгээр сарын 2-нд болтол хойшлуулсан юм.
-
2015 оны 8 сарын 31
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Sky resort”-ийн орох авто зам дээр автобус суудлын автомашинтай хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Hyundai загварын том оврын автобус, Toyota Auris загварын суудлын автомашин мөргөлдөж, суудлын автомашины зорчигч 33 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 8 сарын 31
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2016 оны Олимпийн наадам ойртож байна. Манай тамирчдын хувьд энэ жил Олимпийн эрх авах, оноо цуглуулах хариуцлагатай жил болж байна. Одоогийн байдлаар Олимпийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-2016 оны олимп Өмнөд Америкийн Рио де Жанейро хотод болно. Энэ жил манай тамирчдын хувьд олимпийн эрх авах оноо цуглуулах чухал жил болж байгаа. Монгол улсын шигшээ багийнхан манай яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв дээр бэлтгэл хийж байгаа. Одоогоор 150-иад тамирчид, дасгалжуулагчтай орон тооны баг хичээллэж байгаа. Харин орон тооны бус бэлтгэл хангаж байгаа 180 орчим тамирчид, дасгалжуулагчид байна. Орон тооны бэлтгэл хангаж байгаа хүмүүсийн 20-иод нь багш дасгалжуулагч, 120 гаруйн мэргэжлийн тамирчид. Тэд спортын 18 төрлөөр хичээллэж байна. Тодруулбал, Паралимпийн таван төрөл, Риогийн олимпийн 10 төрлөөр хичээллэж байгаа. Мөн шатрын шигшээ багийнхан бас бэлтгэл хийж байна. Одоогоор олимпийн эрх авах тэмцээнүүд эхнээсээ эхлээд явж байгаа. Жүдо бол оноо цуглуулна. Бусад төрлүүд нь тэмцээнүүдээс эрхээ авна. Одоогийн байдлаар Паралимпийн 3 тамирчин, олимпийн 3 тамирчин эрхээ авчихсан байна. Ирэх жилийн 4 сарын сүүл хүртэл олимпийн эрх авах тэмцээнүүд болно.
-2012 оны Олимпийн наадам газарзүйн байрлалын хувьд Монголчуудад олон давуу талыг бий болгож байсан бол Риогийн Олимп эсрэгээрээ олон сул талыг бий болгох байх?
-Өмнөд Америкийн Рио де Жанейро хот бөмбөрцөгийн нөгөө талд оршдог хот учраас жаахан хүндрэлтэй байгаа. Гэхдээ олимп тэндхийн өвлийн улиралд болно. Хэрэв зуны улирал таарсан бол тэнд 40 градус хүрч халдаг. Харин өвлийн улирал нь 20-иод градус хүртэл халуун байдаг учраас манай тамирчдад нэг их хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Цагийн зөрүүний тухайд манайхаас 13 цагийн зөрүүтэй. Спортын чиглэлийн анагаах ухаан хөгжсөн орнуудад цагийн зөрүүг яаж арилгахыг тогтоочихсон байдаг. Ингэхдээ нэг цагийн зөрүүг нэг хоногоор тооцоод 13 хоногийн өмнө манай тамирчид тэнд очиход цагийн зөрүү бүрэн арилна гэсэн үг.
-Риогийн Олимпд хэчнээн төрөлд өрсөлдөнө гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа вэ?
-Хуучин манай улс топ 4 төрөл гээд дөрөвхөн төрөлд өрсөлддөг байсан. Ирэх Олимпоос эхлээд бид аль болох олон төрлөөр оролцох бодолтой байгаа. Одоо бэлтгэл хийж байгаа 10 төрлийн аль ч төрлөөр манай тамирчид олимпын эрх авах боломжтой.
-Ямар ямар 11 төрөл байгаа вэ?
-Чөлөөт бөх, Жүдо, бокс, буудлага, байт харваа, таеквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, гимнастик, цана гэсэн төрлүүдээр шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байна.
–Манай улс багийн спортоор Олимпийн эрх авах боломжтой юу?
-Манай багийн спорт олимпийн эрх авах хэмжээнд хүртэл арай хөгжөөгүй байгаа. Гэхдээ одооноос багийн спортыг дэмжиж ажиллах ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Удахгүй багийн спортыг хөгжүүлэх ажлууд шат дараатайгаар хийгдээд явна.
-Яамны зүгээс шигшээ багийн тамирчдад санхүүгийн ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Яг одоо бэлтгэлд гарсан тамирчдад 2015 онд гэхэд л 4.4 тэрбум төгрөгийн төсөв зарцуулагдаж байгаа. Энэ төсвийг нь бид яаман дээрээ хэлэлцээд засгийн газар дээр төлөвлөөд их хурлаар батлуулаад Биеийн тамир спортын хөгжлийн төвд өгөөд тэд нар тамирчиддаа зарцуулаад ажилладаг. Манай яамны зүгээс тамирчдыг олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулж дадлага, туршлагатай болгох үүднээс энэ онд нийтдээ 15 олон улсын чанартай тэмцээн уралдааныг Монголдоо зохион байгуулж байна. Энд нийтдээ тэрбум 200 сая орчим төгрөг зарцуулагдсан. Ирэх 2016 онд бид тэрбум 400 сая орчим төгрөгийг олон улсын чанартай тэмцээнд зарцуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт спортын 17 холбоо ирэх онд зохиох тэмцээнүүдийнхээ саналыг төсөвтэйн ирүүлсэн байгаа.
