-
2015 оны 5 сарын 19
2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 393 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2015 оны 5 сарын 19
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2015 оны 5 сарын 19
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Эрүүл хөрс- Эрүүл хүнс” аяны хүрээнд энэ сарын 08, 14-ний өдөр “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны 48, нийтийн хоолны 45, төмс, хүнсний ногооны 50, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний худалдаа эрхлэгч 41, нийт 184 иргэнийг хамруулсан автобустай сургалт хийлээ.
-
2015 оны 5 сарын 19
“Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсанаа өнөөдөр зарлаж Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байна.
-
2015 оны 5 сарын 19
Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2015 оны 5 сарын 19
Галдан бошгот дуулалт жүжгийг өнгөрсөн онд түүний мэндэлсний 370 жилийн ойд зориулан тайзнаа амьдруулж байсан билээ. Тэгвэл уг жүжиг энэ жилийн ”Гэгээн муза” наадамд өрсөлдөж байгаа бөгөөд тус жүжгийг өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
-
2015 оны 5 сарын 19
Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас ”Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 5 сарын 19
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2015 оны 5 сарын 19
“Шударга ёс” эвсэл мэдэгдэл гаргалаа
Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээнүүдийн төслийн талаар МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцээд мэдэгдэл гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлд
1. Таван толгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байна. Ингэхдээ Таван толгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгах
2. Таван толгойн гэрээний төсөл дөрөвдүгээр сарын 23-нд УИХ-д өргөн баригдсан ч өнөөг хүтрэл хэлэлцэхгүй байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, тохиролцоо болж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Тиймээс “Шударга ёс” эвсэлийн бүлэг Таван толгойн асуудлыг УИХ-аар түргэн хэлэлцэж, олон түмнийг талцуулахгүй байхыг уриалж байна
3. Таван толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын төрийн бодолго, хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэнд үр өгөөжтэй байх гэрээ хийх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
-
2015 оны 5 сарын 19
Л.Гантөмөр: Уран бүтээлчдийг хүнийнх нь хувьд урамшуулж, дэмжиж сайхан амьдрахад туслах ёстой
-
2015 оны 5 сарын 19
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган дэмжихээр тогтлоо.
-
2015 оны 5 сарын 19
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Зайрмагтайн талд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргаж, холбогдох хуулийн шаардлага хангасан “Тавантолгой транс” ХХК-д үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд нь хяналт тавих, дүгнэлт гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
-
2015 оны 5 сарын 19
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2015 оны 5 сарын 19
С.Эрдэнэ: Аливаа улс оронд залуучууд ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг
-
2015 оны 5 сарын 19
МАХН-аас өнөөдөр төрийн албан хаагчдыг хоморголон халж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, эл асуудлаараа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандах болсноо мэдэгдлээ. Шадар сайд, Сангийн сайд нарын харьяа яамд агентлагууд болох Гаалийн Ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Татварын Ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Онцгой байдлын ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Худалдан авах ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс зэрэг байгууллагуудад ажиллаж байсан өмнө тус намын харьяалалтай 50 орчим удирдах албан тушаалтныг ажлаас үндэслэлгүй халсан. Дээрх албан тушаалтнууд нь төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, хариуцлагатай, үр дүнтэй ажиллаж байсан юм. Иймд МАН-аас томилогдон ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтан болох Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, төрийн албан хаагчийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, Төрийн албаны тухай хуулийн дагуу шалгуур хангаж манай намаас томилогдон ажиллаж байсан хүмүүсийг буцаан ажилд нь эгүүлэн авах, хэрэв монгол төрийн хуулийг үл тоон хариуцлагаа ухамсарлахгүй бол томилогдсон албан тушаалаас нь өөрсдийг нь огцруулах хүртэлх арга хэмжээг авч өгөхийг хүсэлт гаргаж байна гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэллээ.
-
2015 оны 5 сарын 19
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21.02 цагт ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид болон тухайн газар явж байсан 17 иргэний хамт 21.23 цагт буюу 21 минутад түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
-
2015 оны 5 сарын 19
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг энэ оны ес, аравдугаар сард зохион байгуулна. Үүгээр тухайн байгууллагын үйл ажиллагааны түвшинг тогтоож, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж иржээ. Мөн албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар төрийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг байна.
-
2015 оны 5 сарын 19
Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хорооныхон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд албан бичиг хүргүүлжээ.
-
2015 оны 5 сарын 19
Оюу толгойн далд уурхайд зургаа орчим ам долларын хөрөнгө оруулалт хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 40-н асуудал хэлэлцсэн байна. Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Араб улсад албан ёсы айлчлал хийж байгаа. Тус улс ес орчим сая хүнтэй, нэг хүнд ноогдох ДНБ 50 мянга орчим доллар, дэлхийд зургаад ордог баян орон юм. 1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хий олборлох нь эрчимтэй нэмэгдэснээр эдийн засаг нь хөгжиж дэлхийн эдийн засгийн томоохон төв болсон аж. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд тус улсын дэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Шадар сайд нартай уулзаж эдийн засгийн чуулганд оролцож үг хэлэх аж. Өчигдөр Ерөнхий сайд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх ёслол болж гарын үсэг зуржээ. Оюу толгой 2010 оны долоодугаар сард зэсийн баяжмал үйлдвэрлэж эхэлсэн. Гэсэн хэдий ч 2013 оны наймдугаар сараас үйл ойлголцол үүсч түр зогсонго байдалд ороод байсан. Шийдлийн Засгийн газар байгуулагдаж Оюутолгойг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд сүүлийн гурван сар хоёр талд идвэхтэй хэлэлцээр хийсний үр дүнд Оюу толгойн далд уурхайг явуулах ажил эхэллээ. Оюутолгойн далд уурхай нь нийт уурхайн 80 орчим хувийг бүрдүүлдэг аж. Тус уурайд гургаа орчим ам долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд ойрын үед санхүүжилтийн төлөвлөгөөгөө гаргах юм байна.
Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно
Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг зургадугаар сарын 4-5-нд зохион байгуулах юм. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж, “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Шинээр байгуулагдсан гал унтраах, аврах ангийн зардлыг шийдвэрлэлээ
Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баяндун, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулсантай холбоотойгоор шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэлээ. 2016 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа. Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага, улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заасан. Тус стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлага байжээ. Манай улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 21 аймаг, нийслэл хотод аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гал унтраах, аврах 49 анги үүрэг гүйцэтгэж байна.
-
2015 оны 5 сарын 19
Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзаж, 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн.