Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6219 6220 6221 6222 6223 6224 6225
  • Тоон мэдээ: Хөдөө аж ахуйн Бирж 1 их наяд 188 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
    2015 оны 5 сарын 28
    Хөдөө аж ахуйн Бирж өнөөдрийн байдлаар нийт 388 удаагийн арилжаа зохион байгуулжээ.
  • 3 хүүхэд цахилгаан шатанд гацаж, мөнгөн усны дуудлага иржээ
    2015 оны 5 сарын 28
    3 хүүхэд цахилгаан шатанд гацаж, мөнгөн усны дуудлага иржээ
  • Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн даргаар Б.Батзориг сонгогдлоо
    2015 оны 5 сарын 28
    Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөлийн даргаа сонголоо.
  • Шуурхай албадын нэгдсэн зөвлөгөөн болж байна
    2015 оны 5 сарын 28
    Шуурхай албадын нэгдсэн зөвлөгөөн болж байна
  • Төв цэвэрлэх байгууламжид аюулын харанга дэгдээд байна
    2015 оны 5 сарын 28
    Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчид газар дээр нь очиж танилцлаа.
  • Обамагаас охинтой нь гэрлүүлэхийг гуйж, инжинд нь мал санал болгожээ
    2015 оны 5 сарын 28
    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обомагийн охинтой гэрлэх хүсэлтээ Кенийн хуульч Феликс Кипроно илэрхийлсэн байна. Тэрбээр гэрлэх санал тавьж 70 хонь, 50 үхэр, 30 ямаа өгөхөд бэлэн байна хэмээн инжээ санал болгожээ.
  • Дархан цаазат амьтны эд эрхтнийг хууль бусаар хил давуулахыг оролджээ
    2015 оны 5 сарын 28
    Дархан цаазат амьтны эд эрхтнийг хууль бусаар хил давуулахыг оролджээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад ажиллажээ
    2015 оны 5 сарын 28
    Архангай аймгийн прокурорын газраас санаачлан Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Сум дундын 1-р шүүх, Захиргааны хэргийн 1-р шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир сумдад ажиллаж сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн болон хэсгийн төлөөлөгчийн ажлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
  • Прокурорууд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаад ирлээ
    2015 оны 5 сарын 28
    БНХАУ-ын Үндэсний Засаг захиргааны академиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд прокурорын байгууллагын 20 прокурор 2015 оны 05 дугаар сарын 05-наас 26-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ.
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулийг байнгын хороонд шилжүүллээ
    2015 оны 5 сарын 28
    Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

    Пүрэв, 5 сарын 28 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан юм. Иймээс тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд ял шударгаар оногдуулах, хуулийн этгээд, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэж байдаг. Иймд энэхүү зорилтод нийцүүлж уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр гурван гишүүн хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол мөн гурван гишүүн дэмжихээ хэлсэн. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
  • Шалгалт хийж, сургалт зохион байгуулжээ
    2015 оны 5 сарын 28
    Шалгалт хийж, сургалт зохион байгуулжээ
  • Зөрчил гаргагчийн эрхийг хангаагүй учир шаардлага хүргүүлжээ
    2015 оны 5 сарын 28
    Зөрчил гаргагчийн эрхийг хангаагүй учир шаардлага хүргүүлжээ
  • ТТ Ажлын хэсэг: Гэрээнүүдийн англи эхийг шалгаж үзэх ёстой
    2015 оны 5 сарын 28
    Улсын Их Хурлын Ажлын хэсгээс Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой бусад яамдаас өгсөн санал зэрэг материалууд, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлсэн байна.
    Мөн Ажлын хэсгээс Тавантолгой төслийг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Төмөр замын концессын гэрээ, түүнчлэн дагалдах гэрээнүүд болох Төслийн компаниас Сумитомо Корпорацитай байгуулах гэрээ, Төслийн компанийн хувь нийлүүлэгч Энержи Ресурс Корпорациас Шенхуа компанитай байгуулах гэрээний албан ёсны англи хувилбарыг удаа дараа хүссэн боловч Засгийн газраас одоог хүртэл УИХ-ын Ажлын хэсэгт ирүүлээгүй байна.
    Гэрээний талаар маргаан гарсан тохиолдолд англи хувилбар давуу хүчин чадалтай хэмээн төсөлд тусгасан, түүнчлэн Улсын Их Хуралд ирүүлээд буй монгол хувилбарыг уншиж үзэхэд гэрээний төслийг эхлээд англи хэлээр бэлтгэж дараа нь монгол хэлэнд орчуулсан байдалтай байгаа тул Ажлын хэсэг гэрээнүүдийн англи эхийг гарцаагүй шалгаж үзэх ёстой гэж үзэж байна.

    АЖЛЫН ХЭСЭГ

  • ”Хилчин” спорт хорооны бөхчүүд хилчдээ эргээд иржээ
    2015 оны 5 сарын 28
    Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг энэ сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудтай хамтран зохион байгуулсан байна.
  • Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжив
    2015 оны 5 сарын 28
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

    2002 онд УИХ-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-д барьцаалах эрхтэй” гэж заасан. 2010 онд баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу иргэн зээлээ төлж чадахгүй заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх журам үйлчилж байгаагаас банк, ББСБ-ууд газар барьцаалж, зээл олгох сонирхолгүй болж байна. Иймд иргэн болон банк, ББСБ гэрээндээ үл маргах журмаар буюу харилцан тохиролцож, нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмж тусгалаа хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

    Хуулийн төсөлтэй холбоотой Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав. Тэрбээр, “Дээрх хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар гэрээний талууд харилцан тохиролцоод үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрөн гарын үсэг зурсан байхад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хүүхдийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах болон өв залгамжлалын асуудалд нухацтай хандаж, холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг гаргасан. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг утгаар энэ хуулийг дэмжиж байна. Гэхдээ иргэд гарын үсэг зурсан тохиолдолд шүүхээр дамжихгүйгээр шууд дуудлага худалдаанд оруулах заалт маргаан дагуулж мэднэ. Хууль ёсоор байшин, барилга зэрэг үл хөдлөх хөрөнгөө барьцаалчихаад газрынхаа бичиг баримтыг зарах, бусдад худалдах асуудал гардаг. Тиймээс энэ бүхнийг нарийн зохицуулах нь чухал гэв.

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Л.Болд гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн өмчийн газрыг эцэг эх нь худалдан борлуулахыг хориглох тухай санал хэлж байсан. Энэ нь Иргэний тухай хуультай зөрчилдөнө. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд насанд хүрээгүй хүүхдийн өмчийг эцэг эх, асран хамгаалагч нь захиран зарцуулна гэсэн заалттай зөрчилдөж байгаа юм. Газар болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны маргаан хуулийн байгууллагад ихээхэн хүндрэл учруулдаг. УИХ-д өргөн бариад буй Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан үед газрыг нь хэрхэн шийдвэрлэх талаар заалт оруулсан” гэлээ.

    Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэхдээ Л.Болд гишүүний хэлсэн хүүхдийн өмчийн газрыг барьцаалах, худалдан борлуулах талаар нарийн судлах хэрэгтэй. Иргэний хуульд газрын талаар тусгайлсан заалт оруулж, хүүхдийн өмчийн газрыг худалдах, барьцаалахыг хориглосон ч болох юм” гэв.

    Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, “2004 оноос иргэн бүрт газар өмчлүүлж эхэлсэн. Харин энэхүү газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар бодлого баримтлах вэ гэдгийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байсан. Одоо харин холбогдох хуулийн төслийг сайжруулж байна. Гэхдээ газар барьцаалах, газар дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах заалт оруулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Гэтэл энэ хуульд нарийн судалсан тоо баримт огт алга. Тиймээс нарийн тооцоо, судалгаанд тулгуурлан хуулийн төслийг боловсруулах нь зөв” гэлээ.

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
  • ЕХ-ны улсуудыг 40 мянган цагаач хүлээн авахыг уриалав
    2015 оны 5 сарын 28
    Европын хороо Европын холбооны гишүүн улсуудыг олон мянган орогнол хүсэгчийн хүлээн авахыг уриаллаа. Тодруулбал, тооцоолсны дагуу ирэх хоёр жилийн хугацаанд Сири, Эритриагаас Итали, Грект хүрэх цагаачдад орогнол олгохыг хүсчээ.

  • Нийтийн тээврийн ажлаа хийх хүсэлтэй байгаа иргэд шүүхэд хандахаа мэдэгдэв
    2015 оны 5 сарын 28
    Ажил хаяалтийг эсэргүүцэн ажлаа хийх хүсэлтэй байгаа нийтийн тээврийн ажилчдын төлөөлөл болох “Автобус 1” баазын жолооч, кондукторууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Ялтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрнаас унаж хүнд гэмтжээ
    2015 оны 5 сарын 28
    Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж буй барилгын 2 давхраас хүн унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сум 5-р баг энэ сарын 25-ны 11.00 цагт осол гарчээ. Барилгын ажлын 2-р давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад ялтан унаж хүнд бэртэл авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ хэрэгт мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллаагаас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байгаа аж.
  • Нийслэлийн 2 байршилд шинээр гүүрэн гарц барих 600 сая төгрөгийг тусгалаа
    2015 оны 5 сарын 28
    Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж, НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэж байна
    2015 оны 5 сарын 28
    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
6219 6220 6221 6222 6223 6224 6225
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    54 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    1 цаг 17 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    2 цаг 49 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    2 цаг 57 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    3 цаг 16 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    4 цаг 8 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    5 цаг 31 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    6 цаг 10 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    6 цаг 48 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    6 цаг 51 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    22 цаг 20 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК