-
2017 оны 7 сарын 19
“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа. Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
“Төрийн орон сууцны корпораци” ХУД-ийн 10 дугаар хороонд “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төсөл”-ийн хүрээнд 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. Хорооллын дунд 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгчээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 44 мянга 500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарсан байна.
Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.
-
2017 оны 7 сарын 19
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүдэр суманд түймрийн голомт дээр ажиллалаа. Тус аймгийн ОБГ-ынхны мэдээлснээр 7 дугаар сарын 11-нд анх гал түймрийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврах тусгай ангиас 26 албан хаагч Хүдэр суманд ирж, одоог хүртэл ажилласаар байгаа аж. Улмаар аймаг орон нутгийн иргэд, холбогдох албаныхан хүн хүч нэмж, одоогийн байдлаар нийт 74 хүн ажиллаж уг түймрийн голомт дээр ажиллаж байгаа юм байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар унанги мод маш их байгаа учраас моднуудыг түймрээс зайлуулж, цурамны зах руу оруулах, шатаж байгаа моднуудыг цурам руу чирэх зэрэг ажлыг хийж байгаа юм байна. Мөн бартаат зам их байгаа нь түймэр унтраахад хүндрэл учруулж байгаа аж. Гэхдээ сүүлийн өдрүүдэд үүлэнд нөлөөлж бороо оруулсан нь түймрийг унтраахад харьцангуй хөнгөвчилж өгснийг албан хаагчид онцолж байна.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр түймрийн голомт дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, хүндрэл бэрхшээл, шаардлагатай ямар бараа, материал хэрэгтэй байгаа зэрэг асуудлаар ярилцаж, түймрийн голомт ямар хэмжээнд байгаатай танилцлаа. Тэрээр “Холбогдох бүхий л баг бүрэлдэхүүн, иргэд шуурхай ажилласны хүчинд, мөн үүлэнд нөлөөлж бороо оруулснаар гал түймрийн нөхцөл байдал 2-3 хоногийн өмнөхөө бодвол харьцангуй намдаж байна. Монгол орны нийт газар нутгийн 60 хувь нь гантай байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Гал түймрийг хүний хүчээр шийдэхээс гадна техникийн хүчээр шийдэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьж, гадаадын туршлагуудаас авч хэрэгжүүлэх тухай шийдвэр гарч байна. Агаараас тандах, ус цацах зэргийг нэрлэж болно. Гал түймрийн голомт дээр ажиллаж, эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Мөн сэтгэл санааны, бараа, материалын тусламж үзүүлж байгаа хүмүүсийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Маш олон хувь хүн, аж ахуй нэгжүүд тусламж үзүүлж байгаа. Миний хувьд ч энэ үйл ажиллагаанд нэгдэж хувиасаа Хүдэр сумын түймрийн голомт дээр ажиллаж байгаа хүмүүст нэг сая төгрөгийн хандив өгч байна. Шаардлагатай зүйлдээ зарцуулахад бага ч гэсэн нэмэр болох байх. Хэд хоногоос дахиад халах төлөвтэй байна. Тиймээс аялж, зугаалж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг сануулах, сэрэмжлүүлэх зэрэг олон ажлыг орон нутаг хийх хэрэгтэй юм” гэлээ.
-
2017 оны 7 сарын 19
Мансууруулах төрлийн бодис хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийнхан саатуулжээ.
-
2017 оны 7 сарын 19
2017.07.18-ны өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд нийт 491 491 214 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.
-
2017 оны 7 сарын 19
Өчигдрийн буюу 07 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал
-
2017 оны 7 сарын 19
Барилдааны үеэр хоёр бөх ойрхон унаж, удаашруулсан бичлэгээс Г.Ганжадын тохой нь түрүүлж хүрсэн байсан ч хөлийн цэцийн зургаан хүний тав нь, гарын даа нар аваргыг унасан хэмээн үзэж дүрмийн дагуу Г.Ганжадыг давуулсан. Гэвч бөхийн цэцийн энэ шийдвэр бөх сонирхогчид, наадамчин олныг ихээхэн бухимдуулахад хүргэж, Монголын үндэсний бөхийн холбоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна хэмээн шүүмжилсээр байна.
