Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1353 1354 1355 1356 1357 1358 1359
  • Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг А.Бакей ахална
    2015 оны 12 сарын 02
    Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг А.Бакей ахална
  • УИХ-ын гишүүн М.Сономпил 50 нас хүрлээ
    2015 оны 12 сарын 02
    УИХ-ын гишүүн М.Сономпил 50 нас хүрлээ
  • Цэргүүдээр төмөр зам бариулах ажил АН-ынханыг зөрчилдүүлж эхэллээ
    2015 оны 12 сарын 02
    Цэргүүдээр төмөр зам бариулах асуудлаар АН-ынхан дотооддоо зөрчилдөж эхлэв. УИХ-ын дарга, З.Энхболд өнгөрсөн сард Гашуун Сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчлах төсөл хэрэгжүүлэхээр болсноо сүр, дуулиантайгаар зарласан. Уг ажлыг улсын төсвийн 24 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Мөнгөө ч ирэх оны төсөвт суулгуулчихсан байгаа. Үүнийг нь сөрөг хүчин болох МАН-ынхан анхнаасаа дэмжихгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл АН дотор ч уг төслийг дэмжихгүй хүн олон байгаа аж. Тодруулбал, Хотын дарга Э.Бат-Үүл “Төмөр зам барих ажилд цэргүүдийг татан оруулах нь хувийн хэвшлийг дампууруулсан үйлдэл болно” хэмээн ихэд бухимдан ярьсан нь өчигдөр цахим ертөнц дэхь олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа.
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 12 сарын 01
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.12.01.Мягмар гараг/ хуралдаан 11 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Байнгын хорооны хуралдааны эхэнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

    Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.

    Ингэснээр анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

    Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулав.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар нар асуулт асууж хариулт авсны дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын болон найруулгын чанартай саналын томьёололууд болон дагалдах хуулийн төслүүийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулахаар болов.

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэв

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн төлөөллөөс “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, Тайж группын ерөнхий захирал Л.Ганпүрэв нар хамгийн олон санал авсан тул Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралданаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

    Мөн байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Улаан загалмайн тухай хуулийн төслийн бэлтгэл хангах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулав хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцлээ
    2015 оны 12 сарын 01
    Найман намын төлөөлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцлээ
  • ХБ-нд хийсэн шалгалтын асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүсэв
    2015 оны 12 сарын 01
    УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

    Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ”Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөдөө томилолттой явна. Мөн тус ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гараагүй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулах санал гаргаж байна” гэж хэлэв.

    Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ”Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын асуудлыг улс төржүүлж байна. Тэгэхээр уг асуудлыг ойрын хугацаанд яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. МАН-ын гишүүдийн компани ”Хөгжлийн банк”-аас мөнгө авсан мэтээр иргэдэд буруу, зөрүү ойлголт төрүүлээд байна. Тиймээс уг асуудлыг ард иргэдэд нээлттэйгээр хэлэлцэх хэрэгтэй. Ажлын хэсэг дүгнэлтээ яаралтай гаргаж УИХ-д оруулж ирэх хэрэгтэй” гэлээ.

    Харин ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ”Уг асуудлыг одоо хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх гэхээр АН-ынхан зугатаж байна. Өмнөх долоо хоногт картаа сугалж хурал хаяж гарсан. Тэгэнгүүтээ МАН-ынхан Хөгжлийн банкнаас мөнгө авсан гэж зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Манай намын гишүүдийн оролцоотой компаниуд хууль журмынх нь дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан. Ямар ч компани, аж, ахуй нэгж хуулийн дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Хамгийн гол нь бид уг асуудлыг ярих гээгүй. Мөнгө дутсан болон өөр бусад ноцтой зөрчлүүдийг ярих гэж байна. Түүнээс биш ”Тэр компани хэдэн төгрөгийн зээл авсан” гэж ярихгүй. Тухайлбал, ”Говь” компанийн 8 сая хувьцаанаас 10 ширхэгийг л эзэмшдэг манай намын дарга М.Энхболдын талаар ”МАН-ын даргын хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэж ярьж, бичиж байна. ”Говь” компани бол 16 мянган хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл түүний 000.1 хувьд хүрэхгүй хувьцаа эзэмшдэг хүнийг оролцуулан ярьж улс төржүүлж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг аудитын дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу оруулж ирсэн” гэлээ.

    Ингээд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжив.

    Т.Энхэлээ
  • Ядуурлыг бууруулах асуудлын дэд хороод хуралдав
    2015 оны 12 сарын 01
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.12.01/ хуралдаж “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонслоо. Дэд хорооны хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцов.
  • Б.Чимидийн нэрэмжит шагналд 5 бүтээлийн нэрийг дэвшүүлэв
    2015 оны 12 сарын 01

    Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналд 5 бүтээлийн нэрийг дэвшүүлэв
  • Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
    2015 оны 12 сарын 01
    Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй огт хамаагүй. УИХ-ын тогтоолтой холбоотой. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцээд Үндсэн хуулийн Цэц их суудлын хурлаараа асуудлыг авч хэлэлцэх боломж байна гэсэн санаатай, ийм хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярих нь зохимжгүй юм. Хоёрдугаарт шүүхийн зохион байгуулалттай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэж. Ийм зохион байгуулалтыг өргөн барьсан Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү. Тиймээс адилхан Үндсэн хуулийн маргаантай гэж ойлгож болно” гэсэн юм.
  • Зарим чиг үүргийг Хархоринд шилжүүлэх санаачилга гаргав
    2015 оны 12 сарын 01
    Нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд шилжүүлэх асуудлаар хэлэлцэнэ
  • Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцжээ
    2015 оны 12 сарын 01
    Зарим нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

    Энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байна.

    Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй. Үүнээс Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн их эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

    12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна.

    Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан байна.

    Өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнг хэлэлцээд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

    Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүн, Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.

    Отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

    Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх,

    Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүссэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулж, шийдвэрлэх,

    Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх,

    Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарийн дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах,

    Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
  • АСЕМ-ын зочдод гар урлалын бүтээгдэхүүн бэлэглэнэ
    2015 оны 12 сарын 01
    АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд гар урлалын бүгээгдэхүүн бэлэглэнэ
  • Түүх болж үлдэх гэрээ
    2015 оны 12 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалт, хуралдаанд оролцож байна. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр оролцож байна.

    Талуудын 21 дүгээр чуулганд 195 орны Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэлийн төлөөлөгч зэрэг нийт 50 мянга орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаа, яриа хэлэлцээ 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
  • Хамтын тэтгэврийн хуулийг эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
    2015 оны 12 сарын 01
    Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.12.01/

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;

    Бусад.

    2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулга /Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцоно/.

    3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

    Бусад.

    4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно;

    Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох;

    Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох.

    5.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.
  • Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 4.8 хувь болгох боломжтой
    2015 оны 11 сарын 30
    Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүү 4.8 хувь болох боломжтой
  • УИХ-ын дарга Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав
    2015 оны 11 сарын 30

    УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд худал мэдээлэл хийсэн
    2015 оны 11 сарын 30
    Ц.Даваасүрэн: 4,2 тэрбум ам.доллар орж ирсэн бол валютын ханш огцом унах байсан
  • АН: МАН-ынхан хоосон улс төржиж байна
    2015 оны 11 сарын 30
    АН: МАН-ын хоосон улс төржүүлж байна
  • ЭМС-ын сайдын асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
    2015 оны 11 сарын 30
    Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан гэдгийг иргэд мэдэх биз ээ.
  • МАН: Хэн нь хуулийн дагуу, хэн нь хулгай хийж мөнгө авсныг шалгуулна
    2015 оны 11 сарын 30
    Мөн Хөгжлийн банкинд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар МАН-ын бүлэг хэлэлцсэн байна. Энэ талаар “Хөгжлийн банкны шалгалтын дүнг АН-ын бүлгийн гишүүд зөвшөөрч гарын үсэг зурахгүй байгаа юм байна. Хөгжлийн банкны мөнгийг МАН-ынхан өөрсдөө авсан гэх мэдээлэл гадуур их тархаж байна. Тухайлбал, ягаан, ногоон тасалбар тараах үед манай намын дарга М.Энхболд АПУ-ийн 10 ширхэг хувьцаа авсан юм байна. С.Бямбацогт гишүүн “Говь” компанид 200 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна. МАН-ын дарга М.Энхболд болон бүлгийн дарга С.Бямбацогт нар 10 тэрбум төгрөгийн зээл авсан гэж ярьж байна. Говь компани төслийн шаардлагыг хангаад зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл АПУ компанид 7 сая 800 мянган хувьцаа байдаг. Түүнээс 10 ширхэг хувьцаа эзэмшсэн хүнийг ярьж байна. Гэтэл 10 ширхэг хувьцаа эзэмшсэн хүн нь 10 тэрбум төгрөг авсан гэж байгаа. Ийм зүйлүүд гарч ирж байна. MCS-тэй холбож бичихдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан их мөнгө авсан байна гэх мэтчилэнгээр бичиж байгаа. Тиймээс бүх асуудлыг ил, тод гаргаж тавъя гэж байгаа юм. АН-ынханд шударгаар уриалж байна. Бондын мөнгийг авсан хэрэгт нэр нь холбогдоод байгаа АН-ынхан айж эмээгээд сониноор дайрч давшлаад байх шаардлагагүй. Та нар ил тод яриад “Миний эхнэрийн компани. Манай компани. Ийм зээл авсан” гэдгээ зарлах хэрэгтэй.

1353 1354 1355 1356 1357 1358 1359
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    20 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    54 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    1 цаг 2 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    1 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    1 цаг 38 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    1 цаг 54 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    2 цаг 4 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 21 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    2 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    3 цаг 2 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    3 цаг 3 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    3 цаг 11 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    3 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    3 цаг 43 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    3 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    4 цаг 39 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК