-
2019 оны 9 сарын 12
Тодруулбал, улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сард 51.5 мянган эх амаржиж, 51.9 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 180 буюу 0.4 хувь, амьд төрсөн хүүхэд 250 буюу 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
-
2019 оны 9 сарын 12
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, "Цэцээ гүн" сургуулийн байранд байрлах "Уудам Монгол" эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ.
-
2019 оны 9 сарын 12
Тэр бол Монголын төдийгүй дэлхийн энтэй тамирчин. Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлсэн нэгэн. Ялангуяа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан гэгдээр нь монголчууд гэлтгүй бөмбөрцгийн тамирчид мэднэ
-
2019 оны 9 сарын 12
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 мянга буюу 5.5 хувиар өмнөх улирлаас 1.3 мянга буюу 3.2 хувиар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 39.5 мянгаар, өмнөх улирлаас 32.7 мянгаар тус тус нэмэгджээ.
-
2019 оны 9 сарын 12
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн талаар танилцууллаа.
-
2019 оны 9 сарын 12
Төмөр замын ослоос урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд алба хаагчдыг сургаж дадлагажуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор “Төмөр замын гамшгийн удирдлага, хариу арга хэмжээ” сургалтыг “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж байна.
-
2019 оны 9 сарын 12
НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулжээ.
-
2019 оны 9 сарын 12
Энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн 13 дугаар хороо, Цэцээ гүн компанийн байранд байрлах “Уудам монгол эдүкэйшн” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хандаж, 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
-
2019 оны 9 сарын 12
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт 300 га газрыг Хятадуудад олгосон тухай мэдээлэл гарч, нийгмийн сүлжээгээр нэлээдгүй шүүмжлэл дагуулсан билээ. Уг мэдээллийн дагуу манай сайтын сурвалжлах баг, газар дээр нь очиж тухайн мэдээлэл үнэн, худал эсэхийг тодрууллаа. Бид энэхүү мэдээллийн дагуу очиж сурвалжлах явцдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын орлогч Т.Өлзийжаргалаас дараахь тодруулгыг авсан юм. Угтаа бол сумын Засаг дарга М.Баярбаатар нь эл шийдвэрийг гаргасан ч орлогчоор нь ажиллаж байсан тэрбээр иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу даргадаа санал гаргасан ч “Миний эсрэг явлаа” хэмээн жавтий хүртээжээ.
-
2019 оны 9 сарын 12
“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт Олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаа энэ сарын 11-нд Москва хотын Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн төв байранд боллоо.
-
2019 оны 9 сарын 12
Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК зориулалтын бус саваар хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
-
2019 оны 9 сарын 12
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Эхний шатны шалгалт дуусаж, дүгнэлт нэгтгэгдэж байгаатай холбогдуулан МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй ярилцлаа.
-
2019 оны 9 сарын 12
Шадар сайдын харьяа агентлагуудын нээлттэй өдөрлөг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гараг зохион байгуулагдахаар боллоо.
-
2019 оны 9 сарын 12
Сүүлийн үеийн сонгууль бүрийн өмнө ёс юм шиг гарч ирдэг болсон “60 тэрбумын яриа” байдаг юм. МАН-ыг ялагдаад, гудамжинд байх үед нь энэ намыг удирдаж байсан М.Энхболд, Ц.Сандуй гэдэг хоёр даргын оролцсон ярианы аудио бичлэг л дээ.
-
2019 оны 9 сарын 12
09.00 цагт Төрийн ордонд Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган болно.
-
2019 оны 9 сарын 12
Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүсч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
-
2019 оны 9 сарын 11
Эхнэрийнхээ амийг хөнөөж, автомашинтай нь шатаасан хэргийн талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг хэргийг нөхөр нь бус өөр этгээд үйлдсэн болохыг урьдчилан тогтоосон байна.
-
2019 оны 9 сарын 11
Ази тивийн манлайлагчдыг тодруулах зорилготойгоор зохион байгууллагддаг Чан Лин Тиен-ний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчийн шагналын эзнээр "Зориг" сангийн тэргүүн С.Оюуны тодорчээ. Тус сангаас С.Оюуны дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ийн шагнасан байна.
-
2019 оны 9 сарын 11
Өнөөдөр Улаанбатар-Төв аймгийн зам дээр гурван автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын газарт Тээврийн цагдаагийн алба болон яаралтай түргэн тусламжийнхан шуурхай ажиллаж, гэмтсэн иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна.
-
2019 оны 9 сарын 11
Чингэлтэй дүүргээс НИТХ-д хоёр дахиа сонгогдсон төлөөлөгч Ц.Баатархүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2013 оноос санаачилга гарган ажиллаж байгаа. Ингээд жил жилийн нийслэлийн төсвөөс хөрөнгө суулгуулж, өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 12, 15, 16 дугаар хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, спорт заалны хоёр барилгыг ашиглалтад оруулаад байна.