-
2015 оны 9 сарын 01
Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 28-29-ний өдрүүдэд Токио хотноо болов. Тус чуулга уулзалт сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас явуулж буй “эмэгтэйчүүд гялалзах нийгэм” хэмээх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын зүгээс Японд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай бодлого явуулж байгаагийн илэрхийлэл болж байна.
Чуулга уулзалтад НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Фумзиле Мламбо-Нкүка, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Либерийн Ерөнхийлөгч, Нобелийн шагналт хатагтай Элен Жонсон-Сэрлиф нар болон дэлхийн 40 орны төр, нийгмийн зүтгэлтэн, дэлхийд нэртэй томоохон корпорациудын удирдах албан тушаалтан нийт 150 гаруй лидер эмэгтэйчүүд оролцжээ. Монгол Улсаас Ерөнхий сайд Ш.Абэгийн урилгаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар оролцлоо. Манай төлөөлөгчид Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийж, чуулга уулзалтын салбар хуралдаануудад оролцож үг хэлэв. Японы хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх бодлого явуулахад томооохон түлхэц болж байгаа ажээ.
Ерөнхий сайд Ш.Абэ чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 3 жилд нэг сая япон эмэгтэй хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж, компаниудын удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо даруй 30 хувиар нэмэгдсэнийг онцлон тэмдэглэжээ. Чуулга уулзалт нээгдсэн өдөр Японы парламент “Эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих” хууль баталсан байна. Японы Засгийн газар 2020 он гэхэд улс төр, төрийн алба болон бизнесийн байгууллагын удирдлагад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувиас доошгүй түвшинд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг 70 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Ш.Абэ 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд үг хэлэхдээ тус улсын Засгийн газар гурван жилийн хугацаанд дэлхийн нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр 3 тэрбум ам доллар зарцуулна гэж мэдэгджээ.
УИХ-ын гишүүний ажлын алба
-
2015 оны 9 сарын 01
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийж байгаа билээ. Энэ шинэчлэлийн хүрээнд маргаашнаас буюу есдүгээр сарын 1-нээс “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа аж. Шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгож, бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь алслагдсан гэр хорооллын иргэдэд эдийн засгийн хямрал дээр давхар дарамт учруулж буйг иргэд багагүй шүүмжилж байгаа. Шинэчлэлийн хүрээнд сэлгэн суулт нь үнэгүй хэмээн өнгөрсөн зунжин рекламдсан Нийтийн тээврийн газрынхан өнөөдөр “хонх дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг асуудал ярих болсон билээ. Тиймээс сэлгэн суулгалтыг үнэ гэсэн мөртлөө үнэтэй явуулж, дээрээс нь зорчих тасалбараа 1000 төгрөг болгож байгаад нийслэлчүүд шүүмжлэлтэй хандаж буй. Шинэчлэлийн хүрээнд гэр хорооллын иргэд гэрээсээ ажил, сургуульдаа явахдаа доод тал нь хоёр дамжих болсон. Дээр нь автобусны зорчих тасалбар 1000 төгрөг болчихвол ирж, очихын зардалдаа нэг хүн хамгийн багадаа 4000 төгрөг зарцуулахаар болж байгаа билээ. Өмнө нь ирж очихдоо 1000 төгрөг зарцуулдаг байсан хүмүүс ийнхүү 3000 төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд төлөхөөр болж байна. Тухайлбал, нийтийн тээврийн шинэчлэлээс болж эхнэр нөхөр хоёр 8000, дээр нь оюутан сурагчтай бол тухайн айл өдөртөө дор хаяж 15 мянган төгрөг зарцуулахаар болж байгаа билээ.
-
2015 оны 9 сарын 01
Замын цагдаагийн газраас есдүгээр сарын 1 буюу өнөөдөр замын хөдөлгөөний зохицуулалтаа ердийн журмаар явуулна. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнээрээ, ажил үүргийн хувиараараа ажиллах юм. Түүнчлэн сургуулиудын орчинд хүүхдийг зам тээврийн осол гэмтэл, зөрчлөөс хамгаалах зорилготой олон нийтийн цагдаа, school police эргүүлүүд ажиллана.
-Дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчлэх үү?
-Тэгнэ. Дугаарын хязгаарлалт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хуультай хамааралгүй. Тэгэхээр маргааш 2 болон 7-гоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.
-
2015 оны 9 сарын 01
“Ахлах сургууль” уран сайхны кино өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ.
Энэхүү кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан байна.
Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ.
Харин бусад уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан байна.