-Санхүү сайн бол амжилт ахина гэсэн ойлголт хэр ортой вэ?
-Тамирчдын амжилт гаргах эх үүсвэр нь цэвэр санхүүтэй холбоотой гэдэг нь батлагдсан гэж хэлж болно. Учир нь 2007, 2008 онд шигшээ багийн санхүүжилтэд зориулсан хөрөнгө анх удаа ихсэж 2 тэрбумд хүрсэн юм байна лээ. Яг энэ үеэс Монгол Улс анхны олимпийн аваргатай болсон.
-Олон улс болон Олимпийн наадмаас медаль авсан тамирчид насан туршдаа сар бүр цалин авдаг болсон. Одоогоор улсаас медалийн өнгийг хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ?
-Спортын хөгжилд нөлөөлж хүүхэд залуучуудыг спортод дуртай болгож тамирчдыг амжилт гаргахад нь түлхэц болж байгаа хамгийн том хүчин зүйлүүдийн нэг бол ерөнхийлөгчийн урамшуулал олгох зарлиг байгаа. Олимпийн аварга 4 сая, мөнгөн медаль 3 сая, хүрэл медаль 2 сая төгрөгийг сар бүр цалин болгож авдаг болсон. Нэг удаагийн урамшуулал нь Олимпийн аварга 120 сая, мөнгөн медаль 60 сая, төгрөгийг авч байна. Паралимпд амжилт гаргасан тамирчид бас адилхан авдаг. Өнгөрсөн 2014 онд тэрбум 500 сая төгрөгийг тамирчдад урамшуулал байдлаар олгосон. Ер нь олимпийн төрөл, зай, жинд багтдаг тэмцээнд эхний 3 байранд орсон тамирчид бүх насаараа амьдралын баталгаатай болж байгаа. Залуучууд маань үүнийг мэддэг учраас спортоор хичээллэх сонирхол их болсон.
-Сүүлийн хоёр удаагийн Зуны Олимпийн наадамд манай улсын баг тамирчид өндөр амжилттай оролцсон. Үүнийг дагаад спортоор хичээллэгчдийн тоо нэмэгдсэн байх?
-Спортоор хичээллэгчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. 2008 оны олимпоос манай улс олимпын аваргатай болж 5 медаль авсан. 2012 онд бас 5 медаль авсан. 2008 онд бид олимпийн 28 эрхтэй оролцсон, 2012 онд 29 эрхтэй оролцсон. 2016 оны олимпд энэ тоогоо ахиулж илүү олон төрлөөр 30-аас дээш эрхтэй оролцохоор төлөвлөж байгаа. Медалийнхаа тоог ч бас ахиулах байх. Олимпын аваргатай болсноос хойш иргэдийн идэвх эрс нэмэгдсэн. Өнгөрсөн оны судалгаанаас харахад нийтдээ 5338 тэмцээн уралдаан Монгол улсын хэмжээнд болсон байдаг. Үүнд давхардсан тоогоор 1 сая 500 мянган орчим оролцсон байна. Үүний 1 сая орчим нь спортоор хичээллэдэг, 150 орчим хүн нь их спортыг зорилгоо болгоод байнга хичээллэдэг гэсэн судалгаа байдаг. 150 мянга гэдэг бол надад чамлалттай тоо санагдаж байгаа.
-Залуучуудын хувьд спортоор хичээллэе, зааланд тоглоё гэхээр заал олддоггүй. Олдож байгаа нь хэтэрхий үнэтэй байдаг. Үүнийг шийдэх боломж бий юу?
-Залуучууд тоглох гэхээр заал талбай хүрэлцээ муутай байдаг нь үнэн л дээ. Энэ жилийн хувьд Сонгионохайрхан дүүрэгт шинэ спорт цогцолбор баригдаж байгаа. Одоогоор гүйцэтгэл нь 80 орчим хувьтай байгаа. 12 сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Баянзүрх дүүрэгт бас спортын цогцолбор баригдаж байгаа. Энэ маань он дамжих байх, Чингэлтэй дүүрэгт бас баригдаж байгаа. Энэ 3 ашиглалтад орчихвол Улаанбаатар хотын бүх дүүргүүд спорт цогцолбортой болж байна. Аймгуудад ч гэсэн баригдаж байгаа. Сэлэнгэ, Архангай аймгуудын спорт цогцолборууд энэ ондоо багтаад ашиглалтад орно.
-Олимп хөгжил сангийн талаар?
-Олимп хөгжил сан бол олимп дуусаад ажил нь зогсоод дараагийн олимп болохын өмнөхөн ажилладаг сан байдаг. Монгол улсын олимпд бэлтгэх үндэсний хорооноос сая тус санг шинэчлэн байгуулсан. Удирдах зөвлөлд нь спортын зэрэг цолтой, олимпд дэлхийн аваргууд байгаа. Даргаар нь ахмадын спорт холбооны дарга ажиллаж байгаа. Сая манай яамтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Одоо болох хүүхдийн спортын тавдугаар наадмын үеэр олимпын лого тэмдэгтүүдээ төв стадион дээр зарж борлуулаад олимп хөгжил сангийнхаа гарааны мөнгийг цуглуулж өгье гэж бодож байна. Тэрнээс цааш өөрсдөө олимпийнхоо тугийг аялуулж, хандиваа цуглуулаад Олимпд оролцох зарим тамирчдын тэмцээн уралдаанд оролцох зардлыг нь даагаад дэмжээд явах байх гэж бодож байна. Манай яамны зүгээс зөвхөн зарцуулалт дээр нь хяналт тавина.
-Хүүхдийн спортын их наадмын бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Хүүхдийн спортын их наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад дуусчихсан. Энэ сарын 12-18-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна. Нээлтийн ажиллагааг нь төв стадионд хийнэ. Спортын 17 төрлөөр 2500 орчим хүүхэд залуучууд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Аймгуудаас ирсэн хүүхдүүдийг хүүхдийн зуслангуудаар тарааж байрлуулаад тусгай автобусаар зөөнө. Мөн бид хүүхдийн спортын их наадамд зориулсан веб хуудастай болсон. Үүндээ наадамд орж байгаа бүх тамирчдыг бүртгэж авсан. Ингэснээр цаашдаа спортоор хичээллээд явах хүүхдүүд маань улсад өөрсдийн гэсэн түүх, бүртгэлтэй болж байгаа юм.
-Япон улсын нэг мужтай санамж бичиг байгуулсан гэж сонссон?
-2020 оны олимп Японы Токио хотод болно. Үүнтэй холбогдуулан бид 5 сарын сүүлээр Японы Шизото, Нигото гээд мужуудаас манайхыг уриад би тэр мужуудаар айлчилсан. Тэгэхдээ 2020 оны олимпд оролцох тамирчдаа одооноос Японы талын зардлаар бэлтгэх талаар санамж бичиг байгуулсан. Энэ бол дэлхийн олимпын практикт бол шинэ зүйл биш. Олимп зохион байгуулах улс олимпын эрх авснаасаа хойш дэлхийн улсуудын тамирчдыг өөрийнхөө оронд урьж тамирчдыг дасгаж жил бүр тодорхой хугацаанд бэлтгэл хийлгэдэг юм байна лээ. Бид шуурхай ажиллаад хамгийн түрүүнд энэ санамж бичгийг байгуулсан гэдгээрээ онцлогтой. Өмнө нь бид энэ боломжийг ашиглаж байгаагүй.
-2016 оны олимпын эрх авсан тамирчдыг олимпоос өмнө Риоруу явуулж бэлтгэл хийлгэх үү?
-Одоо тэнд залуучуудын дэлхийн аварга, уугуул нутгийн иргэдийн тэмцээн энэ тэр байгаа. Одооноос бид явуулж эхлэн. Токиогийн олимп шиг 4, 5 жилийн өмнөөс явуулж бэлдсэн юм бол байхгүй л дээ.
-Таныг Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон гэж сонссон. Дүүрэгтээ хийсэн ажлуудынхаа талаар?
-Би Сонгинохайрхан дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 17 гээд нэгдүгээр хорооллын 6 хороо нэгдүгээр хорооллын ард талын дэнжийн 30, 31 гээд гэр хорооллын 2 хороо нийтдээ 8 хорооны 32 мянган сонгогчоос гарч ирсэн. Энэ нь жижиг аймгийн их хурлын тойргоос том тойрог байгаа. Ийм олон хүний итгэлийг дааж гарч ирсэн болохоор аль болох олон зүйлийг хийхийг хүсдэг. Гэхдээ би өөрөө очоод газар ухаад, хог түүгээд явна гэсэн үг биш. Нийслэлийн төсөвт тухайн тойрогт хийх ажлынхаа төсвийг суулгаж өгөх ёстой байдаг. Манай тойрог бол нийслэлийн төсвөөс санхүүжилт аваад юм хийхэд их боломжийн тойрог. Тийм ч учраас би тойргийнхоо байруудад хийгдэх ажлын бараг 3 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн байдаг. Орон сууцны тухай хуулинд нийтийн эзэмшлийн орон сууцны байрны лифтийг юм уу дээврийг нэг удаа улсын төсвөөс үнэгүй засаж өгнө гэж заасан байдаг. Үүнийг ашиглаад их олон байрны лифт дээврийг зассан байдаг. Мөн 14-р хороонд 12, 13-р байрны хажуугаар түнээлийн системийг хийлгүүлсэн.
-Цаашдаа ямар, ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Цаашдаа бас л иймэрхүү ажлуудыг хийнэ.