Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2067 2068 2069 2070 2071 2072 2073
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 9 сарын 18
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 18-ны даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    СҮХБААТАР ДҮҮРЭГ

    11:00-18:00 цагт: 18-р хороо Гүнжийн 43, 44, 46-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

    БАЯНГОЛ ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 10, 11-р хороо Цаг уурын станц, Горький, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамж

    СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 2, 3-р хороо БН-ын 13-р гудамж болон ойр орчмоор

    10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор

    10:30-18:00 цагт: 7, 11, 20-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1-2, 13, ЗБУ-ын 5-6, Хөтөл, Овоо, Баянхошууны гудамжууд, Ар жанар орчмоор

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд

    НАЛАЙХ ДҮҮРЭГ

    09.00-18.00 цагт: Нарны орон, Морьтон шанкур, Иргэн Бадамханд, Александр, Жадамба, Иргэн Отгонбаяр, Илд Бамбай, Уян хайрхан, Бамбай секюрити ХХК-ууд, Шилийн булаг дэд станцууд болон эдгээрийн ойр орчмоор

    09.00-17.00 цагт: Тэрэлж, У булан хэсэг, УСУГ-ын худгууд

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
  • Хайрын таван үе шат байдаг ч олон хүн гурав дахь дээр унадаг
    2017 оны 9 сарын 17
    Олон судлаачид хүн хүндээ татагдаж хайртай болоход 5 төрлийн үндсэн үе шаттай таардаг гэдгийг тогтоожээ. Гэвч ихэнхи хосууд 3 дахь үе шат дээрээ гацаж салах тохиолдол олон байдаг гэнэ. Та бүхэндээ 5 төрлийн үе шатыг танилцуулахад бид бэлэн. Харин та бэлэн үү?

    1. Дурлах

    Хэн нэгэн хүнийг харахаар аз жаргалын даавар илэрч амьдрах урам зориг тань ихсэж байвал та тэр хүнд дурласан байна гэсэн үг юм. Та тэр хүнтэй л хамт байвал бүх зүйлийг чадах мэт мэдрэмжийг өөр нэгэнд татагдах гэж ойлгож болно.

    2. Үерхэх

    Үерхэж эхлэх нь илүү дотно танилцаж хувь хүнийг дотоод ертөнцөөс нь харах боломжийг өгдөг. Таны асуудал, жаргал нөгөө хүнд , Түүний асуудал, жаргал танд нөлөөлж эхэлдэг. Үүнээс энэ хүнтэй цаашид хамт үерхэх нь надад хэр зэрэг тохирох вэ? гэсэн асуултын хариултыг ихэнх хүмүүс олж чаддаг юм.

    Насанд хүрсэн хосуудад: Урт удаан хугацаанд үерхсэн хосуудад нэг л зүйл дутагдаж, хоосон хөндий санагдаж эхэлдэг бөгөөд энэ нь тэдний хоорондох харилцааг илүү хариуцлагатай, дотно болгох бяцхан хүүхэд байдаг. Хэрэв та бие биедээ хайртай боловч өдөр ирэх тусам уйтгартай, нэгэн хувийн санагдаж байгаа бол хүүхэдтэй болох талаар ярилцаад үзээрэй.

    3. Итгэл алдрах

    Түүнтэй хамт байх итгэл найдвар тасрах мэт сэтгэл хөдлөл танд ойр ойрхон мэдрэгддэг болж эхэлнэ. Хэрэв энэ хүнтэй хамт байгаад байвал таны амьдрал ингээд л дуусчих юм шиг таагүй сэтгэгдэл байнга төрөх нь таныг сэтгэлд гутралд оруулдаг. Энэ үед ихэнх хосууд хамт байх, салах нь огт ялгаагүй мэт санагдсанаас болж салах нөхцөл байдал бий болж хосууд салдаг байна. Гэвч эргээд бие биенээ санан нийлж чадвал тухайн хосуудын харилцаа улам дотно, гүнзгий, утга учиртай болж чаддаг. Хэрвээ эргэн нийлэхгүйгээр салсан бол та хоёрын хайр дурлал сэтгэлийн бус энгийн нэгэн бие биенээ шохоорхох сэтгэл хөдлөл байсан гэдгийг ойлгоорой.

    4. Бодит, урт удаан хугацааны хайр үүсгэх

    Хэрэв та өмнөх 3 үе шатаа давж гарсан бол бие биендээ бүх цаг, зав, сэтгэлээ гарган бие биенийхээ алдааг хүлээн зөвшөөрөн бие биенээ сайжруулах тал дээр хамтран ажиллаарай.

