Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1999 2000 2001 2002 2003 2004 2005
  • НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав
    2017 оны 11 сарын 15
    Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа.

    Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм.

    Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай болон нийслэлийн удирдлагуудын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр энэ оны таваас есдүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж байна гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
  • Автобусны бариулд санамж байршуулна
    2017 оны 11 сарын 15
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээбодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамжуудыг байршууллаа. Мөн өвлийн улирал болж замд халтиргаа гулгаа ихсэж байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байшуулснаар санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.
  • Нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өсчээ
    2017 оны 11 сарын 15
    Нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өсчээ
  • Тэнэмэл амьдралтай 500 гаруй иргэнийг илрүүлээд байна
    2017 оны 11 сарын 15
    Цагдаагийн байгуулага, нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй хүүхэд, тэнэмэл иргэдийг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
  • Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо
    2017 оны 11 сарын 15
    БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг нээхээр цугласан билээ. Тэрбээр анх 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм. Армийн генерал И.А.Плиевийн байлдааны төгс командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн 1944 болон 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор хоёр удаа шагнасан байдаг. Түүнчлэн түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгосон байдаг. Өнөөдөр миний бие Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалан бататгах, ирээдүй хойчийн залууст үлгэр дууриалал болж, Монгол-Оросын ард түмний болон тэдгээрийн ган бат зэвсэгт хүчний барилдлага, найрамдлыг бэхжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсан энэхүү эрхэм хүндэт баатарын хөшөөг нээх болсондоо баяртай байна” хэмээлээ.

    Армийн генерал И.А.Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойн зүүн хойно “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-ний өгсөх шаттай зэрэгцээ, хойд зүг рүү харуулан байршуулж ийнхүү нээлтийг хийв.

    Осетиний тариачны гэр бүлээс гаралтай Исса Александрович Плиев нь 1903 онд төрсөн. 1922 онд Оросын Улаан армид элсч, 1926 онд Ленинград хотын морин цэргийн сургууль төгссөн түүнийг Краснодар хот дахь Хойд Кавказын морин цэргийн ангийн захирагчаар томилсон байдаг. 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил гаран Монголд ажилласан тэрбээр нутаг буцаж улмаар Дэлхийн 2 дугаар дайнд Украйны 3-р фронтын морин механикжсан бүлгийн 4-р гвардын морин цэргийн корпусын командлагчаар, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцжээ. Чөлөөлөх дайнд түүний орлогчоор генерал Ж.Лхагвасүрэн томилогдон мөр зэрэгцэн тулалдсан байдаг.

    Чадварлаг командлал, баатарлаг ур чадварыг нь үнэлэн 1944, 1945 онд ЗХУ-ын баатар цол олгосон нь түүнийг ямар удирдагч, командлагч болохыг харуулсан хэрэг билээ. Лениний одон ба ”Алт Од” медаль гардуулсан. Армийн генерал И.А.Плиев нь ЗХУ төдийгүй БНМАУ-ын Баатар цол хүртсэн эрхэм. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны тавдугаар сарын 7-ны өдрийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгож, баатрын Алтай таван хошуу медаль, Сүхбаатарын одонгоор шагнажээ. Түүнчлэн 1985 онд Монголын Ардын армийн Мотобуудлагын хороог түүний нэрэмжит болгосон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 30 байршлын 160 га газрыг дуудлагаар худалдана
    2017 оны 11 сарын 15
    Нийслэлийн Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг дуудлагаар худалдахаар боллоо. Нийслэлийн газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 8-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Төр захиргааны 5 дугаар байран дахь Иргэний танхимд явагдана.

    Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай юм.

    Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8:30 минутаас эхлэн 72 цагийн хугацаанд Төр захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах бөгөөд хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

    Дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Газрын албаны www.gazar.ub.gov.mn авах буюу 315712 утсаар лавлаж болно. Хэрвээ та дуудлага худалдаанд оролцох бол дараах материалыг бүрдүүлээрэй. Үүнд:

    Хүсэлт маягтаар гаргана.
    Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
    Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
    Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
    Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Инфографик: Энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт
    2017 оны 11 сарын 15
    Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
  • Автобусны бариулд санамж байршууллаа
    2017 оны 11 сарын 15
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршууллаа. Мөн өвлийн улирал болж халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байшуулснаар санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.

    Түүнчлэн тус хэлтэс, 1,2,3 дугаар бааз, хэсгийн 330 гаруй ажилтан, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд аравдугаар сард автобусны эцсийн 26 чиглэлийн буудлуудыг хорооны захиргаа, иргэдтэй хамтран цэвэрлэлээ.

    Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд автобусны заалны шилийг цанталтаас хамгаалсан давхар шилний наалтыг 41 тролейбусанд нааж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс 22 автобусны гадна кузов засварыг хийж будсан байна. Дээрх үе шаттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гурван баазын хэмжээнд аравдугаар сард үйлчилгээний соёл, буудал зарлаж байгаад иргэд зорчигчид утсаар болон цахим хуудсаар талархал илэрхийлсээр байна гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.
  • АСЕМ-ийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын үр дүнд аудит хийхээр болжээ
    2017 оны 11 сарын 15
    АСЕМ-ийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын үр дүнд аудит хийхээр болжээ
  • Сэлэм барьж танхайрсан С.Мөнхчулууны дүү хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
    2017 оны 11 сарын 15
    Сэлэм барьж танхайрсан С.Мөнхчулууны дүү хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
  • Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудыг АТГ-аас баривчилсан уу
    2017 оны 11 сарын 15
    Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн хоёр албан тушаалтныг баривчилсан гэх мэдээлэл байна.
  • АНУ-ын ЭСЯ иргэдийг элс, арц, будаа авчрахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 11 сарын 15
    АНУ-ын ЭСЯ иргэдийг элс, арц, будаа авчрахгүй байхыг анхаарууллаа
  • “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлжээ
    2017 оны 11 сарын 15
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Асашёорюү Д.Дагвадорж: Харүмафүжи Д.Бямбадорж пивоны шилээр цохиогүй юм билээ
    2017 оны 11 сарын 15
    Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх
  • НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дүүгийнхээ барьж, танхайрсан сэлмийг тоглоом гэв
    2017 оны 11 сарын 15
    Өнгөрсөн амралтын өдөр нэгэн цэнгээний газрын үүдэнд хэсэг залуус танхайрч, зарим нь сэлэм барьж
  • АТГ-ынхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна
    2017 оны 11 сарын 15
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээр
  • ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2017 оны 11 сарын 15
    Цагдаагийн Ерөнхий Газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг, холбогдох байгууллагуудтай хамтран Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 11 сарын 15
    09:00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно.
  • 120 метрийн гүнд нурангид даруулсан иргэдийн амийг аварчээ
    2017 оны 11 сарын 15
    Энэ сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага ирсэн байна.

  • Талийгаач хүү “газ” үнэртэж, мансууран амиа алдсан байжээ
    2017 оны 11 сарын 15
    Хэд хоногийн өмнө Замын-Үүд сумын “Төмөр замын гудамж” гэх газрын орчмоос 13 настай эрэгтэй
1999 2000 2001 2002 2003 2004 2005
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    15 цаг 19 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    15 цаг 43 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    17 цаг 15 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    17 цаг 23 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    17 цаг 42 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    18 цаг 34 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    19 цаг 57 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    20 цаг 36 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    21 цаг 14 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    21 цаг 17 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК