-
2017 оны 11 сарын 20
Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
-
2017 оны 11 сарын 20
Өнгөрсөн амралтын өдөр /2017.11.19-ний 00:35 цагт/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай сендвичен барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг, 65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр 17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.
Галын тархалт эрчимтэй явагдсан, дээврийн хийц галыг нурж дарах аюултай, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох, хөлдөх зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулжээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, үргэлжлүүлэн шалгахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 20
мансууруулах бодис хэрэглэсэн
-
2017 оны 11 сарын 20
Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан Швейцарь улсын Женев хотод амьдарч буй Монголчууд хандивын аян өрнүүлж, орчин үеийн хүчин чадал бүхий /DJI Phantom4 PRO/ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
Тус төхөөрөмжийг шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл Б.Саранцэцэг нар гардуулан өгсөн юм.
Дээрх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг худалдан авахад Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч байгаа 43 монгол иргэн нэгдсэн бөгөөд нийт 4,3 сая төгрөгийн хандив цугларчээ.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гамшиг ослын голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлох зэргээр алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 20
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Антибиотикийг хэтрүүлэн, буруу хэрэглэхийг зогсооё. Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” дэлхийн долоо хоногийг энэ арваннэгдүгээр сарын 13-19-нд зохион байгууллаа. Энэ дагуу НЭМГ-ын А/152 дугаар тушаал гарч, олон талын үйл ажиллагаа явуулсан юм.
Тухайлбал, энэ сарын 16-нд Баянгол эрүүл мэндийн төвд “Антибиотикийг хэтрүүлэн буруу хэрэглэхийг зогсооё. Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулагдсан. Тус сургалтанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 25 байгууллагын Чанарын албаны дарга, менежер, Эмийн эмчилгээний хорооны эм зүйч, эмийн сангийн эрхлэгч зэрэг нийт 75 хүн оролцлоо.
Сургалтын хүрээнд “Эм зүйн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт”, “Антибиотикийн хэрэглээ”, ”Цахим жор хэрэгжилтийн мэдээлэл”, “Эмийн тусламж үйлчилгээний хяналт” зэрэг илтгэлүүд тавигдсан. Мөн уг сургалтанд оролцогчид бүлгээр ажиллаж, эм зүйн тусламжтай холбоотой алдааг бүртгэх, алдаанаас суралцах дадлага, жор бичилтийг хянах, хяналтын үр дүн тооцох зэрэг арга туршлагаас суралцлаа.
Үүний зэрэгцээ, НЭМГ-аас өгсөн “Эмийн аюулгүй байдлыг сайжруулах зөвлөмж”-ийн дагуу Баянгол эрүүл мэндийн төвийн Эмийн эмчилгээний хороо, ижил төсөөтэй эмийг андуурахаас сэргийлэх талаар хийж буй үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцлаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 11 сарын 20
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан энэ сарын 19-ний өдөр буюу өчигдөр амарсан.
Тэгвэл өнөөдрөөс ердийн аарийн дагуу ажиллаж байна.
-
2017 оны 11 сарын 20
2017 оны 11 дүгээр сарын 18, 19-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 561
-
2017 оны 11 сарын 20
Саусгоби Ресурсес компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал
-
2017 оны 11 сарын 20
Дэлхийн улс орнууд жил бүр “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг өөр өөр тэмдэглэдэг билээ. Тэгвэл арваннэгдүгээр сарын 20-ны энэ өдөр бол НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцийг (1989 он) баталсан өдөр юм байна. Тиймээс НҮБ-ээс “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор энэ өдөр тэмдэглэдэг ажээ.
-
2017 оны 11 сарын 20
10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
10.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн V тайланг олон нийтэд танилцуулах уулзалт болно.
11.00 цагт Хангарди ордны Ёслол хүндэтгэлийн танхимд “Нийслэлийн хүүхдийн элч”-ийн андгай өргөх ёслол болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ХӨСҮТ-өөс Монгол улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага зохион байгуулна.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ”Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт МАХН-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.20 цагт Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойд зориулсан баярын хурал Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.
-
2017 оны 11 сарын 20
“Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болох хүүхдийн асрамжийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг асран хүмүүжүүлж сурч боловсрон нийгэмд эзлэх байр сууриа олоход нь тусалж дэмждэг байгууллага юм. Одоогийн байдлаар нийт 150 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. UFC групп нийгмийн хариуцлагын хүрээнд тус төв дээр сайн санааны өдөрлөгийг зохион байгуулж хамгийн амттай Био чацарганы өтгөрүүлсэн шүүсээ тус төвийн хүүхдүүдэд бэлэглэлээ.
Хүүхэд - Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын дарга Б.Лхамсүрэн: Бид бүхэн UFC группийн талаар олон сайхан арга хэмжээ зохион байгуулж мөн сайн үйлсийн аян хүргэдэг талаар маш сайн мэднэ. Энэ удаа тус группийн хамт олон маань нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдардаг зорилтот бүлгийн хүүхдүүд дээрээ бяцхан авьяастан Б.Бат-Энэрэл хүүгээ дагуулаад энэ сайхан Био чацарганы шүүснийхээ дээжээс бэлэг болгон өгсөнд туйлын их баяртай байна. Ингээд энэ хамт олны ажил үйлсэд нь хамгийн сайн сайхныг хүсье.
Тус арга хэмжээнд БИО Чацаргана брэндийн нүүр царай, бяцхан авьяастан, дуучин БАТ-ЭНЭРЭЛ оролцож, уран бүтээлийн дээжээсээ бяцхан найзууддаа хүргэлээ.
Бяцхан авъяастан, дуучин Б.Бат-Энэрэл: Амин дэмээр баялаг БИО ЧАЦАРГАНЫ шүүсээр найзуудыгаа дайлсандаа маш их баяртай байна.
Хүйтний эрч чангарч буй энэ цаг үед UFC группын био чацарганы шүүсийг тогтмол хэрэглэснээр уушигны олон төрлийн өвчин болон дархлааг дэмжин тамир тэнхээг сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ач тустай юм. Иймд био чацарганыг сонгох нь хэрэглэгч таны гэр бүлдээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт учир өөрт хамгийн ойр байрлах дэлгүүрээс худалдан аваарай.
-
2017 оны 11 сарын 20
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол өчигдөр явагдлаа. НӨАТ-ын сугалааны энэ
-
2017 оны 11 сарын 20
2017.11.20, Даваа гараг / Билгийн тооллын: 2
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
-
2017 оны 11 сарын 20
Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.
-
2017 оны 11 сарын 19
Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ.
-
2017 оны 11 сарын 19
Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны дунд болон
-
2017 оны 11 сарын 19
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол арваннэгдүгээр сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд аравдугаар сарын 01- 31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах бөгөөд супер сугалааны шагналын сан 50 сая төгрөг юм.
Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 18-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой.
-
2017 оны 11 сарын 19
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-н буюу 11 дүгээр сарын 19-ний Бямба гарагт тохионо.
-
2017 оны 11 сарын 19
Энэ сарын 19-ний өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан хилийн боомтууд амарна.
-
2017 оны 11 сарын 19
2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх