Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2151 2152 2153 2154 2155 2156 2157
  • Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа
    2017 оны 6 сарын 23
    2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.

    Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас найман баг гарсан бөгөөд өнөөдөр хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгалаа гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

  • Мөнгө угаасан хэрэгтнүүдэд 10-15 жилийн ял оноожээ
    2017 оны 6 сарын 23
    Нийслэлийн прокурорын газраас АНУ-ын иргэн М, Монгол Улсын иргэн Ц нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Тэд бүлэглэн 2001-2016 оны хооронд АНУ-ын Элчин сайдын яамны
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо
    2017 оны 6 сарын 23
    Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАА-г зохион байгууллаа.
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв нээгдлээ
    2017 оны 6 сарын 23
    Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага, КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Тус төв байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлснээс хойш 4 мянга гаруй бизнес эрхлэгч эмэгтэй олон талын зөвлөгөө, сургалтанд хамрагдсан байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төвийн үйл ажиллагаанд хамрагдаж, тогтмол зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг авснаар бизнест нь мэдэгдэхүйц эерэг үр дүн гарах болжээ. Тиймээс тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төвийн дэргэд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв”-ийг өнөөдөр нээлээ.

    Энэхүү бизнес инкубатор төв нь жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ур чадвараа нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх, харилцан санал, туршлага солилцоход зориулж, оёдол, гар урлал, талх нарийн боов, компьютерийн танхимыг тохижуулсан байна. Мөн үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд зориулж тоглоомын өрөөг ч бий болгожээ. Түүнчлэн нийслэлээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчиддээ зориулан зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжихээр “Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

    Хотын дарга хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт бизнес инкубатор төвүүдийг Улаанбаатар хотод бий болгож, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих заалт туссан. Дүүрэг бүрт бизнес инкубатор төв ажиллаж байгаа. Энэ төвүүд дээр бизнесээ эхэлж байгаа залуус, эмэгтэйчүүд гээд бүх насныхан бизнесээ бойжуулсан. Олон хүн амьдрал ахуйгаа дээшлүүлсэн. Өнөөдрийн энэ төв бол дүүргүүдэд ажиллаж байгаа инкубатор төвүүдийг удирдан чиглүүлэх төв нь болох юм. Бизнес эрхэлж, амьдралын ачааг үүрч байгаа эмэгтэйчүүдээ дэмжих нь Засаг даргын барьж байгаа бодлогын гол үүрэг гэж үзэж байна” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Онц хүнд гэмт хэрэгтэнд ял оноолоо
    2017 оны 6 сарын 23
    70 настай эмэгтэй Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ амиа алдсан хэрэг 2015 онд гарсан. Уг хэргийг шүүхээс шийдвэрлэжээ.
  • Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна
    2017 оны 6 сарын 23
    Эхний ээлжийн жишиг гудамжийг барьж байгуулахад чөлөөлөх шаардлагатай 67 нэгж талбараас 7 нэгж талбарын газрыг чөлөөлж, 42 нэгж талбартай гэрээ байгуулаад байгаа аж.
  • Тахийн сүрэг дөрвөөр нэмэгджээ
    2017 оны 6 сарын 23
    Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс энэ сарын 20-нд дөрвөн тахийг Монголд нутагшуулжээ.
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна
    2017 оны 6 сарын 23
    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асар болон зориулалтын бусад түр байгууламжаар хүнсний /зайрмаг, ус ундаа/-4, болон бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний худалдаа эрхлэх 2 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулна.



    Тавигдах шаардлага:

    Стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх;
    Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх;
    3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх;
    Мэргэжлийн худалдагчтай байх;
    5. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораторит шинжлүүлж, тогтмол баталгаажуулдаг байх;
    Үйлчилгээ эрхлэх асар болон бусад түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх /гудамжны өнгө төрхөд нийцсэн загварын шийдэлтэй, гэрлэн чимэглэлтэй байх/;


    Бүрдүүлэх баримт бичиг:

    Хүсэлт /албан бичиг/;
    Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/;
    Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
    Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн байх;
    Мэргэжлийн худалдагчийн үнэмлэх /хуулбар/;
    6. Худалдах бараа, бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг;


    Тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2017 оны 06 дугаар сарын 28-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ үү.

  • Долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн этгээдүүд шүүхээс ял сонслоо
    2017 оны 6 сарын 23
    Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн шүүхэд З.Сэлэнгэ, Б.Барсболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Тус шүүх хуралдаанаас долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн тэдгээр этгээдүүдэд 15-23 жилийн ял оноосон байна.
  • Хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалаад зугтаасан хэрэг гарчээ
    2017 оны 6 сарын 23
    Хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалаад зугтаасан хэрэг гарчээ. Тодруулбал Дорноговь аймгийн Сайншанд сумын III багийн нутаг, Улаанхошуу
  • Тарваган тахал өвчнөөс сэргийлээрэй
    2017 оны 6 сарын 23
    Долдугаар сар гараад тарваган тахал өвчний шинж тэмдэг эхэлж, уг өвчний халдвараар өвчлөх тохиолдол гардаг. Тарваган тахал өвчин нь
  • 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна
    2017 оны 6 сарын 23
    Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна.

  • Улсын хэмжээнд хоёр түймэр асч байна
    2017 оны 6 сарын 23
    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр түймэр асч, нэг түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
  • Миеэгомбын Энхболд Цэргийн эрдэмд шамдан суралцахыг ерөөлөө
    2017 оны 6 сарын 23
    Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн, оюутан цэрэгүүдтэй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд уулзаж тэднээс цэрэг эрийн цог золбоо, аз хийморийг авч, эрч хүч нэмлээ. Өнгөрсөн оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ болон Засгийн газар нийгмийн салбар бүрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд батлан хамгаалах салбарын багц хуулийг баталсан нь энэ салбарт ихээхэн дэвшил бий болгожээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд онцолж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд төрийн албанд олон жил ажилласан их туршлагатай хэмээн тодотгов. Түүнчлэн нэр дэвшигч Миегомбын Энхболд төрийн албаны доод шатаас дээд төвшинд хүртэл ажиллах хугацаанд батлан хамгаалахын салбарт томоохон нэлээд ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлж байсан гэдгийг ч дуулгалаа. Түүнээс цухас дурдвал, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох, холбогдох хуулийг баталж, оюутан залуус суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгосон байна.



    “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу ”Оюутан цэрэг” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил орон нутагт хэрэгжүүлж буйгаараа онцлог. Тухайлбал, орон нутагт их, дээд сургуультай Ховд, Дорнод аймагт 200 гаруй, нийслэлд 700 гаруй оюутан цэргийн алба хааж байна. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд цэргийн мэргэжил эзэмшиж, эх орныхоо өмнө тангараг өргөх юм. Ингэж тэд цэргийн алба хааснаар хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эергээр нөлөөлдөг байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн үр дүнд оюутан залуус эх оронч үзэл бодолтой болохын зэрэгцээ эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байлаа.



    Дээр дурдсан багц хуулиар энэ салбарын шинэчлэл хязгаарлагдахгүй учир нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тусгасан. Түүнчлэн зэвсэгт хүчинг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Иймд салбарт нь хийсэн ажилтай, цаашид хийх ажил, хэрэгжүүлэх бодлого нь үндэслэлтэй Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг учир энэ салбарыг ойлгох тодорхой мэдлэгтэй хүн байх ёстойг тэд хэлж байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ их, дээд сургуульд суралцаж байхдаа цэргийн мэргэжил эзэмшиж, дэслэгч цолоор шагнуулж явсан сайхан дурсамжаа оюутан цэргүүдтэй хуваалцлаа. Түүнчлэн “Эвтэй монгол-Ээлтэй төр”-ийг цогцлоох их үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсч, цэргийн эрдэмд шамдан суралцахыг ерөөлөө.



    Г.Ган-Эрдэнэ: Хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байдлыг нь харж саналаа өгнө

    -Би МУИС-д суралцдаг. Зуны амралтынхаа хугацаанд цэргийн алба хаах нь бидний хувьд их том боломж. Их, дээд сургуулиа төгсчихөөд дахиад нэг жил цэргийн албанд явбал цаг хугацаа алдана. Мөн мэргэжлээрээ ажиллах боломж олдохгүй байж магадгүй. Бид одоо наймдугаар сарын 15-нд халагдана. Богино хугацаанд их зүйлийг сурч буйдаа баяртай байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хувьд хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байдлыг нь харж саналаа өгнө.

    Л.Бат-Эрдэнэ: Хувь хүнийг нь харж саналаа өгнө

    -Би Их засаг их сургуулийн оюутан. Ер нь аль нэгэн сонгуульд оролцож саналаа өгөхдөө хувь хүнийг нь хардаг. Энэ удаад ч мөн ялгаагүй гурван нэр дэвшигч ямар хүн бэ гэдгийг нь харж байж саналаа өгнө.

    Б.Баатар: Монгол Улсын Ерөнхийлөгч мэдлэг боловсролтой байх ёстой

    -Би Тээврийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдлэг боловсролтой, хийсэн бүтээсэн ажилтай, хийж хэрэгжүүлэх бодлого хөтөлбөр нь үндэслэлтэй тодорхой байх ёстой. Энэ шаардлага, шалгуурыг хангаж байгаа хүнийг л дэмжиж, саналаа өгнө.

  • Шенгений орны визийг Монголоос авдаг боллоо
    2017 оны 6 сарын 23
    Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монголоосоо авах боломжтой болжээ. Италийн Элчин сайдын яам энэ сарын 19-нөөс эхлэн
  • ”Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ
    2017 оны 6 сарын 23
    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд ”Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр буюу 2017 оны 06 сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ.

  • ”Говь-225 км” Олон улсын марафон болно
    2017 оны 6 сарын 23
    ”Говь-225 км” Олон улсын марафон болно
  • Мөнгө угаасан хэрэгтнүүдэд 10-15 жилийн ял оноолоо
    2017 оны 6 сарын 23
    Нийслэлийн прокурорын газраас АНУ-ын иргэн М, Монгол Улсын иргэн Ц нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа манай орны арга, технологийг дэлхий жишигт нийцсэн гэж үнэллээ
    2017 оны 6 сарын 23
    Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготой UN-REDD+ үндэсний хөтөлбөрийн шугамаар АНУ-ын Ойн албаны ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавжийн бодлого, зохицуулалт, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгөхөөр 15 хоногийн хугацаатай ажиллаа.







    Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх бэлдмэл бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон шавж судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, туршлага солилцсон юм.

    Мөн Архангай, Булган, Сэлэнгэ, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэл хийсэн газрууд, тэмцлийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, арга технологитой газар дээр нь танилцлаа.

    Ийн ажилласны үр дүнд АНУ-ын Ойн албаны мэргэжилтэн, шавж судлаач Карен Риплей Монгол орны ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа арга технологи дэлхий жишигт нийцэж байна гэж дүгнэсэн юм.



  • Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2017 оны 6 сарын 23
    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Булган аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар хүүхэд усанд осолдсон дуудлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ.



    2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд усанд осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дөрвөн алба хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.



    Нутгийн иргэд, ар гэрийнхэн нь голын эрэг дагуу хайлт хийж байгаа бол аврагчдын хувьд голын усанд шумбалт хийн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Голын урсгал их ширүүн байгаа нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар аврагчид ярьж байлаа.

    ОБЕГ-ын удирдлагуудын хувьд аврагчдын ажлын нөхцөл байдал, эрэн хайх ажиллагааны явцтай танилцаж, цэвэр ус, хүнс зэргийг өгч, эрэн хайх ажиллагаандаа өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, хянуур ажиллахыг аврагчдадаа захилаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2151 2152 2153 2154 2155 2156 2157
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    11 цаг 18 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    11 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    11 цаг 27 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    12 цаг 57 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    13 цаг 17 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    14 цаг 31 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    15 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    15 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    16 цаг 11 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    16 цаг 31 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    17 цаг 10 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    17 цаг 17 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    17 цаг 23 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    17 цаг 27 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    17 цаг 37 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    19 цаг 11 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    19 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 6 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    20 цаг 28 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    20 цаг 40 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК