-
2017 оны 9 сарын 28
2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.
Багануур дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 маркийн автомашинтай Согоот гэх газар руу айлд очихоор гарамгүй газраар гол гатлах гэж байгаад 50 метр орчим урссан байна. Улаан эрэг гэх газрын 7-р худгийн цүнхээлд автомашин нь усанд далд орж, өөрсдөө автомашин дээрээ гарсан байсныг тус хэлтсийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан иргэдийг болон автомашиныг уснаас татаж гаргасан байна.
Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна. Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.
-
2017 оны 9 сарын 28
Цагдаагийн байгууллага нийт 1089 мэдээлэл энэ сарын 26-нд шалгажээ. Үүнээс гэмт хэргийн 144, зөрчлийн 603, согтуугийн 161, зам тээврийн ослын 342, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт “....” ХХК-ийн ажилтан 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдан хөл, гар нь хугарч гэмтсэн гэв. Улмаар Улаанбаатар хот руу хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эхэлжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Улаанбаатар зочид буудлын урд сааданд гар утас дээрэмдсэн хүмүүс Саппорогийн автобусны буудал дээр байна” гэсэн мэдээллийг энэ сарын 26-нд авч шалгажээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд суух 22 настай эрэгтэй М-ийн “LG-6200”, “Samsung Trend” гар утсыг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд суух 34 настай А, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 46 настай М нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж бүлэглэн дээрэмдснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
-
2017 оны 9 сарын 28
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. Мөн 71 авто зогсоолд дугуй цохигч, 20 у/м хашлага шинээр тавьж, явган хүний замыг рамптай буюу авто замын түвшинд чацуулж, налуу байдлаар хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн шинээр 78м2 явган хүний зам, 8у/м хурд сааруулагч тавьж, нийт 205м2 талбайд зогсоолын тэмдэглэгээний ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 28
Нийслэлийн цагдаагийн газраас гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Хаш-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч С.Цэнд-Аюуш, тус хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан нар автомашины гурвалжин цонхыг хагалан эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
-
2017 оны 9 сарын 28
Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалт дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулж байна. Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар тухайн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Сургалтын хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжүүдээс сургалтад оролцогчдод зориулан мэдээлэл хийж байгаа. Өчигдөр Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт” зэрэг сэдвээр хичээл заалаа.
Мөн ОБЕГ-аас Жайка олон улсын байгууллагаас Япон улсад зохион байгуулсан сургалтад оролцогчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлага” сэдвээр сургалт зохион байгуулсан.
ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалан “Япон Улсын гамшгийн менежментийн тухай”, ОНХТ-ийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Б.Баянмөнх “Bokomi сайн дурын байгууллагын үйл ажиллагаа”, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Базаррагчаа “Япон улсын гамшгаас хамгаалах бодлого, Ханшин Аважигийн газар хөдлөлтөөс авсан сургамж”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэслэгч О.Цэнд-Аюуш “Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол” сэдвээр хичээл зааж гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын туршлагаас хуваалцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 28
Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Заасан газарт хорио цээрийн тусгаарласан бүс байгуулж, дотоод хорио цээрийн дэглэм тогтоох, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хөрш орнуудын мэргэжлийн байгууллагатай тохиролцон Монголын талын зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
-
2017 оны 9 сарын 28
28, 29-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.
-
2017 оны 9 сарын 28
09.20 цагт Нийслэлийн засаг захиргааны V байранд НЗД С.Батболд, Газар зохион байгуулалт, геодези
-
2017 оны 9 сарын 28
Галзуу өвчин нь вирусаар үүсгэгддэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм.
Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачилгаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.
-
2017 оны 9 сарын 28
Маргааш буюу 2017 оны есдүгээр сарын 28-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан
11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: 17-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр, 16-р хороо Өнөр хороолол 24, 25, 26, 34 Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
-
2017 оны 9 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр БНСУ-ын Сөүлийн сайн дурынхны төвийн Зохион байгуулалт дэмлэг хариуцсан дэд захирал Пак Ми Хэ болон бусад төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Сөүлийн сайн дурынхны тавийн менежер Ким Ён Хый, Пёнтек их сургуулийн профессор Ким Бом Сү, “Let’s Ko&Mong” байгууллагын дэд тэргүүн Ч.Мядагмаа зэрэг хүмүүс оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, төрийн албан хаагчдад зориулсан сайн дурын ажлын талаарх сургалт зохион байгуулсан танай байгууллагын хамт олонд болон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сургалтад НЗДТГ, ННХГ болон 9 дүүргийн нийгмийн халамж, сайн дурын чиглэлээр ажилладаг ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд их үр дүнтэй болсон гэж сонссон. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” хэмээсэн юм. Тэд нийгмийн халамж, сайн дурын ажил хийх ач холбогдлын талаар болон Улаанбаатар хот энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 27
Улаанбаатар хотын ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хэрэгжүүлэх төслийн хүрээнд борооны ус ихээр тогтдог 11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийжээ. Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийсэн 11 байршлаа “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын ажлын комисст хүлээлгэн өгсөн байна.
Авто замд борооны ус зайлуулах шугам угсралт хийгдсэнээр авто замын зорчих хэсгийн эвдрэл багасч, насжилт уртасдаг, мөн эрчимшил ихтэй борооны улмаас зам талбайн усны түвшин түргэн зуур болон богино хугацаанд зам талбайг үерт автуулах тохиолдол ихээр гардаг. Иймд цаашид борооны ус зайлуулах шугам сүлжээ хийгдээгүй байршлуудад үргэлжлүүлэн угсралтын ажил хийх нэн шаардлагатай байна гэж Геодези, Усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.
Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдсэн 11-н байршил
Чингэлтэй дүүргийн 6-н буудлын автобусны зогсоол орчимд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо Баянхошуу орчмын авто замын эргэлт дээр ус зайлуулах шугам угсралтын ажил.
Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо 1-р хороолол 23а байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
Сүхбаатар дүүрэг, 5-р хороо “Өгөөж- Чихэр боов” ХК-ний замын урд талын 39-р байр орчмын зам талбайд борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
Чингисийн өргөн чөлөө – Ажилчдын гудамжны уулзвар орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
Гермесийн зүүн талын 017, 018, 019 дүгээр байруудын дундах зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил.
Гадаад хэргийн яамны баруун талын уулзварын ус тогтдог хэсгийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
Баянгол дүүрэг 17-р хороо, Нарны замын баруун хэсэг 1000 авто машины зогсоолын арын замд шугам угсралтын ажил.
Чингэлтэй дүүрэг далан давхарын урд талын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил
Авто замчдын гудамж, Сэлбэ гол дагуух авто замын борооны ус зайлуулах шугамын ажил /Буян компанийн зүүн талын зам/
Замын цагдаагийн газрын зүүн талын ус тогтдог байршлуудын шугам угсралтын ажил.
-
2017 оны 9 сарын 27
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Хятадын экспо эхэллээ. Энэхүү экспод Монгол улсаас 400 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Бид экспогийн үеэр Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүд Хятад улсын зах зээлд хэрхэн нэвтэрч, бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга зам хайж буйг сонирхсон юм. Бидний анх уулзсан хүн бол Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н. Батаа байлаа. Эрдэнэт хивс компани анх 2016 онд нэрийн барааны дэлгүүрээ ӨМӨЗО-ны Хөх хотод нээж байсан бол энэ онд хоёрдахь дэлгүүрээ байгуулжээ. Мөн Шилийн хотод нэрийн барааны дэлгүүрээ нээсэн гэнэ. Цаашлаад ирэх оны эцэс гэхэд нийтдээ өөрийн нэрийн бүтээгдэхүүний 16 дэлгүүрийг БНХАУ-ын хэмжээнд нээх зорилготой ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн хивс цэвэр байгалийн гаралтай учраас Хятад улсын хэрэглэгчид тун ам сайтай, худалдан авах сонирхолтой гэнэ. Мөн тус компани энэ удаагийн эскпод цэвэр байгалын гаралтай түүхий эд бэлтгэх чиглэлээр 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгох зорилготой ирсэн. Энэ зорилго нь ч бүтэж байгаа гэдгийг тэрээр онцолсон.
Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н.Батаа
Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н.Батаа
Харин бидний дараагийн уулзсан хүн бол ӨМӨЗО дахь АПУ компанийн төлөөлөгч Н.Урагшилт байлаа. Тэрээр АПУ компанийн бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлж байна. Нэг жилийн хугацаанд багагүй амжилттай үйл ажиллагаагаа явууллаа. АПУ компанийн бүтээгдэхүүнүүд хадгалалтын нарийн горимтой байдаг учраас тээвэрлэлт хүндрэлтэй асуудлын нэг байдаг. Гэвч үүнийг ойрын хугацаанд шийднэ гэдэгт итгэлтэй байна. Мөн сүүлийн жилүүдэд Хятад улсад цахим худалдаа эрчимтэй хөгжсөн. Энэ үүднээс тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг бид Өвөр Монголын Содон худалдааны сайтаар дамжуулан борлуулах арга зам хайж байгаа гэв.
Цэвэр байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн бол Монгол улсын нэрийн хуудас гэхэд болно. Тэгвэл ариун цэвэр болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компани болох “Natural Essentials”-ийн ерөнхий менежер С. Отгонжаргалтай бид ярилцлаа. Тус компани нь энэ удаагийн Хятад Монголын экспод нийт 40 нэрийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байгаа юм байна. Газрын дээрх баялаг буюу байгалийн гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн үндэсний брэнд бий болгохоор ажиллаж байгаа тус компани 6 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог аж. Хонины сүүл, ганга өвс, жамц давс гэхчилэн хүний биед ээлтэй олон аминдэм агуулсан бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргаад удаагүй байна. Гэхдээ тун удахгүй олон хэрэглэгчидтэй болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа тус компанийн ерөнхий менежер хэлж байсан юм.
Эх сурвалж: CCTV
-
2017 оны 9 сарын 27
Булган аймгийн цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт оргодол”
-
2017 оны 9 сарын 27
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч түүний шийдвэрийг эсэргүүцэгчид өлсгөлөн зарлаж эхэлжээ.
-
2017 оны 9 сарын 27
Төр түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын ар гэрийн амьдралыг тэдний хань ижил, үр хүүхэд нь авч явдаг билээ.
-
2017 оны 9 сарын 27
Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
-
2017 оны 9 сарын 27
Гадаадын иргэн, харьяатын газрынхан Монголд хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргажээ.
-
2017 оны 9 сарын 27
Галзуу өвчин нь вирусаар үүсгэгддэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм.
Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачилгаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.
-
2017 оны 9 сарын 27
Монголын Үндэсний телевизийн ахмадууд, гадаадын төлөөлөгч, урлаг соёлын алдартан, эрхэм зочид, МҮОНТ-ийн уран бүтээлчид, UBS, NTV, SBN, MNC, EAGLE, BLOOMBERG, MN25, Боловсрол, TV5, TV9 зэрэг телевизийн төлөөлөл оролцох ”Алтан цамхаг” ёслолын ажиллагааны ”Улаан хивсний ёслол” өнөөдөр Корпорейт зочид буудлын ”Конвейшн центр Event Hall” их танхимд болно.
Арга хэмжээний хүрээнд телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд “Алтан цамхаг” гардана. Ёслолын ажиллагаа УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим “Алтан цамхаг” шинэ бүтээлээр эхэлнэ. МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээл анх удаа эгшиглэх юм. Ёслолын арга хэмжээний үеэр УГЗ, найруулагч Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлнэ. “Алтан цамхаг”-ийн эздийг телевизийн салбарын 50 жилийн түүхэн дэх онцгой үйл явдлыг 5 номинацаар шалгаруулан өргөмжилнө.
Ёслолын арга хэмжээг өнөөдөр 17 цаг 30 минутаас МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, ”Монголын мэдээ” телевиз шууд дамжуулан үзэгч олонд хүргэнэ.