-
2017 оны 7 сарын 19
Халуун, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог 5 амт нь хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги таван цулыг тэтгэж хий, цусыг нөхөн төлжүүлдэг тул амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй.
1. Халуун амт (халуун ногооны амт)
Цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошгононы сүвийг хорcгодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.
2. Исгэлэн амт
Исгэлэн амтат идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихтэй, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амттанд хэт шунах хэрэггүй.
3. Гашуун амт
Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх , дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.
4. Чихэрлэг амт
Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах зэрэг үйлчилгээтэй.
Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.
5. Шорвог амт
Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах, цусны даралтны хэм алдагдах өвчин уусгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
www.budda.mn
-
2017 оны 7 сарын 19
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,
-
2017 оны 7 сарын 18
Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримталж байгаа юм.
Тэгвэл 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138.688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэлгэсэн байна.
Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ.
ЖОЛООЧ ТА ЗӨРЧЛИЙН ОНООГОО доорхи http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу.
-
2017 оны 7 сарын 18
Монгол Улсад сүүлийн 56 жилийн зургадугаар саруудын хамгийн халуун нь өнгөрсөн зургаан сар байсныг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.
-
2017 оны 7 сарын 18
Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Улсын онцгой комиссосс өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.
07 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн мэдээ
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна.
Түймэр гарч буй 3 отог байна. Нэгдүгээр отогт 100 гаруй хүн ажиллаж байгаа. Түймэрт яваагүй үлдсэн 8 хүнд үзлэг хийсэн. Тус отогт нийт 20 гаруй хоног ажиллаж байгаа ойн байцаагч ажиллаж байгаа бөгөөд даралт ихэссэн зовиуртай.
Хоёрдугаар отогт 600 гаруй хүн ажиллаж байна. Түймэрт явалгүй үлдсэн байсан 37 хүнд үзлэг хийсэн. Тус отогт сайн дураар ажиллаж буй иргэд, онцгой байдлын штаб ажиллаж байна. Үзлэг хийсэн 37 хүнд толгой өвдөх, гүйлгэх зовиуртай. Тогооч өөрийн болгоомжгүйгээс хоол асгаж, хөлөө түлсэн бөгөөд шархыг цэвэрлэж, тусламж үзүүлсэн. Сайн дурын иргэп дунд хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн байсныг үзлэгт хамруулж, гэрт нь буцаасан байна.
Гуравдугаар отогт 50 гаруй хүн ажиллаж байна. Түймрийн байдал цурамд орсон, цурмыг манаж ажиллаж байна. Түймрийн голомт руу яваагүй 5 хүнд үзлэг хийсэн.
Үзлэг хийсэн нийт хүний дийлэнхэд тойлгой өвдөх шинж тэмлэг илэрч байна.
2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн мэдээ
Төв аймгийн ЭМГ-аас “Цагаан нуга” зусланд ажиллаж байгаад 18-ны 03 цагт буцаж ирсэн.
18-ны өдрийн шөнийн 02 цагийн байдлаар Онцгой байдлын штаб байрлаж байгаа цэгт очиж 120 хүнийг үзлэгт хамруулсан. Үзлэг хийхэд дйилэнх нь хөл холгож, цэврүүтсэн, толгой өвдөх, даралт ихсэх зовиуртай. Хөл холгож, цэврүүтсэн хүмүүсийн шархыг цэвэрлэж, хоёр хүнд эмнэлгийн тусламж үзүүлж онцгой анхаарал хандуулж ажилласан.
Төв аймгийн онцгой байдлын газраас эмч, мэргэжилтнүүдийг “Цагаан нуга” зусланд байрлаж байх, шаардлагатай тохиолдолд дуудаж, тусламж авах команд өгсөн.
Сайн дураар очсон иргэд гал тогооны ажилд туслах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд түймрийн голомт хэсэг рүү явуулахгүй байгаа. Сумын засаг даргын тамгын газарт сайн дурын үндсэн дээр цуглаж буй тусламж, хандив дэмжлэгийг бүртгэж авч, галын нөхцөл байдалтай танилцуулж, иргэдийг буцааж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг “Хөх чулуут” газарт томилогдож явсан.
2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 цагийн мэдээ
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна. Нийт 150 хүнд үзлэг хийснээс 83 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж /хөлийн холгосон шархыг цэвэрлэх, хорлогын тусламж/ үзүүлсэн. Тусламж үзүүлсэн дийлэнх хүний нүд аргасан зовиуртай. Хиймэл нулимс хэрэглэж байгаа бөгөөд нөөц дууссан тул аймгийн ЭМГ-аас нэмэлтээр татаж авч байна.
2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мэдээ /Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2 шуурхай бүлгийг 17-ны өдөр томилж, ажиллуулсан.
“Цагаан нуга” чиглэлд явсан баг нийт 120 хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр угаарталд орсон, даралт ихэссэн зовиуртай, одоогоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Сайн дураар ажиллахаар ирсэн иргэдийг Улаанбаатар хот руу буцаасан. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллаж үлдсэн. “Хөх чулуут” газарт томилогдож, 50 гаруй хүнд үзлэг хийхээр явж байна.
“Мандал” сумын чиглэлд явсан шуурхай баг Цүнхэл тосгоны хүн эмнэлгийг түшиглэн тусламж үзүүлсэн. Одоогоор хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн онцгой байдлын албан хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Тус бүсэд 5 газар гал гарсан байна. Нар гарч халах тохиолдолд хуурайшилт нэмэгдэн, хяналтаас гарах магадлал өндөр. Онцгой байдлын 124 дүгээр зэвсэгт хүчин болон иргэд бүхий 80 гаруй хүн ажиллаж байна. Ууланд эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдэн албан хаагч байна. Олон хоног ажиллаж яварснаас хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэг жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна.
-
2017 оны 7 сарын 18
Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас санал болгосон 37 авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.
Өнөөдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Тухайн замын трасст 2 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна. Албаны удирдлагууд үргэлжлүүлэн дараах замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Үүнд:
УБ хот-Хөшигийн хөндийн 32.2 км хурдны авто замын ажил: Хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнөөс нийт 103 нэгж талбарыг авто замын трассаас бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 98 хувьтай байна.
Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтад тусгагдсаны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөн. Гүүрийн ажлын трасст өртөж байгаа 11 нэгж талбараас 2017 оны 7 сарын 18-ны байдлаар 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна.
Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл: Авто замын трасст Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 13 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлөөд байна.
Сонсголонгийн гүүр: Сонсголонгийн гүүрийн төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн нөлөөлөлд 1 нэгж талбар өртсөнийг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 100 хувьтай байна.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын баруун уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр: Гүүрийн ажлын нөлөөлөлд нийт 11 нэгж талбар өртсөнөөс 5 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 45 хувьтай байна.
Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст нийт 4 нэгж талбар өртсөн ба газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 127 нэгж талбар өртсөнөөс 76 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт: Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.6км авто замын 3 км хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч дэмжин хамтран ажиллаж өөрсдийн хүч, хөрөнгөөр газрыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 18
Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
-
2017 оны 7 сарын 18
Хэт хуурайшилтын улмаас Сэлэнгэ, Төв аймгуудад их хэмжээний ойн түймэр гарч байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Улмаар БОАЖЯ, ОБЕГ болон цэргийн албан хаагчид, сайн дурынхан газар дээр нь ажиллаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ЦУОШГ-ынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо, оруулсны үндсэн дээр зарим хэсгийн түймрийг цурманд оруулаад байгаа юм. Хэдийгээр байгаль дэлхийгээ хамгаалахаар очсон залуус цаг наргүй ажиллаж байгаа ч ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл дутагдаж байгаа талаар мэдээлж байна. Тиймээс Монголын аялал жуулчлалын холбоо түймрийн эсрэг хандивын аянд нэгдэж, байгаль хамгаалах үйлсэд нэмэр болох үүднээс “Эх орноо аваръя” хандивын аяныг салбарын хүрээнд зохион байгуулжээ. Тус холбооны гишүүн 35 аж ахуйн нэгж 8.5 сая төгрөгийн хандив цуглуулж, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өглөө. Хандивын мөнгөөр гал унтраагч үлээгч аппарат худалдан авч түймрийн голомтод хүргүүлэх юм.
-
2017 оны 7 сарын 18
Жилд дунджаар 369 хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна. Тиймээс жолооны ард суух гэж байгаа та бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа гэдгээ үргэлж санагтун.
Замын цагдаагийн албанаас зайлшгүй ослын үед авах арга хэмжээг инфографикаар бэлтгэн хүргэжээ. Автомашин осолдох үед маш богино хугацаанд биеэ хамгаалах зорилгоор дараах гурван үйлдлийг хийвэл учирч болох аюул тодорхой хэмжээгээр буурдаг байна.
Суудлын дэрийг толгойндоо зөв байрлуулах. Толгойн хэсэг бүрэн гэдийж байх ёстой
Жолооны хүрд биеийн хооронд 15 см-ийн зай байх ёстой. Энэ нь аюулгүйн дэр задрах зай юм
Хамгаалах бүсийг үргэлж зүүж хэвших. Зүүсний дараа заавал шалгах
Түүнчлэн
1.Эгц урагш харах
Нуруугаа хойш нь сандалдаа тултал гэдийж суух. Толгойн хэсэг дэрэн дээр таарах ёстой
2.Булчингаа чангалах
Жолооны хүрдийг сайтар барьж гарныхаа булчинг чангалах
3. Бугуйгаа тэгшлэх
Гарны бугуй тэгшхэн бөгөөд чангалсан байх ёстой
-
2017 оны 7 сарын 18
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт ”Замын аюултай хэсэг” гэрэл ойлгогчтой анхааруулах 2 ширхэг самбар байрлууллаа.
Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм.
-
2017 оны 7 сарын 18
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ.
-
2017 оны 7 сарын 18
Улсын хэмжээнд ажил хайж буй 40.4 мянган бүртгэлтэй байгаа талаар Үндэсний статитсикийн хорооны эхний хагас жилийн
-
2017 оны 7 сарын 18
Д.Оюунхорол: Түймрийн голомт дээр ажиллахдаа авсан мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, асуудлыг шийдвэрлүүлнэ
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Улаанбаатартай ойр байгаа түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Хөх чулуутын аманд 2 өдөр ажиллалаа. Энэ хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, Төв аймаг, Сэлэнгэ орчимд гарч байсан гал түймрүүдийг цурманд оруулах ажлыг гүйцэтгэсэн юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний хэлж байгаагаар “үүлний эхо” буюу радар нь Улаанбаатарыг тойрсон 46 километр радиуст байгаа үүлийг шинжилдэг аж. Ийнхүү үүлийг “эход харсны” дараа нөлөөлөх боломжтой үгүйг нь тогтоож, буудах эсэхээ шийддэг гэнэ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үүлэнд нөлөөлөх пуужин авах санхүүжилтийн асуудлыг төсөв батлах үеэр УИХ-д оруулсан ч дэмжлэг аваагүй учир Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 1000 ширхэг пуужингийн санхүүжилтийг шийдүүлээд байгаа билээ. Тиймээс үүлэнд нөлөөлөх пуужингийн хүрэлцээнд санаа зовох асуудалгүйг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байсан юм.
Д.Ганболд: Үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж буй хүмүүст маш их дэм болж байна
Энэ үеэр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд “Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олондоо баярлалаа. Та бүхний ачаар үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүст маш их дэм болж, түймрийг цурманд оруулж байна. Мөн БОАЖЯ-ны ажилтнуудынхаа цалингаас 5 сая төгрөг хандивласан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролдоо талархаж байна. Энэхүү мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах болно. Сум дундын ойн ангид нийт 27 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан нь техник төхөөрөмж муутай байгаа гал унтраахаар ажиллаж байгаа хүмүүст бодит тусламж болж очиж байгааг дуулгахад таатай байна. Дэм дэмэндээ түймэр унтраах ажил амжилттай болж байгаад баяртай байна” хэмээж байлаа.
Гал түймэрийн томоохон голомт болох Хөх чулуутын аманд Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын, Төв аймгийн Онцгой байдлын газрын, сум дундын ойн ангийн ажилтнуудаас гадна сайн дурын залуус, 120, 326 дугаар цэргийн ангийнхан болон нутгийн иргэд ажиллаж байна.
Б.Хашмаргад: Цурманд оруулсан түймрийг гал болгон алдаж байна
Энэ үеэр Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад “Хэт хуурайшилттай байгаагаас болж аянга буусан дариуд ууланд түймэр гарч, оройноосоо шатаж эхэлж байна. Оройноосоо гал эхэлж байгаа учир хүн хүч хүрэх гэж их цаг алдаж байна. Нөгөөтэйгүүр, цурманд оруулсан түймэр дахин сэргэж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн сард БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын шийдвэрээр манай газарт болон Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газар тус бүрт 10 сая төгрөгийг гал түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргаж өгсөнд баярлаж байгаа. Тиймээс цурманд оруулсан гал түймрийг дахин сэргээхгүй байх арга хэмжээг нутгийн удирдлагууд сайн авч ажиллах хэрэгтэй байна” гэж сануулсан юм.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймэр дээр ажиллаж байгаа ОБЕГ-ын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодруулж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна гэдгээ дуулгасан. Албан хаагчдын хэлж байгаагаар тэдэнд туулах чадвар бүхий тоноглогдсон машин, уулын бэлээс орой хүрчих хэмжээний усан шахуурга, 5-10 километрийн радиуст барьдаг радио станц хэрэгтэй байгааг хэлж байсан.
Түймрийн голомт руу очих модон гүүрнүүдийг засахаар боллоо
Түймрийн голомт дээр сайн дураараа ажиллахаар ирсэн залуус ирэх замд байгаа модон гүүрнүүдийг засахгүй бол машин гарахгүй байгаа тухай мэдээллийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өгсний үндсэн дээр дагалдаж явсан Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар аймгийн Авто зам засвар арчлалтын мөнгөнөөс санхүүжилтийг нь шийдэн асуудлыг шийдэхээр болов. Сайн дураараа 200 гаруй залуу түймрийн голомтонд ирснээс Хөх чулуутын амны түймэрт 2 дугаар салааныхан ирсэн аж. Тэд Онцгой байдлын албан хаагчдад ус зөөж өгөн маш их тус болж байгааг Төв аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ахлах дэслэгч Б.Баттулга хэлж байлаа. 2 дугаар салааныхан гэж өөрсдийгөө нэрлэсэн 15 залуу энд 3 дахь хоногтоо ажиллаж байгаа бөгөөд тэд анх хуваарилагдахдаа л энэ нэрийг зохион байгуулагчдаас авсан гэж байлаа. Сайн дураараа түймрийн голомт дээр ажиллаж байгаа иргэд болон ОБЕГ-ын албан хаагчдын хоол хүнсийг дөхүүлж, гал тогоог нь барихаар ирсэн залуус ч ирсэн байлаа. Тэдний дунд олны танил загвар өмсөгчид, жүжигчид, дуучид байсан нь олон залууст үлгэр дуурайлал болсон байх гэж найдаж байгааг энэ үеэр ажлын хэсгийнхэн хэлж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол сайн дурын залуусыг идэвхтэн байгаль хамгаалагч тэмдгээр урамшуулж, цаашид байгаль хамгаалах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлэхэд залуус урамшин хүлээж авсан бөгөөд цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулж түймэр унтраахад хувь нэмрээ оруулж байгааг энд ажиллаж байсан иргэдэд дуулгаад өөрсдийнх нь хувь нэмэр маш их байгаад баярлаж, бахархаж байгаагаа илэрхийлж байв.
-
2017 оны 7 сарын 18
Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Эдгээр айлын хашааны газар хагарч цөмөрсөн юм.