-
2017 оны 7 сарын 21
2017 оны 7-р сарын 20-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал:
1. 2017.07.20-ны өглөө 07 цагийн орчимд СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины T.Prius маркийн автомашины жолооч т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т,Г нарыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ засын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутагт:
1. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, асфальтан замд Infiniti маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 7 сарын 21
Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн
-
2017 оны 7 сарын 21
2017 оны 07 дугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн
-
2017 оны 7 сарын 21
Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд багтаж байгаа аж. Ажлын хэсэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт нийт 53 байршилд ажлын явцтай очиж танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шалгалтын ажлын явцад ажил нь удааширсан болон зогсонги байдалтай байгаа барилгын ажлыг шуурхайлж, ажлыг тогтсон хугацаанд хариуцлагатайгаар хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын концессоор баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаад явж байна. Барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна. Зарим газарт дэд бүтэц болоод газрын асуудлууд гарч байна. Шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь бид шийдвэрлэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын төсөл хөтөлбөр, концессоор нийслэлийн хэмжээнд 72 бага сургууль цэцэрлэгийн барилга баригдахаас 2017 онд 30-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 21
Төрийн өмчит бүх цэцэрлэгийн элсэлтийг энэ жилээс цахимаар бүртгэхээр болсон бөгөөд цахим бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ.
-
2017 оны 7 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.
-
2017 оны 7 сарын 21
Нийслэлийн Газрын албанаас Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгууллаа.
-
2017 оны 7 сарын 21
Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид ДАШТ-д зодоглоно
-
2017 оны 7 сарын 21
2017 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 200133 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.
-
2017 оны 7 сарын 21
Хандивын дансанд 580 сая төгрөг цугларчээ
-
2017 оны 7 сарын 21
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
-
2017 оны 7 сарын 21
Олон улсын эрдэмтэд одон орон, геофизикийн талаар хэлэлцлээ
-
2017 оны 7 сарын 21
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг билээ.
-
2017 оны 7 сарын 21
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна.
-
2017 оны 7 сарын 21
Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна
-
2017 оны 7 сарын 21
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан түр хязгаарлана.
-
2017 оны 7 сарын 20
“Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч хэрэглэдэг.
-
2017 оны 7 сарын 20
Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал,
-
2017 оны 7 сарын 20
Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр
-
2017 оны 7 сарын 20
Онцгой байдлын албыг дэмжих олон нийтийн хандив тусламжийн аянд энхийг сахиулагч нэгдээд байна.
Өнөөдөр Хойд Судан улсын Дарфур муж дахь Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн хээрийн 2-р шатны эмнэлгийн 8-р ээлжийн хурандаа Г.Наранхүү захирагчтай багийн бүрэлдэхүүн сэтгэлийн хандив 680,000 мянган төгрөг илгээлээ.
Энэхүү сэтгэлийн илгээмжийг тус багт үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч Б.Сүрэнжавын аав бэлтгэл дэд хурандаа Ц.Батбаяр гэргийн хамтаар Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.