    Одоо та хоёрт сүүлийн шатанд гарах боломж бүрдлээ.

    5. Нэг хүн болох

    Та хоёр нэгэнт бие биенээ хайрлахаар шийдсэн бол бие биенээ ойлгож, бие биенээ юу ч болсон уучлах ёстой гэдгийг үргэлж санаарай. Гэвч алдаа гэдэг тоотой байх хэрэгтэй гэдгийг өөрөө болон түүндээ анхааруулах хэрэгтэй. Таны хайртай хүнд муу зуршил байдаг бол сайн зуршил байдаг гэдгийг үргэлж санаж яваарай. Цаг хугацаа өнгөрөх тусам та хоёрын хүмүүжил, ааш араншин, зуршил хүртэл нэг болох болно. Ирээдүйд та хоёрыг нэгтгэсэн шинэ бие нь та хоёрын үр, удам бай билээ.
  • Монгол, Беларусийн ЗГ хоорондын комисс маргааш хуралдана
    2017 оны 9 сарын 17
    Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно.

    Хуралдаанаар талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэх юм байна. Мөн цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.

    Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар зөвшөөрчээ.
  • ​Стрессийн үед ч сарын тэмдэг өвдөлттэй ирдэг
    2017 оны 9 сарын 17
    Биений юм ирэхийн өмөн зарим эмэгтэйчүүдийн махбодид зовиур шаналгаа илэрдэг. Энэ нь өнчин тархи, харааны товгор, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаанд доголдол гарсантай холбоотой үүсдэг. Энэ хам шинж эрүүл эмэгтэйчүүдийн 25-30% -д, эрхтэн тогтолцооны ужиг өвчтэй эмэгтэйчүүдийн 50% -д тохиолддог. – Бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд – Эмгэг төрөлт – Үр хөндөлт – Сэтгэл санааны цочрол ядаргаа – Бие махбодын хурц архаг үрэвсэлт өвчнүүд биений юмны өмнөх хам шинжийг үүсэхэд шууд нөлөөлнө. Биений юм ирэхийн өмнө илрэх шинж тэмдгүүд – Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, нойр хулжих, хэт цочромтгой болох, сэтгэл санаа өөрчлөгдөх, ааш араншин хурц болох шинжүүд илэрнэ. Эдгээр нь тархины эдэд шингэн хуримтлагдсантай холбоотой үүснэ. – Зүрх дэлсэх, хөлрөх, толгой эргэх, хөл хурууны үзүүр эрвэгнэх, мэдрэхүй сулрах – Үе мөчөөр өвдөх, хавагнах, хөх эмзэг болох зэрэг шинжүүд илэрнэ – Нэлээд хүнд тохиолдолд халуурах, огиулах, зүрх дэлсэж судасны тоо олшрох, амьсгал боогдох, шээсний гарц ихсэх зэрэг хам шинжүүд илэрнэ – Хааяа харшил, загатнаа гарах байдал илэрч болно. – Нуруу ууцаар өвдөх, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх – Гэдэс хэвлий томрох, дүүрэх – Зарим хоолонд дуртай, заримд дургүй хүрэх – Өтгөн хатах – Бие халуу шатах – Анхаарал төвлөрөл муудах – Жин нэмэх – Нойронд муудах Эдгээр шинжүүд биений юм ирэхэд дөхөхөд улам тод илрэх ба харин ирмэгц ор мөргүй алга болно. Биений юм ирэхийн өмнөх хам шинжийг эмгэг шинжийн тод бүдэг илрэл, өвчний явц, үргэлжлэх хугацаанаас хамаарч хүнд хөнгөн гэж ангилна. Хөнгөн хэлбэрийн үед биений юм ирэхээс 2-10 өдрийн өмнө 3-4 шинж илрэх ба 1-2 нь илүү тод илэрнэ. Хүнд хэлбэрийн үед биений юм ирэхээс 3-14 хоногийн өмнө 5- аас доошгүй шинж илрэх ба үүний 2 шинж илүү тод илэрдэг. Энэхүү эмгэгийг оношлох нь хялбар бөгөөд учир нь биений юмтай холбоотой сэдэрч, түүнийг ирэхэд өвчин арилах тул энэ байдлаар ялгах боломжтой Биений юм ирэхийн хам шинжийг эмчлэхдээ тархи мэдрэлийн тогтолцоог хэвийн болгох, биеийн дархлааг сайжруулах, үрэвслийг бууруулах, хаван хөөх, бэлэг эрхтэн бусад тогтолцооны ужиг эмгэг өвчинг эмчлэх замаар анагаах арга хэмжээг авна. Эмчилгээний гол хэсэг нь сэтгэл засал, хордлого тайлахад чиглэгддэг.

  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
    2017 оны 9 сарын 17
    НӨАТ-ын урамшууллын 2017 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол маргааш буюу энэ сарын 17-ны ням гаригт 20.40 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.



    Энэ удаагийн тохиролд 2017 оны 8-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.
  • Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг болж байна
    2017 оны 9 сарын 17
    Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг энэ сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

    Өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

    Өдөрлөгийн үеэр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
  • Нүдний болор солих хагалгааг үнэгүй хийх эмч нар өнөөдрөөс Говь-Алтайд ажиллаж байна
    2017 оны 9 сарын 17
    Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул сумын 100 иргэнд нүдний болор солих мэс ажилбарыг үнэг төлбөргүй хийхээр болжээ.

    Эмчилгээ, хагалгааг нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран хийх бөгөөд энэ сарын 17-ноос тус аймагт ажиллах аж. Энэ үеэр иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой аж.
  • Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 9 сарын 17
    Сонгино хайрхан 10:30-18:00 2, 3-р хороо БН-ын 13-р гудамж болон ойр орчмоор
  • Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай
    2017 оны 9 сарын 17
    Монгол бөх Геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөр Бизкон аудит ХХК-ны 15 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн Намрын нээлтийн барилдаан 2017оны 9-р сарын 17 -нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. /Энэ үеэр Өвөрхангай аймгийн Хужирт сумын айраг цагаан идээний баяр үзсэгэлэн худалдаатай/.




    Жич: Энэ өдөр болох байсан Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн барилдаан хойшилж, 09-р сарын 30-ны 14 цагаас болохоор товлогджээ.




    Мөн 09-р сарын 23-ны 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан,




    09-р сарын 24-ний 14 цагаас у.н Б.Бадралын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн нээлтийн барилдаан тус тус МБӨ-нд болно.




    Эрхэм хүндэт бөхчүүд үзэгчид та бүхнийг энэ намрын нээлтийн барилдаанууддаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Малчид халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
    2017 оны 9 сарын 16
    Улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хориглосон бүсэд байгаа мал бүхий 27 өрх, иргэдэд хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ.

  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
    2017 оны 9 сарын 16
    НӨАТ-ын урамшууллын 2017 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 17-ны ням гаригт 20.40 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

  • БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
    2017 оны 9 сарын 16
    БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
  • Шүлхийн вакцин энэ сарын 28-нд ирнэ
    2017 оны 9 сарын 16
    Шүлхийн вакцин энэ сарын 28-нд ирнэ
  • Соёл урлагийн ажилтны өдөр тохиож байна
    2017 оны 9 сарын 16
    Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 24 дахь жилтэйгээ золгож байна.

  • Уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн боллоо
    2017 оны 9 сарын 16
    Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

  • “Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээг хийж байна
    2017 оны 9 сарын 16
    Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос өнөөдөр “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ.

  • Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ
    2017 оны 9 сарын 16
    Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ
  • Улаанбаатарт өдөртөө 15 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 16
    Улаанбаатарт өдөртөө 15 хэмийн дулаан байна
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    2017 оны 9 сарын 16
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаа авах боломжтой
    2017 оны 9 сарын 15
    Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний #амь #бие, #эрүүл #мэнд #хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллагад/ бүртгүүлж болно” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар”-ын 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь #харилцан #зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын #маягтыг үндэслэн зохих журмын дагуу #нөхөн #төлбөр гаргуулж болно” гэж тус тус заасан байдаг.
    Харин зам тээврийн ослын улмаас хүний #амь #бие, #эрүүл #мэнд #хохирсон болон даатгалын тохиолдолд талууд #маргалдаж байгаа тохиолдолд зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай #цагдаагийн #байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай юм.
    Иймд даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн дээрх чиглэлийг баримталж осолд холбогдсон жолооч нар ослын талаар аливаа #маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд #хохироогүй, замын цагдаа #очоогүй /үзлэг, хэмжилт хийгээгүй/ даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгохдоо #ЗАМЫН #ЦАГДААГИЙН #ТОДОРХОЙЛОЛТ заавал авчрахыг шаардаж даатгуулагч нарыг #чирэгдүүлэлгүй дээр дурдагдсан дүрэм, зааврыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.
    Харин даатгуулагч та даатгалын компанитай холбоотой аливаа #санал, #гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд гаргах боломжтой юм.
2067 2068 2069 2070 2071 2072 2073
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    5 цаг 36 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    9 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    9 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    9 цаг 38 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 42 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    9 цаг 51 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    12 цаг 59 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК