Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1352 1353 1354 1355 1356 1357 1358
  • М.Зоригт: 300 автобусаар парк шинэчлэлт хийнэ
    2015 оны 12 сарын 03
    “Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт оролцлоо
    34 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Зам, тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байна.

    Тус салбарт хууль эрхзүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, агаарын тээврийн чиглэлээр БНСУ-ын талтай Улаанбаатар Бусаны чиглэлд Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр тохирсон.

    2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас 2.9 хувиар илүү явагдаж байна. АСЕАМ-ын зочдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж, шинээр 9 агаарын хөлгийн нисч буух зурвасын 500 м бетон хэсгийн хүчитгэл мөн транзит заалны өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтад оруулаад байна.

    Энэ онд шинээр эхлэх 488.5 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажлыг эхлүүлэхээс 245.18 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогдоод байна.

    Өчигдрөөс Улаанбаатар Эрээний чиглэлд тохилог автобус үйлчилж эхэлсэн. Мөн БНСУ-ын Экзим банкны бага хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлтийг хийж том, дунд оврын 300 автобусыг оруулж ирэхээр болсон.

    Улс болон хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор 930 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай явж байна.

    Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 445 км төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтад Японы хамтын ажиллагааны банк оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэдээллийг Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11519#sthash.lVA8j0hD.dpuf
  • МАН-ын бүлэг завсарлага авлаа
    2015 оны 12 сарын 03
    газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулна
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо
    2015 оны 12 сарын 03
    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох тухай асуудлыг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
  • Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
    2015 оны 12 сарын 03
    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа
  • ”Сайдын цаг”-т М.Зоригт сайд оролцоно
    2015 оны 12 сарын 03
    Долоо хоног тутам Засгийн газрын гишүүд салбар салбартаа тулгамдсан асуудал болоод цаг үеийн мэдээлэл хийдэг уламжлалтай. Уламжлалын дагуу энэ долоо хоногийн “Сайдын цаг”-ийн мэдээлэл өнөөдөр болно. Өнөөдрийн ”Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт оролцоно. ”Сайдын цаг” уулзалт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд 12.00 цагаас болно.
  • Санал асуулгыг 30 хоногийн дотор явуулна
    2015 оны 12 сарын 03
    http://www.24tsag.mn/content/127140.shtml
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2015 оны 12 сарын 03
    чуулган
  • Г.Шийлэгдамба дээр Н.Энхбаяр очоогүй ч, намын зарим нөхөд нь эргэжээ
    2015 оны 12 сарын 03
    Г.Шийлэгдамба дээр Н.Энхбаяр очоогүй ч, намын зарим нөхөд нь эргэжээ
    ЭМС-ын яамны сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр цагдан хориод сар гаруйн хугацаа болж байгаа. Тэгвэл Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар огт ам нээхгүй байсан АТГ сар гаруйн дараа албан ёсны мэдээлэл өглөө.
    Ингэхдээ “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Ганхуягийн Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн.

    Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна.

    Г.Шийлэгдамбад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгон, яллагдагчаар татсан бөгөөд прокуророос гаргасан саналыг хянан үзээд шүүхээс цагдан хорих хугацааг сунгасан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон сунгасан талаар хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд болон өмгөөлөгчдөд тухай бүрт нь мэдэгдсэн” гэлээ.

    Мөн Г.Шийлэгдамбыг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар 3 удаа байцаалт авсан аж.
    Улмаар түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, нагац эгч Д.Оюунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус уулзах хүсэлт гарган, уулзсан гэдгийг онцоллоо.
    Өнгөрсөн удаад МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Б.Тулга ар гэрийнхэн хийгээд намын нөхдөөс нь хэнийг ч уулзуулахгүй байгаа, уулзах хүсэлтийг удаа дараа тавьсаар байгаа гэх зүйл хэлж байсан ч АТГ-аас дээрх мэдээллийг өглөө.
    Мөн эл хэрэгтэй холбоотойгоор МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимэдсүрэнг хэдхэн хоногийн өмнө байцаалт авахаар дуудсан гэх мэдээлэл байгаа юм.

  • Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор хэлэлцэв
    2015 оны 12 сарын 02

    Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор хэлэлцэв
  • АСЕМ-ыг зохион байгуулагчид уулзав
    2015 оны 12 сарын 02
    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо
    2 цаг 50 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

    Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэх юм.

    Уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамж болон Жапан таун хотхоны автозамыг Удирдлагын академийн хойд талаар Зайсангийн автозамтай холбох, Богд-уулын арын авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлыг ирэх хавар хийхээр төлөвлөж байна.

    АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 50 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан 4000 орчим зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
    - See more at: http://zasag.mn/news/view/11513#sthash.sPJWpJCX.dpuf
  • Шуурхай: Дархан-Уул аймгийн засаг дарга А.Энхболдыг огцруулсан гэв
    2015 оны 12 сарын 02
    Өнөөдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал боллоо. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга гэгдэж байсан А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Харин уг хуралдаанаар Г.Баянмөнхийг засаг даргаар сонгож ерөнхий сайдад батламжлуулахаар уламжилжээ.
  • Утаатай тэмцэх ажлаа үр дүнтэй зохион байгуулахыг үүрэгдэв
    2015 оны 12 сарын 02
    утаатай тэмцэх ажлаа үр дүнтэй зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
  • Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
    2015 оны 12 сарын 02
    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
  • Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжив
    2015 оны 12 сарын 02
    Ажлын хэсэг байгуулахыг тогтоолын төслийг дэмжив
  • Анхны ардчилсан сонгуулийн өдөр бүх нийтээрээ амардаг болно
    2015 оны 12 сарын 02
    Анхны ардчилсан сонгуулийн өдрийг нийтээр тэмдэглэдэг болно
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
    2015 оны 12 сарын 02
    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
  • Саналын хуудсыг гар аргаар тоолохыг дэмжсэнгүй
    2015 оны 12 сарын 02
    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд дэмжлээ.
    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд, асуулт асууж үг хэллээ. УИХ-ын дэд дарга Л.Цог:
    -Ард нийтийн санал хураалт явуулах хугацааг яагаад богиносгож байна вэ?
    -Энэ хууль батлагдаад 20 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хууль чадамжгүй болсон. Энэ хуулийг баталж байх үед техник технологийн дэвшил өөр байж. Харин өнөөдөр цахим төхөөрөмж ашиглах хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулаад хугацааны хувьд ч богиносох шаардлагатай болсон. Нөгөө талаас техник тоног төхөөрөмж өдөр тутам шинэчлэгдэж байна. 1995 онд энэ хууль батлагдаж байхад гар утас гарч ирээгүй байсан. Харин. 1996 онд гар утас нэвтэрсэн. Хууль батлагдаад, гар утас нэвтрээд 20 жил болж байна. Дэлхий нийтэд үйл явдал хурдтай явагдаж байгаа. Үүнтэй л уялдуулсан юм.
    УИХ-ын дэд дарга Л.Цог:
    -Олон улстай хөл нийлүүлж, хурдтай явж болно. Гэхдээ манай улс өргөн уудам нутагтай. Хөдөө талдаа айлууд ганц нэгээр нутагладаг. Санал асуулгыг иргэн бүртээ хүргэж амжих уу?
    - Бид түүхэндээ 1945 онд ганц удаа санал асуулга явуулж байсан. Тэр үед 29 хоногийн дотор санал асуулга явуулж байсан юм билээ. Тэр үед тээврийн хэрэгслээс эхлээд утсан холбоо ч хэрэгжээгүй байсан. Тиймээс өнөөдөр богино хугацаанд санал асуулга явуулах бололцоо бүрдсэн. Малчид гар утас, интернэттэй болсон. Сонгуулийн хуулинд ч 14 хоногийн дотор сурталчилгаа явуулахаар байгаа. Үүнтэй уялдсан. 1995 оноос хойш Сонгуулийн хуульд автомат төхөөрөмж ашиглахтай холбоотой заалт орсон. Тиймээс л үүнд зохицуулсан. Шинээр оруулж ирж байгаа зүйл биш. СЕХ-ноос гаргасан саналын дагуу оруулсан. Үүнд зохицуулалт хийхгүй бол төр, засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байгаа. Цаашид ямар ч нөхцөлд ард нийтийн санал асуулга явуулахад энэ хууль үйлчлэх ёстой хэмээн хуулийн төсөл санаачлагач хариулав.
    Гишүүн Ж.Батзандан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Ардчиллыг амилуулъя гэдэг маш сайн санал. Хууль хэрэглэгдэхгүй байна гэдэг нь иргэд дургүйдээ биш төр засаг ард түмнээсээ асуугаагүй. Одоо Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралд орсон учраас, төлөөллийн ардчилал хямарсантай холбоотой ард түмнээсээ асуух гэж байна. 1995 онд ард нийтийн санал асуулгыг үндэсний хэмжээнд явуулах зохицуулалт байгаа. Харин энэ хуульд орон нутгийн санал асуулгын зохицуулалт дутагдаад байна. Ард нийтийн санал асуулгыг 2-оос дээшгүй асуудлаар явуулж болно гэж байна. Одоо дэлхийн хандлагыг харахад 4-өөс дээшгүй асуудлаар явуулж байна. Нэг удаа ард нийтийн санал асуулга явуулахад 6 тэрбум төгрөг зарцуулж байна. Тиймээс дор хаяж 4-өөс доошгүй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байна. Ард нийтийн санал асуулга явуулахад автомат систем гарчихаад байхад гар аргаар тоолно гэдгээ боль. Гар аргаар тоолж, луйвар хийдгээ болих хэрэгтэй гэсэн юм. Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:
    -Сонгуулийн саналыг гараар тоолоход булхай их гардаг байсан. Зарим санал тоололт булхайд өртдөг байсныг санаж байна. Сонгуулиас нарийн зүйл дээр бид орчин үеийн технологи хэрэглэж байгаа. УИХ-ын мэдээлэл интернэтэд тулгуурлан мэдээлэл авч байна. Өнөөдөр цахимжуулсан үйл ажиллагаагаа нэг зүйл дээр болохгүй гэж үзэж болохгүй. Хардлага сэрдлэгийг ч бид өөрсдөө зохиогоод байна. Автомат машиныг хэрэглэхгүй бол булхай луйвар дахин явагдана гэх хардлага ч байна. Ард түмэнд хадгалагддаг төрийн эрх мэдэлд нь хүндэтгэлтэй хандах ёстой гэлээ.
    Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
    Гадаад байгаа Монгол иргэдийг ард нийтийн санал асуулгад хамруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин СЕХ-ны дарга Д.Содномцэрэн “хилийн чанадад байгаа иргэдийн саналыг авахаар бол хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн юм. Мөн ард нийтийн санал асуулгын дүнг автомат машинаас гадна гар аргаар тоолох тухай УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог нарын санал дэмжигдсэнгүй.
    Ийнхүү Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

  • Су.Батболд: Сонгуулийн хуулийн дөрвөн асуудлаар зөвшилцөх шаардлагатай
    2015 оны 12 сарын 02
    Су.Батболд: Сонгуулийн хуулийн дөрвөн асуудлаар зөвшилцөх шаардлагатай
  • Б.Чойжилсүрэн: Ирвэс хамгаалагчийн үхэлд манай компани оролцоогүй
    2015 оны 12 сарын 02
    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ташаа мэдээлэлд няцаалт өглөө
  • Авлигатай тэмцэх хөтөлбөрийн төслийг дэмжив
    2015 оны 12 сарын 02
    Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжив
1352 1353 1354 1355 1356 1357 1358
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    20 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    54 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    1 цаг 2 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    1 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    1 цаг 38 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    1 цаг 54 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    2 цаг 4 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 21 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    2 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    3 цаг 2 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    3 цаг 3 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    3 цаг 11 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    3 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    3 цаг 43 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    3 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    4 цаг 39 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК