Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2003 2004 2005 2006 2007 2008 2009
  • Шуурхай! Эрдэнэтээс Дарханы чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаалаа
    2017 оны 11 сарын 12
    Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүссэн. Мөн цас их хэмжээгээр орж
  • Нэг ч төгрөгийн зарлагагүйгээр автомашин унах боломжтой болох уу
    2017 оны 11 сарын 12
    УИХ-ын чуулганы хуралдаанаар утааг бууруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт утааг бууруулахад 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг татваргүй оруулж ирэх санаачилга
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо
    2017 оны 11 сарын 12
    Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн
  • Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул зам хаах төлөвтэй байна
    2017 оны 11 сарын 12
    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг
  • Д.Сэржмядаг охины талаар сураг гаргаж чадахгүй байна
    2017 оны 11 сарын 12
    Энэ сарын хоёрны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гэрээсээ хичээлдээ явахаар
  • Монгол Улс англи хэлний боловсролоороо ”сүүл мушигжээ”
    2017 оны 11 сарын 12
    Швейцарийн Люцерна хотод төвтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ИФ Инглиш Фөөрст”
  • Анхаар: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 11 сарын 12
    ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
  • Сураггүй болсон гадаадын иргэдийг олжээ
    2017 оны 11 сарын 12
    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаад иргэд сураг тасарч,
  • Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    2017 оны 11 сарын 12
    2017 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  • ”Монгол бахархалын өдөр” чансаа өндөр 128 бөх барилдаантай
    2017 оны 11 сарын 11
    Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн ”Монгол бахархал”-ын өдөрт энэ 19-нд тохиож буй.

  • МҮЭХ-ны дарга нар улиран ажиллахаар болжээ
    2017 оны 11 сарын 11
    МҮЭ-ийн холбооны XXII Их хурал энэ сарын 8-9-ний өдрүүдэд болсон. Тус хурлын төлөөлөгчид МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатарыг улираан сонгосон билээ.

  • Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 11 сарын 11
    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    2017 оны 11 сарын 11
    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 11
    Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн хүйтэн байна
  • Касс таун ХХК хадгалалтын хугацаа дууссан шар айргийг хадгалж байжээ
    2017 оны 11 сарын 10
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид Касс таун ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийжээ.
  • Үндэсний чанарын чуулган-2017 боллоо
    2017 оны 11 сарын 10
    Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр зохион байгууллагддаг болсон ба Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгууллаа.
    Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад энэ өдрийн зорилго оршдог.
    Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Өдөр бүр манлайллыг дэмжье” уриаг гаргаж байгаа нь бүхий л шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой тогтоох, оролцогч талуудад төвлөрөх, зөв зүйл хийх, үр дүнг бодитоор үнэлж дүгнэх, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тэмүүлэлтэй байх зэргээр өдөр бүр манлайллыг үлгэрлэн харуулдаг байхыг чухалчилжээ.
    Манай улсын хувьд үндэсний хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын /ISO9000/ болон байгаль орчны удирдлагын /ISO14000/ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газрын 146 тоот тогтоолоор “Чанарын болон байгаль орчны удирдлага/менежмент/”-ыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 оны 7 дугаар сард баталсанаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоног-ийг тэмдэглэж сургалт, семинар, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг, онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
    Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхд УБИС-ын оруулах хувь нэмэр, “Экспорт ба чанар”, “Чанар ба манлайлал”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, “Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл, “Чанартай байгууллага ба чанарын менежерийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
    Түүнчлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 3 дахь жилдээ олгосон юм. Ингээд шилдэг байгууллагаар “Витафит” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр “Агь” ХХК-ын “Лапша” гоймон, шилдэг үйлчилгээгээр “Нью жуулчин тур” ХХК тус тус шалгарч ”Үндэсний чанарын шагнал”-ыг гардан авсан юм.
  • Томуу, томуу төст өвчний үед бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгав
    2017 оны 11 сарын 10
    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар дамжуулан НЭМГ-аас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд зохион байгуулсан ажил болон үйл ажиллагааны дэмжлэгт хяналтын явцын тухай тайлагналаа.

    Улирлын томуугийн эсрэг вакцинаар 1353 жирэмсэн эмэгтэй, 51 цэцэрлэгийн 18630 хүүхэд, цэцэрлэгийн 923 багш, өндөр настай 3503 хүн, алслагдсан дүүргийн архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн хүүхэд зэрэг 439 хүнийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулсан байна.

    Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 86173 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3100 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.5 хувиар нэмэгдсэн байна.

    Нийт өвчлөгсдийн 86.10 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 944 дуудлага ирснээс 33.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Тандалтын мэдээллээр томуу, томуу төст өвчин Багануур дүүрэгт 6.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

    Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1969 орон дээр 1923 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 82 буюу 25.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ.

    Шуурхай хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, НЭМГ-ын орлогч даргын хамтарсан удирдамжийн дагуу “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгаалах тухай хууль”, Засгийн газрын “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх үндэсний II хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хамтарсан багийн нийт 250 гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулсан талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа танилцуулсан юм.

    Хурлын төгсгөлд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ сайжруулахын сацуу эмч ажиллагсдын хуваарилалтыг тодорхой чиглэлээр зохицуулж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой
    2017 оны 11 сарын 10
    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченкогоос гадна Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн асуудал эрхэлсэн Дэд дарга Светлана Радченко, Монгол Улсад дэд бүтцийн асуудал эрхэлсэн шинжээч А.Үржинбадам нар оролцсон юм. Харин манай талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, УАӨГХАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцлоо.



    Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаад талархал илэрхийлсэн юм. Түүний дараа ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тэрбээр “Одоогийн байдлаар манай улсын аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийнхний боломжид тулгуурлан хөгжиж байна. Энэ салбарын хөрөнгө оруулалт уул уурхай зэрэг зарим салбарыг бодвол харьцангуй бага. Аялал жуулчлал бол Ази Номхон далайн бүсийн эдийн засагт нөлөөтэй салбар болон хөгжсөөр байгаа. Түүнээс гадна аялал жуулчлал нь нарийн мэргэжил төдийлөн шаарддаггүй учраас ажлын байр олноор бий болгож, ажилгүйдлийг бууруулах маш том ач холбогдолтой салбар гэж харж байна. Миний хувьд энэ салбарыг хариуцсан сайд болохдоо богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэнэ гэж амласан. Газарзүйн байрлал болоод бусад зүйлээ харахад энэ бол мөрөөдлийн тоо биш. 3 чиглэлд үйл ажиллагаа, хэм хэмжээг сайжруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана. Нэгдүгээрт, үйлчилгээний стандартыг Монголын өнцөг булан бүрт нэг ижил болгоно. Хоёрдугаарт, тээврийн аюулгүй байдлыг сахин хамгаална, мөн гуравдугаарт, зочид буудал, кэмпүүдийн үйлчилгээг сайжруулна. Түүнээс гадна агаарын тээврийн салбарт үйлчилгээ явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэлх төлөвлөгөөнд бүс нутгуудад аялал жуулчлалын томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хийхээр тусгагдсан. Тийм учраас Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайдын хувьд бүхий л чадлаа дайчлан ажиллана. Гол нь аялал жуулчлалын салбар маань одоогийн байдлаар өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах боломжгүй байгаа. Тиймээс урт хугацаатай гадаадын санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Та бүхнийг хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

    Үүний дараа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хандан энэ салбарт хэрэгжүүлэх гэж байгаа төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд өөрийн байр сууриа хэлсэн юм. Тэрбээр “Манай байгууллага өмнө нь хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байсан. Үүнтэй адилаар төрийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Ийм боломж бүрэн дүүрэн бий. Боломжтой чиглэлүүдэд хамтарч ажиллаж болно. Гол нь бүх төслүүд дээр байгаль орчны өндөр шаардлагыг манай байгууллага тавьдаг. Монгол Улсын Засгийн газартай дэд бүтцийн чиглэлд хамтран төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Ажлын хэсэгт нь танай яамнаас орсон. Мөн хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтарч байгаа. Энэ нь эргээд жуулчдыг тодорхой хэмжээнд татах ач холбогдолтой. Байгаль орчин, аялал жуулчлал хоёрыг салгаж болохгүй. Түүнээс гадна агаарын бохирдлын асуудлаас болж өвлийн жуулчлалыг алдаж байна. Тийм учраас энэ чиглэлд ажиллах шаардлагатай. Дахин уулзахдаа бид ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ хамтран нарийн, дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй” гэсэн юм.

    Ингэснээр уулзалтын үр дүнд БОАЖЯ болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа төдийгүй цаашид байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд нэлээд олон ажлыг хийх суурь тавигдаж байна.

    Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд ЕСБХБ нь Монголын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларын цэвэр хуримтлагдсан хөрөнгө оруулалт хийсэн ба эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, дэд бүтэц, санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн аж ахжйн нэгж байгууллагатай 92 гүйлгээ хийжээ.
  • Х.Баттулга Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ
    2017 оны 11 сарын 10
    ТЕГ-ын дарга асан Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар нэлээд ноцтой мэдээлэл хийсэн билээ. С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийнхныг Ц.Нямдорж
  • Улсын хэмжээнд 66.6 сая мал өвөлжинө
    2017 оны 11 сарын 10
    Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая мал өвөлжих дүнтэй байна. Мал
2003 2004 2005 2006 2007 2008 2009
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    13 цаг 58 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    14 цаг 21 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    15 цаг 53 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    16 цаг 1 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    16 цаг 20 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    17 цаг 12 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    18 цаг 35 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    19 цаг 14 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    19 цаг 52 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    19 цаг 55 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК