-
2012 оны 10 сарын 08
Улаанбурхан өвчнийг таслан зогсоож, улаанууд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хүн амын дархлааны түвшинг 95 хувьд хүргэх зорилгоор 3-14 насны бүх хүүхдийг “Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье” уриан дор тус өвчний эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалтын компанит ажлыг энэ сард улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.
-
2012 оны 10 сарын 08
-
2012 оны 10 сарын 08
Сингапурт хэсэг монгол залуус хулгайн хэрэгт холбогдож, шүүх хурлын дүн гараагүй байхад Англид бас л Монголын нүүрийг түлсэн хэрэг гарав. Өнгөрсөн лхагва гаригт Английн Бригтон хотод байрлах, монголчуудын ажиллуулдаг “Говь” барбекю ресторанд энэ хэрэг болжээ.
-
2012 оны 10 сарын 08
Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард дахин сэргээн шалгаж эхэлсэн. Урьд нь түүнд холбогдох хэргийг шалгах гэхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж болохгүй хэмээн мөрдөн байцаах ажлыг нь зогсоож байсан.
-
2012 оны 10 сарын 08
Оюунгэрэл нэртэй олны танил эмэгтэйчүүд олон бий. ”Петровис”-ын Ж.Оюунгэрэл, загвар өмсөгч Г.Оюунгэрэл, ”Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл, сайд Ц.Оюунгэрэл гээд л. Энэ жил парламентийн өнгө зүсийг өөрчилж, есөн эмэгтэй гишүүний нэг, гурван эмэгтэй сайдын нэг болсон сайд Ц.Оюунгэрэлийн сонирхолтой фотонуудыг 24tsag.mn хүргэж байна.
-
2012 оны 10 сарын 08
Б.Баабар гэгч чухам ямар хүн бэ? Олон хүн түүнийг янз янзаар үнэлдэг. 24tsag.mn нийтлэлч Баабарын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2012 оны 10 сарын 08
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд 15.00 цагаас хуралдана.
-
2012 оны 10 сарын 08
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно.
-
2012 оны 10 сарын 08
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд эхэлнэ. Мөн УИХ дахь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болно.
-
2012 оны 10 сарын 08
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарган, УМБГ-т буцаасан билээ.
-
2012 оны 10 сарын 08
Өнгөрсөн бямба гаригийн 12.00 цагийн орчим Хойд болон Өмнөд Солонгосын баруун хойд хилийн бүс MDL-ийг даван Хойд Солонгосын нэгэн цэрэг Өмнөдөд орж ирсэн талаар мэдээлсэн. Тэрээр хоёр улсын хоорондох 500 метр хилийн бүсийг даван Өмнөдийн нутаг дэвсгэр дээр гүйн ирсэн юм.
-
2012 оны 10 сарын 08
Өнөөдөр банкны хууль тогтоомж зөрчиж, залилан хийсэн А.Энхбаяр нарыг шүүнэ. Тэднийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас шүүх юм. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Б.Гүнсэнхорлоо, өмгөөлөгчөөр Э.Ганбат, Н.Отгонпүрэв, З.Хүрэлсүх, С.Жанцан нар оролцохоор болжээ.
-
2012 оны 10 сарын 08
Авлигатай тэмцэх газраас уламжлалт болгон зохион байгуулдаг “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ 11.00-14.00 цагт “Элит” төвийн хурлын танхимд болно.
-
2012 оны 10 сарын 08
-
2012 оны 10 сарын 08
Өнөөдөр насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.00 цагаас шүүнэ.
-
2012 оны 10 сарын 08
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Төрийн ордонд халз мэтгэлзэнэ. Халз мэтгэлзээн ордны “Г” танхимд 12.00 цагаас болох юм.
-
2012 оны 10 сарын 08
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 4-6 градус дулаан байна.
-
2012 оны 10 сарын 07
-
2012 оны 10 сарын 07
-
2012 оны 10 сарын 07