-
2012 оны 10 сарын 07
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
-
2012 оны 10 сарын 06
Энэ сарын 8-нд буюу ирэх даваа гаригт банкны хууль тогтоомж зөрчиж, залилан хийсэн А.Энхбаярын нарыг шүүнэ. Тэднийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас шүүхээр болжээ. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Б.Гүнсэнхорлоо, өмгөөлөгчөөр Э.Ганбат, Н.Отгонпүрэв, З.Хүрэлсүх, С.Жанцан нар оролцох юм байна.
-
2012 оны 10 сарын 06
Авлигатай тэмцэх газраас уламжлалт болгон зохион байгуулдаг “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг энэ сарын 8-нд буюу ирэх даваа гаригт зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ тус өдрийн 11.00-14.00 цагт “Элит” төвийн хурлын танхимд болно.
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06
Өнөөдөр 12.06 цагийн орчим Өмнөд Солонгосын Хойд Солонгостой хиллэдэг Кёнгиду, Пажу ши дэхь DMZ хилийн бүсээр, Хойд Солонгосын нэг цэрэг орж иржээ.
-
2012 оны 10 сарын 06
Өнгөрсөн пүрэв гаригийн орой Сөүл хотын төвд болсон дуучин PSY-ийн тоглолтыг 80 мянган хүн үзжээ. Хөл бөмбөгийн ДАШТ-нд Солонгосчууд тоглох тоглолтын үеэр хамгийн ихдээ 60 мянган иргэд цугларч хөгжөөн дэмжиж байсан энэхүү рекордыг дуучин PSY уржигдар эвдсэн байна. Тэрээр “Биллбоард” дууны жагсаалтыг тэргүүлж, нэгдүгээрт бичигдвэл цамцаа тайлж дуулна хэмээн тоглолтын өмнө амлаж байсан. Тиймээс хэлсэндээ хүрч, тоглолтынхоо дунд үед дуулсан алдарт дууныхаа үеэр цамцаа тайлан дуулсан байна.
-
2012 оны 10 сарын 06
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг АТГ-аас шалгаж байгаа талаар манай сайт мэдээлсэн.
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
-
2012 оны 10 сарын 06
Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх үүрэг бүхий “Сайншанд” аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн байгууллаа.
-
2012 оны 10 сарын 06
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр “Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” тогтоол гаргасан. Тогтоолын хэрэгжилтийн талаар өнөөдрийн Засгийн хуралдаанд танилцууллаа.
-
2012 оны 10 сарын 06
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тн хүнсний улаан буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөгөөр тогтоолоо.
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06
Өчигдөр оройноос эхлэн “7 буудлын Замын цагдаагийн пост-Дамбадаржаагийн гүүр” хоорондох авто замын хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ хэсгээр хөдөлгөөнд оролцдог зарим нийтийн тээрийн чиглэлд өөрчлөлт оржээ.
-
2012 оны 10 сарын 06
Энэ сарын 3-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар гармын IV секторын орчимд 60 настай эмэгтэй галт тэргэнд шүргүүлж, хүнд гэмтсэн тухай манай сайт мэдээлсэн.
-
2012 оны 10 сарын 06
-
2012 оны 10 сарын 06