Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2123 2124 2125 2126 2127 2128 2129
  • Дагуурын дархан цаазат газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ
    2017 оны 7 сарын 20
    ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулган Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо энэ сарын 2-12-нд боллоо.
  • Тосонцэнгэл чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна
    2017 оны 7 сарын 20
    Дорнод аймгийн Халхгол суманд орших Буйр нуур, БНХАУ-ын Манжуур хот, Рашаант хот руу чиглэсэн аялал, жуучлал, амралт, зугаалгын хөдөлгөөний урсгал жирийн өдрүүдээс эрс нэмэгдэж байна.

    Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улс хоорондын болон орон нутгийн чанартай авто замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

    Иймд жолооч, зорчигч та өөрийн тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдыг зөв тохируулж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.
  • Түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана
    2017 оны 7 сарын 20
    Түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана
  • Колорадогийн монголчууд сэтгэлийн хандиваа илгээлээ
    2017 оны 7 сарын 20
    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.



    Тухайлбал өнөөдөр АНУ-ын Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 74 гэр бүлийн 5,666,000 төгрөгийн хандивыг Г.Ганзориг, Г.Алтансувд нар ОБЕГ-т гардуулан өглөө. Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань өнгөрсөн 07 дугаар сарын 16-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байх үерээ хандивын аян өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
    2017 оны 7 сарын 20
    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов”
  • Анхааруулга: Тарваган тахлаас сэргийл
    2017 оны 7 сарын 20
    Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин.

    ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ:
    • Өвчтөн
    • Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн амьтад эдгээрийн сэг зэм
    • Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур, харх, тэмээ болно.
    ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ:
    Шууд хавьтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдах, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдварт өртөнө.
    Дам халдварын зам: Шимэгчид хазуулсан тохиолдолд халдварлана.
    Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжина.
    Хоол хүнсний зам: Тарваганы түүхий эд, эрхтэн, дутуу боловсруулсан махыг эмчилгээний зорилгоор болон хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд халдварлана.

  • Үхрийн махны үнэ өсчээ
    2017 оны 7 сарын 20
    Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
  • Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй
    2017 оны 7 сарын 20
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авахтай зэрэгцэн албан тушаалын томилгооны талаарх таавар хөврөх болсон.
  • Хандив, тусламжийн бараа материалыг түймрийн голомтод нисдэг тэргээр хүргэхээр боллоо
    2017 оны 7 сарын 20
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хоол хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхээр Зэвсэгт хүчний МИ 171Е загварын нисдэг тэргээр нислээ.



    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Мандал сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 1, Эрдэнэ сумын 1, нийт 4 түймрийн голомтод очиж, түймрийн нөхцөл байдалтай танилцаж, хандив тусламжийн бараа материалыг хүргэх юм.



    2017.07.20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 556 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 546 сая төгрөгийн хандив тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • 12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
    2017 оны 7 сарын 20
    2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна.
  • МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ажлаа өгөхийг шаардав
    2017 оны 7 сарын 20
    МАН-ын бага хурлын гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
  • Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо
    2017 оны 7 сарын 20
    Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн шинэчлэл хийгдэж буй авто замуудын ажилтай танилцлаа. Ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр замын ажилд саад учруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, цаашид саадгүй явуулах боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа. Авто замын трасст Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 14 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлж замын ажил хийгдэж эхлээд байна. Мөн Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбох хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэн аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж зөвшөөрөл олгосон БОАЖЯ-нд асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ хүргүүлээд байна. Үүний дараа Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийх юм.

    Дараа нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан Яармагийн гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж байгаа хэсэгт очлоо. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөнөөс 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 3 аж ахуйн нэгж байгууллагын эзэмшигчидтэй ажлын хэсгийнхэн уулзаж, ажлын зурагтай тулгалт, хэмжилтийг хийн тохиролцоонд хүрлээ. Цаашид замын ажил саадгүй явагдах боломжтой боллоо.

    Мөн ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.5 км хэсэгт газар чөлөөлөлтийг хийж авто машин зорчих хэсгийг ашиглалтад бүрэн оруулаад байгаа бөгөөд хоёр хэсэгт нийт 1 км орчим газарт зорчих хэсгийн нөлөөлөлд өртсөн 8 нэгж талбарыг чөлөөлөх үлдээд байгаа юм. Ажлын хэсгийнхэн замын ажлыг зогсоогоод байгаа хэсгүүдэд очиж, иргэдтэй уулзан тохиролцоонд хүрч замын ажлыг саадгүй явуулах боломжтой болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.
  • Согтуу эр хүйтэн мэсээр эхнэрээ гэмтээсэн байжээ
    2017 оны 7 сарын 20
    Өчигдөр үдэш 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Бага наран”-гийн тавдугаар гудамжинд согтуу эр эхнэрээ
  • ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо
    2017 оны 7 сарын 20
    ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Занданбат ажлаа хүлээн авлаа
  • “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн түрээсийн унадаг дугуйг хулгайлжээ
    2017 оны 7 сарын 20
    Өнгөрсөн хоногийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, нийт 1780 мэдээлэл, дуудлага
  • 17 түймрийн арван хоёрыг нь цурманд оруулж, нэгийг нь бүрэн унтраажээ
    2017 оны 7 сарын 20
    Онцгой Байдлын Ерөнхий Газраас Ой хээрийн түймрийн өнөөдрийн /2017.07.20/ нөхцөл байдлын мэдээлэл ирүүллээ.
  • Газраа байраар солихыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авч байна
    2017 оны 7 сарын 20
    Газраа байраар солихыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авч байна
  • Алба хаагчид БНСУ-д олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалтад хамрагдлаа
    2017 оны 7 сарын 20
    Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын Гал сөнөөгч, аврагчдын сургалтад төв орон нутгийн 18 алба хаагч хамрагдлаа.



    Албан хаагчид Утаатай халуун битүү угаараас гарах, галын цоргилт-хуй үүссэн эрсдэлт орчинд гал унтраах, гамшгийн үед аврах ажиллагааны техник хэрэгсэл, аврах ажиллагааны нисдэг тэрэг, аврагч нарын хүн нэг бүрийн аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах арга техникт суралцаж, 3D орчинд гал унтраах дадлага хийсэн юм.



    Энэ үеэр БНСУ-ын Генги мужийн Галын дуудлагын систем мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Аж үйлдвэрийн бүс дэх галын аюулын ажиллагаа буюу LG электроникийн үйлдвэрийн галын анги, Галын аж үйлдвэр техникийн хүрээлэнгийн туршилт шинжилгээний лабораториуд Кангвон мужийн Гамшигтай тэмцэх дадлагын хүрээлэнд Ой, хээрийн түймэр, Далайн шуурга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэн бий болдог гамшиг ослын тухай бодит нөхцөл байдлын орчинтой танилцсан байна.



    Мөн Зүүн Хойд Азийн худалдааны төв болох 60 давхар барилгын аюулгүй ажиллагаа, нисэх буудлын галын ангиудын бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцжээ.

    Сургалтанд Дархан-Уул, Орхон, Дундговь, Архангай, Булган, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагчид хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ
    2017 оны 7 сарын 20
    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хотын дарга захирамж гаргасан билээ. Захирамжаар хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон билээ.

    Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов.

    Түүнчлэн дүүргүүдийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгахыг үүрэгдсэн юм.

    Үүрэг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мөн дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гаргаж, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж, тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулах ажлыг эхлүүлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • ШТС-ын хажууд гарсан галыг шуурхай унтраав
    2017 оны 7 сарын 20
    Хан- Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд 2017.07.20 ний өглөөний 5 цаг 5 минутад цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарсан байна.

2123 2124 2125 2126 2127 2128 2129
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 26 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    7 цаг 6 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    7 цаг 11 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    7 цаг 20 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    7 цаг 31 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    7 цаг 58 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    8 цаг 25 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    9 цаг 3 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    9 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    9 цаг 44 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    9 цаг 47 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    10 цаг 29 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    10 цаг 35 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    12 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    12 цаг 11 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    12 цаг 18 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    12 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    13 цаг 21 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    13 цаг 29 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 39 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК