Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2000 2001 2002 2003 2004 2005 2006
  • Архивын лавлагаа үнэ төлбөргүй үйлчилнэ
    2017 оны 11 сарын 15
    Энэ жил Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй.
  • Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна
    2017 оны 11 сарын 15
    16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
    2017 оны 11 сарын 15
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 15
    Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна
  • Зөвлөлийн хурлаас энэ оны төсвийн тодотголыг НИТХ-д өргөн барихаар боллоо
    2017 оны 11 сарын 14
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын төслийн тухай асуудлыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 10/13 дугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 162 тэрбум 42.5 сая төгрөгийн, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 35 тэрбум 808.4 сая төгрөгийн, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 8 тэрбум 371 сая төгрөгийн нийт 219 тэрбум 510.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

    Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Онлайн сургалт зохион байгууллаа
    2017 оны 11 сарын 14
    Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр онлайн сургалт зохион байгууллаа.

    Орон нутаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, зохион байгуулагчид болон цагдаагийн газар, хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий 217 цагдаагийн алба хаагч тус сургалтанд хамрагдав.
    Онлайн сургалт зохион байгууллаа
    Гуравдугаар ээлжийн энэхүү сургалтаар сэтгэл зүйч С.Батболд ”Ажлаас халшрах хам шинж, стресс”, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл ”Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаарх шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн зохицуулалт”, Нөлөөллийн мэдүүлэг, ХАСХОМ хариуцсан референт А.Өсөхбаяр ”Шүүн таслах ажиллагаанд учрах аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь”, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян ”Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилт, цаашид анхаарах зүйл” сэдвээр тус тус хичээл заав.

    Сургалтыг Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсээс ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран амжилттай зохион байгууллаа.
  • “Салаавч” Ц.Баярцогтыг 15 хоног баривчилж, 20 цаг албадан хөдөлмөр хийлгэхээр болов
    2017 оны 11 сарын 14
    Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд боллоо.
  • Г.Баасан АТГ-т цаг гаруй тайлбар өгчээ
    2017 оны 11 сарын 14
    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар А.Цэдэн-Иш “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны
  • Танилц: Зудын эрсдэлийн мэдээг гаргажээ
    2017 оны 11 сарын 14
    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдлийг гаргажээ. Тус хүрээлэн ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.
  • Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болов
    2017 оны 11 сарын 14
    НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа.
  • Ж.Бат-Эрдэнэ: Гашуун сухайтын нүүрс тээвэрлэгчдийн асуудлыг шийдвэрлэж өгнө
    2017 оны 11 сарын 14
    Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын зах зээл нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг байсаар байна. Манай улс урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьдаг бөгөөд энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл 4-р улирал талдаа орж байхад 20-иод тонн нүүрс гаргаад байна.
  • ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа
    2017 оны 11 сарын 14
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
  • Голын мөс хангалттай зузаараагүй байгааг анхааруулав
    2017 оны 11 сарын 14
    Голын мөс хангалттай зузаараагүй байгааг анхааруулав
  • Аялал жуулчлалын зориулалттай замыг байнгын ашиглалтад орууллаа
    2017 оны 11 сарын 14
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай, нийт 264 авто машины зогсоол бүхий 2,05 км авто замыг барьж, ашиглалтад орууллаа.

    Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байв.

    Зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд замгүй газраар зорчих, хог хаях, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барих шийдвэрийг гаргасан юм.

    Аяллын зориулалтын зам, авто машины зогсоолтой болсноор иргэдийн ая, тухтай амарч, зугаалах, агаар салхинд гарах эрх хангагдаж, амралтын өдрөөр Зайсангийн аманд үүсдэг түгжрэл арилж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурч байгаа юм.

    1975 онд ашиглалтад орсоноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан тус замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг-Хан” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ
    2017 оны 11 сарын 14
    Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүд (шинжээчид)-ийг чадавжуулах сургалт өнөөдөр эхэллээ.
  • Жолооч та өөрийн явах замынхаа камерын дүрсийг ч харж болно
    2017 оны 11 сарын 14
    Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийн мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

    Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм. Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчидоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна
    2017 оны 11 сарын 14
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А зааланд болж байна. Хуралдаанаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Харин маргааш буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

  • Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна
    2017 оны 11 сарын 14
    Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцны цонхыг эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б хулгайлсныг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.
    Иймд иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урт, богино хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш айл, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.
  • Хяналтын камер ашиглан 3 гэмт хэргийг илрүүлжээ
    2017 оны 11 сарын 14
    “Лантуун дохио” төрийн бус байгууллага цагдаагийн хэлтэстэй хамтран 16 ширхэг хяналтын камер байршуулснаар тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.

    Мөн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г.Цэрэндолгор өөрийн хөрөнгөөр гудамжиндаа 7 ширхэг хяналтын камер байршуулснаар тухайн орчинд үйлдэгдсэн 3 гэмт хэргийг камерын бичлэгийн тусламжтай илрүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ үү.
  • АТГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
    2017 оны 11 сарын 14
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Сэлэнгэ аймагт ажиллаж эхэллээ.

    Тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын Ажлын албаны дарга Э.Оюунболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл болон холбогдох агентлагийн удирдлагатай уулзаж, орон нутагт ажиллах ажлын удирдамж, чиглэлийг танилцууллаа.

    Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах бөгөөд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагт ажиллана. Эдгээр байгууллагуудын албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэр, дагаж мөрдөж буй дүрэм, журам, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авалтын үйл ажиллагаатай нарийвчлан танилцана.

    Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн төв болон Алтанбулаг, Сайхан, Шаамар, Сүхбаатар зэрэг суманд ажиллах юм.
2000 2001 2002 2003 2004 2005 2006
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    15 цаг 19 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    15 цаг 43 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    17 цаг 15 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    17 цаг 23 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    17 цаг 42 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    18 цаг 34 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    19 цаг 57 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    20 цаг 36 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    21 цаг 14 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    21 цаг 17 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК