-
2017 оны 10 сарын 09
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хаалттай явагдаж байна. Тус хурал өнөөдөр өглөө 10
-
2017 оны 10 сарын 09
Хуулийнхаа дагуу энэ долоо хоногт У.Хүрэлсүх Ерөнхий сайдын танхим бүрдэх ёстой. Нийт 13 яамны сайд нар, Шадар сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын нэрс энэ долоо хоногт тодорхой болох юм.
-
2017 оны 10 сарын 09
Өнгөрөгч сарын 22-нд НИТХ хуралдаж Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч дараагийн даргаа тодруулж
-
2017 оны 10 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ.
-
2017 оны 10 сарын 09
Үнэндээ улс төрч хүний рейтингийг сүүлийн үед тохироогоо хэр сайн хийдгээр нь тодорхойлоод удаж буй. Хэнтэй хамтарна, хэнийг сайдаар томилно, хэрхэн асуудлыг шийднэ гээд л. Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн эхний даваа нь 33,32-оороо хуваагдаад буй намын бүлгээ эвлэрүүлэх болоод байна.
-
2017 оны 10 сарын 09
Өнөөдөр уламжлал ёсоор УИх дахь намын бүлгүүд хуралдана.
-
2017 оны 10 сарын 09
Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
-
2017 оны 10 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.
-
2017 оны 10 сарын 08
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба 2015 онд Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үедээ авлига авсан хэргээр шалгагдаж улмаар АТГ-ынхан өрөөнөөс нь баривчилж байсан билээ.
-
2017 оны 10 сарын 08
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ ЯМАР АСУУДЛУУД ХЭЛЭЛЦЭХ ВЭ
-
2017 оны 10 сарын 07
Өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын ээлжит чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг 100%-ийн саналаар томилсоноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөний үүдээр УИХ-ын гишүүд тасралтгүй хөвөрч, орж гарах болов. Учир нь Ерөнхий сайдыг томилох хэлэлцүүлэг дээр У.Хүрэлсүх сайд нарыг парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлсэн юм. Үүнээс улбаалан өмнөх Засгийн газрын сайдуудаас суудалдаа үлдэх хүсэлтэй, шинээр сайд болох амбицтай хүмүүс саналаа намын Ерөнхий нарийн бичгийн даргадаа ээлж дараалан илэрхийлж байгаа нь тэр. Ерөнхий сайдыг томилсоны дараа “УИХ-ын гишүүд нэг нэгээрээ шалгалтанд ороод унасан юм шиг Д.Амарбаясгалангийн өрөөнөөс урвайж гарч ирээд байх юм” гэх яриа тэр үйл явцыг нүдээрээ харсан сэтгүүлчдийн дундаас гарсан юм. Тэгэхээр энэ засгийн газарт сайд болох шалгуурыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тавьж байгаа бөгөөд намын генсекийн хатуу шалгуурыг давж чадсан хүнтэй л Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн уулзаж байгаа сурагтай. Тэгэхээр зангарагатай Ерөнхий сайдаас дутахгүй зангарагатай генсек сайдад горилж буй УИХ-ын гишүүдэд нэлээд хатуухан шалгуур тавьж шүүсийг нь шахаж байгаа бололтой. Д.Амарбаясгалангийн шалгуурыг чухам хэн,хэн давсаныг харах л үлдлээ. Тэдгээр гишүүдийг засгийн газрын сайдуудаар өнөөдөр, маргаашийн УИХ-ын чуулганаар амжиж томилно.
-
2017 оны 10 сарын 06
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэ
-
2017 оны 10 сарын 06
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.06) хуралдаан 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Засгийн газар, Сангийн яамны бодлого хоорондоо уялдаж байх шаардлагын хүрээнд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хүртэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч байна” хэмээн мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн ч гэлээ Байнгын хорооны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Учир нь, Ерөнхий сайд шинээр томилогдсон, Засгийн газрын шинэ танхим бүрдэнэ. Шинэ кабинет энэ оны төсвийн тодотголоо хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй. Ийм учраас төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулах горимыг санал гаргаж байна” гэлээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь тус горимын саналыг дэмжснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 06
Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутнууд аа!
Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо тулгын чулуугаа тавьж, улс орны маань эрдэм оюуны тусгаар тогтнолын манаа болсон үндэсний сэхээтэн бэлтгэж эхэлсний түүхт ой - МУИС үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш, профессор, эрдэмтэн доктор, ажилтнууд,оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж төгсөгчийн хувьд амжилт хүсэн мэндчилье.
Баярын хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчдөд баяр хүргэе.
1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм.
ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна.
Өнөөдөр МУИС 23 мянга гаруй оюутан,1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан, ажиллагсадтай болжээ.
МУИС-ийн эрдэмтэн багш нарт улам өндөр төвшний, далайцтай сургалт, судалгаа хийж эх орондоо баялаг бүтээгч байх шинэ зорилтыг дэвшүүлж байна.
Тиймээс МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан нь цаг үеэ олсон алхам болжээ.
Монгол Улсын Их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил 2017-2018 оны хичээлийн жилд эхлээд байгаа. “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-д 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд МУИС энэ зорилтыг хамгийн түрүүнд биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байгаагаа онцлон хэлье.
МУИС 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн амжилтаар угтсанд Та бүхэнд халуун баяр хүргэе.
МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд Японы Кюүшүгийн Технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ хиймэл дагуул монгол хүн сансрын уудамтай шууд харьцан ажиллаж байгаа баталгаа боллоо.
“Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна.
Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Их сэтгэгч Инжинааш хэлж, МУИС уриагаа болгосон “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” хэмээх үгээр Та бүхний эрдмийн их үйлсийг мялааж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 06
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордонд хуралдаж, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлогдоод байсан.
-
2017 оны 10 сарын 06
. НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга тэрбээр энэ бүсээс 4,5 сая долларын хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирснээр тэдний ажлыг бага ч гэсэн үр дүнтэй болгосон юм. Мэдээж ийн зоригтойгоор хөрөнгөө татаж буй нь хууль хяналтынхны өмнө нүүр бардам байгаагийнх биз.
-
2017 оны 10 сарын 06
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
Хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх аж.
-
2017 оны 10 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцон үг хэлж, номын анхны цахим захиалгыг хийлээ.
-
2017 оны 10 сарын 05
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.05) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 20 минутад эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд
-
2017 оны 10 сарын 05
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.