Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1992 1993 1994 1995 1996 1997 1998
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 22
    Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир болон Ар гүнтийн даваанд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

    Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхийн вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус хүрч хүйтэрнэ
    2017 оны 11 сарын 22
    2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Монгол, Израйль улс гамшгаас хамгаалах салбарт хамтарна
    2017 оны 11 сарын 22
    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өчигдөр /11.21/ Израйль
  • Барилгын компаниудын балагаас болж эрдэнэт хүний амь эрсэдсээр байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ
    2017 оны 11 сарын 22
    Одоогоос таван жилийн өмнө 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын хажуугийн барилга дээрээс тулгуур төмөр унаснаас болж 19 настай залуу харамсалтайгаар амиа алдаж байлаа. Дараа нь Хан-Уул дүүрэгт барилгын осол гарч нэг хүн бэртэж, нөгөө нь амь эрсдэж байсан бол авто замаар зорчиж байсан энгийн нэгэн жолоочийн дээрээс мөн л төмөр унаж, нэгэн гэр бүлийн өнчирүүлсэн.
  • ”Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” үндэсний чуулга уулзалт болно
    2017 оны 11 сарын 22
    09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд ”Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” үндэсний чуулга уулзалт болно.
  • Цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна
    2017 оны 11 сарын 22
    Цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2017 оны 11 сарын 22
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 22
    Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
  • Сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг
    2017 оны 11 сарын 21
    Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолттой холбоотой байдаг аж.

    Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

    2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай байна.

    Амттангууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.

    САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ.

    1.Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10 хувиас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.

    2.Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элгийг хэт их ачаалуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачаалж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.

    3.Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

    4.Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.

    5.Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.

    Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

  • Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 11 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфай тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Гадаад харилцааны яамны Европын газрын 1-р нарийн бичгийн дарга О.Ангар, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдын комиссар Иштван Иоо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

    Уулзалтын үеэр хоёр тал усны нөөцийн судалгаа, усны менежмент, төв цэвэрлэх байгууламж, ухаалаг хот хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм.

    “Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Бид энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх бодолтой байгаа. Унгарчуудад усны менежмент болоод цэвэрлэх байгууламжийн талаар арвин туршлага бий. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг бидний туршлага, манай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэчлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн бусад жижиг төсөл дээр хамтран ажиллах санал тавибал бидний зүгээс хэзээд бэлэн байх болно” хэмээн ноён Иштван Иоо уулзалтын үеэр ярилаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал олон жил яригдсаны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийхээр болоод байна. Манай цэвэрлэх байгууламжийн асуудал гурван хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, шинээр барих. Хоёрдугаарт, одоо байгаа цэвэрлэх байгууламжийг засч шинэчлэх. Учир нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд хуучнаа шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий. Гуравдугаарт, олон жил хуримтлагдан бий болсон лагийг хэрхэн боловсруулах, үнэргүйжүүлэх, талбайгаа хэрхэн чөлөөлөх вэ гэдэг асуудал байна” хэмээсэн юм.

    Хотын дарга төвлөрсөн шугаманд холбогдоогүй газарт бие даасан цэвэр, бохирын шугам, жижиг цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй байгааг тодотгоод энэ тал дээр Унгарын тал хэрхэн хамтран ажиллах боломжтойг тодрууллаа.

    “Цэвэрлэх жижиг байгууламжууд барих бүрэн боломжтой. Туршлага бидэнд бий. Элчин сайдын яамаараа дамжуулан судалгаа хийж, хамтран ажиллах тал дээр анхаарах болно” гэж Унгарын төлөөлөгчид хэллээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ричард Гир Дорноговь аймагт зочилж, “Говийн ноён хутагтын музей”-г үзжээ
    2017 оны 11 сарын 21
    “Хөөрхөн хүүхэн”, ”Хачико” зэрэг олон киноны гол дүрд тоглож, үзэгчдийн сэтгэлд хоногшсон Холливуудын алдарт жүжигчин Ричард Гир Дорноговь аймагт зочилжээ. Түүнийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
  • Сэлэнгэ аймгийн нутгаар шөнөдөө 27-32 хэм хүрч хүйтэрнэ
    2017 оны 11 сарын 21
    Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 25-наас сэрүүсч, шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтрэхийг аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлж байна.
    Энэ сарын 20-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 21-нд нийт нутгаар, 22, 24-нд хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
    25-наас сэрүүсч шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх тул иргэд, зорчигчид аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдал, шаардлагатай хэрэгслээ сайн бэлдэж гарахыг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
  • Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа
    2017 оны 11 сарын 21
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна.
  • Нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх нь сургалт зохион байгууллаа
    2017 оны 11 сарын 21
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Дотоод хяналтын шалгалтын хэлтэс, Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн хууль эрх зүйн ажилтнууд хамтран жолооч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар автобусны камерын системийн хэвийн ажиллагаа, нийтийн тээврийн стандарт, тамхины хяналтын хуулийн талаар жолооч нарт дэлгэрэнгүй танилцуулсан.

    Нийтийн тээврийн жолооч нь иргэдэд үйлчилж байхдаа хөдөлгөөний үед бүхээгт хүн суулгах, тамхи татах, гар утсаар ярих, зорчигчдын танхимд дуу чангаар тавих, ажлын байрандаа цагийн хуваарийн дагуу байхгүй байх, ажлын хувцас өмсөөгүй ажилд гарах зэргийг хориглодог. Мөн жолооч, шалгагч нар хяналтын камерын дуран чиглэлийг өөрчлөхгүй байх, зорчигчдыг бэлэн мөнгөөр зорчуулахгүй, цахим карт уншуулахад хяналт тавих үүрэгтэй.

    Тамхины хяналтын хуулийн хүрээнд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татахыг хориглодог. Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу сануулах, цалингийн хувийг бууруулах, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ авч болохыг анхааруулж зөвлөмж өгсөн.

    Автобусны камерын системийн хэвийн ажиллагааг ханган ажилласнаар зам тээврийн осол, аваар, гэмт хэрэг,элдэв маргаан, харьцааны зөрчлөөс хамгаалах боломжийг олгодог. Иймд жолооч та нийтийн тээврийн стандарт,хууль дүрэм, дотоод журмыг мөрдөн ажилласнаар зөрчил дутагдал, санал гомдлыг түргэн шуурхай, хуулийн хүрээнд шалган, шийдвэрлэх чухал ач холбогдолтой төдийгүй, осол зөрчлийг бууруулах давуу талтай юм.
  • Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө
    2017 оны 11 сарын 21
    ​Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө. Өдөрлөг маргааш буюу энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 09.00-16.00 цагт болох бөгөөд иргэд хүний эрх, газар болон бусад үл хөдлөх хөрөнгийн маргаан зэрэг бүхий л чиглэлээр зөвлөгөө авах боломжтой юм.