Мөн кино нэг жилийн өмнөөс хийгдсэн ба нээлт маргааш буюу шинэ хичээлийн нээлттэй цуг ӨРГӨӨ-1 кино театр дээр 14,00 цагаас мөн ӨРГӨӨ -2 кино театра дээр 18 цагаас тус тус нээлтээ хийх аж.
-
2015 оны 9 сарын 01
Эх орныхоо үзэсгэлэн гоо , ухаан төгс охид бүсгүйчүүдийг шалгаруулдаг ”Мисс Монголиа-2015” тун удахгүй эхлэх гэж байна.
Жил бүр өөр өөрийн онцлогтой болж цар хүрээгээ тэлсээр байгаа тус наадам өмнөх жилүүдэд шилдэг гоо бүсгүйгээ “Miss International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнадаг байсан.
Харин энэ жилээс наадамд ажилттай оролцсон мисс бүсгүйчүүд Олон улсын Мисс-ийн тэмцээнд оролцох боломж олгогдож байна. Ингэснээр шилдэг мисс бүсгүйчүүд эх орноо төлөөлөн дэлхийд өндрөөр үнэлэгддэг “Miss International” , ”Miss World University” , ”Miss Tourism World” зэрэг тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Түүнчлэн уламжлал ёсоор ”Мисс Монголиа” тэмцээн телевизийн нэвтрүүлэг болон үзэгчдэд хүрэх бөгөөд энэ жил Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевиз хамтран ажиллахаар болжээ.
”Мисс Монголиа-2015” уралдаант тэмцээн Олон улсын Миссийн тэмцээний жишгээр зургаан төрлөөр шалгаруулдаг. Үүнд,
1. Мисс модель
2. Мисс фото
3. Мисс авъяас
4. Мисс бикини
5. Мисс спорт
6. Мисс гүүдвил / оюунлаг ухаалаг тусч / тус тус багтаж байна.
Оролцогчдоос шилдэг 14 оролцогчийг финалын шатанд шалгаруулж, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх олгох бөгөөд дээрх зургаан төрлөөс гадна “Тэргүүн Мисс”, ”Дэд Мисс”-ийн төлөө өрсөлдөх юм байна. “Мисс Монголиа 2015” наадмын бүртгэл есдүрээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
-
2015 оны 9 сарын 01
Есөн сарын нэгэн дээ
Ерөөсөө бидний баяр даа
Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй.
Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ.
9-р сарын 1 гэдэг шинэхэн, бяцхан, өхөөрдөм хөөрхөн сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баяр, харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах найзуудтайгаа уулзах баярт өдөр яахын аргагүй мөн.
9-р сарын 1 гэдэг оюутнуудын хувьд ч гэсэн сэтгэл хөдөлгөсөн, догдлол төрүүлсэн баярын өдөр. Шинэхэн оюутнууд Их, Дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэрийг зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шив шинэ ертөнцөд хөл тавин, “энэ сургуульд сайн сурч, мундаг хүн болно доо” гэсэн гэгээлэг, өөдрөг бүхнийг бодон, шинэ бөгөөд үеийнхээ найз нөхөдтэйгээ танилцан, багшдаа загнуулаад л гүйж явдаг бяцхан сурагч биш харин өөрийн ухамсар, оюунаараа аливаа эрдмийг задлан шинжилж, гүнзгийрүүлэн суралцаж эхлэх их эрдмийн баярын өдөр.
Хуучин оюутнууд ангийн андуудтайгаа уулзах гэж, сонин хачнаа сонирхуулан ярих гэж, магадгүй зунжингаа санаж, зүүдэлсэн хэн нэгэн хүнийг харах гэж, ирж байгаа шинэ хичээлийн жилд амжилтаа улам ахиулан суралцах гэж 9-р сарын 1-нд сургууль руугаа яаран яаран ирнэ.
Зарим эцэг эхчүүд охиноо, хүүгээ анхны өдөр сургуульд явуулах, эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон баярладаг бол зарим нь хүүхдүүдээ сургууль руу нь сүү өргөн үдэж өгөн, эрдмийн ихийг сурч, сайн болохыг ерөөдөг учраас 9-р сарын 1 яах аргагүй эцэг эхчүүдийн баярын өдөр. Тэр ч бүү хэл жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиасаа гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ сэвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа больдог ч юмуу” гэж хүртэл бодогдуулаад, сэтгэлийг нь гэгэлзүүлээд авдаг учраас энэ өдөр нэг л гэгээлэг өдөр.
Багш нарын хувьд хамгийн их бүр хамгийн их хүлээж догдолдог, сэтгэл хөөрч баярладаг эрдмийн баярын өдөр бол 9-р сарын 1 мөнөөсөө 1 мөн. Шинэ анги авсан багш нар ангийнхаа шинэ хүүхдүүдтэй танилцах, хуучин ангитай багш нар сурагч нарынхаа хэр том болсныг, хэн нь хэрхэн өөрчлөгдсөнийг харах гэж, хамгийн гол нь 9-р сарын 1-ний өглөө сургуулийн өмнө бужигнах хэдэн мянган сурагчдыг харах гэж, тэдний эрдмийн ихийг сурах гэж тэмүүлсэн их тэмүүлэл, гэгээлэг хүсэл мөрөөдөл, аз жаргалтай инээдийг нь харж мэдрэх гэж, түмний олон хүүхдэд ихийн ихийг болж өгвөл эрдмийн оргилыг нь зааж сургах гэж 9-р сарын 1-ийг догдлон, догдлон хүлээдэг учраас багш нарын хувьд их хүндэтгэлтэй ханддаг сайхан баяр.
9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.
-
2015 оны 9 сарын 01
Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавх, бүтээлч ур чадварт баримжааалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн үйлсэд танд амжилт хүсье.
Энэ хичээлийн шинэ жил нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарч, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд шинэ хичээлийн жилийн зорилго оршиж байна.
Шинэ зорилго зорилт нь “Зан чанар, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг чадвараа хөгжүүлэх” гэсэн 3 үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, хүүхдийг төлөвшсөн хувь хүн болгон хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Зөв Монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн боловсролын байгууллагаар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзэж байна. Иймээс сургууль, цэцэрлэгүүдийг нийгэм олон нийтийн оролцоонд тулгуурласан гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь сургууль, цэцэрлэгийн менежмент, зохион байгуулалт, сурган хүмүүжүүлэх дэмжлэг, боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гээд олон хүчин зүйлээс хамааралтайг тооцон хичээлийн жилийн зорилго, зорилтыг сургууль цэцэрлэг бүр өөр өөрийн онцлог, үзэл баримтлал, суралцагчдын болоод нийгмийн хэрэгцээг үндэслэн бодитой үр дүнд хүрэхүйц байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх нь чухал юм.
Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанар үр ашгийг сайжруулах, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сурган хүмүүжүүлэх ариун үйлсдээ амжилт гарган, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийг хүсье.
-
2015 оны 9 сарын 01
Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд оролцсон бол УИХ-ын гишүүн хийгээд зарим яамдын сайд нар сонгосон сургуулиудынхаа нээлтийн ажиллагаанд оролцож байгаа юм.
-
2015 оны 9 сарын 01
Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох гэнэ.
Мөн тэрээр 11.40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангарах өргөх ёслолын ажиллагаанд очих юм байна.
-
2015 оны 9 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох бусад албаныхан өнөөдөр нийслэл хотод хэрэгжүүлж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5,0 км авто зам, Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто зам, Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто зам болон Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ хэсгийн замуудад гэрэлтүүлэг, явган хүний зам болон дугуйн замыг хийж байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж байгаа юм байна.
-
2015 оны 9 сарын 01
БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулсан бүжгийн спортын тэмцээнд Дорнод аймгийн “Дорнын солонго” бүжгийн дугуйлангийн сурагчид тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болжээ.
-
2015 оны 9 сарын 01
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ. Торгуулиар жолооч нарыг торгуулиар “цаазлах” энэхүү хуулийг “мэдэлсэн” цагаас нь эхлэн хатуу чанга хууль болсон гэдгийг хэлэх хүн олон байгаа.
-
2015 оны 9 сарын 01
Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн баярын өдөр билээ.
-
2015 оны 9 сарын 01
Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг ”Оюутны тангарагийн баяр” өнөөдөр 10.00 цагт Чингисийн талбайд болно.
-
2015 оны 9 сарын 01
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна.
-
2015 оны 9 сарын 01
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 9 сарын 01
цаг агаар
-
2015 оны 8 сарын 31
“Ахлах сургууль” уран сайхны кино маргааш албан ёсны нээлтээ хийнэ.
-
2015 оны 8 сарын 31
БСШУ-ны дэд сайдын “Түүх Соёлын Үл Хөдлөх Дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийн дагуу Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөөний дагуу Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Жаргалант, Сүмбэр суманд энэ сарын 19-ний өдрөөс зургаа хоног ажиллалаа. Тооллого 17 хүний бүрэлдэхүүнтэй сумын төвөөс гарч маршрутын дагуу тойрон таван суманд нийт 891 км явж, дурсгалт газрын 246 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 12 дурсгалт газар бүртгэжээ.
Одоогоор Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөр-Ширээт, Лүн, Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр зэрэг 21 сумын 342 дурсгалт газрын 3823 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 119 дурсгалт газар бүртгэсэн аж.
-
2015 оны 8 сарын 31
Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна