Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6284 6285 6286 6287 6288 6289 6290
  • Ноцтой ослууд гарч гурван хүн бэртжээ
    2015 оны 5 сарын 07
    СБД-ийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж ”Шинэ үе” дунд сургуулийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 32 настай эмэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
  • Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2015 оны 5 сарын 07

    Эд хөрөнгийн бүртгэлийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • МУГТ Т.Гүррагчаа 8000 метр өндөрт хүрчээ
    2015 оны 5 сарын 07
    ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа 74 насандаа Эверестийн ноён оргилд авирахаар Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг өвөрлөн цаст Гималайг зорьсон билээ. МУГТ Т.Гүррагчаа Энэтхэгийн хоёр, Австрийн гурван уулчинтай нэг баг болон авиралтаа 2015.04.10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 2015.05.01-ны өдөр далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт хүрсэн байна.
  • Иргэдийн саналыг Л.Эрдэнэчимэг гишүүнд гардуулж өгөв
    2015 оны 5 сарын 07
    Ингэхэд иргэдийн 99,4 хувь нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн талаарх тусгай бүлэг оруулах нь зүйтэй хэмээн хариулсан байна. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас эзэмшиж буй иргэд, ААН-ийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгох, тус компанийн 51 хувийг иргэд, төрийн мэдэлд үлдээх, 1072 хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна хэмээн үзэж байгаагаа оролцогчид илэрхийлсэн аж. Түүнчлэн орд газруудтай холбоотой бусад ямар санал байгааг иргэдээсээ бичгээр авсан бөгөөд Ж.Батзандан гишүүн эдгээр саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв.
  • Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа
    2015 оны 5 сарын 07
    Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа
  • Мэдэгдэл
    2015 оны 5 сарын 07
    Сүүлийн үед өдөр тутмын зарим сонин болон цахим хуудсуудад Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтын тайлан, дүгнэлт нэртэй ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.
  • Б.Обама Кубад 10 жил усан онгоцоор үйлчлэхийг батлав
    2015 оны 5 сарын 07
    Барак Обамагийн засаг захиргаа Кубад усан онгоцоор үйлчлэхийг баталсан тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
  • IV цахилгаан станцын цагдаагийн хэсэг шинэ байранд орлоо
    2015 оны 5 сарын 07
    ”Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх болон цагдаагийн хэсэг шинэ байранд орлоо.


  • Л.Гүндалай: Засгийн газар огцрох ёстой
    2015 оны 5 сарын 07
    Ж.Батзандан санал асуулгын дүнг танилцууллаа

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци” ТББ, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ хамтран хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох санал өгөх эрхийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 сарын 03-ны өдрийг хүртэл “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд санал асуулга явуулсан юм. Тэрээр өнөөдөр санал асуулгынхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулж, судалгааны материалыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт хүлээлгэн өглөө.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол улсын ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний ААН-үүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. Дээрх УИХ-ын тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд Монгол Улсын иргэн бүрт нэг бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж өгсөн юм.

    Гэтэл өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17%-ийг эзэмшээд байгаа Монгол улсын 2.5 сая иргэний 2.5 тэрбум ширхэг, 553 аж ахуйн нэгжийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт, 16-р зүйлийн 16.3-р заалт, Компанийн тухай хуулийн 34-р зүйлийг ноцтой зөрчиж хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх, санал өгөх эрхийг хязгаарласан байна.

    Иймд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци” ТББ, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ хамтран хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох санал өгөх эрхийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 сарын 03-ны өдрийг хүртэл “Таван толгойн” хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн хувиар дараах хэдэн асуулгаар санал авлаа.

    “Таван толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу?
    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг дэмжиж байна уу?
    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг дэмжиж байна уу?
    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна уу? зэрэг 4 асуудлаар болон иргэдээс бичгээр санал авсан болно.

    Саналын хуудсыг хувьцаат компаний саналын хуудас авдаг нийтлэг шалгуураар боловсруулж иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, утас, гарын үсгийг зуруулан авлаа.

    Хувьцаа эзэмшиж байгаа иргэдээс нийт 11526 иргэн санал өгсөн байна.
    Нэгдүгээр санал, асуулгад 11460 иргэн буюу 99,4 хувь нь дэмжиж, 66 иргэн буюу 0,5 хувь нь дэмжээгүй байна.
    Хоёрдугаар саналд асуулгад 11421 иргэн буюу 99,0 хувь нь дэмжиж, 105 иргэн буюу 1,0 хувь нь дэмжээгүй байна.
    Гуравдугаар саналд асуулгад 11476 иргэн буюу 99,5 хувь нь дэмжиж, 50 иргэн буюу 0,4 хувь нь дэмжээгүй байна.
    Дөрөвдүгээр саналд асуулгад 11485 иргэн буюу 99,6 хувь нь дэмжиж, 41 иргэн буюу 0,4 хувь нь дэмжээгүй байна.

    Иргэдийн тусгайлан өгсөн саналуудыг нэгтгэвэл:

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар үнэн зөвөөр иргэдэд үнэн зөв мэдээлэл алга, дандаа буруу ташаа мэдээллийг өгч, ард түмний толгойг угааж байна. Сургалт зохион байгуулахыг иргэд хүсч байна. /Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын 9 дүгээр заалтаар иргэдэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах үүргийг БСШУЯ, ТӨХ, Эрдэнэс Таван толгой компаны удирдлагад өгсөн байдаг./
    Монгол улс өндөр хөгжсөн улс орнуудаас орчин үеийн хүчин чадал бүхий уул уурхайн техник тоног төхөөрөмжийг авч, өөрсдөө газар нутаг, байгуулын баялгаа ашиглах,
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зэрэгт иргэдийн саналыг авах,
    Байгалийн баялгийг эзэмших, ашиглахыг улс төржүүлэхгүй байх,
    Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох,
    Монгол хүн өргүй болмоор байна, өргүй Монгол болмоор байна.
    Монгол улс эдийн засгийн хувьд аль 1 орны хараат болоход ойрхон байна
    Олон намуудын оронд сайн төр монголд хэрэгтэй байна, 3 сая иргэдээ сайхан амьдруулах төр хэрэгтэй байна.
    Орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах,
    Нүүрсийг конверын системээр зөөх /төмөр замаар зөөхийг хориглох/ гэх тусгайлан саналуудыг бичсэн байна.

    Иргэдийн тусгайлан өгсөн санал нь энэхүү санал асуулга зохион байгуулагчдын бидний үзэл бодлыг илэрхийлэхгүй болно.

    Эцэст нь дүгнэхэд санал асуулгад оролцсон иргэдийн үнэмлэхүй олонх буюу 99.4 хувь нь “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн юм.
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг зарлана
    2015 оны 5 сарын 07
    Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг зарлана
  • “Хаан” банкны захирал шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг завджээ
    2015 оны 5 сарын 07
    ХААН банк өөрийн хэргийг шүүхээр ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтийг тусгайлан дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханд явуулсан хүсэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ил гаргасан нь багагүй шуугиан тарьж байна.


    Тухайлбал, “ХААН БАНК”-наас 2008 оны есдүгээр сарын 29-ны өдөр Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайханд ийм хүсэлт гаргажээ.


    Уг хүсэлтэндээ “Хаан банк” шүүхийн байгууллагатай хамтран ажилладаг гэдгээ онцолжээ. Ингэхдээ зээл олгох журмаар хувь нэмэр оруулдаг гэдгээ уг банкны захирал дурдсан нь илтэд шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого байгааг хууль эрхзүйн хүмүүс хэлж байна.
  • Өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлнэ
    2015 оны 5 сарын 07
    ӨРСӨЛДӨӨНИЙ ЭРХ ЗҮЙГЭЭР ШҮҮГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛНЭ
  • Николь Саркози намаа шинэчлэнэ
    2015 оны 5 сарын 07
    Францын ерөнхийлөгч асан Николь Саркози “Ардын хөдөлгөөний төлөө холбоо” намаа “Бүгд найрамдахчууд” гэж нэрлэхээр болсон талаар “CNN” мэдээллээ.
  • ”МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” мэдэгдэл гаргажээ
    2015 оны 5 сарын 07
    «МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл» нь 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Стратегийн орд болох Оюутолгойн 51 хувь буюу түүнээс дээш, Тавантолгой ордыг ард түмний мэдэлд байлгах талаар тусгасан. 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авсан. Ингэхдээ тухайн үед төрийн өмчийн 85 хувь, ард түмний мэдэлд 10 хувь буюу 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч, үлдсэн хувьцааг хувийн компанид өгсөн. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн төрийн мэдлийн болон ард түмний хувьцааг хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нууц байдлаар гэрээг хийж, ард түмэнд ашиггүйгээр шийдэх гэсэн улс төрчдийн хувиа хичээсэн бүлэглэлийн явуургүй үйлдэл идэвхжсээр байна. МАХН-ын УИХ-ын гишүүд 2014 оны 04 сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл тэд мэдэгдэл гаргажээ.
  • Хувийн дунд сургууль, цэцэрлэгт ажиллагсдыг хохироосон зөрчлүүд илрэв
    2015 оны 5 сарын 07
    Хувийн дунд сургууль, цэцэрлэгт ажиллагсдыг хохироосон зөрчлүүд илрэв
  • Ч.Хүрэлбаатар: Самурай бондоос 50 сая $ дутуу орж иржээ
    2015 оны 5 сарын 07
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/dPKqZx_X1W0” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Н.Жанцанноровын 22 жилийн дараа тоглолт өнөөдөр болно
    2015 оны 5 сарын 07
    Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 22 жилийн дараа тоглолт өнөөдөр болно.


  • “Исламын улс”-ын мэдээлэлд 20 сая ам.доллар амлав
    2015 оны 5 сарын 07
    “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн хээрийн цэргийн командлагчдын тухай мэдээллийг нийтдээ 20 сая доллараар худалдан авна гэж АНУ-ын Төрийн Департамент зарлалаа.
  • О.Буяннэмэх: Ард түмэн юу хүсч байна, түүний төлөө л ажиллах ёстой
    2015 оны 5 сарын 07
    МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбооны тэргүүн О.Буяннэмэхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
  • Д.Отгонхүү уулын гүйлтийн дээд амжилтаа дахин шинэчилжээ
    2015 оны 5 сарын 07
    Манай улсын шилдэг залуу уулчин Д.Отгонхүү Европ тивийн ноён оргил далайн төвшнөөс дээш 5621 метрт орших Эльбрусийн зулайд хоёр дахь удаагаа гарсан байна. Тэрээр уулнаас буугаад үргэлжлүүлэн Ялалтын баярын түүхт 70 жилийн ойд зориулсан ”Европ тивд үүнээс дээш гүйх газаргүй” уриатай “Redfox Elbrus race” Олон улсын А зэрэглэлийн гүйлтийн тэмцээнд оролцсон байна.
6284 6285 6286 6287 6288 6289 6290
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 56 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    8 цаг 17 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    8 цаг 23 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    8 цаг 32 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    8 цаг 49 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    8 цаг 51 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    9 цаг 24 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    10 цаг 16 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    11 цаг 35 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    12 цаг 19 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    13 цаг 7 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    13 цаг 15 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    13 цаг 19 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    13 цаг 24 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    13 цаг 27 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    13 цаг 29 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    13 цаг 58 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    14 цаг 0 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    14 цаг 18 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК