-
2020 оны 1 сарын 09
Нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албанд томилох асуудлыг таслан зогсоох ёстой. МАН ах дүү, найз нөхдийн хүрээллээр албан тушаалд томилдог байдлаас татгалзаж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээ төрд төлөөлөл болгон ажиллуулах чиглэлийг барихаа албан ёсоор хэлж байна.
-
2020 оны 1 сарын 09
Тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг тэглэнэ. 6 буюу түүнээс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Харин 6 сая төгрөгөөс дээш зээлтэй иргэд үлдэгдэл зээлээ өөрсдөө төлнө. Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж, тэтгэврийн зээл аваагүй иргэдэд олгоно.
-
2020 оны 1 сарын 09
У.Хүрэлсүх “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина” гэдгээ хэлсэн байна.
-
2020 оны 1 сарын 09
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд орсон хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Их хурлын гишүүд дэмжих эсэхээ илэрхийлсэн юм.
-
2020 оны 1 сарын 09
Үндэсний баялагийн санг байгуулахдаа яах бэ гэдгийг зааж өгөөд хөрөнгийг нь захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэх гэсэн юм орсон байх юм. Дараагийн хэсэгтээ Үндэсний баялагийн сангийн хөрөнгийг удирдахдаа хараат бусаар, бие даан ажиллана гэж заасан байх юм. Хараат бус, бие даан ажиллаж байгаа санд яахаар Засгийн газарт хяналт тавьж, чиг үүрэг өгөх ёстой юм бэ.
-
2020 оны 1 сарын 09
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд орсон хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Их хурлын гишүүд асуулт асуулаа.
-
2020 оны 1 сарын 09
Угаас Сонгуулийн тухай хуулийг хэрхэн баталснаас хамаарч, сонгогчдоос санал цуглуулж байвал “Чөтгөртэй ч найзлах”-аас буцдаггүй нь улс төрийн намуудын гэм биш зан. Тэглээ гээд улсын мөнгө уйлахгүй. Харин улсын данс л улайна. Сонгуулийн том амлалтын хожигч нь намууд байдаг бол татвар төлөгч иргэд өөрсдөө хохирогч нь болж хоцордог.
-
2020 оны 1 сарын 09
З.Энхболд даргын цаад ашиг сонирхол юунд нуугдаж байна вэ?. Эсвэл "10 буюу түүнээс дээш сая төгрөгийн тэтгэврийн зээл оны сүүлээр гарсан байна лээ. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ-өөс зээл тэглэх асуудлаар зөвлөмж гаргах нь аль эрт тодорхой болсон юм билээ" гэсэн Ц.Мөнх-Оргил гишүүний үг З.Энхболд даргыг Сангийн сайд руу чулуу шидэхэд хүргэв үү?.
-
2020 оны 1 сарын 08
Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг.
-
2020 оны 1 сарын 08
Б.Билэгт нь салбарынхаа сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч удалгүй тэрбээр ШШГЕГ-ын даргаар томилогдож байв.
-
2020 оны 1 сарын 08
Орон тооны гурван гишүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Б.Ганбатыг харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Г.Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Э.Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ.
-
2020 оны 1 сарын 08
Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн үнэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх мэдэгдэл хийхээс урьтаж энэхүү мэдээлэл улс төрийн хүрээнд тарсан болж таарах нь. Цаашлаад мэдээлэл ойр байдлаа ашиглан 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаар дамжуулан авсан болох нь. Тийм бол энэ нь өөрөө ноцтой асуудал.
-
2020 оны 1 сарын 08
Шатахуун үнэ өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд Сингапурын биржийн тухай өдрийн ханш болох 64 ам.доллар байсан. Энэ ханшаар шатахуун нийлүүлэх боломжийг Монгол Улс нэвтрүүлж байна. Өмнө нь ингэж шатахууны үнийг зохицуулж байсан түүх байгаагүй.
-
2020 оны 1 сарын 08
Засгийн газар нэг бол хуулийн төслөө татаж ав. Эсвэл зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.
-
2020 оны 1 сарын 08
Өнөөдрийн байдлаар нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 10 хувь, хоёр жил 15.6 хувийн хүүтэй байна. ҮАБЗ-өөс Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасан.
-
2020 оны 1 сарын 08
Засгийн газраар хэлэлцээд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийдэх боломжтой юм байна гэж ойлгосон. Нэгэнт улс төрийн шийдвэр гарчихлаа. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Би байр сууриа илэрхийлсэн.
-
2020 оны 1 сарын 08
Салхитын мөнгөний ордоос орох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадуудад ижил тэгш олгох ёстой. Үүний төлөө ШИНЭ нам улс төрийн тэмцэл явуулах болно.
-
2020 оны 1 сарын 08
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан улстөрчдөд дарамтлуулаад ажлаа хийхгүй байна, өрөөнийхөө хаалгыг дангинатал түгжчихэж гэх зэргээр мэдээлэл гарах болов. Үнэхээр төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх тэрбээр ажлаа хийхгүй байгаа юу гэвэл тийм. Албан өрөө нь эзэнгүй байгаа юу гэвэл бас л тийм.
-
2020 оны 1 сарын 08
Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
-
2020 оны 1 сарын 08
Эрсдэлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олгосноор Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.