"Номын ертөнц" төрийн бус байгууллагаас Улаанбаатар бизнес хөгжлийн
төвд Номын баяр зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд "Мон судар", "Аз
хур" зэрэг хэвлэлийн компаниудаас гадна МОХ, хувь хүмүүс оролцож байгаа
юм. Яруу найрагч, Ш.Дулмаа Ж.Нэргүй, академич Г.Аким, Б.Сарантуяа нарын зохиолчид
ирж, зарим нь будаг нь ханхалсан шинэ номоо танилцууллаа. Мөн Номын
баярын үеэр 500 төгрөгөөс 100 мянган төгрөгийн үнэтэй хуучин номын
худалдаа явагдаж байна. Энд зарагдаж байгаа зохиолч Д.Маамын "Газар
шороо" романы хоёр боть ном 100 мянга, Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" болон
Д.Намдагийн "Цаг төрийн үймээн" зэрэг ховор ном 50 мянга төгрөгөөр
зарагдаж байна.