    НЗДТГ-аас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг билээ.
  • Хорьдол сарьдагийн нурууны сүүлийн 10 жилийн хувьслыг харуулна
    2017 оны 11 сарын 21
    БОАЖЯ–ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар байгуулагдсаны 20 жилийн ой хүрээнд “Хорьдол Сарьдаг дархан цаазат газраа дээдэлье” баримтат кино хийж байна. Уг баримтат киногоор тухайн дархан цаазат газрын түүхэн баримт, хөгжил дэвшлийг 2007, 2017 онуудаар буюу сүүлийн 10 жилээр харьцуулж, үзүүлэх юм.
  • Сүрьеэ өвчин дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна
    2017 оны 11 сарын 21
    ”Жилд 4000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна ”
    Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах гэж байна.
    Өнөөдөр энэ асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ж.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
    ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна Arslan.mn
    ”15-24, 25-34 мөн 65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна”
    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
    Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратеги, ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар сүрьеэгийн өвчлөл, нас баралтыг бууруулахад манай улс ихээхэн амжилтанд хүрч тандалт, оношлогоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр дэвшилд хүрснийг энд хэлэх нь зүйтэй юм.
    Манай улсад дэлхийн жишигт хүрсэн лабораторийн сүлжээ, үндэсний лавлах лаборатори, сорьц тээвэрлэх тогтолцоо бүрэн нэвтэрсэн, хурдавчилсан оношилгооны аргуудыг практикт хэрэглэж байгаа . Шууд хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн бүх шатанд баг, сум, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан нэвтрүүлсэн. Өнөөдөр эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчлэх чадавхитай болсон байна.
    ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна Arslan.mn
    Мөн сүрьеэгийн эм, урвалж оношлуур, халдвар хяналтын хэрэгсэл зэргийг Глобаль сан, Засгийн газраас тасралтгүй ханган нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
    Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин 100000 хүн амд 428 байгаа нь дэлхий дахинд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орж байна.
    Монгол улс НДББ-ийн 37 орны өвчлөл өндөр 7 орны нэг. Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
    Сүрьеэгийн өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 14.0 байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдол 58.6%, аймаг орон нутагт 39.7%, Хорих байгууллагад 1.7% бүртгэгдэж байна.
    Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст жигд тархалттай байгаа бөгөөд 15-24, 25-34 мөн 65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна.
    Нийт бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь дунджаар 10% байна.
    Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 260 (239-274) хүн нас барсан байна. Сүрьеэгийн нас баралт 10000 хүн амд сүүлийн 5 жилийн дунджаар 0.88 байна.
    2012-2016 онд нийт 10359 хүн сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт орсон ба жил бүр нэмэгдсээр байна.
    Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт сүүлийн 5 жилийн дунджаар аймаг орон нутагт 89.2%, УБ хотод 81.2%, улсын дундаж 84.6% байна.
    Олон зууны туршид нийгмийн халдварт өвчин хэмээн нэрлэгдэж ирсэн сүрьеэ өвчин нь бүх салбарт хамаатай бүх нийтийн асуудал учир нотолгоонд тулгуурласан салбар хоорондын алсыг харсан тууштай хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэж байна.” хэмээлээ.
    ”Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их”
    ЭМЯ-ны НЭМГ-ны дарга Д.Ганцэцэг:
    Дэлхий дахинд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх олон талт цогц арга хэмжээний үр дүнд халдварт өвчнүүд эрс буурч, халдварт бус өвчин тэргүүлэх чиглэл болж байгаа хэдий ч шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан өвчнүүд хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ юм .
    Монгол улс сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна. Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна.
    Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их, өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхэлж, өрхийн орлого буурах зэрэг гэр бүл болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулж байна.
    Манай улсад сүүлийн жилүүдэд хийгдсэн хоёр томоохон суурь судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах бүх шатанд ашиглаж, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлийн чухал баримт бичиг болж байгааг цохон тэмдэглэж байна.
    Сүрьеэгийн эмчилгээний явцад өвчтөн, тэдний гэр бүлд тулгардаг эдгээр бэрхшээлийг даван туулах бүрэн эмчлэхэд эмч, эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн байгууллагаас гадна нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хөдөлмөр, боловсрол хүн амын хөгжил зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд төдийгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо маш чухал юм.
    Иймд салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулалтаар хангаж, хамтран ажиллаж, сүрьеэ өвчний асуудлыг амжилттай шийдвэрлэж, “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” хамтдаа ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
    ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна Arslan.mn
    Энэ удаагийн үндэсний сургалт хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ, олон улсын байгууллагууд (ДЭМБ, Глобаль сан, Жайка, ДЗОУБ ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллага зэрэг 25 байгууллагын 170 гаруй оролцогчийг хамруулж байгаараа ихээхэн онцологтой аж.
    ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна Arslan.mn
    Үндэсний сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар үндэсний хэмжээнд хийгдсэн 2 томоохон судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар ЭМС-ын А/306 тоот тушаалын хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйгээр хангах юм байна.
    ”Орон нутгийн засаг захиргаа анхаарал хандуулах шаардлагатай ”
    Сүрьеэгийн эмийг ууж эхэлснээс хойш 14 хоногоос 3 сарын дотор халдвар дамжуулах нь эрс буурдаг байна. Манай улсын хувьд 2002 оноос хойш Глобаль сангийн дэмжлэгийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39 сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.
    Глобаль сангийн дэмжлэг дуусах хугацаа дөхөж байгаа бөгөөд одоо энэ үүргийг төр бүрэн хариуцах цаг үетэй нүүр тулаад байна. Иймд шийдвэр гаргагчдын оролцоо чухлаар тавигдаж буй бөгөөд орон нутгийн засаг захиргаа энэ асуудалд хөрөнгө гаргах нь чухал байгаа юм.
    Энэ сарын 23-24-нд болох сургалт, хэлэлцүүлгээр сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зардлыг шийдвэрлэх, орон нутагт тохирсон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга
    2017 оны 11 сарын 21
    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье.
  • Шүлхий өвчнөөр өвчилсөн 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
    2017 оны 11 сарын 21
    Шүлхий өвчнөөр өвчилсөн 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
  • Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ
    2017 оны 11 сарын 21
    Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ
1992 1993 1994 1995 1996 1997 1998
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    33 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    1 цаг 21 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    1 цаг 29 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    1 цаг 33 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    1 цаг 34 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 38 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    1 цаг 41 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    1 цаг 43 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    2 цаг 12 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    2 цаг 14 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    2 цаг 33 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    2 цаг 58 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    3 цаг 2 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    4 цаг 7 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    20 цаг 32 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    20 цаг 56 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    22 цаг 28 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    22 цаг 36 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    22 цаг 55 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    23 цаг 46 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК